Moderator: mgl_300
Энэ нь 2 нас хүртэлх хүүхэд өсгөнгөө ээжүүдийн үргэлж хийдэг зуршилаас үүдэн гарах ба энэхүү чих булагтах өвчнөөр хүүхдээ өвчлүүлэх эх үүсвэрийг бий болгодог үйлдэл нь хүүхдийг хэвтүүлэн хэвтээ байдлаас сүү болон шингэн зүйл уулгах зуршил юм. Ой хүрээгүй үед нь хүүхэддээ угжаар сүү, ундаа, ус зэргийг өгөхдөө ээжүүд тэврэнгээ ихэвчлэн хэвтээ байдлаас угждаг ба ой хүрмэгц хүүхэд угжны саваа бариад уух чадвартай болмогц өөрийг нь хэвтүүлэн хүүхэд бие даан ганцаараа уух тохиолдол маш их. Энэ нь ээжид ч хүүхэд ч амар байдаг гэхдээ үүнээс үүдэн хүүхдийн эрүүл мэндэд том хор уршиг үүсэж бий болохыг ээжүүд тэр бүр сайн мэддэггүй.
Хүүхэд сүүгээ уух явцдаа ийш тийш хөрвөөн байнгын хөдөлгөөнтэйгээр сүү болон шингэн зүйлээ уудаг ба энэ үед тухайн шингэн биет маань хүүхдийн хүзүүний ард тунан үлдэн чихний дээд зүг рүү урсан орсоноор үрэвсэлийг бий болгодог ба мөн хүүхдүүдийн улаан хоолой сул дорой учраас үргэлж бөөлжих буюу ходоодны хүчил нь эсрэг урссанаар үрэвсэл чихэнд бий болж чих булагтах өвчний үүсвэрийг тавьдаг байна.
Тэрхүү шингэн зүйл нь чихэнд орж хатаад хүндэрсэн үедээ сонсох чадварын согог, хэл ярианы гажигийг үүсгэдэг ба бүр ноцтой нь уураг тархинд хүртэл үсэрхийлж тархины өвчинг бий болгосоноор хүүхдийн амь насанд хүртэл аюул учруулдаг байна. Энэхүү дурдаж буй өвчин нь зөвхөн 2-нас хүртэлх хүүхдэд бус 6-наснаас доош хүүхдүүдэд их тохиолдох ба энэ насны хүүхдүүдийн чихний эрүүл мэнд маш муугаар гарсан үзүүлэлт нь мөн хэд хэдэн буруу зуршилуудын улмаас үүдэлтэй юм. Үүнд: Таргалалттай жин ихтэй хүүхдүүд энэхүү өвчнөөр өвчилсөн нь ихээхэн өндөр хувьтайгаар гарсан байна. Мөн нусаа нийх арга нь буруу учраас чихний өвчнөөр өвчлөх магадлал цөөнгүй .
Учир шалтгааныг дурдвал:
1. 2 талын хамрын нүхийг 2-уланг нь чимхэн 1 зэрэг нусыг нийхэд хамран доторх даралт өндөр болно.
2. Хамар доторх янз бүрийн бактериуд чихний хонгил руу орон чих булагтах өвчнийг үүсгэх боломж өндөр болно.
Энэхүү өвчнөөр өвчилсөн тохиолдолд илрэх байдал нь:
1. Огцом их халуурвал хурц шинж тэмдэгтэй байгаа байдал
2. Чанга дуу авиаг сонсож чадахгүй байвал чих булагтах өвчний шинж өндөр болж байгаа байдал
3. Чихээс идээ шүүс гарч ирвэл аль хэдийн чих булагтах өвчний архаг байдал
Иймээс хүүхдээ энэхүү өвчнөөр өвчлүүлэхгүйн тулд урьдчилан сэргийлэх аргуудаас дор дурдъя.
1. Хүүхдэд хэвтээ байдлаас сүүг өгөхөөс зайлсхийх ба хүүхдийг өөрлүүгээ налуулан эвтэйхэн суулган зузаан алчуурийг хэд нугалан хүүхдийн зөвхөн хүзүүний ард ивж өгсний дараа сүү болон шингэн зүйлээ өгөх
2. Хөлд орсоны дараа ой 8-н сартайгаас нь угжаар аль болох өгөхгүйг хичээж аягаар уулгаж сургах
3. Аягыг хэрэглэсэнээр чихний хонгилд муухай шим тэжээл өгөхгүй учраас
4. Нусаа нийхдээ хамраа 2 талаас нь нэгэн зэрэг хавчиж нийлгүйгээр нэг талыг чимхэн ээлжлэн ээлжлэн нийх нь зүйтэй
5. Тэгээд хамгийн чухал нь хүүхдүүдээр дуу үргэлж дуулуулах, бүрээ бишгүүрээр их үлээлгэх энэ арга нь чих доторх чихний хонгилыг сайн онгойлгож чих булагтах өвчнөөр урьдчилан сэргийлэх онцгой үр дүнтэй арга юм.
bayarlalaa.heregtei medeelel bna.