Moderator: mgl_300
Би яг одоо салаа замын уулзвар дээр ирчихсэн юм шиг санагдаад, энэ байдлаасаа яаж гарахаа сайн мэдэхгүй байна. Нөхөр маань дэндүү хүүхэмсэг эр юм шиг байна эсвэл бүх эрчүүд ийм байдаг юмуу. . Нөхөр маань уг нь боловсролтой, гайгүй ажил хийдэг, ажилдаа ч нэр хүндтэй, бидэнд дутагдах гачигдах зүйлгүй л байдаг. Харин би жирийн л нэгэн эмэгтэй, өндөр ч биш нам ч биш, тарган ч биш бас туранхай ч биш, мисс биш ч бас “матар” ч биш, бас найз нар маань намайг дуугай гэдэг, харин би энэ байдалдаа дургүй учир нь уур хүрсэн үед олигтойхон ч хэрэлдэж чадахгүй дуу бүүр алга болчихоод дотроо л бачимдаад байдаг. Нөхөр маань надаас дөрөв ах, бас их ам фигур сайтай, харин би эцэг эхийнхээ чанга хүмүүжлээр өссөн болоод тэрүү нөхрөөсөө өмнө хүнтэй унтаж үзээгүй, одоог хүртэл нөхрөө нэг ч хуурсангүй ээ.
Нөхөр маань надтай танилцах үедээ л (би тэгэхэд 20-той байсан ) хөөрхөн найз нарын минь утасны дугаарыг асууж, надтай ярихдаа өөр хүний нэрээр хүртэл андуурч залгадаг байсныг нь тоглоом болгоод зэмлээд өнгөрдөг байсан, дурлал сохор гэж үнэн байдаг бололтой. Харин тэр үргэлж хуурч, хууралт болгондоо надад янз бүрийн “бэлэг” авчирч өгнө, тэр бүр би эмэгтэйчүүдийн эмнэлгээс салахгүй, хамт хүртэл явж эмчлүүлж л байлаа. Харин ингэлээ тэглээ гэхээр өөртөө ерөөсөө хир халдаахгүй би биш хойно оюутан байхдаа авсан байх гэнэ, эсвэл согтоод унахад нь өөрийг нь бараг л хүчиндсэн ухааны юм арьж үлгэр зохионо, харин би итгээд уучилна эсвэл би буруудаад өнгөрнө. Бас би нөхрөө дэндүү хайрладаг байсан юм. Нэг удаа ажлынхаа газрын нэгэн хүүхэнтэй холбоотойг мэдэх тэр үед би 2 дахь хүүхдээ олсноо мэдсэн, бидний хооронд том асуудал үүсч нөхөр тэгсэн “бидний харьцаа угаасаа явц байхгүй, салъя, наад хүүхдээ авахуул” гэж хэлсэн. Харин би маш их гомдсон ч, хүүхдээ устгахыг хүсээгүй, нөхөргүй ч байсан өсгөнө гэж гаргахаар хатуу шийдсэн, одоо би хүүгээ харахаар ийм хөөрхөн амьтныг нөхөр минь яаж тэгж хэлж зүрхэлсэн юм болоо гэж гайхдаг. Гэтэл удалгүй нөхөр уучлалт гуйгаад дахин тэгэхгүй гэж амалсан боловч төрсний дараа дахиад бахь байдгаараа, ажил ихтэй гэж оройтно, шөнө дунд халамцуу ирнэ, бид 3т нэг ч анхаарал тавьж байсангүй.
