Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366

ЖИЛ БА ОРД

Уншсан 23784 vote 0 2011.01.20 12:45:17
ЖИЛ БА ОРД
ХАЙР ДУРЛАЛ БА ГЭРЛЭЛТ
ЖИЛИЙН БИЛИГ ТЭМДЭГТ ТААТАЙ ЖИЛҮҮД
НӨХӨРЛӨЛ

 

  ХУЛГАНА ЖИЛ ҮХЭР ЖИЛ
Матар Хатуу, баригдахад хэцүү Хулгана. Түүнтэй тоглож наргисны хэрэггүй л болов уу.
Бумба Оюун ухаан ихтэй, зохиолчийн агуу их авъяастай. Эрх мэдлээ тайван, зохион байгуулалттайгаар гаргана.
Загас Сэтгэх чадвартай, их зүйлийг хийж чаддаг ч тэнэг зүйл хийх нь олон. Ухаангүй Үхэр, шийдвэр гаргахдаа болгоомжтой байх хэрэгтэй.
Хонь Тэмүүлэлтэй, түргэн зантай. Нэр хүндэд дуртай, нэрэлхүү Үхэр. Эврээс нь болгоомжлоорой!
Үхэр Сэтгэл татам. Эелдэг ялдам Үхэр. Гэхдээ Үхэр бол Үхэр
Ихэр Ямар ч урхинаас хол байж чаддаг. Аливаа зүйлд чухал ханддаггүй, тэсвэр хатуужилгүй.
Мэлхий Мөрөөдөмтгий, түүний наргиа цэнгээ нь үнэтэй. Зоолон зантай.
Арслан Хачин, өөр өөртэйгээ байнга тэмцдэг, болгоомжтой байх нь зүйтэй. Байлдагч маягийн зантай.
Охин Туршлагын Хулгана, амьдралын хэцүү байдлаас гарах гарцыг олно. Яс муутай Үхэр.
Жинлүүр Эвтэй, түргэн зан байдаггүй. Нийтэч, мэдээллийн үүсгүүр байж чадна.
Хилэнц Ёжтой Хулгана, зам дээрхээ бүгдийг нь устгана. Аюултай Үхэр, огцом ширүүн, зөрүүд.
Нум Эрч хүчтэй, мөнгө хурааж ч чадна. Төлөв төвшин зантай.

 

  БАР ЖИЛ ТУУЛАЙ ЖИЛ
Матар Ухамсартай, муу юмнаас хол байж чаддаг. Хатуу бас үг цөөнтэй байж чаддаг.
Бумба Ухаантай, бодох хийх 2-ын тэнцвэрийг олж чаддаг. Чадварлаг. Сайн найз байж чаддаг.
Загас Ухаангүй Бар, зугаатай , гэвч бас аюултай, ялангуяа өөртөө. Нийтэч. Хамт олон түүнд дуртай.
Хонь Тэнхээ сайтай, саадыг даван түулж чадна. Зэрлэг мууртай адил зан авиртай.
Үхэр Хэт эмзэг, хэт нямбай, хэт ёсорхог. Гэхдээ төлөв төвшин. Маш эелдэг ялдам. Түргэн зангүй.
Ихэр Ухаангүй шийдвэр гаргадаг ч амжилтанд хүрдэг. Туулайнуудаас хамгийн тайван нь, хааяа эрсдэлтэй зүйл хийдэг.
Мэлхий Гэрсэг, идэвх муутай. Сэтгэл татам, хэт нялуун зантай.
Арслан Тэр Арслан шиг байх хэрэгтэй. Нэлээн тайван. Амьдралын ухаантай, хэрсүү.
Охин Амьдралын ухаантай, зорьсондоо хүрдэг. Мэргэн ухаантай. Хэцүү бас аюултай ажил биелүүлнэ харин ажлых нь үрийг бусад хүмүүс ашиглана.
Жинлүүр Сургаалтай Бар. Худалдаанд сайн хамтрагч болно. Сэтгэл их татсан, уян зөөлөн зантай.
Хилэнц Хэцүү зантай. Яаж ч магадгүй. Аймаар. Яаж ч чадна.
Нум Жинхэнэ Бар. Хол явна. Өвөрмөц, төлов төвшин.

 

  ЛУУ ЖИЛ МОГОЙ ЖИЛ
Матар Даруухан Луу. Луу гэдэг нь бараг анзаарагддаггүй. Гүн ухаанч Могой. Ухаантай, гэвч ухаан нь нэлээн хийсвэр.
Бумба Гярхай. Өөртөө шүүмжлэлтэй ханддаг. Нууцлаг. Зөн совин нь санаа зовоодог. Ирээдүйг таамагладаг.
Загас Мэргэн ухаантай, зориг бадарсан супер Луу. Хол явна, хол ч явах ёстой. Усны Могой, хүйтэн зантай.
Хонь Ялалтанд итгэж нүдээ анин дайрдаг дааж давшгүй Луу. Аварга Могой. Цохилтоос нь болгоомжил!
Үхэр Гэрсэг, тайван, нялуун. Үнэнч, сэтгэл татам.
Ихэр Хувирамтгай, их гялалзан. Ямагтхувирч байдаг, хөдөлгөөнтэй.
Мэлхий Их мөрөөдөмтгий. Өөрийгөө зүдрээхгүй, түүнийг хөдөлгөх хэрэгтэй.
Арслан Хэтрүү ба ядаргаатай зантай. Шилт могой. Гоёмсог юманд их дуртай үүнийгээ ашиглаж ч чаддаг.
Охин Нарийн нямбай. Хоосон бодол, дэмий хүсэлд автдаггүй цорын ганц Луу. Түүнд найдаж болно.  
Жинлүүр Түүнд итгэж болохгүй сэтгэл гонсойлгоно. Үнэн үг хэлж чадахгүй хүртлээ эелдэг зантай. Тэр ховсдох тул болгоомжлоорой.
Хилэнц Ёжтой, түүнийг оролдох хэрэггүй. Зугаа цэнгэлд дуртай тиймээс таныг байнга хардуулах болно.
Нум Хамгийн тайван Луу, түүнд итгэж болно. Шийдэмгий. Зорьсондоо хүрэхийн тулд муу замаар ч явна.

 

  МОРЬ ЖИЛ ХОНЬ ЖИЛ
Матар Хариуцлагатай. Морьдоос хамгийн өвөрмөц нь. Бэрхшээлтэй тулгарна. Аливаа ажлыг хийхдээ уран сэтгэмж гаргадаг.
Бумба Гоёмсог Морь тул өөртөө санаа тавьдаг. Олон ааштай тул түүний ухаанд итгэсний хэрэггүй.
Загас Бодлогширсон. Тэр номхотгошгүй гэхдээ сэтгэл хангалуун байж чаддаг. Юү хийж чадахаа сайн боддог. Урам зоригтой. Урлагийн салбарт маш том амжилт олно.
Хонь Халуун, огцом Морь. Гэвч хааяа бодолдоо тууштай. Байлдагч, тэмцэгч Хонь.
Үхэр Буулт хийдэг, бусад Морьдыг бодвол аминч зан нь илүү бага. Сэтгэл булаасан. Найз нөхед нь түүнд санаа тавихгүй бол юү ч хийхгүй сууснаас болж үхэж магадгүй.
Ихэр Байрандаа зогсдоггүй, тогтдоггүй Морь. Зорьсондоо хүрэхийн тулд эцэс хүртлээ явдаггүй. Янз бүрийн юм сэддэг. Хэтэрвэл түүнийг зогсоох хэрэгтэй.
Мэлхий Эмзэг, хэвийн амьдралд дуртай ч эрх чөлөөтэйгээр амьдрана. Сайхан сэтгэлтэй, сайн Хонь.
Арслан Зөвхөн өөрийгөө л боддог. Яаж ч чадна. Бардам. Түүнийг ойлгох их хэцүү зөрчилдөөн ихтэй.
Охин Хувирамтгай. Амьдралын ухаантай. Ялихгүй тус хүргэнэ.
Жинлүүр Зөвлөгөө сонсдог ч ихэвчлэн дураараа байх дуртай. Урваж магадгүй л хүн тиймээс болгоомжтой байгаарай.
Хилэнц Зэрлэг Морь. Дур сонирхолдоо амархан автдаг, эрх чөлөөнд дуртай. Оргилуун зантай. Маш аюултай бас чадварлаг.
Нум Ажилсаг бас тууштай. Шийдэмгий, бусдад хэрэгтэй байж чаддаг.

