Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366

Жирэмсний календар

Уншсан 9691 vote 0 2011.03.01 17:01:45

Хорвоод шинэ хүн бий болж, төрөх нь маш нарийн үйл явц бөгөөд юу болж байдгийг зөвхөн нарийн мэргэжлийн эмч нар тусгай багаж, төхөөрөмж ашиглан судалсны үндсэн дээр мэдэж байдаг. Иймд эхийн бие гардаг өөрчлөлт, ирээдүйн үр хөврөл хэрхэн хөгжиж байгаа тухай хүмүүс тэр бүр мэддэгүйд гайхах зүйлгүй. 

1дэх долоо хоног

Эх             

Эмэгтэй хүн өөрийгөө хөл хүнд болсон гэдгийг мэдэхээс нь өмнө бие махбодь нь шинэ амьдралд зохицох бэлтгэлээ хийгээд эхэлчихсэн байдаг. Энэ бэлтгэл нь үр тогтсон мөчөөс бус харин бүр өмнөөс буюу сүүлийн сарын тэмдэг ирэх үеэс эхэлдэг юм. Ийм учраас жирэмсний өмнөх сүүлчийн сарын тэмдэгийн эхний өдрөөс нь жирэмсний хуанли, жирэмний календарийг хөтөлж эхэлдэг.

Хачирхалтай нь манайхан хар яриандаа жирэмсний долоо хоног гэхийн оронд орос хэлний долоо хоног гэдгийг монголчлоод "недель" гэж хэлцгээдэг. Ингээд эмэгтэй хүнээс " Хэдэн недель тэй вэ?" гэж асууж байгаа бол жирэмсний хэд дэх долоо хоног дээрээ явж байгаа юм бэ гэж асууж байна гэж шууд ойлгодог болчихсон байдаг. 

Эмэгтэй хүний бие нэг өндөгөн эсийг үр тогтооход бэлтгэдэг. Ийм ажлыг эмэгтэй хүний бие сар болгон хийж байдаг бөгөөд ойролцоогоор хоёр долоо хоног орчим үргэлжилсний дараа боловсорч гүйцсэн өндөгөн эс умайн хөндийд гарч буюу овуляц явагддаг.

 

2дахь долоо хоног

Эх 

Хоёр дахь долоо хоногийн төгсгөл болон гурав дахь долоо хоногийн  эхлэл нь өндөгөн эс ба эр бэлгийн эс хоёрын "уулзахад" хамгийн тохиромжтой үе байдаг. Зарим эмэгтэй хүн өндөгөн эс нь умайн хөндийд орж ирж байгааг мэдэрч чаддаг. Энэ нь гэдэсний доогуур бага зэрэг хатгуулж өвдөх, үтрээнээс ялгарч байгаа зүйлд өөрчлөлт орж, илүү өтгөн, зуурамтгай, өндөгний цагаан шиг цэлцэгнэсэн болж хувирах шинж тэмдэгээр илэрдэг. Мөн өндөг эс умайн хөндийд орж ирж байгааг шулуун гэдэсний халуун ыг үзэх замаар мэдэж болдог.

  Х үүхэд

Өндөгөн эс нь 120-150 микрон диаметртэй бөмбөлөг хэлбэртэй бөгөөд хоёр хоногийн туршид үр тогтоох чадвартай байдаг. Энэ хооронд үр тогтоогүй бол үхдэг. 

3 дахь долоо хоног 

Эх 

Үр тогтолт нэгэн болчихсон. Эмэгтэй хүн хөл хүнд болсон гэдгээ мэдээ ч үгүй явж байгаа ч ирээдүйн хүүхдийнх нь хөгжил аль хэдийн эхэлчихсэн байгаа. Бие махбодь нь шинэ хүн бүрэлдэх гэсэн чухал үйл явц эхэлснийг мэдрээд дархлалын системд дохио өгөн сэргээдэг. Үр тогтсон өндөгөн эсийг анхны удаад хуваагдахаас нь эхлээд л эмэгтэй хүний бие махбодид ургийг дархлалын зүгээс хамгаалдаг факторуудыг ялгаруулж эхэлдэг. Хэрэв ингэхгүй бол эхийн бие махбодь ирээдүйн хүүхдийнхээ эсүүдийг гадны, харш нөлөөтэй байж болзошгүй эс гэж андуураад устгах, гадагшлуулахаар тэмцэж эхэлнэ. 

Үүнээс гадна энэ долоо хоногийн сүүлээр жирэмсний гормон буюу  ХХГ / хүний хорионики гонадотропин / нь эхийн биед ялгарч эхэлдэг. Удалгүй энэ гормон буюу дааврын хэмжээ нь жирэмсний тестенд мэдрэгдэхүйц хангалттай их болж ирдэг. Үүний дараа л эмэгтэй хүн өөрийгөө жирэмсэн болсон гэдгийг мэддэг.

Хүүхэд 

Эр бэлгийн эс буюу сперматозоид нь өндөгөн эстэй нийлснээр эцгийн 23, эхийн 23 хромосомыг нийлүүлсэн 46 хромосомтой нэг том эс бий болно. Том гээд байгаа ч энэ эс нь давсны нэг ширхэгээс бага хэмжээтэй юм. Энэ эс нь ирээдүйн хүний хүйс, нүд болон арьсны өнгө, нүүр царайны хэв гэх мэтийн удамшлын бүх л мэдээллийг агуулж байдаг.

Үр тогтсон өндөгөн эсийн зигот гэнэ. Зигот нь умайг чиглэн умайн хүзүүгээр хөдлөхтэйгээ зэрэгцэн хуваагдаж эхэлдэг. Гурав дахь долоо хоногийн сүүлээр үр хөврөлийг умайн хананд бэхлэгдэн ургах буюу имплантац нэртэй хамгийн хариуцлагатай зүйл болдог. Хэрэв энэ нь амжилттай болвол үр хөврөлийг хэрэгтэй бүхнээр хангах үүргийг эхийн бие махбодь хариуцан авна.

