Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366



Залуу хосууд бие биедээ сэтгэлтэй л байвал амьдралыг сайхан гэж боддог. Харин энэхүү бидний хайр сэтгэл хэдэн жилийн настай байх бол хэмээн бодож тунгаах явдал бараг үгүй.


Гэрлэхээсээ өмнө хайртыгаа хэн гэдгийг нь сайн таниарай
Залуу хосууд бие биедээ сэтгэлтэй л байвал амьдралыг сайхан гэж боддог. Харин энэхүү бидний хайр сэтгэл хэдэн жилийн настай байх бол хэмээн бодож тунгаах явдал бараг үгүй. Дурласан хүн хайртынхаа бүх алдаа оноог зөвтгөж ариун сайхан бүхэнтэй зүйрлэж сэтгэлээ баясгадаг. Яг ийм л үед хайртай хосуудын хамтран амьдрах сонирхол маш их оргилдог бололтой. Учир нь сүүлийн үед гэрлэлтийн байдал улам залуужиж, залуу гэр бүлийн тоо өссөөр байна. Энэ нь нэг талдаа сайхан санагдаж байгаа боловч нөгөө талаасаа асар их хариуцлагаас гардаг муу үр дагаварын үндэс болдог. Бие биенээ сайн таньж мэдэрч амжаагүй тэд бүхнийг сайхнаар төсөөлөн амьдралыг амархан мэтээр санаж хурим найр хийн гэр бүл болохыг яардаг.

Гэтэл тэд наад захын гэр бүлийн зөрчилдөөнийг давах чадваргүйн улмаас нэгнийгээ гомдоон салж сарних явдал цөөнгүй гаргана. Хүн болгон ийм азгүй амьдралаар амьдрахыг хүсэхгүй нь мэдээж. Тиймээс залуу хосууддаа тусламж болох үүднээс дараах бяцхан зөвлөмжийг хүргэе.
Манай монголчууд эрт дээр үеэс өрх тусгаарлахыг төрийн ёсны эрхэм нэгэн зүйлд тооцон хүндлэн дээдэлдэг билээ. Тийм ч үүднээс гэр бүл болох гэж буй хос залуусын хооронд сүй тавих ёслолыг хийж тодорхой хугацаанд амьдралаа эхлэхэд бэлэн эсэхийг нь харж шалгадаг байжээ. Yнэхээр хайртай хүнтэйгээ суухыг хүсэж байвал санаа сэтгэлээ зөвхөн түүндээ л зориулж чаддаг байх хэрэгтэй бөгөөд энэ чанар хэзээ ч хувиршгүй юм. Хөлгийн сайныг унаж байж мэддэг хүний сайныг ханилж байж мэддэг гэдэг шиг насан туршийн ханиа сайн таньж мэдэх нь таны төсөөлдөг аз жаргалтай амьдралын чинь түлхүүр байгаа биз дээ. Гаднах өнгөнд итгэж хүнийг дүгнэх явдал нь харанхуйд гэрлийн унтраалгыг хайж бүдчиж яваатай ижил юм.
Тиймээс гэр бүл болж амьдралаа эхлэх гэж байгаа залуу хосууд маань хань болох хүнээ сайтар шалган сонжих хэрэгтэй. Тухайлбал, та хайртыгаа юунд илүү баярладаг болон ямар зүйлд гомддог эсэхийг жижиг зүйлүүдээр туршиж болно. Түүнчлэн түүний зан ааш амьдралын хэцүү үеүдэд болон уурлаж бухимдсан үедээ хэрхэн өөрчдөгддөг зэрэг нь сонжооны нэг хэсэг болно. Тэр ч байтугай та түүнийг бяцхан зүйлээр гомдоож үзэх хэрэгтэй. Учир нь энэ үед хайр чинь таныг үнэхээр үзэн ядаж хэзээ ч уучлахгүй гэвэл та түүнийг зөнгөөр нь орхи. Цаашдын амьдралд чинь үүнээс илүү юм тохиолдоход тэр таны аврагч болохгүй. Тиймээс залуучууд маань хүний сэтгэлийг олон талаас нь харж байж дараа нь гэрлэх асуудлаа шийдээрэй.

