Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,354

Хүүхдэд нэр өгөхдөө юуг анхаарах хэрэгтэй вэ?

 
   
'Х1199;1199;хдэдИхэнх хосууд хүүхдэдээ нэр өгөх гэж ихээхэн хөглөдөг. Харин зарим нь түвэгтэй хэлэлцээр хийдэг. Алинаар нь ч шийдсэн гэсэн нэр сонгоно гэдэг таны хүүхдийн цаашдын бүх л амьдралд чухал ач холбогдолтой гэдгийг анхаараарай. Энд хүүхдэдээ нэр өгөхдөө анхаарах зарим зүйлсийг орууллаа:

Дуудлага ба зохицол. Таны хүүхдийн нэрийг чанга хэлхэд хэрхэн сонсогдох болон ямар сэтгэгдэл төрөх вэ гэдгийг анхаараарай.

Өвөрмөц шинж. Олон хүний дундаас дуудах зэрэгт ховор нэр ихээхэн давуу талтай байдаг. Нөгөө талаас олон адилхан нэртэй бол дуудахад хүүхдийн анхаарлыг татаж чадахгүй байж магадгүй. Мөн үсгийн дүрэмийн хэлбэрүүд таны хүүхдийн нэрийг өвөрмөц болгож болох боловч цаашдын амьдралд байнга эндүүрэх түвэгтэй байдал үүсгэж болохыг мартаж болохгүй.

Гэр бүлийн хүмүүс болон найз нөхдийн ижил нэр. Зарим эцэг эхчүүд хүүхдэдээ гэр бүлийн бусад гишүүд болон өвөө эмээгийнх нь нэрээс оролцуулан нэр сонгодог. Гэвч танай гэрт олон Батаа эсвэл Чимгээ байхыг хүсэхгүй биз дээ. Цаг үетэйгээ нийцсэн нэр байх хэрэгтэй.

Гарал үүсэл ба удам
. Таны хүүхдийн удам угсаа бол түүний салшгүй хэсэг билээ. Иймд хүүхдэдээ нэр өгөхдөө үүнийг тусгаж болно. Түүхийн ном унших үедээ өөрийн гэр бүлийн гарал үүслийн талаар үзэж тохирох нэр сонгох боломжтой.

Утга санаа
. Мэдээж хамгийн чухал зүйлсийн нэг бол яах аргагүй утга санаа байх болно. Хүүхдийн нэрний утга санаа ямар байхаас олон зүйл шалгаалдаг гэдгийг битгий мартаарай. Таны өгсөн нэрнээс болж хүүхэд тань эвгүй байдалд орохгүй байх нь хамгийн чухал юм.

Нэрийн эхний үсэг ба хоч
. Хүмүүс зарим үед нэрээр нь биш товчлон дууддаг. Ялангуяа хүүхдийг өхөөрдөн нэрний эхний үсгээр дуудах нь элбэг байдаг. Иймд энэхүү хүлээгдэж байгаа асуудлын талаар урьдчилан бодоорой.

Хүйсийн байдал
. Та мэдээж охиндоо эрэгтэй хүний нэр, хүүдээ эмэгтэй хүний нэр сонгохгүй биз дээ. Гэхдээ зарим тохиолдолд ийм байдал үүсч болдог.

Хүний нэрний сонин хачин
Дуудах нэрийг эцэг эх, эмээ өвөө, ураг төрлийнхөн, урт шар дээлтүүдийнхээ сонгуулиар шалгаруулдаг ч Дуурсагдах алдарыг өөрөө олж авахад хүрдэг хүний энэхэн хорвоод үхэхээсээ өмнө заавал амжуулваас зохих 1. Үр удмаа үлдээх, 2. Ном бичих, 3. Мод тарих гэсэн гурван үйлээс чадахаасаа халтарлаж, халтуурдан эхлүүлж суугаа үеийн олон залуустаа мэдлэгт нь дусал болох мэдээллийг хүргэе. Удахгүй өөрийг чинь өвчсөн юм шиг дуурайсан, цусыг чинь судсандаа булгилуулж, хүслийг чинь сэтгэлдээ шивнэсэн хөөрхөн алаг үрстэй болж, өсөхийн жаргал, өтлөхийн жаргалуудаа хослуулан жамаараа жаргах болтугай.

