Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366
Дунд зэргийн сонгиныг маш сайн жижиглээд цайны халбагаар нэг оливийн тос, мөн төдий хэмжээний зөгийн бал хийн сайтар хутгаад хөлийн өсгий дээрээ тавьж самбайгаар өдөр бүр бооход маш сайн зөөлөрнө. Ер нь хүний биед А аминдэм дутагдсанаас арьс хуурайшилт, эвэршдэг тул лууванг үрүүлээр үрж цөцгий эсвэл наранцэцгийн тостой зуурч идэхэд арьс зөөлөн, булбарай болно. Мөн А аминдэмийг үрлээр байнга ууж болно.
Шар айргаар угаасан үс торгомсог зөөлөн болдог...
Хоногт нэг удаа шар айргаар үсээ угааж байвал торго мэт зөөлөн, намирсан үстэй болно. Шар айргаар үсээ угаахдаа бага зэрэг халаагаад үсэндээ массаж хийх маягаар угаадаг.
Ингээд дараа нь усаар зайлна. Хамгийн сүүлд сануулахад үсийг халуун усаар бүү угаа. Ингэж угаахад үс амархан гэмтдэг.