 

  МИЧ ЖИЛ ТАХИА ЖИЛ
Матар Хэт нямбай. Өвөрмөц. Гүн бодолтой.
Бумба Төлөв товшин, нууцлаг. Өөртөө л санаа тавьж, өөрийгөө л арчилдаг.
Загас Уран бүтээлч. Үргэлж биелшгүй төлөвлөгөөтэй байдаг. Хол явах чадвартай.
Хонь Хэцүү хүнд зантай. Дайчин. Түүний түргэн зан нь хязгааргүй. Хэрүүл маргаан хайдаг.
Үхэр Сэтгэл татам, хэнд ч хоргүй. Харьцангуй тайван.
Ихэр Түргэн ууртай. Агсанагч Тахиа.
Мэлхий Сайхан сэтгэлтэй. Илэн далангүй зантай. Түүнийг хуурах амархан байдаг.
Арслан Дүрэлзсэн, халуун зантай. Хэний, юуны төлөө хамаагүй өөрийгөө золиосолдог. Зоригтой.
Охин   Хатуу, хэрсүү, хол дээрээ бат бөх зогсдог Тахиа.
Жинлүүр Бусдад таалагдах хүсэл нь өөрийг нь хөнөөж магадгүй, гэвч үргэлж тэнцвэрээ олохыг их тэмүүлнэ. Арга мэхтэй, тайван, эвтэй найртай.
Хилэнц Зальтай. Нарийн нямбай, сонирхолтой.
Нум Тэсвэр тэвчээртэй. Маш үнэнч.

 

  НОХОЙ ЖИЛ ГАХАЙ ЖИЛ
Матар Болгоомжтой Нохой. Түүнд итгэж болно. Хэт хатуу ёсорхог.
Бумба Ухамсартай, оюун ухаан ихтэй. Сонирхол татсан. Төлөв зантай, амжилтанд хүрнэ.
Загас Өвөрмөц, адал явдалд оролцох дуртай. Урам зоригтой.
Хонь Зоригтой, үнэнч, итгэлтэй. Бодлоггүй ч сайхан сэтгэлтэй.
Үхэр Үнэнч зантай. Бусад нохой жилтнүүдийг бодвол түүний увайгүй ба алсын хараатай зан нь илүү бага. Сэтгэл татам. Сэтгэл дотроо хүүхдэрхүү зантай.
Ихэр Бодлоггүй ч сайхан сэтгэлтэй. Ухаангүй Гахай. Хол явна.
Мэлхий Маш эмзэг. Өөрийгөө идүүлэх вий. Болгоомжтой байгаарай.
Арслан Дайснуудаасаа илүү гарахыг хичээдэг, шуугиантай, их хуцдаг Нохой. Сэтгэл зүрхээ хэзээ ч алдахгүй.
Охин Хашир Нохой.  
Жинлүүр Маш зөөлөн зантай. Ядрахдаа хэрэглэнэ гэж их нөөц хураадаг.
Хилэнц Хилэн нь бадарсан Нохой. Дүрэлзэн занд нь найдах хэрэггүй. Гахайд зохисгүй зэвүүн зан гаргаж чаддаг. Хатуу хахир зантай.
Нум Эрч хүчтэй. Түүнийг юү ч зогсоохгүй. Зүй тогтоолтой бодолтой.

ХАЙР ДУРЛАЛ БА ГЭРЛЭЛТ

Эмэгтэй ХУЛГАНА ЖИЛ - Эрэгтэй ҮХЭР ЖИЛ - Эрэгтэй
Хулгана 2 Xулгана бие биеэ энхрий ялдам хайрлана Сайхан холбоо. Үхэр түүнийг их хайрлана
Үхэр Бат бөх гэрлэлт. Эхнэр нь нөхрөө хэт барина. Гэхдээ үнэнч болохоор түүнийгээ аз жаргалтай байлгаж чадна. 2-улаа хуучинсаг, ахмадаас зөвлөгөө их авна.
Бар Тэр агуу зүйл мөрөөдөхөд Хулгана түүнд саад болно. Боломжгүй холбоо. Үхэр түүнийг үгүй хийнэ
Туулай Тэр Хулганыг залгихыг их хүснэ. Энэ холбоогоос татгалзсан нь дээр. Тохироогүй хос. Гэхдээ Туулайн арга мэхийн ачаар 4 сайн болж болно.
Луу Өөртөө бялдуучлуулах дуртай, дурласан хулгана хэнээс ч илүү түүнд бялдуучилж чадна. Зөрчилдөөнтэй харьцаа. Луу ямагт гялалзах дуртай харин үхэр гялалзсан болгонд итгэдэггүй.
Могой Өөрөө аз жаргалтай байна харин үнэнч биш болохоор Хулганыг аз жаргалгүй болгоно. Тэр гэр бүлээс гадуур байхгүй байвал бүх зүйл сайхан болж болно.
Морь Ямар ч холбоо байсан тасрана. Бие биеэ ойлгоход хэцүү. Эрх дураараа байдаг Морь нь үхрээ айж зовно.
Хонь Хэцүү харьцаа.  Xулгана хэзээ ч түүний зан байдлыг нь сайшаахгүй. Үхэр уран сэтгэмжийг тэвчдэггүй, бүр ялангуяа урвалтыг. Аз жаргалтай байж чадахгүй.
Мич Хулганатай аз жаргалтай байна: дурласан Хулгана бүгдийг уучилна. Үхэр түүнд хайртай. Мич их юманд буулт хийнэ тэгээд зовох болно.
Тахиа Хэт чалчаа ч өөрийн эрхэм чанартай, тиймээс Хулгана тэвчинэ. Бүрэн боломжтой. Тэр гэр бүлдээ аз жаргалыг мэдрэнэ.
Нохой Бүх юм сайхан болох магадлалтай, гэвч Хулгана гэртээ байх нь ховор болно. Нохой бол хувьсгалч харин үхэр бол хуучинсаг. Хэцүү бэйх болов уу.
Гахай Ал аль нь аз жаргалтай байж чадна. Урт хугацааны холбоо боломжгүй. Гахай чанга хатуу байхыг нь удаан тэсэхгүй.

 

Эмэгтэй БАР ЖИЛ - Эрэгтэй ТУУЛАЙ ЖИЛ - Эрэгтэй
Хулгана Хэрвээ Хулгана бард адал явдалд оролцоход нь зөвшөөрвөл, энэ 2 бриллиантан хуримаа хийхэд юү ч саад болохгүй. Хулгана байнгын аюулд байна. Туулай түүнийг устгахад хэзээд бэлэн байна.
Үхэр Боломжгүй гэрлэлт. Бар болгоомжтой байсан нь дээр. Боломжийн холбоо ч өөрийг нь захирдаг хүмүүсийг Туулай доромжилдог.
Бар Хамт амьдрах хэрэггүй. Хэцүү харьцаа. Бар нь хэцүү хүн ч Туулай арга мэх гаргаад харьцна.
Туулай Хүйтэн харьцаа, гэвч бие биеэ ойлгоно. Туулай барын өмнө сөрж зогсч чадна. Хүүхэдгүй бол яагаад болохгүй гэж.
Луу Луу нь ухаантай, болгоомжтой тул бард хэрэгтэй. Луу уйдахгүй л бол боломжийн харьцаа.
Могой Найдваргүй. Бие биеэ ойлгохгүй. Нэг нь мэргэн ухаантай, нөгөө нь урам зоригтой. Гэвч энэ 2 чанарууд нь хоорондоо таарах нь ховор. Бие биеэ дуртайяа бясалган сууна.
Морь Барын хэт их хүссэнийг Морь биелүүлж чадна. Тэгэнгээ эрх чөлөөтэй байж чадна. Морь ядрахгүй бол боломжийн холбоо. Туулай ойлгодог сайн найз болж чадна.
Хонь Уур хилэндээ автсан бар Хонийг барьж идчихэж магадгүй. Хонийн уран сэтгэмжинд Туулай дуртай байна. Эдгээр 2-ыг уран чадмаг байдал дотно болгоно.
Мич Хэцүү ч боломжийн харьцаа. Бар адал явдалд дурлавал Мич сэтгэлийг нь татаж чадна. Бусдын тооцоон дээр наргиж цэнгэнэ.
Тахиа Бар түүнийг дарамтална, Тахиа гэрт өөрийн эрхээ олж чадахгүй. Туулай Тахиаг арай ядан тэснэ учир нь Тахиа гарахын тулд хэрүүл хийнэ.
Нохой Тун сайн байна. Хамтдаа гаргасан саналдаа автан бүр хайр дурлалаа ч мартана. Нохой аливаа ажилд өөрийгөө зориулахад Туулай-н амьдралыг тэвчишгүй болгоно.
Гахай Барыг ойлгож хүндэлнэ. Гэхдээ бас өөрийгөө хамгаалахгүй бол Бар түүнийг зовооно. Хэрвээ тэр өөрөө садар самуунд автахгүй бол сайн холбоо болно.

