Сэвх нь ялангуяа хавар, зуны цагт илүү тод гарах нь бий. Хэт их бараандуу өнгөтэй биш л бол сэвхийг ноцтой гадаад депект, өө сэв гэж үздэггүй. Залуу охид, бүсгүйчүүдэд сэвх зохих нь ч байдаг. Хэдий тийм ч ихэнх эмэгтэйчүүдэд сэвх таалагддаггүй. Иймд сэвхгүй байх аргыг хэрэгжүүл.
1. Сэвх нь нарны шууд туяанд ихсэх өндөр магадлалтай. Тиймээс нартай өдөр өргөн хүрээтэй малгай өмсөх, сүүдэртэй талаар явах хэрэгтэй.
2. Нүүрээ угаасны дараа шууд наранд бүү гар.
3. Сэвхний эсрэг нүүр цайруулах крем тосыг өөрийн арьсны онцлогтой уялдуулан сонго. Сэвхийг бүрэн арилгадаггүй юм гэхэд бууруулах, багасгах үйлчилгээтэй гоо сайхны бүтээгдэхүүнүүд бий.
4. Гашилсан сүү, таргийг хаях гэж бүү яар. Эдгээрийг жижиг саванд хийгээд өглөө орой түрхэж байвал крем тосноос ч илүү сэвхийг арилгахад нөлөөлнө.
5. Хусны шүүс, яншуйн хандаар нүүрээ арчвал сэвх бүдгэрэх, цайрах үйлчлэл үзүүлнэ.
6. Хэрэв бага хэмжээний сэвхтэй бол өглөө болон орой ногоон сонгиноны ханд, шүүсээр арчвал тустай.
7. Гүзээлзгэнэ, өргөст хэмхийн шүүсийг гэртээ байх үедээ (заавал тогтсон цаг гэхгүйгээр) ойр ойрхон түрхэж байвал нүүр цайрахаас гадна сэвх бүдгэрнэ.
Түүнчлэн нүүрний арьсанд бий болох бор толбо, нөсөөжилтийг ч дээрх аргаар арилгана. Жирэмсэн, хөхүүл үед ч сэвх, шар, бор толбууд гарах нь бий. Эдгээр нь цаг хугацааны явцад арилна