Хүмүүний тэр тусмаа гэр бүлийн амьдралд юу чухал байдаг вэ? Ажил албан тушаал уу, хүсэл зорилго уу, эсвэл мөнгө төгрөг, санхүүгийн байдал уу, хоол унд уу, цагийг зугаатай өнгөрөөх үү? найз нөхөд үү, хамаатан садан уу, сургууль соёл уу гэх мэт урт дараалал болох байх. Тэгвэл гэр бүлийн харьцаанд гэр бүлийн гишүүнээс, өөрөөр хэлбэл хань, үр хүүхдээс илүү чухал зүйл байдаггүй. Сайн эцэг, сайн эх, сайн хань гэр бүлээ бүхнээс бас ӨӨРӨӨСӨӨ ДЭЭГҮҮРТ тавьдаг байна. Энэ нь ажил төрөл, албан тушаал, эд хөрөнгө, хүсэл зорилго, найз нөхөд, хамаатан садан … зэргүүд нь “ХАНЬ, ҮР ХҮҮХЭД”-ийн “дараа” орно гэсэн үг. Эхнэр нөхөр болон эцэг эх болгон энэхүү ухаалаг сонголтыг хийвэл тухайн гэр бүлд аз жаргалын гэрэл гэгээ цацарч жаргалтай байх болно. Та болон таны хань тэрхүү сонголтоо зөв хийсэн үү?

Түлхүүр 2. Баталгаа
Та өөрийнхөө гэрлэлтийг насан туршийнх гэж бодож, харж байна уу? Энэхүү асуултанд “тийм” гэж хариулахад маш амархан. Харин асуудлууд ундрахад “тийм” гэсэн хариултандаа баталгаа өгч чадах уу? Гэр бүлийн зөрчил, маргаан, асуудал гарахад та яах вэ? Зугтаах уу, орхиод одох уу? Ханьдаа үнэнхүү хайртай, ханийнхаа төлөө байж чаддаг уу? Асуудлыг (асуудлуудыг) олон өнцгөөс харах нь асуудлыг улам хүндрүүлэх биш харин шийдэх гарцыг нээдэг байна. Алберт Эйнштэйн “Асуудлын дунд түүнийг шийдэх гарц нь (боломж) оршдог” гэж хэлснийг санаарай. Амьдралын хос тулгуур багана тус бүр гэр бүл, гэрлэлтэндээ бат итгэлтэй бол хосуудад нэг нь нөгөөдөө итгэх, нөгөөгөөрөө бахархах мөнхийн наран гэрэлтэж байдаг байна. Та гэр бүлийнхээ амьдралд, гэрлэлтэндээ, бүр ханьдаа баталгаа өгч чадах уу?

Түлхүүр 3. Гал халуун бүл
За нэг онигоогоор эхлэх үү дээ үүнийг.
Вовка ээжээсээ:
-Ямар хүнийг ерөнхийлөгч гэх вэ?
-Манай гэрт бол аав чинь
-Та?
-Ээж нь Засгийн газар
-Эмээ?
-Үйлдвэрчний эвлэл
-Дүү бид хоёр?
-Ард олон…
Удалгүй амралтанд явсан ээждээ Вовка захиа бичив.
Захианд нь: “Ерөнхийлөгч Шинэ засгийн газартай болж, үүнийг Үйлдвэрчний эвлэл тоохгүй байгаад Ард олны сэтгэл санаа үймэрч байна” гэжээ. Амьдралтай л онигоо.

