Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366

Хүүхдийн сурлага аав ээжээс шалтгаалдаг

 

Танай хүүхэд цэцэрлэгт явдаг бол гэртээ байдаг хүүхдээс илүү бие даасан байдалтай болсныг анзаарч байв уу. Хүүхэд олон хүүхдийн дунд орожоороо хэнтэй, яаж харьцах ёстойгоо мэддэг болохоос гадна найз нөхдийн үнэ цэнийг мэдэрч, юм сурах эрмэлзэл дүүрэн болдог байна. Тэд энэ насандаа ямар зан чанартай байдаг болон, цэцэрлэгт явснаар юу сурах ёстой, эцэг эхчүүд, багш нар ямар үүрэгтэй байдаг талаар зөвлөж байна.

Хүүхдийн сурлага аав ээжээс  шалтгаалдаг

Зан чанарыг нь ажиглаарай
Цэцэрлэгийн насны хүүхдүүд хэдий нэг, хоёр насны зөрүүтэй боловч зан төлвийн хувьд ойролцоо байдаг. Тэдний ерөнхий зан байдал нь юмыг ургуулан бодож, сонжсон, бухнийг мэдэхийг хичээн, өөрөө хийх гэж оролддогоороо бусад иасныхиаас онцлогтой. Мөн худлаа ярих дуртай болдог. Хүүхэд янз бүрийн гэр бүлийн орчинд өсөж торнидог нь худлаа ярих эх үүсвэр болдог. Тэд бусад хүүхдээс ямар нэг зүйлээр дутуу биш харин ч илүү байхыг хүсдэг учир өөрөө ч мэдэлгүй худлаа ярьдаг. Гэртээ болсон ямар нэг үйл явдлыг нэмж хачирлах ч юм уу, өөрийнхөө бодож төсөөлж байгаагаараа зохлож эхэлдэг. Тэдэнд гоё, сайхан санагдсан зүйлсийг ургуулан боддог. Энэ үед нь хүүхдийг ямар нэг байдлаар дооглох, буруушаан, үгүйсгэж болохгүй. Харин ч ямар хүнийг дууриаж байна, юуг ургуулан бодож байна гэдгээс нь хүсэл мөрөөдлийг нь мэдэх боломжтой.

Хүүхдийнхээ тухай багшаас нь мэдэж болно
Цэцэрлэгийн хүүхдүүд хичээл гэхээсээ илүү тоглож наадах дуртай байдаг. Тиймээс цэцэрлэгт танай хүүхдийн онцлогт тохируулан тоглоомоор нь дамжуулж хичээл хүмүүжлийн ажлаа явуулдаг байна. Сэтгэн бодох чадварыг хөгжүүлэх нь багшийн гол үүрэг ч эцэг эхчүүд хамтрах ёстой. Энэ насандаа хүүхэд юмыг суръя мэдье гэсэн их хүсэл эрмэлзэлтэй байдаг анхаараарай. Тэдэнд аль болох урам хайрлаж, хийсэн зүйлсийг нь цаг тухайд нь үнэлж байх хэрэгтэй. Цэцэрлэгтээ заалгасан зүйлсийг нь гэрт нь сайн давтуулж, асуусан болгонд нь ойлгомжтой, бүрэн дүүрэн хариулж байх нь зөв. Тэд өөрт нь болон гэр бүлд нь юу ч тохиолдсон хамгийн түрүүнд багшдаа ирж хэлдэг. Түүнчлэн аав ээжээсээ илүү багш нь түүнд ойр дотно байж, өөрийнх нь ямар нэг асуудлыг шийдэж өгч чадах сайн найз нь юм шиг санагддаг. Тиймээс багшдаа их итгэдэг учир хүүхдийн чинь сэтгэлийг юу зовоож байдаг, юунд баярладаг болохыг та багшаас нь мэдэж болно.