 

Эмэгтэй ЛУУ ЖИЛ - Эрэгтэй МОГОЙ ЖИЛ - Эрэгтэй
Хулгана Хулгана Лууд хэрэг болно. Луу ч талархах болно. Дурламтгай Хулгана Могойтой харьцаанд орох хэрэггүй.
Үхэр Эрх мэдлээс болж байнгын арцалдаантай байна. Эрх мэдлийг Үхэрт үлдээнэ.
Бар Боломжийн холбоо. Бард нөлөө үзүүлж зөвлөгөө өгнө, Бар нь түүний ямар ч зөвлөгөөг дагана. Эдгээр 2 тэс ондоо.
Туулай Маш сайн холбоо. Туулайн язгууртан чанар ба арга мэх нь Луугийн нэр хүндэд дуртай зангийг нь баясгах болно. Маш сайн холбоо. Гэрийн дулаан галд Могой маш дуртай байх болно.
Луу Байнга тэмцэнэ. Хэцүү харьцаа. Бардам Луу өөрийгөө эрхэмлэн хайрлуулах, түүнд санаа тавихад маш дуртай харин гинжлүүлсэн мэт байх маш дургүй.
Могой Маш сайн холбоо. Эхнэрийн сэтгэл татам байдал нь бусад эрчүүдэд тархсан ч Луу эхнэрээрээ бахархана. Сээтэн, адал явдал мөн байнга бие биеэ төвийг сахиулахыг хичээнэ.
Морь Маш сайн холбоо. Дурласан Морь үнэнч байна. Хайрлахаа боливол яваад өгнө үнэнч биш Морь нь ганцаараа үлдэнэ. Тэд аз жаргалгүй байна.
Хонь Хонь аз жаргалтай байна. Тэр Лууд туслах ч болно саад ч болно. Могой хангалттай баян бол Хонь ухаарна.
Мич Гэнэн Лууд маш сайн зөвлөгөө өгч харин Луу түүнийг найдвартай хамгаална. Зөвхөн эрүүл ухаан л энэ холбоог аварна.
Тахиа Тахиа өөрөө амжилттай явахын тулд Луугийн амжилтыг ашиглана. Бие биеэ ойлгоно. Гүн ухаанаар тоглох болно.
Нохой Маш бодит үзэлтэй тул Лууг байгаа байгаагаар нь л харна. Могой өөрийнхөөрөө л амьдрана, түүнд дассан Нохой үүнийг нь ер анзаарахгүй.
Гахай Маш сайн холбоо. Лууг шагшин гайхна. Таарахгүй. Могой гахайг ороож боох болно.

 

Эмэгтэй МОРЬ ЖИЛ - Эрэгтэй ХОНЬ ЖИЛ - Эрэгтэй
Хулгана Хэт их сэтгэлийн хөөрөл байна. Муугаар төгсөнө. Боломжгүй холбоо.
Үхэр Үхэр их эрх мэдлийг хүснэ харин Морь аминч ба эрх чөлөөтэй тул яваад өгнө. Үхэр түүнийг ямар ч харамсах зүйлгүйгээр хөөж гаргана
Бар Хэрвээ Бар агуу ажил олоод түүнийгээ хамгаалж чадвал тун боломжийн харин Морь өөрийнхөөрөө л амьдрах болно. Бар хоёр тоолохын дотор л түүнийг болгож орхино.
Туулай Маш сайн! Туулай гэрийн дулаан орчинд болон найрсаг эргэн тойрны дунд байх болно. Хайр дурлалгүйгээр найзууд ч болж чадна.
Луу Хэцүү холбоо. Морь хэт аминч харин Луу өөрийгөө анхааруулахыг хүснэ. Боломжгүй харьцаа. Луу өөрийгөө шагшин гайхуулах дуртай харин Xонь хэзээ ч тэгэхгүй л болов уу.
Могой Хэрвээ Морь сэтгэл хангалуун байх юм бол боломжийн харьцаа. Хэцүү харьцаа. Энэ удаа Могойн мэргэн ухаан ч тус болж чадахгүй.
Морь Аль алиных нь аминч чанарууд өөрсдийг нь аврах болно. Хэрвээ Морь мөнгөгүй бол харьцаанд орох хэрэггүй харин баян бол аз жаргалтай байна.
Хонь Сайн байна. Хамтдаа уйдахгүй, Морь дурлах ямар ч завгүй байна харин Хонь тайван хандана. Сэхээтэн язгууртай харьцаа. Амь зуух юмгүй болно.
Мич Хэзээ ч бие биеэ ойлгохгүй. Хоньтой бат бөх холбоо болно гэж Мич бодохгүй л байх.
Тахиа Тахиа нь их зовно. Найдвар байсан ч тэд аз жаргалгүй байна.
Нохой Өөрийн ажилдаа завгүй Нохой Морийг эрх дураар нь байлгаж хардахгүй. Аль аль нь гутранги үзэлтэй тул маш гунигтай холбоо болно.
Гахай Хэт аминч Морь Гахайн итгэлийг муугаар ашиглаж аз жаргалгүй болгоно. Xонь раамандаа байвал Гахай түүнийг тэсвэрлэж чадна үгүй бол буулт хийхгүй.

 

Эмэгтэй МИЧ ЖИЛ - Эрэгтэй ТАХИА ЖИЛ - Эрэгтэй
Хулгана Хамгийн сайн холбоо. Хулгана Мичийг эрхэмлэн хайрлана. Хамтдаа аз жаргалтай байна. Хамтдаа гуйлгачин байдалд хүрнэ.
Үхэр Үхэр Мичийг хайрлана. Мич нь энэхүү эрээвэр хураавараас бие аваад гарахаа мэднэ. Дээрэлхүү Тахиад захирах хүсэл байхгүйсэн бол сайхан холбоо.
Бар Тайван бус харьцаа. Бараар тоглоно. Бар Тахианы додигор занг тэвчихгүй.
Туулай Мич хэт их юм хийгээд байхгүй нөхцөлд аятайхан гэр бүл болно. Хоорондоо огт тохирохгүй.
Луу Боломжийн гэрлэлт. Мич бол маш сайн хошин жүжигч, сэтгэл татам. Луугийн сэтгэл нь гонсойсон ч үүнийгээ харуулахгүй. Боломжийн гэрлэлт хэрвээ Луугийн байдал гялалзаж байвал Тахиа үүнийг нь ашиглаж болно.
Могой Могой хүсвэл сайхан болно. Эрэгтэйгээс болон Бурхнаас л шалтгална. Бие биедээ нэмэр болно.
Морь Хоорондоо тохирохгүй. Мич жинхэнэ мэдрэхүйг хүснэ ба хайр дурлалд заль, арга мэх байвал тэвчихгүй. Мориос зугтаана. Морь хайр дурлалд чухал ханддаг.
Хонь Мич мөнгөтэй бол болно, Хонь түүнийг зугаацуулна. Амжилтгүй холбоо. Ажилсаг Тахиа нь Хонийг бүр ядрааж орхино.
Мич Жинхэнэ холбоо. Хамтдаа хол явна. Мич Тахианаас их зүйл татан гаргаж авснаар түүнийг аз жаргалгүй болгоод өорийн ч сэтгэл ханахгүй.
Тахиа Амьралынхаа турш Мич Тахиаг шоолно харин Тахиа бүр анзаарах ч үгүй. Байнгын хэрүүл маргаантай байна.
Нохой Гэрлэх хэрэггүй. Нохой бодит үзэлтэй тул зовох болно. Тахиаг арай ядан тэснэ.
Гахай Боломжийн холбоо. Гахайг мангартуулах амархан гэвч Мич түүнийг хүндэлнэ. Хэт түргэн ууртай Тахиа Гахайг бүр зовоож орхино.