4 дэх долоо хоног 

Эх

Эхийн хөх бага зэрэг томорч, хөхний товч нь маш мэдрэмтгий болдог ч бие галбирт нь өөр мэдэгдэхүйц өөрчлөлт гараагүй байдаг. Ихэнх өөрчлөлтүүд мэдэгдэхээргүйгээр явагдаж байдаг. Үр тогтсон цагаас эхлэн бие нь цусны хэмжээг аажмаар нэмэгдүүлж эхэлдэг тул зүрх, бөөр, уушиг нь илүү эрчимтэй ажиллаж эхэлнэ. Жирэмсний 4-р сар гэхэд ихэс болж бүрэлдэх зүйл савны хананд бэхлэгдэх явц үргэлжлэх бөгөөд энэ үед хэт уцаартай, бухимдангуй болох, нойрмоглох, сульдах зэрэг шинж тэмдэг илэрч болно. 4 дэх долоо хоног гэхэд жирэмсний тест нь эерэг хариу өгөх боломжтой.

Хүүхэд 

Өнгөрсөн хоёр долоо хоногийн дотор ирээдүйн хүүхэд нь ганцхан эс байснаа гадаад хэлбэрээрээ хавтгай зээрэнцэг хэлбэртэй хэдэн зуун эс болтлоо томорсон байгаа. Савны хананд бэхлэгдсэнээр үр хөврөл нь тэжээлийн бодис, амьсгалах хүчилтөрөгч зэргийг эхийн цусаар авч эхэлдэг. Эхийн цус нь хүй, мөчирлөг хорион /ирээдүйн ихэс/-ээр дамжин хүрч байдаг.

5 дахь долоо хоног 

Эх 

Сарын тэмдэг ирэхээ болих тул  эмэгтэй хүн тест хэрэглэж үзэлгүйгээр хөл хүнд болсон байж магадгүй гэдгээ гадарлах боломжтой болно. Энэ үеэс эхлэн жирэмсний эхэн үеийн хордлогын шинж тэмдэг илэрч магадгүй. Эдгээр нь толгойи өвдөх, хоолны дуршил багасах, дотор муухайрч заримдаа бөөлжуулэх, давсалсан, даршилсэн зүйл идэх дур маш их хөдөлнө.

Хүүхэд 

Таван долоо хоногтой үр хөврөлийн урт нь 1,5-2,5 мм-ийн урттай байна. Түүнд элэг, нойр булчирхай, амьсгалын дээд зам, зүрх, мэдрэлийн систем зэрэг чухал эрхтэнүүдийн анхны голомтууд бий болсон байна. Үүнээс гадна яваандаа эр, эсвэл эм бэлгийн эс болж бүрэлдэх гонобластууд бүрэлдчихсэн байдаг.

6 дахь долоо хоног 

Эх 

Эмэгтэйчүүдийн эмчид үзүүлж зөвлөгөө авч эхлэх үе. Эх барих, эмэгтэйчүүдийн эмч нь үзлэгийн карт нээж, ямар шинжилгээ өгөх, ямар чиглэлийн эмчид үзүүлвэл зохихыг хэлж өгнө. Мөн эмчийн хяналтанд орно. 

Хэрэв жирэмсний эхэн үеийн хордлого өгсөн бол энэ үеэс дотор муухайрах нь улам хүчтэй болж болзошгүй. Та эмчид үзүүлэн энгийн арга хэмжээ авснаар хордлогын шинж тэмдгийн илрэлийн сулруулах боломжтой.

Хүүхэд 

Гайхамшигтай зүйл болж 6 дахь долоо хоногоос эхлэн ирээдүйн хүүхдийн зүрх нь цохилж эхэлнэ. Ингээд ч зогсохгүй гар, хөлийн үүсгэвэр бий болж, чихний хөндий, залгиур нь бүрэлдэж эхэлнэ. Энэ үед нь цаашид ургийн амьсгалах, тэжээлийн бодисоор хангах, даавар буюу гормон буюу даавар ялгаруулалтыг нь хариуцах тусгай эрхтэн буюу ихэс нь маш хурдтайгаар хөгжин бүрэлдэж байдаг.

7 дахь долоо хоног

Эх 

Эмэгтэй хүний сарын тэмдэг ирэлгүй 2-3 долоо хоног болсон байх тул жирэмсний тестээр шалгаж, эмэгтэйчүүдийн эмчид үзүүлэхэд хамгийн тохиромжтой үе. Мөн эмэгтэй хүний хөх нь томорч маш мэдрэмтгий болдог бөгөөд, хөхний точв харлана. Биедээ гарч байгаа өөрчлөлтүүдийг анхаарч, хооллолт, нойр, амралтаа зорхистойгоор тохируулж байх шаардлагатай.

Хүүхэд 

Хэвлий дэх үр хөврөл томорч 7-9 мм урттай болно. Толгойн ба аарцагны хэсгийг нь ялгаж таних боломжтой болсон байна. Хэмжээгээр том толгой нь цээжин бие рүүгээ тонгойн наалдсан байдалтай байна. Тархины бүрэлдэн тогтох явц мар эрчимтэй явагадана.

Төв мэдрэлийн систем ерөнхийдөө бүрэлдэж дуусна. Ясны эсүүд хөгжиж эхэлнэ. Улаан хоолой, мөгөөрсөн хоолой бүрэлдэх явцдаан байх бөгөөд бээрний булчирхай гадаргуй, нарийн гэдэс, өвчүү бүрэлдэж эхэлнэ.

