Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366



Тэгвэл та бүхний бага таньдаг бүр огт мэдэхгүй нэгэн эр түүний ард байгаа орчин, гэр бүл болон уламжлал дэг жаягийг та хэзээ ч тийм ийм гэж тааварлахын аргагүй юм. Тэнд та өөрийн хүн болохын тулд олон зүйл тохиолдоно доо. Юу тэр вэ? Энэ талаар тэгвэл хэдэн зөвлөгөө өгье л дөө… Эдгээр нь амьдрал дээр байдаг л хувилбар, жишээ шүү!!!

Юутай ч та хоёр гэрлэхээр шийдсэн бол хамгийн эхлээд өөр өөрийн орны ёс уламжлалыг сайтар судалж улмаар хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Гадаадын л иргэд болохоос харь гарагийн нэгэн биш тул үүнийг аль аль нь ойлгох биз. Нэгэнтээ л хайртай дуртай, халамжлана, ханилана гэсэн бол эцэг эхээр нь хэлүүлээд байлтгүй ёсыг дага. Усыг нь… уувал юу гэдэг билээ. Шашин шүтлэг өөр байвал яах вэ? Аль талынхаа уламжлалаар бэрээ гуйж дараа нь хримаа хийх болж байна? Энэ асуудал байгаа биз. Түүнээс биш мөнгөтэй л бол хамаагүй бушуухан өвөрт нь орох гэж яарвал тэнгэлэл болно доо. Харин ч цаадах харь нөхөр чинь энэ “шуналыг” чинь мэдвэл харин ч дараа нэгэн цагт гэрийн зарц болгохоо мэдэх байлгүй. Байдлыг хүлээ, тэвчээртэй байна шүү, бүсгүй минь. За даа, тэр хүнээ дагаад явах гэж байгаа, тэгээд тэр нутагт нь очиж амьдрах гэж байгаа тул эцэг эх ч гэсэн үүнийг нь бодолцоод харь иргэний заншлаар гэрлүүлэхийг хичээгээрэй. Охиныг чинь өмнөхөөсөө арай илүү хүндэлдэг бас хайрладаг болох байх. Охин үрээ хайрлаж байгаарай…

Хэл.
Үүнгүйгээр та яг л загас болно гэсэн үг. Бүгдийг хараад сонсоод байгаа хэрнээ ярьдаггүй ээ… Ичгүүртэй бас аймшигтайяа. Энэ үед хэлгүй хүн маш эвгүй байдалд яваад орчихдог. өөрийн амьдрах газрынхаа талаар мэдээлэл авах, түүнийгээ нөхөртэйгөө зөвшилцөх эсвэл очсон хойноо хэн нэгэнтэй санал солилцох хэрэг гарахаас авахуулаад танд тухайн орны хэл нэн хэрэгтэй болно. Иймээс хаанахын хэн гээчтэй гэрлэж түүнийгээ дагаад явахаа урьдчилаад мэдсэн бол яаралтай хэлний дамжаанд сууж ядаж гал тогооны хэдэн өгүүлбэртэй болмоор доо. Эсвэл тухайн газартаа очоод “ханхүүдээ” хэлж байгаад хэлний мэдлэгээ дпээшлүүлэх арга хэмжээ ав. Хэрэв цаадах чинь “сайн хүн” бол тэр дороо асуудлыг зохицуулна даа.

Мөнгө.
Хэзээ нэгэн цагт гарч болох галыг унтраахын тулд танд ямар нэгэн нөөц байх хэрэгтэй. үүнийг зөвхөн та л мэднэ шүү. Эцэг эх ч үүнд хамаагүй. Хэрвээ байдал эвгүйтээд та хоёр бүр салдаг дээрээ тулсан үед тэр хэзээ ч танд туслахгүй. Муу амлаж байгаа юм биш шүү, сануулж байгаа минь. Тэр газраас гэртээ “зугатаж” ирэхэд таниас өөр хэнч мэддэггүй тэр хэдэн бор юм чинь таны үнэнч туслагч болно гэдгийг санаарай. Тийм их албагүй л дээ. Зардал төдий л…