 

Эмэгтэй НОХОЙ ЖИЛ - Эрэгтэй ГАХАЙ ЖИЛ - Эрэгтэй
Хулгана Боломжийн. Хулгана харьцаандаа бодит ба эелдэг байдал авчирна. Хамтдаа аз жаргалтай байна. Хулгана өөрийн түргэн зангаа гаргахгүй.
Үхэр Хэцүү холбоо. Үхэр зөвхөн гэртээ л удирдан захирвал болно. Гэрт нь байдаггүй таашалыг гаднаас хайх болно тэгснээр Үхэрт муу байх болно.
Бар Хачин ч сайн холбоо байна. Боломжийн. Бар түүний эелдэг занг муугаар ашиглахгүй.
Туулай Сайн гэрлэлт. Туулай сайн зөвлөгч болно, гэрт тайван байна. Хэрвээ Туулай сексд илүү дуртай байсан бол бүх юм сайхан байх байлаа гэвч Гахай гаднаас таашаал хайна мон үүнд дургүйцэх хэрэггүй гэж бодно.
Луу Болохгүй. Нохой сохроор Лууг шагшин биширч чадахгүй. Гахай Лууд сүйд майд болно тэгэх тусам өөрт нь л муу.
Могой Могой хэт их юм шаардахгүй бол болно. Гахайг өрөвдөх хэрэгтэй. Ямар ч харьцаагүй байсан нь дээр.
Морь Маш амжилттай. 2-уулаа сэтгэл хангалуун байна. Морийн аминч зангаас болж Гахай зовно.
Хонь Бие биедээ тохирохгүй улс. Гахай баян байдаг учраас Хонь аз жаргалтай байна.
Мич 2-уулаа увайгүй зантай тул болохгүй л болов уу. Мич нь Гахайг хүндлэнэ.
Тахиа Тахиа гэр ахуйн чадвараа гаргаж чадвал болно. Болно. Гахай тэсвэр тэвчээртэй бас эелдэг.
Нохой Сайн холбоо ч аль алийн хомхой зан нь муу юманд хүргэнэ. Харилцан хүндэлж ойлголцдогийн үндсэн дээр тавигдсан хайр дурлал.
Гахай Маш сайн. Амьдралын баяр баясгалантай Гахай Нохойг тэнцвэржүүлнэ. 2-уулаа агуу сэтгэлтэй хүмүүс. Гахай ихэвчлэн баян байдаг. Маш сайн. Харилцан буулт хийнэ. Эв найртай байна.

ЖИЛИЙН БИЛИГ ТЭМДЭГТ ТААТАЙ ЖИЛҮҮД

  ХУЛГАНА ЖИЛД
Энэ жил зээлээр юм худалдаж авах, зээл авах, хөрөнгө оруулах зэрэгт таатай. Санхүүгийн тал дээр сайн байх ч дараах онуудыг ядууралд хүргэж болзошгүй. Их нөөцтэй байсан нь дээр. Улс төрийн тал дээр гэнэтийн явдлуудаар дүүрэн байх болно. Уран зохиолд таатай жил.
Хэрвээ таны хүүхэд Хулгана жилийн зун төрсөн бол аз жаргалтай байна.
ҮХЭР ЖИЛД
Энэ жилд маш их хөдөлмөрлөх хэрэгтэй. Салбар аж ахуй худалдаж авахад сайн. Хөдөө аж ахуйн ажилд маш тохиромжтой. Мөндөр, ган болон царцаан нүүдэл болохгүй. Тариачид тайван байж болно. Улс төрд энэ бол дарангуйлан захирах засагт ойртсон жилүүд болно. Голдуу хуучинсаг үзэлтнүүд дийлнэ.
Хэрвээ таны хүүхэд Үхэр жилийн өвөл төрсөн бол зун төрснийгөө бодвол бага хөдөлмөрлөх болно.
Хулгана Ажилд болон хайр дурлалд аз жаргалтай байна. Хэрвээ роман бичсэн бол энэ жилдээ багтаагаад нийтлүүлэх хэрэгтэй. Өнгөрсөн жилдээ мөнгө хураасан бол энэ жилд их хөдөлмөрлөх хэрэггүй болсон.
Үхэр Энэ жилд мөнгө хуримтлуулах хэрэгтэй.  Жил нь түүний хувьд бүх тал дээр таатай байна. Үнэхээр сайн жил. Түүний ажил шагнагдана. Эрх мэдэлтэй хүний өөртөө итгэх итгэл түүнд мэдрэгдэнэ. Гэрлээгүй бол энэ жилд гэр бүлтэй хурдан болоорой.
Бар Түүнд уйтгартай жил санагдана мөн юу ч авчрахгүй. Түүний хувьд хамгийн муу жил. Эрсдэлтэй шийдвэр гаргаж ажил хийх хэрэггүй.
Туулай Болгоомжлох хэрэгтэй, ажилдаа найз нөхөддөө итгэж болохгүй, энэ жилд түүнээс урваж болзошгүй. Заль мэх хэрэглэн асуудлаас хохиролгүй гарч чадна.
Луу Жил нь түүний хувьд таатай байна. Хөрөнгө оруулалт хийж болно. Хэт их хүч чадал гаргасны улмаас бие нь муудаж болзошгүй. Гэхдээ эсэргүүцэх чадал түүнд бас байна.
Могой Жил нь түүний хувьд хэт ширүүн байна. Тийм ч их таатай байхгүй. Энэ жилд хэтэрхий залхуурна. Энэ жилийг өнгөрөхийг хүлээсэн нь дээр.
Морь Жил нь түүний хувьд муу байна. Хайр дурлалд мөн ажилд ч болгоомжилох нь зүйтэй. Хайр дурлалд мөн ажилд ч сайн жил болно.
Хонь Тосгонд үлдэж бусдын нөөцөнд найдсан нь дээр учир нь тэр өөрөө нөөцөлж чадахгүй. Түүний хувьд маш муу байна. Тосгонд дуртай байж болно гэхдээ заавал хөдөө аж ахуйг сонгох хэрэггүй.
Мич Үнэхээр сайн жил байна. Юм бүхэн амжилттай байна. Хулгана жилтнээс хэн нэгэн түүнд дурлах юм бол Мич жилтэнгүүдийн хамгийн аз жаргалтай нь болно. Юм бүхэн амжилттай байна.
Тахиа Болгоомжтой байх хэрэгтэй. Аз жаргалтай байна. Гэхдээ хөдөлмөрлөх хэрэгтэй.
Нохой Уйдах магадлалтай, хөрөнгө оруулалт түүний сонирхлыг татахгүй. Маш муу жил.
Гахай Ажил нь бүтэмжтэй байна. Хайр дурлалтайгаа учирч ч болно. Хулгана жил нь сайн өсөлтийн жил. Шүүмжлэмтгий ухаантай ч түргэн зан гаргах хэрэггүй.

 

  БАР ЖИЛД
Энэ жил тайвангүй байна. Болгоомжлоорой.  Улс төрийн тал дээр том том өөрчлөлтүүд гарна: хувьсгал, дайны бодлого, сүйрэл. Өөрчлөлт хийхэд таатай жил болно.
Таны хүүхэд Бар жилд нар мандах ба нар жаргахын хооронд төрсөн бол, нар нь түүнийг хамгаалах болно.
ТУУЛАЙ ЖИЛД
Энэ жил тайван өнгөрнө. Дараа жил ширүүн байх учраас энэ жилд амарч болно. Үдэшлэг зохиох, унших, ярилцах нь зүйтэй. Дипломатчуудад, хуульчдад таатай жил болно. Энэ жилийн зун төрсөн хүүхэд аз жаргалтай ба тайван байна.
Хулгана Аюулгүй байна. Тэр өөрт нь хамаатай ажлаа л хийх хэрэгтэй. Болгоомжлох хэрэгтэй. Өөрийгөө тодруулсны хэрэггүй.
Үхэр Түгшүүртэй, ууртай, аюултай байж болзоошгүй. Тайван ажиллаж болно.
Бар Хүссэн бүхнээ хийж болно. Ямагт азтай байна. Тиймээс агуу хэрэг хийх хэрэгтэй. Аюулгүй байна. Энэ жилийг ашиглах хэрэгтэй.
Туулай Тайван амьдралыг нь бусниулах өөрчлөлт орно.  
Луу Түүнд таалагдана. Тэр тодрох, гялалзах, шагнагдах болно. Жил нь түүний хувьд маш таатай байна.
Могой Ядаргаатай жил байна. Үүнээс сургамж авна. Амар, сэтгэл хангалуун бай, хайр дурлалаа бод. Амжилттай байх болно.
Морь Гэр бүлээсээ явж магадгүй. Энэ жилд өөрчлөлтүүд байна. Ажил, хайр дурлал нь сайн байна. Улс төрөөр ч явсан болно.
Хонь Түүнд гунигтай байна. Хүмүүс дэлхийг өөрчлөхийн тулд ажиллх болно, түүнийг мартана. Маш сайн байна. Ашгүй түүнийг анзаарч эхэлнэ.
Мич Энэ жил зөвхөн ажиглах л болно. Ажил нь маш бүтэмжтэй байна. Ер нь юм бүхэн нь сайн.
Тахиа Түүний хувьд ширүүн, таагүй, хэцүү байх болно. Өнгөрсөн жилд зовж ядарсан тул сэрэмжтэй байна.
Нохой Аз жаргалтай байна. Бараг аз жаргалтай байна. Эв найртай, тайван байна. Ганц бие бол гэрлэх нь зүйтэй.
Гахай Сайхан сэтгэл нь өөрийг нь аварч, тайван байна. Хэрвээ бүх юм ёсоороо байвал сайн байна.