Үрийн заяа нь түшсэн улсуудад удам залгах хүүхэддээ нэр бодож олох том хариуцлага ноогддогийг мартаж болохгүй. Лам хараас асууж урт гэгчийн төвд нэр авах эцэг эхчүүд ч бий. Тэгвэл бид алсдаа үр хүүхдэд маань өгсөн нэр тэдэнд яаж нөлөөлөх, ямар үр дагавартай байх талаар бодож чаддаг болов уу. Барууны нийгэмд хүний овог /монголын хувьд эцгийн нэр/, өөрийн нэр болон Title буюу (Mr, Ms, Dr) Гуншинг оролцуулаад нийт 20 тэмдэгтэнд багтаж байхаар тооцоолсон байдаг ба ихэнх мэдээллийн систем нь электронжсон - барууны банк, татварын газар, нийгмийн халамжын төв, ажилд зуучлах товчоо гэх мэт байгууллагуудад бүртгүүлэх, үйлчлүүлэхийн тулд манай монголчууд маань багагүй бэрхшээл амсдаг билээ.

Эцгийн нэр болон өөрийн нэрний аль нэг нь урт /10-с дээш үсэгтэй/ хүмүүсийн бүтэн нэр, гуншинтайгаа кредит карт дээр нь багтдаггүйгээс өөрийн нэрний зөвхөн эхний үсгийг тавиулах нь уг картыг жолооны үнэмлэх /барууныхны хувьд хаягийн тодорхойлолт, иргэний үнэмлэх гэсэн үг/ авах зэрэг бусад тохиолдлуудад хүчинтэй бичиг баримтанд тооцуулахад төвөгтэй байдаг ба эцгийн нэр нь ижил байх магадлал өндөртэй ах дүү, найз нөхөд, бусад хүмүүст урьдчилан сэргийлэхэд бэрх элдэв асуудал үүсгэж болзошгүй байдаг. Мөн өөрийн нэр дээр чек хүлээн авахад нэр нь таслагдсан, тал дутуу нэрээр ирдэгээс болоод зарим банкууд чекийг нь бэлэн мөнгө болгохоос зайлсхийх талтай. Цалингаа чекээр авах магадлалтай бүлгийнхэнд том асуултын тэмдэг, анхаарлын тэмдэг оролцуулсан мессеж нисгэлээ шүү.

Мөн залгаа нэрнүүд /Энх-Од=Enkh-Od -н “-” dash-г зарим програм таньдаггүй, хориотой тэмдэгтэд тооцдог/, олон гийгүүлэгч зэрэг орсон 2-с дээш нэрний нийлэмж бүхий /Мөнхлхагва=MuNKHLKHagva, Энхцэцэг мэтийн Ink (бэх, черниль), Monk (лам, хувраг)-с цаашаагаа шууд гацаанд оруулдаг/ нэрнээсээ болж хөгтэй, хүндрэлтэй асуудлуудаас салдаггүй олон хүн байдаг. Мөн англиар буулгахад төвөгтэй, хүн цээжлэхийн аргагүй нэрнээсээ болж янз бүрийн хоч авдаг хүмүүс цөөнгүй. Жишээ нь Буугий гэсэн энгийн монгол нэршлийг яг зөв дуудлагатайгаар англиар буулгавал Boogie (Halloween-ий айлгагч том цагаан сүнс, хамрын бөөрөнхий хатуу нус, хэхэ, шал завхарсан юм), бичигдсэн хэлбэрээр нь буулгавал Buugii, Bugi - Бьюги, Бьюжи, Баагий, Баажий (Баажий байхдаа яахав дээ, хэхэ, Ү-күм болон үнэгэн шуламны онигоог санаж байгаа бол Бажи Бажи томбоов, чики чики чики таа) хэмээх цол хүртэж байгаа юм.