Бичиг баримт.
Танд хамаатай гэх бүх баримт зөвхөн таны гарт байх ёстой. Төрсний гэрчилгээ, сургууль төгссөн диплом, сертификат гээд ер нь л таныг мөн гэдгийг нотлохтой холбоотой бүх “цааснууд”… Мөн гадаад руу зорихоосоо өмнө бүгдийг нь хуулбарлаад баталгаажуулаад авах хэрэгтэй. Нөхрийнхөө гэрт ирээд гадаад паспортын хамт өөртөө найдвартай хадгал. Ингэхдээ тэдгээрээ тухайн орных нь хэл дээр хөрвүүлээд элчин сайдын яамандаа очиж бүртгүүлж болно. Эсвэл нутгаасаа гарахдаа илогээмжээр явуулж ч болдог. Тэгсэн цагт та эх орныхоо хамгаалалтанд, хяналтанд давхар орлоо л гэсэн үг дээ. Янзтай арга байгаа биз. Гагцхүү цаадахдаа “сэжиг авахуулахгүй” найдвартай хийгээрэй.

Хүүхэд.
Анхны удаа гадагшаа нөгөөхөө даган явахдаа хүүхдүүдээ /эсвэл хүүхдээ/ эмээ, өвөө, төрсөн ах дүү гээд найпдвартай “гаруудад” орхино шүү. Авач яваад хэрэггүй л болов уу даа. өрөө ч очиж үзээгүй газар луугаа хүүхдээ дагуулаад нисэх тэнэг биш биз дээ, та. Ингэж хэлсэнд “-Sorry!” шинэ газартаа очоод та хүүхдээ энд авчраад өсгөх орчин хэр байна, тийм бололцоогоор энэ нөхөр хангаж өгөх нь үү, сургууль цэцэрлэг асуудал гээд олон зүйлийг судлах хэрэгтэй шүү дээ. Хэсэг хугацаанд хүүхдээ орхиод явах хэцүү ч тэнд юу ч хүлээж байгаа юм билээ, “үмхий санаа” гаргана биз дээ та, эрх биш. Тэгээд тэндээ хүүхдээ хүлээн авах орчин нөхцөл, тав тухыг бэлтгэснийхээ дараа нөхөр хүүдүүдээ найзлуулах ажилдаа жинхэнэ орно доо.

Түүний хүрээлэл.
Таны гадаад нөхөрт тань мэдээж төрмөл ах дүүс, эцэг эх, тойрон хүрээлдэг найз нөхөд, хамаатан садан бүр хүүхэд ч байж болохыг үгүйсгэхгүй. Аягүй бол өмнөх эхнэр нь ч энгийн найз нөхөд болчихсон орж гарч гүйдэг байх даа. Тэгвэл тэр болгонтой нь хэл амаа ололцох, тэдэнд таатай сэтгэгдэл төрүүлэх, хүрээнд нь аажмаар орох зэрэг асуудал гарах нь мэдээж. Мэдээж энэ нь амаргүй зүйл л дээ. Гэвч нэгэнтээ л тэдний газар нутагт амьдрахаар та шийдсэн бол хүн бүртээ л тулж ажиллах шаардлага гарахыг анхаар. Эхнээсээ үүнд өндөр бэлтгэлтэй байгаарай.

Ажил.
Аль болох хурдан хугацаанд мэргэжлийнхээ дагуу ажил олохыг хичээ. үүнд нөгөө гайтай хэлнээс гадна бичиг баримт сургууль төгссөн нотолгоо гээд олон зүйл хэрэг болно. Мөн өмнөх ажлын газраасаа авсан тодорхойлолт байвал гадныхан их дуртай байдаг. Мэдээж мэргэжлийн ажил тэр болгон олдоод байхгүй л дээ. Тиймээс биржүүдээс ажлын зар, санал үзэж сонгоод уйгагүй хөөцөлд. үүнд нөхөр туслах л байх. Гэхдээ аль болох өөрөө ажлаа олсон нь дээр байдаг. Энэ нь эргээд таныг нөгөө хүрээллийнхэн үнэлэх, нөхөр тань таниар бахархах сэтгэгдлийг бий болгодог. Түүнээс биш хүний гар хараад битгий суугаад бай даа. Алив гар даа, хайгаад үз.