8 дахь долоо хоног 

Эх 

Энэ үед хоолны дуршил алдагдах, зарим үнэрийг авч чадахаа байх, дотор муухайрах, бөөлжүүлэх зэрэг шинж маш олон эмэгтэйчүүдэд илэрдэг. Нөгөө талаас давсалсан, даршилсан зүйл идэх хүсэл маш ихээр төрнө. Энэ бүхэн нь жирэмсний хордлогын шинж тэмдэг юм. Энэ бүхнийг 12 дахь долоо хоног хүртэл тэсвэрлэхээс өөр аргагүй тул тэр болтол зөв хооллож, амин дэм хэрэглэн, өдрийн дэглэм сахихыг хичээ.

Энэ ямар нэг таагүй зүйл мэдрэгдвэл эмчид үзүүлэлгүйгээр өөрийгөө эмчлэх гэж хэрхэвч болохгүй. Ирээдүйн хүүхдийг бүрэлдэх тогтох явцад эхний 12 долоо хоног хамгийн их эрсдэлтэй, эмзэг үе нь байдаг гэдгийг тогтоож авах хэрэгтэй. Тиймээс хянаж байгаа эмчдээ үзүүлж зөвлөгөө авах хэрэгтэй бөгөөд бэлгийн амьдралын идэвхээ тодорхой хэмжээгээр хязгаарлах хэрэг гарч магадгүй.

Хүүхэд 

Үр хөврөлийн урт нэмэгдсээр 8-11 мм болно. Энэ үед хүүхдийн нугас, үе мөч, булчин бүрэлдэж байдаг. Шүлсний булчирхай болж хөгжих голомт бий болно. Эхогоор үзэхэд гар, хөл, нүд, чих нь харагдаж байна. Эрэгтэй хүүхэд төрөхөөр бол энэ үед төмсөг нь бүрэлддэг.  Зүрхний шахаж байгаа цусны хэмжээ улам бүр нэмэгдсээр байна

9 дэх долоо хоног 

Эх 

Хөхний хэмжээ өдөр ирэх тусам нэмэгдэнэ. Хөхний точв харлаж жижигхэн зангилаанууд  үүсч магадгүй. Эдгээр зангилаанууд нь хэмжээ нь томорсон хөлсний булчирхайнууд тул айж түгших хэрэггүй.

Хүүхэд 

Үр хөврөлийн хэмжээ улам томорч 13-15 мм урттай, 1 грамм орчим хүнд болно.

Энэ үед хүний хөдөлгөөний эвслийг удирдаж байдаг бага тархи бүрэлдэнэ. Тусгай төхөрөөмжийн тусламжтайгаар үр хөврөлийн тархинаас ирж байгаа дохиоллыг илрүүлэн, бичиж авах боломжтой болдог. Ургийн гарын хуруунуудыг ялган харах боломжтой. Элэг нь цусны эсүүдийг ялгаруулж, харин тархи нь зүрх болон булчингийн үйл ажиллагааг хянаж эхэлнэ. Зовхи нь аажмаар томорсоор нүдийг бүхэлд нь бүрхэн гэрэл, хуурайшихаас хамгаална. /28 дахь долоо хоногоос эхлэн хүүхэд зовхио нээж, хаах чадвартай болдог. / Мөн энэ үед эрүү бүрэлдэж, шүдний үүсгэвэр бий болно. Хүүхэд хөдөлж эхэлдэг ч хэт жижиг байх тул эх нь хөдөлж эхэлснийг нь мэдрэхгүй.

10 дахь долоо хоног 

Эх

Эхийн бэлхүүс томрох гэдэс нь томрох болоогүй байгаа. Цусны хэмжээ ихэссэнээс болж гэдэс, хөл, цээжний хураагуур буюу венийн судаснууд тод харагддаг болно. Жирэмсний хордлогогүй бол энэ үед эмэгтэй хүн 2 кг орчмоор жин нэмэх боломжтой.  

Хүүхэд 

Энэ үеэс эхлэн үр хөврөлийг ураг гэж нэрлэж болно. Хүүхдийн жин 4 грамм орчим болж 27-35мм хүртэл өссөн байна. Насан хүрсэн хүнтэй олон зүйлээрээ адил байх бөгөөд зүрх нь цохилж, нойр булчирхай нь ходоодны шүүс ялгаруулж, булчин нь тархинаас нь ирж байгаа дохиогоор агшидаг болно. Цээж ба хэвлийн хөндийг зааглаж байдаг өрц бараг бүрэлдсэн байна. Хүүхдийн цусанд нь шинжилгээ хийвэл резус факторыг нь тогтоох боломжтой. Хуруу, үенүүд нь бүрэлдээд дууссан. Царай нь өөрийн гэсэн төрхтэй болж нүүр хувиралд оролцдог бучлингууд нь хөгжиж эхэлнэ. Бие нь гадны зүйл хүрэхийн мэдэрч, хариу үйлдэл хийдэг болно.

11 дэх долоо хоног 

Эх 

Дахин нэг хүн бие дотор нь бүрэлдэж байгаагаас үүдэн эмэгтэй хүний бодисын солилцоо нь 25% нэмэгдэнэ. Энэ үед утсан, нөөшилсөн, консервлэсэн, халуун ногоотой зүйлээс татгалзахаас өөр аргагүй. Хоол, хүнсний бүтээгдэхүүн нь амин дэм гэх мэтийн чухар үүрэгтэй бодисыг ихээр агуулсан байвал сайн. Гэхдээ зөвхөн амин дэмтэй гэж туйлшрах бас хэрэггүй.

