Moderator: mgl_300
Мөөгөнцөрийн эмчилгээг хордлого тайлахаас эхэлдэг
Эмэгтэйчүүдийн нууцхан шивнээний нэг нь сексийн тухай байдаг. Илүү сайхан ташаал авахын тулд үтрээнийхээ хэмжээг багасгахыг хүсэх бүсгүйчүүд цөөнгүй бий. Тийм ч учраас мэс засал хийлгэх нь олшрох боллоо. Тэгвэл амьдрал дээр ийм шаардлага байдаггүй байна. Хамгийн энгийн бөгөөд хялбархан нь бага аарцгийн эрхтний булчинг хөгжүүлэх дасгал, өөрийгөө жолоодох сэтгэл санааны бэлтгэл хоёр байдаг байна.
Эдгээрийн тусламжтайгаар үтрээний булчингийн агшилтыг сайжруулж хэвийн ажиллагааг нь сэргээж болдог аж. Зарим хүн хүүхэд төрүүлсний дараа үтрээ сунадаг мэтээр ойлгодог. Үтрээний булчинг сэргээх энгийн дасгал бол завилан суух байрлал гэнэ. Нөгөө талаар сэтгэл санааны бэлтгэл болон өөртөө итгэлгүй бэлгийн ажиллагаанд орвол үтрээний цусан хангамж сайжирч чадахгүй. Үүнээс болж үтрээ хангалттай сайн агшихгүй улмаар сексийн таашаал авахгүй өнгөрөх нь олонтоо. Нөгөөтэйгүүр ямар хоол идэх, орой унтахын өмнө танай гэрийн гэрэл ямар байх, унтлагын ямар хувцас өмсөх, нөхөртэйгээ хэрхэн харьцах гээд энгийн боловч нарийн эрдмийг та сурах хэрэгтэй. Гэхдээ энэ нь ганцхан эмэгтэй хүнээс бус эрэгтэйчүүдэд ч хамааралтай. Хүүхэд төрүүлөх нь өөрийнхөө үтрээг том болчихно гэж айх хэрэггүй. Харин ч хүүхэд төрүүлсэн эмэгтэйчүүдийн үтрээний мэдрэмж сайжирч, жинхэнэ утгаараа гүйцэт боловсордог байна. Үтрээтэй холбоотой бас нэг асуудал бүсгүйчүүдийн сэтгэлийг зовоодог. Тэр бол үтрээний үрэвсэл. Энэ нь бэлгийн замбараагүй амьдрал болон бэлгийн замын ариун цэвэр тогтмол сахидаггүй мөн антибиотик ихээр хэрэглэснээс болдог байна. Мөн үтрээгээ хэт их угааснаас хэвийн микроб нь алдагдаж өвчин үүсэх нөхцөл бүрддэг аж.Yрэвсэл нь үтрээний ялгадас ихсэх, өнгө, үнэр нь өөрчлөгдөх, салст хөөж улайх, загатнах, зарим тохиолдолд бэлгийн харьцааны үед өвдөх зэрэг шинж тэмдэг илэрдэг байна. Бэлгийн замаар дамжих вирусын халдвар үтрээний хорт хавдрыг үүсгэдэг аж. Эмчилгээ хийлгэхгүй бол бэлгийн замын халдварт өвчин архагшиж улмаар үргүйдэл үүсэх аюултай. Гэхдээ энэхүү хүндхэн байдлаас урьдчилан сэргийлэх боломж бий. Хамгийн түрүүнд бэлгийн замын ариун цэврийг сахих, тохиолдлын бэлгийн харьцаанд орохоос зайлсхийх, антибиотикийг эмчийн зааврын дагуу хэрэглэх ёстой юм байна. Мөн хамгийн түгээмэл тохиолддог өвчний нэг нь кандида хэмээх бичил биетээр үүсдэг халдварт өвчин буюу мөөгөнцөр юм. Мөөгөнцөр нь хүн бүрийн арьсан дээрх салстад амьдардаг бөгөөд хүний биеийн дархлаа сайн байвал өсөж үржээд байдаггүй. Биеийн дархлаа сулрах юм бол мөөгөнцөр түргэн хугацаанд маш олноороо өсч үрждэг. Мөн стресст орох, антибиотик ихээр уух, жирэмслэлтээс хамгаалах эм удаан хугацаагаар хэрэглэх, витамин дутагдах зэрэг нь мөөгөнцөрөөр өвчлөх эхлэл болдог аж.
Уг өвчнийг цогц эмчилгээ хийлгэж дархлаа, биеийн эсэргүүцлийг сайжруулах замаар эмчилдэг байна. Yүний тулд хоол хүнсэндээ нэмэлт бүтээгдэхүүн хэрэглэж, эмийн ургамал уух буюу биеийн эсэргүүцэл сайжруулах тарилга хийлгэж болно. Мөн жимс ногоог аль болох түлхүү хэрэглэж, тараг сайн уух хэрэгтэй. Тэрчлэн хоргүйжүүлэх гол эрхтэн болох элэгний үйл ажиллагааг сайжруулахын тулд В витамин, антиоксидантууд /АСЕ/ болон силимарин, багваахай цэцгийн ханд, ногоон цайг ууж болох нь. Мөөгөнцөрийн эмчилгээг 1-2 долоо хоногийн хоолны дэг, хор тайлах эмчилгээгээр эхэлбэл илүү үр дүнтэй гэнэ.