Moderator: mgl_300
Сайн байна уу? Би 25-тай эмэгтэй, нөхөр хүүхэдтэй. Надад нэг асуудал байдын. Манай нөхөр уурлахаараа намайг элдэв үгээр үргэлж доромжлох юм. Уг нь манай нөхөр элдэв хүүхэмсэг хөнгөмсөг зангүйч маш түргэн ууртай, өөрт нь жоохон таалагдахгүй л юм байвал шууд уурлана. Сая 2 хоногийн өмнө би юм оёод орой 12 өнгөрөөгөөд унтах гээд орондоо ортол өөдөөс уурлаад эртхэн унтаач би унтмаар байна, энэ нэг юм чинь чамайг унтахгүй болохоор унтаж өгөхгүй юм /охиноо хэлж байгаан/ тэгснээ учиргүй уцаарлаад хурдан унтаач новш чинь гэдийн. Ер нь энэ мэт жоохон зүйл дээр сүртэй нь аргагүй уурлаж намайг мал, лалар, тэнэг эргүү, энэ тэр өчнөөн муу үгээр хэлэх нь энүүхэнд байдаг юм. Миний уур хүрээд би хэзээ унтахаа чамаар заалгахгүй за гэсэнд битгий хэрүүл хийхгээд бай хуцалгүй унт гэдийн, тэгээд хэрүүл бүр даамжираад намайг бүр гичий гэж хэлдийн. Ер нь гэр бүл ийм байдын болуу, би хэзээч ирээдүйд ингэж амьдарна гэж бодож байсангүй, энэ мэт доромжлолд би арай дасаагүй байгаа дээрээ салмаар байна. Гэвч охиноо бодохоор эцэггүй өсгөмөөргүй байна. Би өөрөө эцэггүй өсөхийн зовлонг сайн мэднэ. Гэвч нөхрийнхөө энэ мэт авирлах бүрт нь миний сэтгэл хөрж, үзэн ядаж байна, маш ихээр голдоо ортол гомдож байна.
Бид 2 үерхээд 2 жил болж байхад манай нөхөр солонгос явсан, харин би явсны дараа нь жирэмсэн болсноо мэдсэн, гав ганцаар үрээ тээж, ирэхлээр нь бид 3 аз жаргалтай сайхан амьдарна гэж мөрөөдөж байлаа. Гэвч тийм байсангүй. Манай нөхөр ирээд жил гаран болж байна. Үнэнчээр хүлээж итгэж найдаж байсан амьдрал минь ийм байсан гэж үү? Хүний нутагт зовлон үзэж амьдралыг ойлгож дээрээс нь хүүхдийг нь төрүүлсэн миний төлөө шал өөр хүн болоод ирэх байх гэж найдаж байсан минь хий хоосон мөрөөдөл байсан гэж үү? Би ингээд доромжлуулсаар байгаад нээрээ тийм тэнэг мангар өөртөө итгэлгүй өрөвдмөөр амьтан болчихвол яанаа. Би яах ёстой вэ? Маргааш нь уучлалт гуйсанч надад ямарч уучлах хүсэл алга, би ингэж доромжлуулчаад ганцхан уучлаарай гэдэг үгэнд гомдол минь тайлагдахгүй байна, өмнө тэгсгээл уучилдаг байсан, харин одоо бол тэгж чадахгүй юм шиг байна. Бүр шалдаа буулгаж уйлуулж дуулуулж гуйлгуулж байж уучилмаар байна.