 

  ЛУУ ЖИЛД
Ажил хэрэгч, шийдэмгий байж ямагт урагшаа яваарай. Энэ жил нь ядраах ч бас маш гялалзсан байна. Гайхамшигтай ялалттай эсвэл ялагдалтай байна. Улс төрийн салбарт гайхамшигтай амжилтууд гарна. Гэхдээ эдгээр ялалтууд нь үзэгдэх төдий л байна.
Хэрвээ таны хүүхэд Луу жилд төрсөн бол түүний төлөө санаа зовох хэрэггүй, гэхдээ энэ өдөр нь ширүүн цахилгаантай бороотой байсан бол болгоомжтой байгаарай.
МОГОЙ ЖИЛД
Энэ нь сээтэн хаях, бясалган суух, хөгжин баясах мөн гэр бүлийн хүмүүс гаднаас зугаа цэнгэл хайх жил болно. Шүүхийн гүйцэтгэгч нар азгүйтэх нь элбэг тохиолдоно. Улс төрийн том цэцэн ухаан гарна. Бүх асуудлыг шийдэж болно. Гүн ухаанчид агуу нээлт хийхэд таатай жил. Хэрвээ таны хүүхэд энэ жилд хэдий халуун өдөр төрсөн байна төдий аз жаргалтай байх болно.
Хулгана Сайн ажил хийж, тайван байж болно. Ажил нь явж өгөхгүй.
Үхэр Сайхан цаг ирлээ гэж бодно гэвч бас хөдөлмөрлөх хэрэгтэй. Энэ жилд гэрлэх хэрэггүй. гэр бүлийн асуудлууд үүсч болзошгүй. Хүчирхийллээс сэргийл.
Бар Түүнд маш таалагдана. Идэвхтэй байсан нь дээр. Аялалд гарвал сайн.
Туулай Ялимгүй санаа зовно гэхдээ ерөнхийдөө зүгээр. Сайн байна. Гэр бүлийн асуудлууд түүнийг тойрон өнгөрнө.
Луу Аз жаргалтай байна. Энэ бол түүний амжилтын жил. Юм бүхэн маш сайн байна. Гялазсан  нь хэвээр л байна.
Могой Юм бүхэн сайн байна. Амьдрал түүнд инээмсэглэнэ. Энэ бол түүний жил. Ямар ч аюулгүй. Сайхан хайр дурлалын явдлаар дүүрэн байна.
Морь Маш сэтгэл хангалуун байна. Хайр дурлалаас болж бүхнийг хаяна. Ингэсний хэрэггүй учир нь Могой жилийн хайр дурлал тууштай биш.
Хонь Энэ жилд тэр гялалзах боломжтой байна. Үүнийг ашигла. Зугаацаж, олон зүйлс сонирхоно.
Мич Маш их зугаатай байна! Өөрийгөө гол дүрд тоглож байгаагаа мэдрэнэ. Бүгдэд ач тустай байна.
Тахиа Энэ жил түүнд тохирно, гэрлэж ч болно. Гэр бүлийн асуудлууд үүсч болзошгүй.
Нохой Юм бүхэн ашиггүй санагдаж, сэтгэл гонсойно. Энэ жилд аз жаргал олж чадахгүй.
Гахай Сайн эрүүл хооллох болно. Тансаг байдал нь түүнийг зовоох тул илүү даруу, энгийн амьдархыг хүснэ. Мөнгөний хувьд аз жаргалтай ч хайр дурлалд зовно. Аз жаргал, баяр баясгалангаас илүү түгшүүр авчрах нь их.

 

  МОРЬ ЖИЛД
Бүгдээрэнд нь ажил оногдоно. Улс төр, спорт сонирхох, хуралд оролцох зүйтэй. Огцролт, маргаан зэрэг үүснэ. Дипломат харилцаа дийлнэ. Ер нь юм бүхэн тогтуун болно. Морь жилд өвөл төрвөл илүү сайн.
ХОНЬ ЖИЛД
Энэ жилд тосгонд очиж найз нөхдийн хүрээнд зугаацаж болно. Улс төрийн ба санхүүгийн тал дээр сүйрэлд хүргэж болзошгүй. Гэхдээ хэдий ухамсаргүй байх ч яваандаа бүх юм тэнцвэрт орно. Хошин шогийн жүжигчдийн хувьд таатай байна.
Хонь жилийн бороо ороогүй өдөр хүүхэд тань төрсөн бол хувь заяа нь таатай байна.
Хулгана Сүйрэл болох жил. Өр ширтэй болно. Ажил нь огцом урагшлана.
Үхэр Ажил нь ашгаа өгнө. Сайн, тайван байна. Муу байна. Түгшүүртэй байна.
Бар Ямар нэгэн ажил хийх хэрэгтэй. Аюулгүй байна. Дахиад л аялалд явсан нь дээр. Энэ нь түүний өчүүхэн боломж.
Туулай Бүтэн жил тайван байна. Аз жаргалтай байна. Ялимгүй асуудлууд түүнийг зовоохгүй.
Луу Нэрээ дэвшүүлэхэд сайн жил. Амрах жил, ухамсаргүй хүмүүсээс хол бай.
Могой Хайр дурлалын таагүй явдалтай тулгарна. Ширүүн жил болно. Үүнийг даван туулахад хамаг ухаанаа зарцуулна. Энэ жилийг арай ядан давна. Тайвшрах хэрэгтэй.
Морь Морь жилтэнгүүдэд ялангуяа Гал Улаан Морьд илүү аюултай жил болох тул ямагт сэрэмжтэй байх хэрэгтэй. Юм бүхэн нь маш сайн байна.
Хонь Сайн жил болно, их зугаацна. Гайхамшигтай жил. Сайхан ирээдүйгээ ирэхийг мэдэрнэ. Ажиллах л хэрэгтэй.
Мич Ашигтай ажил олдоно. Өдөөн хатгалга хийж хоёр ширээн дээр зэрэг тоглоно. Маш зугаатай байна.
Тахиа Хувийн сонирхлыг нь хөндөхгүй бол таагүй явдлаар зугаацах болно. Өөр өөртөө асуудлууд үүсгэнэ.
Нохой Амжилтанд нээх их итгэхгүй. Түүний уур хилэн нь цөхрөнгөө барахад нь хүргэнэ. Хөгшин бол ганцаардалтайгаараа дуусна.
Гахай Хувийн таагүй явдлууд. Таагүй үе. Найдвараар дүүрэн байна. Санхүүгийн хувьд сайн байна. Харин хайр дурлал,  сэтгэлийн хувьд муу л байна.