Хөнгөнөөс хүнд рүү ахисан программаар сурга
Хүүхдийнхээ авьяас чадвар, гоо зүй, бие бялдрыг хөгжүүлэх тал дээр түлхүү анхаарч бай. Тэднийг хайрлаж байна гэж эрх дураар нь байлгах биш харин өөрийн үзэл бодлыг чөлөөтэй илэрхийлэх дуртай, хүссэн зүйлээ хийж байхад нь ямар нэг байдлаар дургүйцэж, саад болохгүй байхыг хэлсэн үг л дээ. Тэд буруу ч зөв ч өөрийн бодлоор, бүх зүйлээ хийж байвал илүү бие даасан байдалтай болдог. Хүүхдийг хэтэрхий багаас нь хүнд программтай сургуульд өгөх нь тэдний сурах эрмэлзлэлийг багасгаж, хичээл сургуульд дургүй болгодог. Мэдээж аав, ээж нар бяцхан үрсээ эрдэм номтой сайн хүн болоосой гэсэндээ л эрт сургуульд оруулж байгаа. Гэхдээ та заавал хүүхдийнхээ нас сэтгэхүйн онцлогт нь тохируулж хөнгөнөөсөө хүнд руу ахисан программаар сургах юм бол илүү үр дүнтэй. Хүүхдийн ямар авьяастайг багш нар хичээлийн явцад ажиглаад дугуйланд явуул. Энэ нь тэдэнд өөрийнх нь авьяасыг ойлгуулах, хөгжүүлэх чухал алхам болдог. Хүүхэд өөрийнхөө авьяас сонирхлыг мэдсэнээр өөртөө итгэлтэй, баяр хөөртэй болдог.

Сурагч болох анхны зөв ойлголтыг эцэг эхчүүд өгөх ёстой
Хүүхэд гэдсэндээ байхдаа л уддаг гэдэг. Дөнгөж сая л төрж байсаи бяцхан ур чинь өнөөдөр сургуулийн босго алхах болчихсон байна уу. Хүүхдээ хаана сургуульд өгөх вэ, ямар сурах бол, сурагч болоход бэлэн байна уу, олон хүүхдийн дунд биеэ зөв авч явж чадах болов уу гэсэн олон асуулт таны толгойд эргэлдэж байгаа байх. Яг энэ үеийг таны хэр сайн аав, ээж болохыг шалгах анхны хамгийн том даваа ч гэж хэлж болно.Хүүхдийг гэр орон, цэцэрлэгээс нь тэс ондоо орчин угтаж авахад айж балмагдахаас гадна гайхаж сурдэх, баярлаж догдлох олон зүйл давхацдаг. Сэтгэл зүйн хувьд ийм тэнцвэргүй байх үед нь буруу ойлголт өгвөл хүүхэд сургуульд сурах дургүй болно. Сүүлийн үед томчууд бид хүүхдэдээ сайн боловсролтой болгоно гээд хүүхдийнхээ зан араншин, онцлогийг нь анзаарахгүй өөрсдийн хүслээр насыг нь хэтэрхий багад хүнд программтай сургуульд өгөх болж. Тэгээд өдөр шөнөгүй хичээл номоо хий гэж шахаж шаардан, буруу зөрүү хийлээ гэж загнаж зодох нь хүүхдийн хичээл хийх идэвх сонирхлыг бууруулж, сургуульд дургүй болгодог. Хүүхдийн хичээлийг давтуулах олон янзын арга байдаг шүү дээ. Хамгийн гол нь ая эвийг нь олж хүүхдийнхээ онцлогт тааруулж хичээлийг нь давтуулах хэрэгтэй. Хуухдэд юм сургах хамгийн оновчтой арга бол тоглоомоор нь дамжуулах юм уу, хийсэн зүйлийг нь магтан урамшуулах зэргээр аль болох зугаатай хэлбэрийг сонгох юм. Хичээл хийнэ гэдэг маш том, хэцүү ажил гэсэн сэтгэгдлийг л төрүүлж болохгүй. Мөн тэднийг загнаж, зодох арга хэрэглэж эхэлбэл юм тогтоох, цээжлэх чадварыг нь алга болгодог. Түүгээр ч зогсохгүй, өөртөө итгэх итгэл, урам зориггүй болж би хэзээ ч юм сурахгүй юм байна даа гэж бодож эхэлдэг. Тэгээд онц сурдаг, мундаг хүүхэд гэдэг өөрөөс нь шал өөр угаасаа л ухаантай төрдөг юм байна гэсэн ойлголттой болдог. Тиймээс хүүхдээ сурлагатай, авьяастай болгоё гэвэл эхлээд сэтгэл зүйг нь бэлд. Тэдэнтэй ая эвээр харьцаж, сурах эрмэлзлэлийг нь бий болгон, сургуульд дуртай болгох хэрэгтэй. Хүүхдийн сурлага аав ээжээс шалтгаалдаг юм шүү.