Cонин нэртэй хүмүүс & Монголд хамгийн их байдаг нэрнүүд

Монголд хамгийн их байдаг нэрнүүд

оюунчимэг 13,198.00
алтанцэцэг 13,170.00
энхтуяа 11,994.00
батбаяр 11,498.00
эрдэнэчимэг 11,374.00
болормаа 11,144.00
ганболд 11,083.00
отгонбаяр 11,080.00
батэрдэнэ 10,862.00
наранцэцэг 10,805.00
лхагвасүрэн 10,611.00
оюунцэцэг 10,466.00
ганбаатар 10,359.00
баярсайхан 10,181.00
нарантуяа 9,877.00
ганзориг 9,726.00
батжаргал 9,443.00
нэргүй 9,443.00
энхжаргал 9,426.00
батсайхан 9,059.00
Урт, богино, цээрлэсэн, хүндэтгэсэн, өхөөрдсөн гээд хүмүүний нэр болгоныг зориуд шүүж үзвэл нэн сонирхолтой. Монгол Улсын хүн амын бүртгэлээс харвал эдүгээ хамгийн урт нэртэй бяцхан иргэн нь Хэнтий аймгийн харьяат нэг настай Мятрашгүймонголжингоо хэмээх нэртэй охин бол Сэлэнгэ аймагт энэ жил хоёр ой хүрч байгаа Найманзууннандинцэцэг, Говь-Сүмбэрт Энхтөгөлдөрбаясгалан, Төв аймагт Гүрсоронзонгомбо-сүрэнболд хэмээх нэртэй охид хөвгүүд бий аж.

Түүнчлэн Лувсандэнзэнпилжинжигмэд, Гурвындаваатотгонбаатар, Гурванхангайшатарманлай, Бурвабадрибадмаахорол гэсэн онцгой урт нэртнүүдээс гадна Цасаншуургын Шинэжил, Ёотон, Пулемёт, Хөсрий, Жижигзургаа, Пропуск, Окоп, Үсрээ, Гөлчгий, Галтогоо, Магазин, Өчүүхэнтуяа гэх мэт сонин нэртэй хүмүүс ч цөөнгүй байдаг юм байна.

Харин монголчуудын дунд Бат-Эрдэнэ, Отгонбаяр, Алтанцэцэг, Оюунчимэг гэсэн нэр хамгийн түгээмэл байдаг болохыг Иргэний бүртгэл, мэдээллийн төв дэх судалгаанаас харж болох юм.

Монгол нэрийн толь

http://ner.query.mn/ners?tag=1 

 

http://www.eruuludam.mn/web/index.php?do=static&page=name

 

 

 




profile

MAKE-UP

2011.04.22 13:28:38
*.192.56.207

kkkk tsasan shuurgiin shinjil baihdaa yahav dee kkkk

profile

goch

2011.04.22 19:40:05
*.168.175.7

Ёотон, Пулемёт, Жижигзургаа  өчүүхэнтуяа хэ хэ    жижиг 6 хамгийн сүүлийх нь  бас жижигхэн гархаар нь  жижиг 6 гээд өгцөн юм болуу