 

  МИЧ ЖИЛД
Гэнэтийн явдлуудаар дүүрэн байна. Эрсдэж болно, юм бүхэн амжилттай өнгөрнө. Юу ч тохиолдож магад: улс төрийн өөрчлөлт, хувьсгал, үймээн, самуун, эмх журамгүй байдал. Шинэ санаа гаргахад таатай жил үүнийг ашиглах хэрэгтэй.
Мич жилд зун төрвөл илүү сайн.
ТАХИА ЖИЛД
Ширүүн  жил...   Сэтгэл хангалуун байхын тулд хүн бүр их хөдөлмөрлөх болно. Ажилгүйдэл болох байх. Хүч чадал гаргахгүйгээр мөнгө олохгүй. Журам бий болгох үүднээс цэргийн шинэтгэл, харгислал болж магад. Цэргийн албанд таатай жил. Шагнал авах цаг.
Энэ жилийн хавар төрсөн хүүхдийн түргэн зан нь илүү бага байна.
Хулгана Аз жаргалтай байна. Ажлынхаа үрийг амсана. Юм бүхэн нь сайн байна.
Үхэр Маш муу байна. Гэнэтийн явдлыг үзэн яддаг. Өөртөө итгэх итгэл нь бий болж маш идэвхтэй ажилдаа орно.
Бар Шинэ санаа гаргах цаг ирлээ гэж бодно гэвч энэ нь амаргүй байна. Азгүйтнэ, сэтгэл нь гонсойно. Түүний хувьд ёстой үймээнтэй жил болно. Тэмцлээ үргэлжлүүлнэ.
Туулай Хэт их санаа зовох тул тайван болтлоо хүлээнэ. Муу жил болно. Уур уцаартай байна.
Луу Урагшаа л ахиад байна. Ухамсартай байна, гялалзах боломжийг алдахгүй.
Могой Амжилтанд үл итгэсэн ч үйл явдалд оролцоно. Ширүүн жил болно. Залхуурвал юм бүхнээ алдна.
Морь Улс төр сонирхоно гэхдээ өөрийн хүмүүстэй байх нь чухал. Бүх юм сайхан байна, ажилдаа зоригтой орох хэрэгтэй.
Хонь Гэрт нь ирсэн хүмүүс л түүнийг сонирхоно. Ажиллахаас татгалзаж, танхай маягийн амьдарна.
Мич Энэ бүх үймээн түүнийг зугаацуулна. Түүний жил өнгөрч, зугаатай байхаа болино.
Тахиа Эмх журамтай байдлыг бий болгохын тулд их түрэмгийлнэ. Эмх журамтай ч ширүүн жил болно. Гэхдээ ер нь гайгүй.
Нохой Цаг нь ирлээ гэж бодон бүгдийг эхнээс нь эхлэнэ. Хэцүү жил. Тэмцсээр л байх болно.
Гахай Тэр буцаад амьдралын баяр баясгалантай болно. Ажил нь том амжилт өгнө, бүх юм сайхан болно.

 

  НОХОЙ ЖИЛД
Энэ жил нь сайн үйлс хийхэд мөн агуу хэрэг бүтээхэд маш тохиромжтой.
Хүүхэд энэ жилд шөнө төрсөн бол сайн.
ГАХАЙ ЖИЛД
Амьдралдаа баясаж болно. Бүх юм сайхан байна. Мөнгөтэй болно. Захиргааны зарим нэг таагүй асуудлууд гарна. Санхүүчдийн хувьд ээлтэй жил.
Гахай Цагаан Сарын өмнө төрсөн нь дээр учир нь бусдаар хооллуулж таргалсан Гахай нь баяраар өөрөө тэдгээртээ "идүүлчиж" болзошгүй.
Хулгана Хайр дурлалдаа биш ажил хэрэгтээ анхаарвал сайн болно. Аз жаргалтай байж ирээдүйн төлөвлөгөөгөө гаргана.
Үхэр Муу байна. Ирээдүй нь харанхуй харагдна. Жил нь илүү сайн болох найдлагатай. Хэт их ачаалалтай байна. Арай ядан ажлаа дуусгана.
Бар Түгшүүртэй, шийдэмгий бус байна. Гэхдээ найдаж бас болно. Ажил нь сайн байна.
Туулай Тайвангүй байна. Урьдчилан сэргийлэх арга хэмжээ авна. Ажил нь сайн байна.
Луу Ухамсартай, арга ухаантай, сайхан Луу бүгдийг хийнэ. Гялазсаар л байна. Гэхдээ энэ жил нь түүний хувьд эргэлзээтэй санагдана. Тэр дахиад л гялалзана. Тэр арга мэхтэй, ухаантай тул ажил нь амжилттай явагдана. Мэдээж тэр санхүүгийн хүндрэлгүй.
Могой Түгшүүртэй байна. Өөртөө ч итгэлтэй байж чадахгүй. Сайхан цаг ирэхийг л хүлээж дээ.
Морь Шаргуу ажиллаж байж л гайгүй болно. Мөнгөтэй болж мөрөөдлөө биелүүлнэ.
Хонь Муу байна. Түүнийг бүгд мартна. Бусдын амжилтыг завшина гэхдээ болгоомжлох хэрэгтэй.
Мич Ухаантай байсны улмаас тайван байж чадна. Санхүүгийн гачигдалд орж болзошгүй. Дахиад л ажил. Тэр номхотгошгүй.
Тахиа Санхүүгийн гачигдалд орж болзошгүй. Ажил ихтэй. Арай ядан санхүүгийн шатаар өгсөнө.
Нохой Өөртөө илүү итгэнэ ба энэ нь зөв болно. Өөртөө болон гэр бүлдээ илүү анхаарна.
Гахай Хэт аминч байна. Бусдын төлөө санаа зовохгүй. Өөрийн сайн сайхны төлөө л ажиллана. Ажилдаа болон хайр дурлалдаа аз жаргалтай байна. Гэнэт их хэмжээний мөнгөтэй болох эсвэл өв залгамжлагч болох магадлалтай.

НӨХӨРЛӨЛ

  ХУЛГАНА ЖИЛ
Хулгана Болно гэвч бие биедээ жижиг сажиг хор учруулахдаа аль алиных нь бах нь ханана.
  ҮХЭР ЖИЛ
Хулгана Ярих сэдэв бараг олдохгүй.
Үхэр Эрх мэдлээс болж байнга арцалдана.
  БАР ЖИЛ
Хулгана Боломжгүй. Бар бол урам зоригтон харин Хулгана нь материалист.
Бар Дэлхийг тойрч хувьсгал байгуулж чадна.
  ТУУЛАЙ ЖИЛ
Хулгана Туулай нь Хулганыг найз гэж вч хэлцэх нь нэцүү л болов уу.
Үхэр Язгууртан харьцаатай.
Бар Бие биеэ сайн ойлгохгүй. Барыг Туулай чухал авч хэлцэхгүй. Энэ нь Бард таалагддаггүй.
Туулай Үнэхээр сайхан нөхөрлөл.
  ЛУУ ЖИЛ
Хулгана Найзлахад болно. Бие биеэ их үнэлдэг.
Морь Аливаа холбоо хагацахад хүргэнэ.
Үхэр Луу нь Үхэрт таалагддаггүй.
Бар Бие биеэ ойлгохоос гадна аль алиндаа тус дэм болно.
Туулай Энгийн нөхрлөлөөс цаашгүй.
Луу Бие биеэ үнэлэхгүй.
  МОГОЙ ЖИЛ
Хулгана Бие биедээ хэлэх зүйл байгаа. Ярианы найзууд.
Үхэр Тэс өөр хүмүүс ч бие биеэ ойлгоно.
Бар Боломжгүй.
Туулай Сайн найзууд болно.
Луу Бие биеэ сайн ойлгоно. Аль алиндаа нэмэр болно.
Могой Бие биеэ маш сайн ойлгоно.
  МОРЬ ЖИЛ
Хулгана Бие биеэ ойлгохгүй, бодол санаа нь тэрсэлдэнэ.
Үхэр Боломжгүй.
Бар Их маргалдах ч бие биедээ татагдана.
Туулай Маш сайн бат бөх найзууд болно.
Луу Болохгүй. Морь нь ихийг найдаж багыг өгдөг, Луу нь ихийг өгч багагүйг ч найдна.
Могой Эвтэй найртай байна.
Морь Бие биеэ ойлгоно.
  ХОНЬ ЖИЛ
Хулгана Болно гэхдээ урт удаан холбоотой байгаад хэрэггүй.
Үхэр Бие биеэ тэвчиж тэсэхгүй.
Бар Хамтдаа юү хийх нь ойлгомжгүй.
Туулай Хонь Туулайн сонголтыг өндрөөр үнэлнэ, Хонины олон зан нь түүнийг зугаацуулна.
Луу Маш сайхан харьцаатай нөхөрлөл байна.
Могой Могой Хоньд туславал боломжийн найзууд болно.
Морь Боломжтой.
Хонь Тун сайн нөхөрлөл байна, бие биеэдээ итгэнэ.
  МИЧ ЖИЛ
Хулгана Бие биеэ ойлгохгүй, бодол санаа нь тэрсэлдэнэ.
Үхэр Боломжгүй.
Бар Их маргалдах ч бие биедээ татагдана.
Туулай Маш сайн бат бөх найзууд болно.
Луу Болохгүй. Морь нь ихийг найдаж багыг өгдөг, Луу нь ихийг өгч багагүйг ч найдна.
Могой Эвтэй найртай байна.
Морь Морь түүнд итгэхгүй байх нь зөв болно.
  ТАХИА ЖИЛ
Хулгана Бие биеэдээ таалагдана.
Үхэр Насан туршын сайн найзууд байж чадна.
Бар Бие биедээ татагдахгүй.
Туулай Тахиа  түүний хувьд их шуугиантай, найзууд болж чадахгүй.
Луу Бие биеэдээ таалагдана.
Могой Эдгээр хоёрт нийтлэг зүйлс байгаа.
Морь Зөвхөн аятайхан харьцаатай байж болно.
Хонь Боломжгүй.
Мич Эдгээр хоёрт нийтлэг зүйлс байхгүй.
Тахиа Байнгын маргалдаантай.
  НОХОЙ ЖИЛ
Хулгана Боломжгүй холбоо.
Үхэр Боломжгүй холбоо.
Бар Бат бөх нөхөрлөл байхгүй.
Туулай Нохойн сайн итгэмжлэгч болно.
Луу Нохой хэт бодит учраас Лууг тээнэгэлзүүлэхэд хүргэнэ.
Могой Зөвхөн аятайхан харьцаатай л байж болно.
Морь Эдгээр хоёр улс төрийн тухай ярилцаж зөвшилцөд хүрвэл яагаад болохгүй гэж?
Хонь Бие биеэ тэвчиж тэсэхгүй.
Мич Магадгүй. Хэн мэдлээ.
Тахиа Эдгээр хоёрын дунд ханатай мэт байна.
Нохой Хоёр алиа томоогүй сайн найзууд.
  ГАХАЙ ЖИЛ
Хулгана Хоёр сайн найзууд хамтдаа зугаалж, шуугихдаа дуртай байна Хулганы түргэн занг Гахай нь сүртэй юманд бодохгүй.
Үхэр Хэт ойр ойрхон уулзаад байхгүй бол болмжийн.
Бар Бие биеэ ойлгоно. гэхдээ Гахай болгоомжлох хэрэгтэй.
Туулай Хамтдаа олны дунд байвал болно. Гахайн сайрхах зан нь Туулайг алмайруулна.
Луу Харьцаа нь сайн байх ч сэтгэлгүй.
Могой Болж ч магад болохгүй ч магад. Амьдрал харуулна.
Морь Гахай өөрийгөө барина ингэх нь ч зөв.
Хонь Тиймээ! Хонийг илүү их хайрлана.
Мич Мич Гахайг хүндэлнэ. Сайн найзууд байна.
Тахиа Тахиатай зайнаас харьцсан нь дээр.
Нохой Бие биеэ их хайрлаж хүндэтгэнэ. Гахай Нохойн түгшүүртэй занг арилгана.
Гахай Хагацашгүй хоёр сайн найзууд байна.
 
