Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366

Ямар жимс юунд сайн бэ?

Уншсан 1405 vote 0 2011.04.21 19:58:39


 

Интоор /вишня/. Цус бүрдэлтийн процесст нэн шаардлагатай төмөр болон зэс агуулдаг учраас цус багадалттай хүмүүс хэрэглэвэл зохино. Сахарын агууламж нь бага тул чихрийн шижинтэй хүмүүст ч хор болохгүй. Нян устгах үйлчилгээ үзүүлдэг учраас гэдэс дотор байгаа ашиг тусгүй нянгуудын үржлийг зогсоох чадвартай. Цусны даралт ихтэй болон судас хагарамтгай хүмүүст бас сайн нөлөөтэй. Өдөрт 20 орчим интоорын жимс идэж байхад үе мөчний өвдөлтийг бууруулна.

Мөн эртний эмч Гиппократ энэ жимсийг гэнэт татаж унадаг (эпилепси) өвчтэй хүмүүст зөвлөдөг байсан байна. Мэдээж өвчнийг нь ор мөргүй алга болгочихгүй ч нойрыг нь засах, сэтгэлийг өөдрөг болгож бол чадах. Үүнээс гадна интоорын жимсэнд хорт хавдар үүсгэгч концероген бодисуудын үйлчлэлээс организмыг хамгаалах чадвартай биофлавонидын төрлийн бодиснууд ихээхэн хэмжээгээр агуулагддаг.

Хоол болосвруулах замын өвчтэй хүмүүс өлөн ходоодтой үедээ идэхгүй байвал дээр. Хоолны дараа бол - болно.

Цангис
/клюква/. Цангисны шүүс давсаганд халдварт нян орохоос сайн сэргийлдэг. Нянгийн эсрэг үйлчилгээтэй. Шүдний буйл бэхжүүлнэ. Хоолны болон архины хордлогын үлдэгдлийг арилган цэвэрлэдэг.

Бөөрөлзгөнө
/малина/. А витаминаар баялаг учраас холестериныг хазаарлан цусанд шимэгдүүлэхгүй байлгаж зүрх судасны өвчнөөс хамгаалах чадвартай. РР – витамин нь ядаргаа тайлах, нойргүйдлийг арилгах, хоолны дуршилыг нэмэгдүүлэх, арьсыг цэвэршүүлж уян хатан болгож өгнө. Е –витамин хөгшрөлтөөс хамгаална. В2 амин дэмнийхээ тусламжтайгаар үсний хугаралыг зогсоож өнгөтэй болгоно. Нүүрэндээ маск хэлбэрээр тавихад идээт батга, зарим төрлийн дерматитыг эмчилнэ. Салицилын хүчлээр баялаг учраас биеийн халууныг бууруулахдаа гарамгай. Чанамал хэлбэрээрээ бол ханиадны эсрэг хүчтэй зэвсэг болж ирдэг. Мөн бөөрөлзгөнөд өөх задлах чадвартай бодис агуулагддаг нь нотлогдсон баримт юм. Харин бөөрний нефрит, подагр (цусан дахь шээсний хүчил ихдэх) зэрэг өвчтэй хүмүүст бөөрөлзгөнө сөрөг нөлөөтэй.

Үхрийн нүд /смородина черная/. Аскорбины хүчлийн агууламжаараа зөвхөн нохойн хушууг л урдаа оруулдаг жимс. Амны халбага үхрийн нүд = нэг ширхэг нимбэг. Хагас аяга үхрийн нүдэнд хүний өдрийн хэрэгцээний С витамин агуулагддаг.Өсөж байгаа хүүхдүүдэд маш сайн. Ачаалал даах чадвартай болгоно. Антибиотикийн үйлчлэлийг нэмэгдүүлж, харин хорыг нь бууруулж өгдөг. Бодисын солилцоог хэвийн болгоно. Судасны хана хатуурах, цус багадалтаас сэргийлнэ. Эдгэхгүй удаж байгаа ханиадыг эмчлэхдээ үхрийн нүдийг буцалгаж уувал сайн.

Цусны бүлэгнэл ихтэй цусны бүлэн үүсэх хандлагатай хүмүүс болгоомжтой хэрэглэх хэрэгтэй. Зүрхний шигдээс болсны дараахь үед үхрийн нүднээс татгалзвал зохино.

Улаалзгана /смородина красная/. Жирэмсний хордлогын үеийн дотор муухайрлыг арилгана. Гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг идэвхжүүлэн хэвийн болгодог тул өтгөн хатдаг колиттой хүмүүст сайн. Организмаас хорт бодисуудыг гадагшлуулдаг.