Том жижиг гэлтгүй ямарваа бүтцэнд (бизнес, албан байгууллага, төр засаг, улс орон гэх мэт) заавал удирдлага буюу хариуцлага хүлээсэн этгээд байдаг. Үүнтэй адил гэр бүлд бас бүтэц, гишүүдийн үүрэг роль гэж байдаг. Эр нөхөр бол дээрх онигоонд дурьдсан шиг гэр бүлийн тэргүүн – Ерөнхийлөгч. Ард түмэн нь тэргүүн – Ерөнхийлөгчтэй гэдгээ, нөгөө талаас тэргүүн-Ерөнхийлөгч нь ардаа Ард түмэнтэй гэдгээ ухамсарлан ойлгож байвал амьдрал зохистой байх болно. Тэгэхээр гэр бүл нь нэг ёсны ХАМТ ОЛОН. Тэрхүү сайхан хамт олныг “нэгэн гал халуун бүл” гэнэ.
Эхнэр нөхөр бүр гэр бүл, гэрлэлтээ “би”, “минийх” гэж ойлгох бус “БИД”, “БИДНИЙХ” гэж ухамсарлах хэрэгтэй. Нэгэнт ганцаараа байхгүйн тулд гэрлэдэг тул зүрх чинь бас “гэрлэсэн” байх хэрэгтэй. Нэгэн бүл (баг) болж хамтарч амьдарч сурах хэрэгтэй. Зүрх сэтгэлдээ та ганц хүн үү, эсвэл нэгэн гал халуун бүлийн баттай гишүүн үү? Та ЗҮРХЭЭРЭЭ гэрлэсэн үү?

Түлхүүр 4. Хүндлэл
Гэр бүлд “улс төржих” хэрэггүй. Өөрөөр хэлбэл хэлэх ярих зүйлээ, бодол санаагаа тод бөгөөд тодорхой, ойлгомжтой, бас ЗӨВ хэлж занших хэрэгтэй. Ил болон далдаар янзан бүрийн ойлгогдох, ойлгогдохгүй утга агуулан ярьж хөөрөх, өөнтөглөх, тохуурхах, доромжлох, дайрах, хараах, муулах нь гэр бүлийн харьцааг муутгадаг. Ямарваа нэгэн асуудал үүсэхэд бие биенээ ХАРИЛЦАН ХҮНДЭТГЭН энх тайванч (дөлгөөн тайван :) замаар НЭЭЛТТЭЙ харьцах хэрэгтэй. Асуудалд хандах нь бас өөр өөр байдаг: царай гарган хандах, эсвэл хэт туйлширч хандах, эсвэл огцом ширүүн хандах, эсвэл дуугай намуухан хандах гэх мэт… Гол нь гэр бүлийн аливаа асуудалд ҮНЭНХҮҮ СЭТГЭЛЭЭР хандах хэрэгтэй. Та гэр бүлийнхээ асуудлыг хэрхэн зохицуулдаг вэ?

Түлхүүр 5. Учир утга
Хэн нь мундаг, хэн нь сайхан, хэн нь намхан, хэн нь залуу, хэн нь тарган? гэх мэтээс авахуулаад бүхий л зүйлд утга учиртай хандах хэрэгтэй. Хэн ч төгс төгөлдөр бус. Юм болгонд учир утга байдаг. Хэн нэгэн алдаа хийгээд уучлалыг хүсч байхад бусдууд түүнд тодорхой хэмжээгээр буулт хийдэг. Нэгэнт төгс төгөлдөр бус тул бие биенээ хүндлэн нөхрөө уучилдаг, эхнэрээ өршөөдөг байх хэрэгтэй. Хүүхдээ загнах болгохоороо хэт хатуудуулсны хэрэггүй бас хэт зөөлдүүлсний хэрэггүй. Гэр бүл нь нийгмийн адил тодорхой хэмжээнд “журам дүрэм”-тэй оршин тогтнодог. Тэрхүү “дүрэм журам” нь утга учиртай, бас ухаалаг байх шаардлагатай. Та гэр бүлдээ хэр ухаалаг, утга учиртай ханддаг вэ?