  Сар шинийн үйл  
  Монгол зурхай  
  Гэр бүлийн зохилдлого  
 
- Ижил жилтэн хоорондоо гэр бүл болбол-
  1. Хулгана жилтэн хоорондоо гэрлэвэл хүү олонтой боловч ядмагхан амьдарна.
  2. Үхэр жилтэн хоорондоо гэрлэвэл үр хүүхэд нь барцадтай төрнө.
  3. Барс жилтэн хоорондоо гэрлэвэл орон гэрээ солино.
  4. Туулай жилтэн хоорондоо гэрлэвэл үр хүүхдийн амь насанд цөвтэй.
  5. Луу жилтэн хоорондоо гэрлэвэл хоосрон ядуурч зовно.
  6. Могой жилтэн хоорондоо гэрлэвэл насны эхэнд муу, эцэст сайн.
  7. Морь жилтэн хоорондоо гэрлэвэл өвчин зовлон их, хүүхэд цөөн.
  8. Хонь жилтэн хоорондоо гэрлэвэл эхэндээ жаргавч эцэстээ зовно.
  9. Бич жилтэн хоорондоо гэрлэвэл хүү, охин нь хоорондоо самуурна.
  10. Тахиа жилтэн хоорондоо гэрлэвэл хүү нь бэрх бөгөөд ядуу зүдүү.
  11. Нохой жилтэн хоорондоо гэрлэвэл хэрүүл тэмцэл их, хүүхдийн амь насанд цөвтэй.
  12. Гахай жилтэн хоорондоо гэрлэвэл хүү олон, эд хөрөнгөөр дутахгүй.
- Эр, эм хоёрын махбодийн зохилдолгоо -

ГАЛ

  1. Хоёул гал махбодтой бөгөөс ад адална. Эр, эмийн нэг нь үхнэ. Эс үхвээс үр хөвгүүн олон боловч нэгэн тусгай, гэвч амь насанд харш муу болно.
  2. Эр нь гал, эм нь төмөр махбодтой бөгөөс зохилдоно. Хөвгүүн төрвөөс эд таваарын буян хишигтэй. Маш сайн.
  3. Эр нь гал, эм нь модон махбодтой бөгөөс харш. Үр хөвгүүн чухаг, буян хишиггүй муу болно.
  4. Эр нь гал, эм нь шороон махбодтой бөгөөс зохилдоно. Үр хөвгүүн дэлгэрнэ. Буян хишиг нь сайн. Насан урт байна.
  5. Эр нь гал, эм нь ус бөгөөс үр хөвгүүн чухаг, өвчин тахал олон, амь нас ахар муу болно.

УС

  1. Хоёул усан махбодтой бөгөөс үр хөвгүүн олон, аж төрөх муу боловч хойноо сайжрах болно.
  2. Эр нь ус, эм нь төмөр махбодтой болбоос үр хөвгүүн буй бөгөөд нас урт буян хишиг сайн.
  3. Эр ус, эм нь модон махбодтой бол сайн зохицоно.
  4. Эр нь ус, эм нь шороон махбодтой бол зохилдоно. Үр хөвгүүн нь өвчин тусамтгай, зовлонт болно.
  5. Эр нь ус, эм нь махбодтой бол харш, үр хөвгүүнгүй тул нэн муу болно.

ТӨМӨР

  1. Хоёул төмөр махбодтой бөгөөс үр хөвгүүн буй боловч нэг нь тустай болох. Эд агуурс нь их. Бурхан тэнгэрт залбирваас сайн.
  2. Эр нь төмөр, эм нь модон махбодтой бол үл зохилдоно. Үр хөвгүүн нэн муу болно.
  3. Эр нь төмөр, эм нь шороон махбодтой бол зохилдоно. Үр хөвгүүн олон, буян хишигтэй амь нас урт болно.
  4. Эр нь төмөр, эм нь гал махбодтой бол хэдий сайн зохилдовч үр хөвгүүн болон биед өвчин эмгэгтэй болох амой.
  5. Эр нь төмөр, эм нь усан махбодтой бөгөөс амь нас урт, үр хөвгүүн олон. Урьд нуган төрвөөс нэн сайн.

МОД

  1. Хоёул модон махбодтой бөгөөс сайн зохилдоно. Үр хөвгүүн чухаг.
  2. Эр нь модон, эм нь шороон махбодтой бол үр хөвгүүн олон сайн боловч урьд нуган төрвөөс сайн буюу, охин төрөхөд муу.
  3. Эр нь модон, эм нь усан махбодтой бөгөөс сайн зохилдоно. Үр хөвгүүн олон бөгөөд ялангуяа охид нэн сайн буюу.
  4. Эр нь модон, эм нь төмөр махбодтой бөгөөс харш, үр хөвгүүн нь эмэгтэй муу.
  5. Эр нь модон, эм нь гал махбодтой бөгөөс үр хөвгүүн олон чухаг. Үр хөвгүүн олон буй боловч буян хишигт гэмтэй.