Гүзээлзгэнэ
/земляника/. Аскорбины хүчлээр баялаг тул бие организмыг ерөнхийд нь бэхжүүлэн сайжруулдаг. Гүзээлзгэнээр компот чанаж уухад амны цангааг сайн тайлдаг. Тулай өвчин болон бөөр чулуужих өвчинд анагаах үйлчилгээ үзүүлнэ. РР амин дэмээр баялаг учраас нойргүйдэл, уур уцаар, ядаргаа зэргийг сайн эмчилнэ. Шүдний буйлыг бэхжүүлдэг. Мөн амтат гүзээлзгэнэ тархины хөгшрөлтийг удаашруулдаг гэдгийг эрдэмтэд нотолсон. Элэг, ходоодоор нь хатгуулан өвддөг болон ходоодны хүчил ихтэй хүмүүст гүзээлзгэнэ зохимжгүй байдаг, бас мухар олгойн архаг үрэвсэлтэй бол гүзээлзгэнээс татгалзсан нь дээр.

Чацаргана
/облепиха/. Бусад бүх жимснээс илүү. Бараг л бүх төрлийн амин дэмийг өөртөө агуулдаг. Биеийн эсэргүүцлийг сайжруулан халдвар авахаас хамгаална. Нян устгах чадвартай учраас организмд орж ирсэн өвчний нянг идэвхитэй устгадаг. Арьсыг эрүүлжүүлнэ, үсний ургалтыг түргэсгэнэ, биенээс хорт бодисуудыг зайлуулна.

Тошлой
/ крыжовник/. Тошлойнд аскорбины хүчил, В амин дэмүүд, А амин дэм зэрэг ихээр агуулагддаг. Мөн энэ жимс пектинээр баялаг учраас организмаас хор шаарыг сайн зайлуулдаг, хоол боловсруулалтыг сайжруулдаг. Цусны даралт ихсэх өвчнөөс сэргийлэх болон судас бэхжүүлэх үйлчилгээтэй. Тошлой жимсийг домогт Мичурин “хойт зүгийн усан үзэм” гэдэг байсан нь учиртай: түүгээр гэрийн нөхцөлд сайхан дарс хийж болдог.

Ходоод болон арван хуруу нугалааны шарх сэдэрсэн үед, мөн гэдэсний өвчтэй хүмүүс тошлой – хориотой жимс гэдгийг анхаараатай!

Хар нэрс
/черника/. Хатаасан хар нэрс ходоодны ажиллагааг хэвийн болгоно, ялангуяа хүүхдэд сайн нөлөөлдөг. Цусан дахь сахарын хэмжээг бууруулна, нүдний хараанд маш сайн нөлөөлж, харааг засах чадвартай. Өдөрт ганц цайны халбагыг идэхэд л таны нүд хамгаалагдана.

Хар болон хөх нэрсэнд их хэмжээгээр агуулагддаг бодиснууд  хорт хавдар үүсгэгч бодиснуудыг нөлөөг саармагжуулдаг бөгөөд бүдүүн гэдэсний хорт хавдрын явцыг удаашруулдаг гэдгийг америкийн эрдэмтэд батлаад байгаа юм.

Дэлхийн хоёрдугаар дайны  үеээр английн нисгэгч нар хараагаа хурц болгох зорилгоор  нэрс, нэрсний чанамалыг өдөр бүр иддэг байсан билээ.