List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсанsort
Зарлал За ээжүүдээ хаана хямд сайн төрөж болох эмлэгүүд байна >?? [35] [3] Levi`s 2012-03-16 208388
Зарлал ***АМГАЛАН МАХНЫ ДЭЛГҮҮР*** ТА ХЭРЭГЛЭЭД ҮЗ!!! СЭТГЭЛД ТАНЬ НИЙЦЭХ БОЛНО. ЗУРАГ ОРУУЛСАН file [26] ADVertisement 2011-10-19 237773
Зарлал ♣♣ Мэдэгдэл ♣♣ file [27] ***Энxзaяa*** 2009-03-07 364584
Зарлал ~~~ БҮСГҮЙЧҮҮД ЭЭЖҮҮД ЧAT~~~ file [1] [5] ***Энxзaяa*** 2009-03-03 363371
Зарлал Бүсгүйчүү та бүхний буу халах талбар шүү... [90] [4] admin 2008-06-27 521576
42349 asuuya [14] [4] 양&나 2009-07-09 118477
42348 mongoo hulhiduulchihsan hun [1] 505050 2012-01-11 89558
» Шинээр төрсөн хүүхдэд өгөх нэр [2] [4] FTW 2011-04-21 88303
42346 Сарын тэмдэг ирсэн өдрөөр чинь таныг сонжъё [1] 사랑 Õàéð 2009-04-06 82152
42345 “Хубилай хаан” Монгол шябу шябу зоог [17] ADVertisement 2009-08-12 71061
42344 hurimiin daashinz [9] [3] goch 2010-06-08 66369
42343 targalsan oddiin zurag genee [6] [4] Мишээл 2009-11-22 57393
42342 Turah arga jagaahai 2011-06-08 54405
42341 HOOLNII JOR [1] [3] ind 2010-09-20 51448
42340 Onoodor us zashad yamar odor bna ve ??? [3] uk_dior 2011-01-14 50633
42339 Долоо хоногийн дотор 10 кг хасах арга [1] [3] jjp 2008-08-10 50603
42338 Huuhdiin ner [5] Xap Xac 2008-08-26 50109
42337 Араас хийх үү? дээрээс хийх үү? [6] aminaaalmin 2012-07-17 46561
42336 EEJUUDEE ASUUYA? [8] hyyhen 2008-08-08 42654
42335 turaah dasgal hiigeed uzeerei. [4] [2] **eegii** 2009-12-16 41723
42334 NAIMAN SHARGA--$-HANSH [6] [4] ELGEMSUU 2009-05-02 41025
42333 ~Бат-Эрдэнийн Цэлмүүн~ Бүгдээрээ түүнд амьдрал бэлэглэе! file [12] ***Энxзaяa*** 2010-01-06 39536
42332 Facebook yaj neeh ve? [5] [8] smart3 2011-05-12 38947
42331 ♣♣..**Гишvvдэд**..♣♣ daruuhan01 2008-08-31 38171
42330 Топ модель Пүрэвсүрэн гийн зургуудаас [15] Маралгоо 2010-05-09 36951
42329 solongos hool [8] [4] jeonju-s 2010-01-18 36536
42328 1.БНСУ‐д зорчих визний тухай ерөнхий танилцуулга (шинчлэгдсэн ) [2] anuuka 2011-01-09 36497
42327 solongos hool hiih neg arga [1] manuka 2010-01-18 35733
42326 Зүүдний тайлал [2] [2] 157359 2010-04-13 35424
42325 Эмэгтэйчүүдэд зориулсан Солонгос хэлний ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ сургалт (mig_women@yahoo.com) [17] ***Энxзaяa*** 2010-01-21 34669
42324 Хумс, гар арчилгаа, маникюрын талаар [1] [7] Маралгоо 2009-03-20 34662
42323 yahoo mail hayag shineer yaj neeh ve? [3] [2] smart3 2011-05-12 32914
42322 hi ordiin mend busguichuudee torson odriin goy shuleg hereg bn [2] [2] enkuush87 2010-12-01 32365
42321 Үр хөндүүлэх нь эмэгтэй хүн өөрийн эдлэх үйлийн үрээ нэмэгдүүлдэг [19] 1221 2008-06-27 32320
42320 Солонгос хоолы жор [11] [5] ***Энxзaяa*** 2010-01-20 31996
42319 Хайртай хүнээ танья гэвэл төрсөн өдрийг нь мэдэхэд л болно file [3] ***Энxзaяa*** 2008-08-02 29909
42318 Dulaahan hernee tachaangui dutuur hvtsasnuud file ks 2009-10-09 29400
42317 Бүсгүйчүүд Ээжүүд чат____чат ***Энxзaяa*** 2008-08-31 29121
42316 buhimdaliin talaar [9] ngn81 2008-07-28 28654
42315 HUUHNUUDEE 3-4HONOGT 3-5KG TURAAH DEGLEM [1] MR ESUDER 2010-06-28 28285
42314 shine yahoo hayg neeh gesiin blohgui yum yaj neeh bee [6] [4] mishill 2009-12-30 27416
42313 0-12sartai huuhdiin medrel setgehuin bolon hudulguunii hugjil [2] tuul_0724 2009-12-15 27274
42312 keks yaj hiih ve ... [1] ikhmurun 2010-11-20 25740
42311 bayariin zuush salat yaj hiih ve [2] ezengui aral 2009-12-30 24283
42310 elge avgaid [5] ssainaa 2010-06-28 24018
배너신청
배너신청
자생병원

배너신청