ШОРОО

  1. Хоёул шороон махбодтой бөгөөс сайн, үр хөвгүүн олон, эд малаар элбэг сайн буюу.
  2. Эр нь шороон, эм нь гал махбодтой бөгөөс сайн урьд нуган төрвөл сайн. Охин төрвөөс муу болно.
  3. Эр нь шороон, эм нь төмөр махбодтой бөгөөс сайн урьд нуган төрвөөс сайн. Охин төрвөөс муу болно.
  4. Эр нь шороо, эм нь усан махбодтой бөгөөс буян хишиггүй, үр хөвгүүн чухаг буюу.
  5. Эр нь шороон, эм нь модон махбодтой бөгөөс сайн зохилдоно. Үр хөвгүүн буй боловч өвчин эмгэгтэй болох дундхан болно.
- Гэр бүл болоход ивээл жилүүд - - Гэр бүл болоход харш жилүүд -
Хулгана Луу
Бич
Үхэр Могой
Гахай
Бар Морь
Нохой
Туулай Хонь
Гахай
Луу Бич
Хулгана
Могой Тахиа
Үхэр
Морь Нохой
Бар
Хонь Гахай
Туулай
Бич Хулгана
Луу
Тахиа Үхэр
Могой
Нохой Бар
Морь
Гахай Туулай
Хонь

Хулгана
Туулай
Морь
Тахиа
Үхэр Луу
Хонь
Нохой
Бар Могой
Бич
Гахай
Туулай Морь
Тахиа
Хулгана
Луу Хонь
Нохой
Үхэр
Могой Бич
Гахай
Бар
Морь Тахиа
Хулгана
Туулай
Хонь Нохой
Үхэр
Луу
Бич Гахай
Бар
Могой
Тахиа Туулай
Морь
Хулгана
Нохой Луу
Үхэр
Хонь
Гахай Бар
Могой
Бич


    Чамд дурал гэж заяа минь намайг хөтөлсөн    

Чамайг хайрла гэж хорвоо надад тушаасан  

Хамгаас илүү гэж бурхан надад шивнэсэн  

Хайрлаж явья гэж харин би өөрөө шийдсэн                                              

 



Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/4107787/432/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал За ээжүүдээ хаана хямд сайн төрөж болох эмлэгүүд байна >?? [35] [3] Levi`s 2012-03-16 210453
Зарлал ***АМГАЛАН МАХНЫ ДЭЛГҮҮР*** ТА ХЭРЭГЛЭЭД ҮЗ!!! СЭТГЭЛД ТАНЬ НИЙЦЭХ БОЛНО. ЗУРАГ ОРУУЛСАН file [26] ADVertisement 2011-10-19 238688
Зарлал ♣♣ Мэдэгдэл ♣♣ file [27] ***Энxзaяa*** 2009-03-07 365898
Зарлал ~~~ БҮСГҮЙЧҮҮД ЭЭЖҮҮД ЧAT~~~ file [1] [5] ***Энxзaяa*** 2009-03-03 364576
Зарлал Бүсгүйчүү та бүхний буу халах талбар шүү... [91] [4] admin 2008-06-27 523336
23466 eejuudee hariulj tus bolnuu [4] naran20 2011-01-21 1312
23465 hi tuslaach huuhnuudee jiremsen bolohod tusladam em taria bdag bolov uu meddeg hun bval heleed uguuch ee [7] ibcom 2011-01-21 1805
23464 ANSAN daxi KHAN BANK mungun shiljuuleg file money$$$ 2011-01-21 592
23463 bvsgvichvvdeesee asuuya tuslaach [2] dalainus 2011-01-21 1025
23462 hi.. asuuya..automashin... [3] montaem 2011-01-21 1361
23461 СОЛОНГОСТ.. МОНГОЛ ЖИРЭМСЭН ЭМЭГТЭЙД ЮУ ТОХИОЛДОВ ..... [5] **Ц.ЭЛГЭМСҮҮ ** 2011-01-21 1358
23460 elgemsuugees ni asuuh ni [1] nakiii 2011-01-21 944
23459 byh torliin banknii batalgaa gargana,,haa baigaa gazar ochij,,010-9821-3721 mgltaun604 2011-01-21 636
23458 VIP KARGONII UTAS HELJ OGOOCH [5] namuunka 2011-01-21 2144
23457 АМЕРИКААС ИРСЭН ORIGINAL ПҮҮЗИЙГ ЗӨВХӨН ЭНДЭЭС! ТА ЯАРАГТУН! MADE IN KOREA LCD- ZURAGT COMPUTER UILDVERIIN UNEER , INTERNETEE UNEGUI HOLBUULAAD BELGEE SONGOOROI. SAMSUNG NOTEBOOK 2011-01-21 665
23456 хивснээс ноос маш ихээр гараад байна яaж энийг багасгах уу? [2] eenee12 2011-01-21 1060
23455 Гадаад Иргэдэд Үйлчлэх Төвөөр өргөнөөр үйлчлүүлнэ үү ӨДРИЙН МЭНД 2011-01-21 680
23454 Eej naraas yum asuuy aa [2] comtinue 2011-01-21 1276
23453 asuuya huuhnuudee [1] alsaan 2011-01-21 1107
23452 ЭЛГЭМСҮҮД [1] haliungo 2011-01-21 1149
23451 Хэрэггүй юманд битгий урам хугарч , бухимдаж бай [1] Ээж минь 2011-01-21 846
23450 Аарцаг нурууны гажилт түүнээс үүсэх өвчинүүд Ээж минь 2011-01-21 15952
23449 gereenii bichig emnelgiin bichgeer sungaj ogno,,ajilaas garsan hynd,,010-9821-3721 mgltaun604 2011-01-21 739
23448 ДЭГҮ ИХ СУРГУУЛЬ DAEGUIHSURGUULI 2011-01-21 734
23447 ЖИМОБАЙЛ нэгжийн УРАМШУУЛАЛ 10%, 20% gnew1 2011-01-20 781
23446 immigration [9] bananas 2011-01-20 1515
23445 **ГОО САЙХНЫ ҮЙЛЧИЛГЭЭ БҮХ ТӨРЛИЙН ШИВЭЭС 010-7218-7238 file ollen 2011-01-20 637
23444 ХҮҮХЭДТЭЙ БҮСГҮЙЧҮҮД БҮГД АНХААР!!!!!! ӨГЧ БОЛОХГҮЙ!!!! **Ц.ЭЛГЭМСҮҮ ** 2011-01-20 1019
23443 hi tursun eejuudees ? [1] olz_omog 2011-01-20 1046
23442 Eej naraas yum asuuy aa [5] comtinue 2011-01-20 1530
23441 бугуйвч , , даралт ,эрүүл мэнд ( та яарна уу хэдхэн ширхэг үлдлээ ) file hdgfsagff 2011-01-20 627
23440 Эр хүн хайртай хүүхнээсээ өө сэв хайгаад эхэлвэл… Ээж минь 2011-01-20 1064
23439 Найз бүсгүйчүүд [14] Ээж минь 2011-01-20 1146
23438 ILSAN PAJUD HOLDOOSON BUUZ PIDAL DVT 2011-01-20 636
23437 Ta ooriin zurhaigaa uzeerei gegeehen 2011-01-20 1125
23436 Гоо сайхны үс шилжүүлэн суулгах эмчилгээ KIMA 2011-01-20 1070
23435 hi 노원구-d amidardag bvsgvichvvd eejvvdtei taniltsii [1] vvriin tuya 2011-01-20 1038
23434 *,,СOЛOНГOС ГOO САЙХНЫ ЭМНЭЛЭГ **( гоо сайхны мэс засалд орчуулга үнэгүй )** 010-7566-7074 HI***KOREA 2011-01-20 857
23433 Elgemsuu bolon eejnaraa helj ogch tuslaach [5] sanata 2011-01-20 1158
23432 Үргэлж гомдоллож байдаг найз эмэгтэйтэй бол яах вэ? Ээж минь 2011-01-20 958
23431 Хүүхдийн чих, хамар хамгийн эмзэг эрхтэн Ээж минь 2011-01-20 1401
23430 asuuh yum bn [2] nandin2 2011-01-20 1054
23429 ====ТҮНДЭМҮН ОХУЙ САЛОН===== Цагаан сарын бэлэгтэй сет ГОО САЙХНЫ ШИВЭЭС ~ELLY~ 2011-01-20 670
23428 naidbartai ajilaas gargaj chadh gazar bnuu bnu tuslaach ????/ [2] 귀염토끼 2011-01-20 1027
23427 НӨХӨРГҮЙ ХҮҮХНҮҮД НААШАА АНХААР [2] **Ц.ЭЛГЭМСҮҮ ** 2011-01-20 1527
23426 Азтай охин арван нас хүрчээ [2] Ээж минь 2011-01-20 1399
23425 НУУЦ ШИВНЭЭ БАЙНА [1] **Ц.ЭЛГЭМСҮҮ ** 2011-01-20 1053
23424 МЕССЕНЖЕРЭЭР АНХААРААД ....... [4] **Ц.ЭЛГЭМСҮҮ ** 2011-01-20 1169
23423 Nadad zovlooch [3] NEW elle 2011-01-20 1287
» ЖИЛ БА ОРД Ээж минь 2011-01-20 23784
배너신청
자생병원

배너신청