Хүүхэд

Хүүхдийн алга нь юм мэдэрдэг болно. Мөн атгах рефлекс нь ажиллаж эхэлнэ. Үнэрлэх чадвар нь хөгжиж эхийнхээ идэж байгаа хоолны үнэрийг мэдэрдэг болно. 11 ба 12 дахь долоо хоног орчмоос бөөр нь ажиллаж эхэлнэ. Чих нь хүзүүнээс аажмаар шилжин толгойн хоёр хажуу талд байрлалтай болно. Нүднийх нь өнгийг тодорхойлох солонгон бүрхэвч нь бүрэлдэж эхэлнэ

12 дахь долоо хоног

Эх 

12 дахь долоо хоногоос эхлэн жирэмсний хордлогын шинж тэмдэгүүдийн илрэл нь намждаг. Сэтгэ санаа дээшилж, уйламтгай, итгэлгүй, түгшүүртэй байдал алга болно.

Гэвч зарим эмэгтэйчүүд, ялангуяа олон урагтай жирэмслэлтийн үед хордлогын шинж тэмдэг нь цаашид ч арилахгүй байх нь цөөнгүй.

Хүүхэд

Хүүхдийн өндөр нь 9 см, жин нь ойролцоогоор 13 грамм орчим болно. Хүүхдийн элэг нь  цөс ялгаруулж эхлэх бөгөөд гэдэс нь анхныхаа гүрвэлзэх хөдөлгөөнийг хийдэг. Тархи бүрэлдэх үйл явц эрчимтэй явагдсаар байна.

Эхо үзлэг хийхэд жирэмсний хугацаа, ургийн тоо, ургийн хөгжлийн гажиг зэргийг илүү нарийвчлалтайгаар тодорхойлох боломжтой болдог.

13 дахь долоо хоног 

Эх 

Сав болон ургийн хэмжээ томрох тул гэдэс томорно. Энэ үед эмэгтэй хүн ахин 1 кг орчим жин нэмдэг. Мэнгэ, сэвхнүүд харлаж, гэдэсний доод хэсэгт хүйснээс умдаг хүрсэн хүрэн зураас гарч ирдэг. Энэ зураас нь төрсний дараа арилна. Цусны хэмжээ нэмэгдсэн хэвээр байх тул зүрх илүү олон цохилдог болж ирнэ. Хоёр дахь триместр буюу хоёр дахь арав хоногоос эхлэн жирэмсний хордлогын шинж тэмдэгийн илрэлт нь сулардаг ч өтгөн хаталт үүсч магадгүй. Хооллолтоо зохицуулах хэрэгтэй.

Хүүхэд 

20 сүүн шүүдний үүсгэвэр нь бүрэлдэж дуусна. Нойр булчирхай нь инсулин ялгаруулж эхлэх бөгөөд хүүхэд амаа ангайх, хөхөх, инээх чадвартай болдог. Хүүхдийг эхтэй нь холбож байдаг ихэс нь бүрэн дүүрэн ажиллаж эхэлнэ. Ураг нь ойролцоогоор 28 грамм жинтэй болсон байна.

14 дэх долоо хоног 

Эх 

Юм идэх хүсэл нэмэгдэж, байнга юм идэх хүсэл төрнө. Мөн ямар бодис дутагдаж байгаагаас хамааран тодорхой төрлийн хүсний бүтээгдэхүүнийг идэх хүсэл илүү их төрдөг болж магадгүй. Байнга юм идэх хүсэл нь төрж, хүүхдээ хөхнөөс нь гаргасны дараа нь арилна. Тэр болтол зохистой хооллоход голлон анхаарахаас өөр аргагүй. Өтгөн цай, кофеноос зайлсхийхийг хичээ.

Хүүхэд 

Хүүхэд эхийг даган юм хэрхэн идэх ёстойд суралцаж эхэлнэ. Хүүхэд ургийн усанд ууссан бодисуудыг залгиж чаддаг болсон байна. Амттай зүйл хариуд залгих хөдөлгөөн нь хамгийн идэвхтэй болдог бол гашуу, исэглэн зүйл  залгих хөдөлгөөн хамгийн бага хийнэ.  Хүүхэд өөрийн мэдэлгүй хөдөлдөг болж, гар нь бие, хүй зэргийг оролддог болно. Амьсгалынх нь тоо минутанд 40-70 болно.

15 дахь долоо хоног 

Эх 

Гэдэс хүний нүдэнд тусахаар томорно. Арьс язрах хандлагатай эмэгтэйчүүдийн арьс нь энэ үеэс язарч эхэлдэг.  Мөн жирэмсний үед дааврын хэмжээ өөрчлөгдөн шүдний паалан илүү мэдрэмтгий болдог тул  хойшлуулалгүйгээр шүдний эмчид үзүүлж асуудалтай шүдээ эмчлүүлэх хэрэгтэй. Жирэмсэн эхчүүдэд зориулсан амин дэм хэрэглэхээ мартаж болохгүй.

Хүүхэд 

Хэвлий дэх 2-3 сартай хүүхдийн бойжилтон гормон буюу дааврууд маш чухал үүрэг гүйцэтгэдэг. Эхийн гормонууд ихэсээр дамжин урагт хүрдэг. Үүнэй арай хожуунаас хүүхэд өөрөө гормон ялгаруулдаг болно. Хүүхдийн толгой дээр үс ургана. Ургийн урт нь 12,5 см хүрсэн байна. Ил бэлэг эрхтээнээр нь ургийн хүйсийг тодорхойлох боломжтой.