profile
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/3874470/a93/trackback

Ээж минь

2010.11.13 10:51:39
*.199.159.141

hi tsag zav gargan heregtei medeeleluud oruulsan ind dee bayarlalaa

List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал За ээжүүдээ хаана хямд сайн төрөж болох эмлэгүүд байна >?? [35] [3] Levi`s 2012-03-16 210457
Зарлал ***АМГАЛАН МАХНЫ ДЭЛГҮҮР*** ТА ХЭРЭГЛЭЭД ҮЗ!!! СЭТГЭЛД ТАНЬ НИЙЦЭХ БОЛНО. ЗУРАГ ОРУУЛСАН file [26] ADVertisement 2011-10-19 238692
Зарлал ♣♣ Мэдэгдэл ♣♣ file [27] ***Энxзaяa*** 2009-03-07 365900
Зарлал ~~~ БҮСГҮЙЧҮҮД ЭЭЖҮҮД ЧAT~~~ file [1] [5] ***Энxзaяa*** 2009-03-03 364579
Зарлал Бүсгүйчүү та бүхний буу халах талбар шүү... [91] [4] admin 2008-06-27 523345
20766 elgemsvvgees tus bolooch [1] zulaach 2010-11-13 751
20765 huuhdiin chih tsooldog gazar [1] SteelIron 2010-11-13 1819
20764 ELGEMSVVD BAYRLLAA [2] xabul 2010-11-13 617
20763 hi?uuniig orchuulj ogooch [2] арвай 2010-11-13 748
20762 busguichuudee hariulj tus bolooch??? [1] buana 2010-11-13 641
20761 eejuudees asuuy [2] duck duck 2010-11-13 821
20760 овъёос асууя [1] Tengerlegbvsgvi 2010-11-13 1123
20759 СОЛОНГОСЫН ЗАГВАРГҮЙ МАРЗАН ТҮРИЙТЭЙ ЭСГИЙ ГУТАЛ ТООЖ ӨМСӨХГҮЙ ХАРИН... **Ц.ЭЛГЭМСҮҮ ** 2010-11-13 1221
20758 ..ИЙМ ОНЦГОЙ АСУУЛТЫГ ТУСГАЙЛАН ХАРИУЛААД ӨГЬЕ [1] **Ц.ЭЛГЭМСҮҮ ** 2010-11-13 804
20757 Шаргуу байдлын 8 үзүүлэлт ind 2010-11-13 650
20756 Үрчийж харласан гарыг алимны шүүсээр “эмчилдэг” ind 2010-11-13 794
» Хүүхдийн сурлага аав ээжээс шалтгаалдаг [1] ind 2010-11-13 617
20754 Эрүүл хооллолт, эрүүл хүнс ind 2010-11-13 741
20753 Яагаад ядам хуруунд хуримын бөгж зүүдэг вэ? ind 2010-11-13 1526
20752 HERA & AMORE ГИЙН ГОО САЙХНЫ БАРАА БОЛОН ВИТАМИНЫГ БАЙНГА ХУДАЛДААЛЖ БАЙНА. darling 2010-11-13 743
20751 mongolchuudiin anhaarald,,,mgl taun 604toot gereenii bichig sungana,, togsoo 2010-11-13 453
20750 ELGEMSVVGEES ASUUYA [2] xabul 2010-11-13 743
20749 ЭНЕРГИЙН ХҮЧ ба РЕЙКИЙН БАРИА ЗАСАЛ & ГОО САЙХАН tsasaahai 2010-11-12 554
20748 ЖИМОБАЙЛ ДУГААР НЭГЖ- албан ёсны гэрээт борлуулагч gnew1 2010-11-12 511