profile
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/4466693/b49/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал За ээжүүдээ хаана хямд сайн төрөж болох эмлэгүүд байна >?? [35] [3] Levi`s 2012-03-16 210454
Зарлал ***АМГАЛАН МАХНЫ ДЭЛГҮҮР*** ТА ХЭРЭГЛЭЭД ҮЗ!!! СЭТГЭЛД ТАНЬ НИЙЦЭХ БОЛНО. ЗУРАГ ОРУУЛСАН file [26] ADVertisement 2011-10-19 238690
Зарлал ♣♣ Мэдэгдэл ♣♣ file [27] ***Энxзaяa*** 2009-03-07 365899
Зарлал ~~~ БҮСГҮЙЧҮҮД ЭЭЖҮҮД ЧAT~~~ file [1] [5] ***Энxзaяa*** 2009-03-03 364577
Зарлал Бүсгүйчүү та бүхний буу халах талбар шүү... [91] [4] admin 2008-06-27 523342
27156 huuhdiin unemleh asuuya? [2] bujintuulai 2011-04-22 723
27155 Ingej ustgaarai :p file [1] namuk83 2011-04-22 818
27154 32"-47" LCD, LED TV+HANAND ULGUGCH BNGA DAGALDANA!!! **MGL гишүүн* 2011-04-22 541
27153 jiremsen asuuy [2] shuuderiin tysal 2011-04-22 954
27152 FACEBOOK-END BAIGAA NAIZUUDAAS XUNII XAYAGIIG YAJ USTGAX VE? [3] FTW 2011-04-22 3283
27151 huuhdiin tejeel.. zvrx 2011-04-22 1807
27150 Бариа засал хийж байна МонголТв 2011-04-22 637
27149 nu skin zardag hun bna u ? -h yum bn aa hrtaihrtai 2011-04-22 776
27148 hi bvsgvichuudee helj ughc tuslaach [5] 영원 2011-04-22 1459
27147 busguichuudee meddeg n heleed ogooch havan [4] jeonju-s 2011-04-22 2068
27146 helj ogch tuslaach [1] angl 2011-04-22 783
27145 bysalgal~~! vege 2011-04-22 1002
27144 BANKNII BATALGAA GARGANA MONGOLD sormuusmaa 2011-04-22 548
27143 utas avahad [2] dunjka 2011-04-22 997
27142 SHUDENII TALAAR ASUUYA [2] zul247 2011-04-22 993
27141 2011onii 4sariin shine model SAMSUNG ZIPEL 2011 NEW **MGL гишүүн* 2011-04-22 524
27140 emneleg asuuya [3] balzol 2011-04-22 1035
27139 하기스-매직팬티(BONUS+12),GOLD,크린베베일자형기저귀 БАЙНГА ХҮРГЭЛТ 무료 zarlal1 2011-04-22 626
27138 Eejvvdee hariulj tuslaach [3] bvjin tuulai 2011-04-22 1361
27137 NiKON DIGITAL HAMGIIN HYAMDAAR 450000, TA YARAGTUN.... **MGL гишүүн* 2011-04-22 508
27136 СОЛОНГОС ХООЛ БУСДААС........ **Ц.ЭЛГЭМСҮҮ ** 2011-04-22 2377
27135 ahiad asuuuyyy??????????????? [1] ㅁ녀ㅕㅇ밋먀ㅑ 2011-04-22 890
27134 Гадаад Иргэдэд Үйлчлэх Төвөөр өргөнөөр үйлчлүүлнэ үү ӨДРИЙН МЭНД 2011-04-22 640
27133 өдрийн мэнд хэлж тус болооч. [1] ch,mj 2011-04-22 779
27132 солонгос улсад ажилч амьдарч байгаа монголчуудаа эрүүлжүүлий Shinee SoeL 2011-04-22 1418
27131 hi ? [2] tsetsetse 2011-04-21 899
27130 TURUL BVRIIN UTAS ZARNA mobile.com 2011-04-21 687
27129 ★★★ HeRBaLiFe ★★★ ЭРҮҮЛЖҮҮЛЖ ТУРААХ БҮТЭЭГДЭХҮҮН sekv_boy 2011-04-21 801
27128 dahiad asuuya eejuudee, [5] nokiax6 2011-04-21 1008
27127 Шинээр төрсөн хүүхдэд өгөх нэр [2] [4] FTW 2011-04-21 93410
27126 eej naraa zuvluuch [2] enerengui 2011-04-21 883
27125 asuuuuuuuuuuuuuuuuy [1] Zaluu eej 2011-04-21 933
» Ямар жимс юунд сайн бэ? Ээж минь 2011-04-21 1405
27123 aygui hurdan hariulaad ogooch [2] einj 2011-04-21 1118
27122 ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БЭЛДМЭЛ .... Та өөртөө хөрөнгө оруулалт хий !!! Эрүүл явбал их мөнгө хураана MAKE-UP 2011-04-21 836
27121 ТҮНДЭМҮН ОХУЙ САЛОН ... ГОО САЙХНЫ ШИВЭЭС ...массажиндаа 50% SALE ЗАРЛАЖ БАЙНА ( хугацаатай ) MAKE-UP 2011-04-21 1189
27120 asuuya eejuudee, nokiax6 2011-04-21 763
27119 Үлбэгэр сул арьсыг хэрхэн арчлах вэ? Ээж минь 2011-04-21 889
27118 Хар хүрээ, батганы сорви, хуурайшил 3-аас яаж салах вэ? [1] Ээж минь 2011-04-21 1409
27117 ?????????????????????????? byalzuhai 2011-04-21 617
27116 BANKNII BATALGAA GARGANA MONGOLD sormuusmaa 2011-04-21 584
27115 ***ILSAN & PAJUD HOLDOOSON BUUZ PIDAL*** DVT 2011-04-21 583
27114 asuuyaa garmon [1] YES,OK 2011-04-21 762
27113 bvsgvichvvde nadad zovlooch! [3] LOTUS 2011-04-21 1100
27112 joom.... asuuy? [2] mikaa 2011-04-21 938
배너신청
자생병원

배너신청