16 дах долоо хоног 

Эх 

Хоёр дахь арав хоногийг жирэмсний хамгийн таатай үе гэж нэрлэдэг. Учир нь энэ үед жирэмсний хордлого арижл, тайван хоол идэх боломжтой болдог. Энэ үеэс эхлэн ургийн хөдөлж байгааг эх мэдрэх боломжтой болдог. Хөгжилтэй орнуудад энэ үед хүүхдийн генийн эрүүл мэндийг шалгах гурвалсан тестийн шинжилгээ гэгчийг өгдөг.

Хүүхэд 

Зулайгаас аарцагны төгсгөл хүртэлх урт нь 16 см болно. Дуу авиаг мэдэрдэг болох тул хөгжим, чимээ шуугианыг тусгаж авах чадвартай болно. Хумс бүрэлдэж дуусна. Эхо шинжилгээ хийхэд хуруугаа хөхөж байгааг нь харах боломжтой.

17 дахь долоо хоног 

Эх 

Хүүхэд хөдөлж эхэлнэ. Хөх томорч, ангир уураг ялгарч эхэлнэ. Иймд хөхөндөө онцгой анхаарах хэрэгтэй. Усанд орсны дараа хөхийг үсэрхэг алчуураар арчиж, лифчикэн дотроо барзгардуу гадаргуйтай даавуу хийж өгнө. Энэ үед эмэгтэй хүний биеийн жин ахин 4 кг хүртэл нэмэгддэг. Таагүй зүйлээс өтгөн хатах ажиглагддаг.

Хүүхэд 

Дуу авиа таних чадвар бүр хөгждөг тул хүүхэдтэй ярих, янз бүрийн хөгжим тавьж өгөх зэргээр харьцаж болно. Хүүхэд үе үе савны хананаас хөлөө жийн түлхэх хөдөлгөөн хийнэ. Хүүхэдт зогисуулахад эх нь дотроос нь сулавтар хэмнлтэй түлхэлт өгч байгааг мэдэрнэ. Ургийн жин ойролцоогоор 140 грамм болсон байна.

18 дахь долоо хоног

Эх 

Хэвлий дэх хүүхдээ хэдийд нь унтаж,  хэдийд нь сэрүүн байгааг мэдэрдэг болно. Мөн зогисуулахыг нь мэдэрч, цатгалан, эсвэл өлсгөлөн байгаа эсэхийг нь мэдэрдэг болно. Өлсөх үед хүүхдийн хөдөлгөөн нь ихэсдэг бөгөөд энэ нь хүүхдэд ямар нэг зүйл таалагдахгүй биш болоод байгаагийн шинж тэмдэг байж болно.

Жирэмсний 4, 5 сараас хойш төрөхдөө бэлдэж эхлэх нь зүйтэй. Жирэмсэн эхчүүдэд зориулсан тусгай сургалтанд сууж, төрөх үед хэрхэн зөв амьсгалах зэрэг шаардлагатай бүх мэдээллийг авах хэрэгтэй.

Хүүхэд 

Хүүхэд хүрээлэн буй орчноо бага багаар тусгаж авдаг болж ирнэ. Дуу авиаг дунд чихэнд хүргэж байдаг сонсголын яснууд нь бүрэлдээд бэхжсэн байдгаас гадна сонсголыг хариуцсан тархины хэсэг нь ажиллаад эхэлчихсэн байх тул хүүхэдтэйгээ аль болох ярилцаж, ялангуяа аавыг нь хүүхэдтэйгээ яриулж байх хэрэгтэй. Үүнийг дагалдан хүүхдийн нүдний торлог бүрхэвч бэхжинэ. Хүүхдийн урт нь 20,5 см, жин нь 200 грамм орчим болсон байна.

19 дэх долоо хоног

Эх

Гэдэс томорсноос болж нуруунд ирэх ачаалал нэмэгдэх нь нуруугаар өвдөх, нойргүйдэх шинж тэмдэг дагалдуулах нь бий. Иймд намхан, суурь сайтай өсгийтэй гутал өмсөх, тусгай бандаж өмсөх зэргээр нуруундаа хэт ачаалал өгөхөөс сэргийлж байх хэрэгтэй. Хоёр дахь арав хоногт анеми буюу цусан дахь гемоглобины хэмжээ багасах /манайхан үүнийг цус багадах гэж нэрлээд сурчихсан байдаг/, эстроген болон прогестерон дааврын цусан дахь агуулга нэмэгдэснээс болж хамар битүүрэх, хамраас цус гарах, үтрээнээс цагаан юм буюу лейкор ялгарах зэрэг нь ажиглагдаж магадгүй. 

Хүүхэд 

Хүүхдийн жин 230 грамм болж нэмэгдэнэ. Тархины хөгжил үргэлжлэх бөгөөд ургийн тархинд нь мэдрэлийн эсүүд нь хоорондоо хэдэн саяар тоологдох холбоос үүсгэн өөр өөрийн байрлах ёстой газраа байрлаад эхэлчихсэн байгаа. Сүүн шүдний үүсгэвэрүүдэд нь байнгын шүдний үүсгэвэр гараад ирчихсэн байгаа.

Ургийн их бие дээр нь зөөлөн үс бий болно. Энэ үс нь төрөхийн өмнөхөн аяндаа алга болдог. Хүүхдийн үе мөчнүүдийн харьцаа жигд болсон байдаг ч тавхай нь ердөө 2,5 см урттай байх бөгөөд цаашид ч гуя болон шилбэтэй харьцуулсан энэ харьцаа нь өөрчлөгдөхгүй.

33 дахь долоо хоног 

Эх

Сав нь өрцийг түлхэж, уушгийг шахаснаас болж үе үе агаар дутагдаж байгаа мэт мэдрэмж төрж магадгүй.  Гэхдээ энэ үед эхийн уушиг нь ердийнхөөс их хэмжээгээр хүчил төрөчгийг авч байдаг тул гүнзгий амьсгаа авч чадахгүй байлаа гээд гэдсэн дэх хүүхдийг хүчил төрөгчийн дутагдалд орно гэж эмээх зүйлгүй. Иймд амьсгал дутагдаж байгаа мэт мэдрэмж төрөх үед илүү тухтай сууж, эсвэл хэвтэхийг хичээх хэрэгтэй.