20747 Naizaa haij bn hvren har 2010-11-12 595
20746 hiimel shud enkriimaa 2010-11-12 491
20745 СОЛОНГОСТ ГОО САЙХНЫ МЭС ЗАСАЛ ХИЙХИЙГ ХОРИГЛОНО .!!!!!! **Ц.ЭЛГЭМСҮҮ ** 2010-11-12 806
20744 Том гуанжуд монгол хоолны газар байдаг уу? байдаг бол хаяг юмуу утсыг нь бичэж өгөөч? [9] eenee12 2010-11-12 1022
20743 АНХААР СОЛОНГОСТ МЭС ЗАСАЛ ХИЙЛГЭЭД ИЙМ БОЛЖ БАЙНА .. [1] **Ц.ЭЛГЭМСҮҮ ** 2010-11-12 1009
20742 БИ МӨНГӨТЭЙ БАЙСАН БОЛ ХӨГШИН ГАДААД ХҮНТЭЙ СУУХГҮЙ ..АМЬДРАЛ ХЭЦҮҮ ... **Ц.ЭЛГЭМСҮҮ ** 2010-11-12 754
20741 hi odoo yg aimar goe hogjiltei yumuu sonirholtoi kino uzmeer bn,mongol heleer medeh hun heleed ogooch hiimor 2010-11-12 2258
20740 haliungo 10huruugaar bichdeg so deer burtguulj meddeggui.meddegguiee oor medehuu yundeer bdgiig siahan 2010-11-12 576
20739 асууя [1] misheel2009 2010-11-12 585
20738 hi asuuh yum bn hediid [6] siahan 2010-11-12 1056
20737 СОЛОНГОСТОЙ ГЭРЛЭСЭН БҮСГҮЙН ЭМГЭНЭЛТ ХУВЬ ЗАЯА .... [2] **Ц.ЭЛГЭМСҮҮ ** 2010-11-12 909
20736 ЧИ ИЙМ БАЙЖ ЧАДАХГҮЙ БОЛ САЙН ХАНЬ ЗАЯАХГҮЙ... **Ц.ЭЛГЭМСҮҮ ** 2010-11-12 1560
20735 ТА НАРТАЙГАА ЗӨВЛӨЛДӨХГҮЙ БОЛ БОЛОХГҮЙ НЬ [1] **Ц.ЭЛГЭМСҮҮ ** 2010-11-12 934
20734 AMORE~~ HERA фирмийн гоо сайхны бүх төрлийн бүтээгдэхүүн танд санал болгож байна file [2] ssamii 2010-11-12 590
20733 BUSGUICHUUDEE............ SU:M37 2010-11-12 661
20732 viznii asuult yartaltai [3] heirin 2010-11-12 952
20731 huugee oruulj ireh gesen yumaa [2] tozohu 2010-11-12 643
20730 dahiad asuuyaa? [6] lilu 2010-11-12 1364
20729 Bair tureeselhed tuslana world sun 2010-11-12 535
20728 yaraltai eejvvdesee asuuy? [2] lilu 2010-11-12 1330
20727 eejuudee asuuya??? [2] martuuzai 2010-11-12 729
20726 Үсээ 100 удаа самнавал гялалзана Маралгоо 2010-11-12 709
20725 ЭЛГЭМСҮҮ ЧАМАЙГ ЯМАР ГОЁ ЭГЧ БАЙГАА БОЛ ГЭЭД Л ...ДЭГЖИН ЧАМИН.... [6] **Ц.ЭЛГЭМСҮҮ ** 2010-11-12 1266
20724 hurd kargo [1] topuser 2010-11-12 778
20723 СОЛОНГОСТ МОНГОЛ БҮСГҮЙ 3- ИХЭР ХҮҮХДЭЭ ....... [3] **Ц.ЭЛГЭМСҮҮ ** 2010-11-12 1900
20722 Ц.Элгэмсүү гэдэг ID тай бүсгүйд [13] Iamhappy 2010-11-12 1336
배너신청
자생병원

배너신청