Түлхүүр 6. Өршөөл уучлал
Уучилж өршөөх нь хүсэхэд-хамгийн амар, өгөхөд-хамгийн хэцүү эд дээ. Уучилж өршөөхөд амархан байдаг гэж бодож байна уу? Амархан гэж үү?! Амархан юм бол яагаад л “Чи ҮРГЭЛЖ оройтдог..” эсвэл “Чи ХЭЗЭЭ ч сонсдоггүй..”, эсвэл “ДАНДАА л залхуурч байхын…” гэх мэт илэрхийллээ гаргаад байгаа юм. Хэрвээ ХЭЗЭЭД, ДАНДАА, ҮРГЭЛЖ л гэсэн үгнүүд хэрэглэгдэж буй бол уучилж өршөөсний илрэл байна гэж үү? Эдгээр үгнүүд мартагдах ёстой өнгөрсөн болгоныг, алдаа болгоныг эргэж сануулдаг байна. Өнгөрснийг битгий сөх. Өнгөрснөөсөө суралцан урагшаа алхах хэрэгтэй. Ухарч алхаад барианд хэзээ ч орохгүй. Хэн ч өнгөрсөн алдаагаа санахыг мөн сануулахыг хүсдэггүй. Та өнгөрснөөсөө салж, бас өнгөрснөөс нь салгаж чадсан уу?

Түлхүүр 7. Бөх бат суурь
Гэр бүлийн оршин тогтнох байдал нь цаанаасаа зүгээр бий болчихдог, тэгээд хадгалагдаад байдаг зүйл биш. Байшин барилга, машин техникт тогтвортой, ажиллагаатай байлгахын тулд бөх бат суурь эхэлж тавьдаг. Үүнтэй адил гэр бүлд бат бэх суурь хэрэгтэй. Мөн байшинд, машинд засвар үйлчилгээ хийдэгтэй адил гэр бүлд бас л арчилгаа тордолгоо шаардлагатай. Тиймээс тэрхүү бөх бат суурь, арчилгаа тордолгоог хаа нэгтэйгээс олох бас ойлгох, судлах, хэрэгжүүлэх хэрэгтэй байна. Амьд цэцгийг байнга усалж торддогтой адил гэр бүлийг бас тордож, арчилж, хамгаалж, бэхжүүлж, гэрэлтүүлж байх хэрэгтэй.
“Дандаа ямар гурилтай шөл идэлтэй биш” гээд өөрийгөө хуурч гадуур жаалж байгаа эрийн тухай нэгэн онигоо байсан, сүүлдээ үнэн худал нь мэдэгдэхгүй олны хэллэг болсон. “Дандаа гурилтай шөл идэх” эсэхээ тэдгээр л хосууд зохицуулах ёстой биш билүү. Цуйван, эсвэл борцтой шөл яагаад хийж болохгүй гэж. Бүр болохгүй бол мацаг барьсан ч яадгийн. Хийж байгаа нь ч тэр, идэж байгаа нь ч тэр өөрсдөд нь шаардлагатай буй “өөрчлөлт шинэчлэлт”-ийг хийх хэрэгтэй шүү дээ.  Та гэр бүлээ арчилж тордож, бататгаж чадаж байна уу?

profile


profile 

 