Харин би нөхрөө гэрийн ажилд нэг ч туслуулж байгаагүй, нөхрөө ая тухтай байлгах, ажлыг нь тайван хийлгэх, 2 нялх хүүхдээ өсгөх, гэр орны ажил, ажиллах, сурах гэж тэр бүхнийг анзаарах ч сөхөөгүй явсан, харин тэр хүүхэнтэй болох болгондоо надаас өө хайж, хэрүүл өдөх, эсвэл ээжийг минь гоочилно (тэр ээжид минь бас дургүй). Нэг өдөр хүүхдээ эмнэлэгт үзүүлэх болоод бичиг баримт хайж байтал нэгэн бөөн цаас гарч ирлээ, санамсаргүй хартал эмэгтэй хүний захиа, тэр үед тэнгэр газар нурах шиг л санагдаж билээ. Тэр захиан дээр тэр 2ын янаг амрагийн авдал, хаана юуг аяж хийж байсан, бас удахгүй хамт амьдрах төлөвлөгөөний тухай түүнд зөвхөн 2 хүүхэд л саад болж буйг хүртэл олон зүйлийг илэн далангүй бичсэн байсан. Нөхрийнхөө жаргалд би 2 хүүхдийн хамт саад болж байсныг мэдээд үнэхээр шоконд орж, уйлж ч чадахгүй, итгэж ч чадахгүй, биений минь тал алга болж, зүрх минь урагдаж буй мэт болсон. Тэр үед үнэхээр салъя, ингэж болохгүй юм байна гэж бодсон боловч нөхрийн уучлалт гуйх гуйлт, учир мэдэхгүй ангайж байгаа 2 хүүхэд маань салгаж арай дөнгөөгүй ээ. Тэр үеэс л нөхөртөө итгэх итгэл минь буурч, сэтгэл минь хоосон хөндий болсон ч юм шиг, тэр их оргилоод байсан хайр минь хаашаа ч юм алга болоод, улам бүр л дотогшоо болсон. Өнгөрсөн жил дахиад л нэг асуудал үүсгэлээ, тэр үлгэрээ би ажил дээрээ ОО өрөөнд өөртөө хийсэн ч гэх шиг , залхсан би заа яршигдаа гээд өнгөрөөлөө. Гэтэл саяхан нэгэн танилын дугаар хэрэг болоод нөхөр миний утаснаас авчих гэхээр нь хайж байтал бас баахан мессежүүд гарч ирлээ, 2-3 залуу охидруу бүр өдөр тохироод уулзъя, учиръя гэсэн байлаа, тэр нь мэдээж миний хэдхэн хоногийн эзгүйд. Тайлбар нь бас л худлаа, барин тавин, орон гаран. Тэгээд л надруу буруутгаж дайрна.
Мөнхийн нууц гэж байдаггүй гэдэг билүү, эсвэл бурхны тусламж уу, тэр бүх хүүхнүүдийг нь үргэлж санамсаргүй байдлаар л мэдчих юм.
Аргаа барахдаа надаас шалтгаалсан юу байна, сексийн хувьд юу нь болохгүй байна гэж ярилцаж ч үзсэн, тиим юм байхгүй л гэх. Нөхөр минь хуурчихаад, дээр нь худлаа ярьчихаад тэрийгээ юман чинээ тоохгүй, тэгсэн хэр нь намайг мэдчихээр хэрүүл хийгээд хартай авгай, бөгсний хэрүүл үүсгэлээ гэж загнана. Ядаж цэвэрхэн хүнтэй, мэдэгдэхгүй шиг явсан бол одоо дүүрч гэхсэн.
Одоо нэг нь амлаж дуусдаггүй, нөгөө нь уучилж дуусдаггүй байдлаас залхаж байна, тэвчээрийн хязгаар гэж байдаг бол тэрэнд нь хүрсэн бололтой, гэвч салах гэхээр 2 хүүхдийн хүмүүжилд нөлөөлөх боловуу гэж санаа зовон зориг хүрэхгүй. Гэтэл би нөхөртөө итгэж чадахгүй, харах бүрд гомдол төрж, сэтгэл маань үнэхээр шаналж байна, ирээдүйдээ ч итгэж чадахгүй нь. Гэтэл нөхөр маань одоо хөгширлөө яанаа гээд л, гадаад байдалдаа анхаараад л… Харин миний зүрх муудаад, эмч бага стрессдэхийг зөвлөсөн. Надад чин сэтгэлээсээ зөвлөгөө өгөхийг хүсье, хэдийгээр энэ миний хувийн амьдрал ч гэлээ ганцаардаж, мухардаад арга ядаад хуваалцах гэж бичлээ.
МИНИЙ ХУВЬД ИЙМ СУЛ ДОРОЙ БҮСГҮЙЧҮҮДИЙГ ЕРӨӨСӨӨ ОЙЛГОДОГГҮЙ !!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!! БИ Л ТӨРСӨН ХҮҮХЭН ГЭСЭН ШИГ НАВСАЙГААД НООРООД Л ӨӨРТӨӨ АНХААРАЛ ТАВИХГҮЙ БОЛ ЭР ХҮН УЙДАМТГАЙ Ш ДЭЭ ..ЭР ХҮНИЙГ ХҮЧЭЭР АРГА ЭВЭЭР Л ТОГТООДОГ ЮМ Ш ДЭЭ..УГЖТАЙ ХҮҮХДИЙГ ХАРИУЛАХАД АМАРХАН Ш ДЭЭ .ХАМГИЙН ГОЛ НЬ ЧИ СЭРГЭЛЭН АВХААЛЖТАЙ БАЙ ....САЛЛАА ГЭЭД ХҮҮХЭДТЭЙ ХҮҮХНИЙ АМЬДРАЛ УРЬДАХААСАА САЙЖИРНА ГЭДЭГ ЮУ Л БОЛ ДОРДДОГ Л ЮМ ДАА..ХОЙД ЭЦЭГ ҮНЭХЭЭР САЙН ХҮН БИШ БОЛ ХЭЦҮҮ