Хүүхэд

Хүүхдийн жин 1800-2000 грамм, өндөр нь 41-42 см болно. Том болсон тул саван дотор чөлөөтэй эргэж чадахаа байдаг бөгөөд гол төлөв толгойгоо доош нь харуулсан байдалтай байж байдаг. Уушиг нь бүрэлдэж дуусдаг тул хугацаанаасаа өмнө төрлөө ч бие даан амьсгалах чадвартай болсон байна. Гэхдээ арьсан доорх өөхөн давхарга нь хараахан гүйцэд бүрэлдэж амжаагүй байгаа тул дулаан хадгалалт нь хангалттай биш байдаг.

34 дэх долоо хоног 

Эх

Төрөлт ойртохын хэрээр анхааарал сулрах, мартамтгай болох гэсэн шинж дийлэнх эмэгтэйчүүдэд илэрдэг. Мөн үүнтэй зэрэгцэн эмэгтэй хүн илүү тайван, амгалан болдог. Энэ үед эмэгтэй хүний хувьд хэвийн төрөх нь хамгийн чухал зүйл болохоор байгалиасаа өөр бусад зүйлийг анзаарахгүй болгохоор ийнхүү зохион байгуулсан байдаг.

Хүүхэд 

Хүүхдийн урт нь 42 см, жин нь 2 кг -аас ялихгүй их байна. Хүүхэд эхийнхээ биеийн байдал, сэтгэл хөдлөлийг маш нарийн мэдэрдэг болно. Улмаар ээж нь түгшиж зүрх нь хурдан цохилох үед хүүхдийн зүрх ч гэсэн дагаж хурдан цохилоод, тайван байх үед нь даган тайвширдаг болно.

35 дахь долоо хоног 

Эх

Эх барих эмэгтэйчүүдийн эмчид үзүүлж удахгүй төрөх гэж байгаатай холбоотой бүх л асуудлуудыг нарийвчлан лавлаж, бэлдэх хэрэгтэй. Амаржих, төрөх эмнэлэгээ сонгож, төрөх үеийн байрлал, өвчин намдаалтын тухай илүүтэй мэдээлэлтэй болох нь зүйтэй. Мөн төрөх үед нөхөр, эсвэл ойр дотны хүмүүсээс дэргэд чинь байхыг зөвшөөрдөг эсэхийг лавлаж мэдэх хэрэгтэй.  

Хүүхэд

Хүүхдийн жин 2200 грамм орчим болно. Гэхдээ хүүхэд нь өдөртөө ойролцоогоор 100 гаруй граммаар жин нэмж байдаг болохоор эхогоор жин нь хэмжихэд хүртэл алдаж болох талтай. Хүүхдийн урт нь 45 см байна. Бүх эрхтэн, системүүд нь бүрэлдсэн байдаг ч бүр боловсронгуй болох үйл явц нь үргэлжилсээр байна.

36 дахь долоо хоног

Эх

Амажрих газар авч хэвтэх зүйлсээ цуглуулж, бэлд. Мөн сүжиг бишрэлгүй бол хүүхдийнхээ өлгий живх зэргийг бэлдэж болно. Мөн эмнэлгээс гарсныхаа дараа өмсөх хувцас, эд зүйлсээ цуглуулахад буруудах зүйлгүй. Ингэхдээ төрсний дараа гэдэсний хэмжээ мэдэгдэхүйц багасах ч жирэмслэхээс өмнөх хэмжээндээ шууд хүрэхгүй гэдгийг бодолцох хэрэгтэй.

Мөн долоо хоног бүр эмчлэгч эмчдээ үзүүлж байх хэрэгтэй. 

Хүүхэд 

Хүүхдийн жин ойролцоогоор 2,5 кг, өндөр нь 45 см блно. Гэхдээ эн үед хийгдсэн ихэнх хэмжилтүүд нь бодит байдлаас нэлээд өөр байж ч болох талтай.

37 дахь долоо хоног 

Эх

Тээлтийн хугацааг гүйцсэнд тооцдог тул төрөлт эхэлсэн ч хүүхэд бүрэн тээлттэй байна. Төлбөртэй төрөх гэж байгаа бол амаржих газар, эх барих эмч зэргийг сонгож, зохих гэрээ зэргийг байгуулах талаар хөөцөлдөх нь зүйтэй.

Хүүхэд

Жирэмсний 9 дэх сараас эхлэн хэвлий дэх хүүхэд өдөр болгон ойролцоогоор 14 граммаар жин нэмж байдаг. Амьдралынх нь эхний нэг жилд нь цусыг төлжихөд нь туслах төмөр элгэнд нь хуримтлагдаж эхэлнэ.

Хүүхдийн хөдлөх нь бүр ч эрчимтэй болно. Хүүхэд амьсгалах хөдөлгөөн хийх бөгөөд энэ үед уушгин нь ураг орчмын уснаас ордох ч амьсгаа гаргах хөдөлгөөн хийхэд нь буцан гардаг. Ихэнх хүүхдүүд эхийнхээ хэвлийд толгойгоороо доош харсан хамгийн зохистой байдлаар байрласан байдаг. Харин хүүхэд аарцгаараа доош харсан байдалтай бол ургийн хэвлий дотор нь эргүүлэн тусгай дасгалыг эмч санал болгож болно. Энэ байрлалтай үед бусад хүчин зүйлсийг оролцоог тооцож үзээд кесаревийн хагалгаа хийж, эсвэл ердийн төрөх аргыг сонгон авдаг.