Хамаг бүгдээр чамайг
Харааж нулимж байвч, тэнгэр шиг бай!
Хамгийн сайн хүмүүс гэж
Хашгирч ерөөж байвч, тэнгэр шиг бай!
Тэвчээр барагдаж, нөхөд чинь орхивч
Тэнгэр шиг бай, мөнхөд амгалан...
Тэргэнд суулгаж, алтан титэм өмсгөвч
Тэнгэр шиг бай, юу ч болоогүй юм шиг...
Хамгийн хайртай хүн чинь хаяж одсон ч
Хан тэнгэр нурчхаагүй цагт, бүү зов!
Гүтгэж, доромжилж бахаа ганц хангавч
Гүн тэнгэр хэмхрээгүй цагт, бүү ай!
Өвчин зовлонд нэрвэгдэж, тартагтаа тулавч
Өнө мөнхийн тэнгэр шиг бай, чи ялна
Өрөөл бусдад тоогдохоо байж, мартагдавч
Өндөр тэнгэр дээр чинь цэлийж буйг бүү март!
Яг л амьдрал чинь дуусаж, явах замгүй болсон ч
Яадгаан алдалгүй хүлээ, тэнгэр шиг бай!
Яруухан санаа мехөсдөж, хулгай зэлгийд өртсөн ч
Ядмагхан амьтдыг бүү тоо, тэнгэр шиг бай
Үнэтэй цайтай бүхнээ бусдад өгч сур, бүү харамс
Үүрд оршихгүйн учир тус болох үйл бүтээ!...
Гаднаан ямагт бусдаас доорд бай, даруу бай
Гайхуулах хэрэггүй, дотроон тэнгэр мэт агуу бай!
Үг яриа хэрэггүй газарт харцаараа өгүүлж сур,
Үнэн худлыг ялгах аргагүй цагт бурхандаа залбир!
Өнөөдөр чамайг маргааш бусдыг хуурах хүмүүст
Өөр шигээ бүү итгэ, мөрийг хөөж чигийг барь!...