Хүүхдийн жин 3 кг орчим, өндөр нь 50 см орчим байна.

38 дахь долоо хоног 

Эх 

Ургийн толгой доошлон бага аарцагны амсар дээр тогтдог. Энэ үед эхийн гэдэс нь "доошлох" тул амьсгалахад арай хялбар болж, цээж хорсох нь багасна. Мөн давсаг хавчигдах нь багасах тул бие засах шаардлагатай арай цөөн гардаг болно. Анхан төрөгчдийн гэдэс нь төрөхөөс 2-4 долоо хоногийн өмнөөс доошилдог бол давтан төрөгсдийнх төрөхийн өмнө доошилж, эсвэл огт доошилдоггүй.

Хүүхэд 

Хүүхэд өдөр бүр дунджаар 28-30 граммаар жин нэмэх бөгөөд хэзээ мөдгүй хорвоод мэндлэхэд бэлэн болсон байна.

39 дэх долоо хоног 

Эх

Салст бөглөө буюу умайн хүзүүний дотор байдаг бодис гадагшлах нь төрөлт ойртосны нэг гол шинж тэмдэг. Энэ нь гол төлөв төрөхөөс долоо хоногийн өмнө илэрлдэг. Энэ бөглөө нь цайвраас эхлээн хүрэн бор, эсвэл бүр улаан ягаан өнгийнх байдаг. Харин дотор нь цус байхгүй бол төрөлт долоо хоног орчимын дараа болно. Салст дотор цусан судас, дусал байгаа бол төрөлт эхэлчихсэн, эсвэл ойрын хоёр өдрийн дотор болохын шинж гэж үздэг. Мөн туршилтын гэгддэг базлалт үүснэ. Энэ үед гэдэс сагсны бөмбөг шиг хатуу болж зангираад суларч зөөлөн болдог.

Харин жинхэнэ базлалт эхэлсэн бол базлалтын үргэлжлэх хугацаа ба базлалт хоорондын хугацааг хэмжих хэрэгтэй. Базлалт хоорондын хугацаа нь жигд байгаад аажмаар ойртож байгаа бол төрөлт эхэлчихсэн байхын шинж тэмдэг. 10-15 минут тутам базлалт өгч байгаа бол түргэн дуудаад амаржих газар руу очих хэрэгтэй.

Хүүхэд 

Хүүхдийн дундаж өндөр нь 50 см, жин нь 2,5-4 кг-ийн хооронд болсон байна. Арьс улаандуу ягаавтар өнгөтэй,  толгой дээрх үс нь 2 см орчим урттай байна.

40 дэх долоо хоног 

Эх

Тооцоолсон төрөх хугацаа болжээ. Гэвч судалгаанаас үзвэл тооцолсон хугацаандаа жирэмсэн эмэгтэйчүүдийн ердөө 4% нь л төрдөг. Харин бусад нь тооцолсон төрөх хугацаанаас 1-2 долоо хоногийн наана, эсвэл цаантай төрдөг. 

Хүүхэд

Дөнгөж гарсан хүүхэд чанга уйлдаг бөгөөд ингэхдээ хамгийна анхны удаа амьсгаа авдаг. Дараа нь эмч нар хүйг огтлоод, хүүхдийг ээжд нь харуулж, хүйсийг нь хэлж өгдөг. Хүүхдийн байдлыг Апгарын шатлалаар тодорхойлно. Энэ шатлалын дагаа хүүхдийн авсан оноог картан дээр нь тэмдэглэдэг. Сүүлийн жилүүдэд ангир уургыг амлуулах нь хүүхдийн дархлаа, эрүүл мэндэд сайнар нөлөөлдөг тогтоогдсон тул дөнгөж төрсөн хүүхдийн эхийн гэдсэн дээр нь  хэвтүүлэн ангир уургыг нь амлуулдаг болсон. Үүний дараа төрсөн хүүхздийг жинг үзэж, өндөр, толгой болон цээжнийх нь тойргыг хэмждэг. 

Харин эх нь төрөлтийн гурав дахь үе болох ихэс салахыг хүлээх хэрэгтэй болно

    Чамд дурал гэж заяа минь намайг хөтөлсөн    

Чамайг хайрла гэж хорвоо надад тушаасан  

Хамгаас илүү гэж бурхан надад шивнэсэн  

Хайрлаж явья гэж харин би өөрөө шийдсэн                                              

 



Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/4259935/943/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал За ээжүүдээ хаана хямд сайн төрөж болох эмлэгүүд байна >?? [35] [3] Levi`s 2012-03-16 210425
Зарлал ***АМГАЛАН МАХНЫ ДЭЛГҮҮР*** ТА ХЭРЭГЛЭЭД ҮЗ!!! СЭТГЭЛД ТАНЬ НИЙЦЭХ БОЛНО. ЗУРАГ ОРУУЛСАН file [26] ADVertisement 2011-10-19 238682
Зарлал ♣♣ Мэдэгдэл ♣♣ file [27] ***Энxзaяa*** 2009-03-07 365881
Зарлал ~~~ БҮСГҮЙЧҮҮД ЭЭЖҮҮД ЧAT~~~ file [1] [5] ***Энxзaяa*** 2009-03-03 364574
Зарлал Бүсгүйчүү та бүхний буу халах талбар шүү... [91] [4] admin 2008-06-27 523312
24996 ЖИМОБАЙЛ ДУГААР НЭГЖ- албан ёсны гэрээт борлуулагч gnew1 2011-03-01 460
24995 20 inchiin LED zagvariin monitor xudaldaand garlaa une 180000w ,jin 3 kg 010-5810-5503 khukh 2011-03-01 516
24994 **СOЛOНГOС ГOO САЙХНЫ ЭМНЭЛЭГ *55% sale*( гоо сайхны мэс засалд орчуулга үнэгүй )** 010-7566-7074 zax-zeel 2011-03-01 472
24993 ДОТОР,ЭРЭГТЭЙЧҮҮД ЭМЭГТЭЙЧҮҮД ,ГОО САЙХАНЫ СОЛОНГОС ЭМНЭЛЭГҮҮДЭД ОРЧУУЛГА ХИЙНЭ **( гоо сайхны мэс засалд орчуулга үнэгүй )** *010-7566-7074* zax-zeel 2011-03-01 450
24992 Hi. homsognii shivees goyo hiideg hun bna u? [2] bondooj 2011-03-01 742
» Жирэмсний календар [2] eej mini 2011-03-01 9691
24990 deejin koreagiin utas????? [2] manuka 2011-03-01 1220
24989 Гуравдугаар сарын өрнийн зурхай [1] eej mini 2011-03-01 1006
24988 БАРИА ЗАСАЛ ХИЙЖ БАЙНА МонголТв 2011-03-01 553
24987 (본인 남)전 인도사람입니다 im come from india^^ [3] indian guy 2011-03-01 965
24986 hi bvsgvichvvde yaraltai heleed ogooch... [1] 귀염토끼 2011-03-01 770
24985 Shudnii apparat zuuj, shudee zasuulj bsan hun bna uu. zuvluuch [2] hunter™ 2011-03-01 1504
24984 СОЛОНГОСТ ЮУ БОЛОХ БЭ ??????/ [4] **Ц.ЭЛГЭМСҮҮ ** 2011-03-01 935
24983 orchuulj uguuch [2] 0415 2011-03-01 786
24982 ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БЭЛДМЭЛ ... Та өөртөө хөрөнгө оруулалт хий !!! Эрүүл явбал их мөнгө хураана MAKE-UP 2011-03-01 593
24981 ТҮНДЭМҮН ОХУЙ САЛОН массажиндаа 50% SALE ЗАРЛАЖ БАЙНА ( хугацаатай ) MAKE-UP 2011-03-01 481
24980 hi bvsgvichvvdee heleech.... [2] 귀염토끼 2011-03-01 709
24979 tuslaach [4] temuulenbat 2011-03-01 728
24978 emneleg asuuy ... [1] zorpia 2011-03-01 513
24977 all bvsgvichvvdees asuuya thanks [3] enkheelee omboloi 2011-03-01 589
24976 hvvhediinhee zuragiig ingej avuul .. chiburashka 2011-03-01 816
24975 daxaid asuuya uuchilaarai bayrlalaa uka888 2011-03-01 487
24974 anai naraa xeleed ogooch [3] uka888 2011-03-01 826
24973 ajilaas garah akt hiij ogno,,gereeniihend naidvartai,,010-9821-3721 mgltaun604 2011-03-01 449
24972 goo saihanii tergyyleh emnelegt60hubiin hyamdraltai zuuchilna..seould..010-9821-3721 mgltaun604 2011-03-01 451
24971 СОЛОНГОСТ ---------ЖИРЭМСЭН БОЛОН БҮХ БҮСГҮЙЧҮҮДЭД АНХААРУУЛАХАД !!!!!!!!!! **Ц.ЭЛГЭМСҮҮ ** 2011-02-28 730
24970 БҮСГҮЙЧҮҮД ХӨХӨӨРӨӨ ХАМААГҮЙ ОРОЛДВОЛ ИЙМ БОЛНО !!!!!!!!!!!! [3] **Ц.ЭЛГЭМСҮҮ ** 2011-02-28 1916
24969 oroin mend busguichuudee helj ogooch. [2] luutee 2011-02-28 873
24968 gereenii viztei umaa surguuliin vizeer solij boldog um boluu [2] hii mori 2011-02-28 779
24967 za ene chin oird elgemsuugiin bulangaar orj irsengui sonin yu baitsgaana daa ohid busguichuudee,,,,, [1] <*prisme*> 2011-02-28 734
24966 ЭНЕРГИЙН ХҮЧ ба РЕЙКИЙН БАРИА ЗАСАЛ & ГОО САЙХАН b_shuuderhen 2011-02-28 529
24965 hi busguichuudee [2] kooko 2011-02-28 753
24964 huuhediin tereg hudaldaj away [1] enkuush87 2011-02-28 898
24963 hi townii tend bdag emeneleg unegui yumuu [5] aash muut 2011-02-28 1056
24962 universe best songs [1] enkuush87 2011-02-28 718
24961 eej mini idtai hunees asuuy [7] $$ 2011-02-28 1365
24960 Emnelegiin urilaga gargana [5] peace0088 2011-02-28 878
24959 ЖИМОБАЙЛ ДУГААР НЭГЖ- албан ёсны гэрээт борлуулагч gnew1 2011-02-28 465
24958 mongol towunii 702 tootiin utasiig heleed uguuch bazupu 2011-02-28 503
24957 huureer batga garaad bna [2] pussdolls 2011-02-28 929
24956 domino krem asuuya...... [3] zippo82 2011-02-28 1878
24955 eejuudee orchuulaad uguuch [4] tuulain bujin 2011-02-28 1060
24954 yaraltai awna [1] tuulain bujin 2011-02-28 1612
24953 hi busguichuudee [1] tsetsetse 2011-02-28 902
24952 ЧИ АМЬДРАЛЫН ЭРХЭЭР СОЛОНГОСТ АМЬДАРДАГ Ч >>>>>>>> [3] **Ц.ЭЛГЭМСҮҮ ** 2011-02-28 1156
배너신청
자생병원

배너신청