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/3598309/fcd/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Datesort Уншсан
Зарлал За ээжүүдээ хаана хямд сайн төрөж болох эмлэгүүд байна >?? [35] [3] Levi`s 2012-03-16 210457
Зарлал ***АМГАЛАН МАХНЫ ДЭЛГҮҮР*** ТА ХЭРЭГЛЭЭД ҮЗ!!! СЭТГЭЛД ТАНЬ НИЙЦЭХ БОЛНО. ЗУРАГ ОРУУЛСАН file [26] ADVertisement 2011-10-19 238692
Зарлал ♣♣ Мэдэгдэл ♣♣ file [27] ***Энxзaяa*** 2009-03-07 365900
Зарлал ~~~ БҮСГҮЙЧҮҮД ЭЭЖҮҮД ЧAT~~~ file [1] [5] ***Энxзaяa*** 2009-03-03 364579
Зарлал Бүсгүйчүү та бүхний буу халах талбар шүү... [91] [4] admin 2008-06-27 523345
18291 ХЭЛЖ ӨГЧ ТУСЛААРАЙ ТАМИНЬ [2] Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-09-01 737
18290 Улсын бүртгэлийн ерөнхий газрын 1890 онлайн лавлах [1] namuunka 2010-09-01 2662
18289 VAKTSIN??? [7] joons 2010-09-01 4371
18288 huuhdiin manej haana zardag we [11] tentuya 2010-09-01 2259
18287 Гадаад иргэдэд үйлчлэх төвөөр өргөнөөр үйлчлүүлнэ үү ӨДРИЙН МЭНД 2010-09-01 664
18286 HAJUU OROOGOO HOLSLUULNE marlaa247 2010-09-01 570
18285 XELJ OGOOCH BAYRLALAA [1] uka888 2010-09-01 650
18284 асуулт байна [2] eenee12 2010-08-31 1045
18283 ӨӨРТӨӨ САНАА ЗОВЖ ИЧДЭГ БҮСГҮЙЧҮҮД БАЙВАЛ...НААШАА .. Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-08-31 997
18282 ИЙМ БАЙВАЛ ХҮМҮҮНИЙ АМЬДРАЛ УТГАГҮЙ Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-08-31 909
18281 hvvhnvvdee gaali deer hyamiig yaj medegdehgvi avch garahuu? [4] goodidea 2010-08-31 1093
18280 menge asuya heij ogooch [3] enika0216 2010-08-31 1193
18279 golomt banknii talaar medeh hun baibal helj zovlooch [2] tsooxor 2010-08-31 2000
18278 Yaraltai helj ogch tuslaach hurdlaarai [4] suren9 2010-08-31 1027
18277 hi huuhenuudee arisan deer garsan zuiliig asuuya [3] cd.key.crack 2010-08-31 1347
18276 hi xvvxdiin baas ??? [1] vrtei hvn jargaltai 2010-08-31 1016
18275 URGATSIIN BAYRIIG TOHUOLDUULAN TA BUHENDEE LIRIKOS,VERITE,HYOSIAN GOO SAIHANII BARAA BOLGON BELEGTEI file chevon 2010-08-31 910
18274 helj ogch tuslana uu? [1] jeffersonia 2010-08-31 884
18273 asuuya?????미역 [2] ringoo 2010-08-31 933
18272 maria emnelegiin tuxai asuuy [1] duck duck 2010-08-31 1277
18271 moogontsor? [5] tsomo123 2010-08-31 3005
18270 asuult bnaa ???? [1] 20000810 2010-08-31 798
» ХОРВОО ИЙМ БАЙДАГАА ГЭДГИЙГ ЧИ МЭДДЭГ ҮҮ ???????? Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-08-31 1023
18268 МИНИЙ МОНГОЛ ЗАЛУУС ҮНЭНДЭЭ Л ЦОГЛОГ НҮСЭР ЮМАА [1] Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-08-31 721
18267 Xaraar baigaa gadaadiinhniig [1] nandin2 2010-08-31 1048
18266 POCHEON SUNURI-D DALAI VAN MONGOL HOOLNII GAZAR ZARAH BUYU TUREESLUULNE. Aussie 2010-08-31 661
18265 hi elgemsvvd [3] kara08 2010-08-31 895
18264 MUNGUN SHILJUULEG $.$.$ file money$$$ 2010-08-31 604
18263 URGATSIIN BAYARIIG TOHIOLDUULJ OHUI GOO SAIHNII BARAANUUD BELEGTEI HYAMDRALTAI GARJ EHELLEE peace0088 2010-08-31 652
18262 СОЛОНГОСТ ИЙМ ТОХИОЛДОЛ ИХ ГЭДЭГТ ҮНЭМШИХГҮЙ БАЙНА [4] Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-08-31 1422
18261 XELJ OGOOCH BAYRLALAA [2] uka888 2010-08-31 861
18260 huuhdiin tereg zarna [3] 성은 2010-08-31 924
18259 Untah arai boloogvi bol medeh ni hariulaach.... [4] goodidea 2010-08-31 1034
18258 ЧАМД ИЙМ ЗҮЙЛ ТОХИОЛДДОГ УУ ???ТЭГВЭЛ [1] Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-08-30 879
18257 hi zuvluuch [1] mgl 247 2010-08-30 1103
18256 ЭНЭ ГАРЦААГҮЙ ЭРГЭЛЗЭЛТГҮЙ ҮНЭН ШҮҮ Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-08-30 796
18255 xvvxed gvilgexeer [1] 11976 2010-08-30 929
18254 hvnsnii 1udaagiin beelii 김유진 2010-08-30 792
18253 masteriin oyutan end egchiigee urij bolohuu? [3] pvrebhvv 2010-08-30 988
18252 mgl.oos hvvhed awchiruulna [1] korea2002 2010-08-30 826
18251 eejuudee zubluguu ugch tuslaach? [3] sarnai007 2010-08-30 1001
18250 huuhdiin dugui asuuya [1] odko* 2010-08-30 1041
18249 **АНСАН, ШИВА, СҮВОН, БҮЧОНД ГАЗРЫН АЧАА АВНА. УНААГААР ҮЙЛЧЛЭНЭ**НОМИН ЭНХ КАРГО 010-5153-3853** file Унаагаар үйлчлэнэ. 2010-08-30 552
18248 HUUHED HOLD ORUULDAG TEREG ZARNA anchege 2010-08-30 604
18247 nylah huuhdiin tolgoi yagaad havdag yum bol [3] bvhnii_tuluu 2010-08-30 1445
배너신청
자생병원

배너신청