Эмэгтэйчүүдийг эрхийг хамгаалах.
Ялангуяа Европын орнуудад эмэгтэйчүүдийн эрх ашгийг хамгаалдаг маш олон тооны байгууллага байдаг. Тэгвэл тэдгээрийн хаяг болон утас, үйл ажиллагааных нь чиглэлийг судалж ингээд зогсохгүй харьцдаг болох хэрэгтэй. Тэд зөвлөгөө өгөх, хамгаалахдаа сайн шүү. Манайхан шиг л худлаа ярихгүй дээ. Германд л гэхэд бүр зөвлөгөө өгдөг, цагаадгаас ч илүү хамгаалдаг бас хүчирхийлэлд автсан бүсгүйчүүдийн “түр хоргодох цайз” байдаг гэсэн. Гэхдээ эцэст нь хэлэхэд та хэзээ ч тэр цайзад очихгүй байгаасай. Та хэнд ч дарлуулж доромжлуулж бас хүүхэд тань хойд эцгийн гарын шүүс бүү болог гэсэн зүйлийг хэлэх байна. Бурхан та бүхэнд аз авчирна. Олон үндэснтний гэр бүл байсан ч танд ганцхан аз жаргал л хэрэгтэй шүү. Түүнийг ерөөе!



Чи бол ердөө л ганцхан, цорын ганц хувилбар юм. Энэ дэлхийд ирэхдээ хэн нэгнийг хайрлах гэж, хэн нэгэнд хайрлуулах гэж ирсэн. Чиний хийж байгаа ярих, чиний харц, инээд, үнэр бүгд нэг л байгаа дахиад хэзээ ч давтагдахгүй. Хүн болж төрсний  утга  учир юу юм бэ. Ажиллах, зугаалах, идэх, гэх мэт зүйлүүд үү. Үгүй ээ тийм биш. Чи бол 1000000 д 1 байдаг боломжоор хүн болж мэндэлсэн. Чиний хийж байгаа үйлдэл, яриж байгаа бүхэн чинь энэ дэлхийд түүх болон үлдэж, хэн нэгэнд нөлөөлөх хэрэгтэй, учир нь бид маш цөөхөн жил амвдардаг. Өнөөдөр чиний инээд хэн нэгэнд цоо шинэ амьдарл ч бэлэглэж болно. Чамд л зориулсан ертөнцөд чи ирсэн, тийм болохоор чи ашиглах хэрэгтэй. Блогчдоо, уншигчддаа өдрийг сайхан угтаарай

Энэ ертөнцөд чамаар бахархаж явдаг хэн нэгэн бий
Чиний л  тухай зүрхэндээ бодож явдаг хэн нэгэн бий    
Чиний төлөө анхаарал, халамж тавьж байдаг хэн нэгэн бий
Чамайг санан мөрөөдөж явдаг хэн нэгэн бий
Чамтай ярилцахыг хүсдэг хэн нэгэн бий
Чамайг битгий зовж ядраасай гэж хүсдэг хэн нэгэн бий
Чамайг сайн сайхан яваасай гэж залбирдаг хэн нэгэн бий
Чамайг аз жаргалтай байгаасай гэж ерөөдөг хэн нэгэн бий
Чамайг нэг удаа ч гэсэн олоод харах юмсан гэж санан мөрөөддөг хэн нэгэн бий
Чамайг байгаагаар чинь хайрлаж чадах хэн нэгэн бий
Чамайг анд найзаа болсонд баярлаж явдаг хэн нэгэн бий
Чиний төлөө сэтгэл зүрхээ зориулж явдгийг мэдээсэй гэж хүсдэг хэн нэгэн бий
Чиний дэмжлэг туслалцаа хэрэгтэй хэн нэгэн бий
Чамд итгэж найдаж явдаг хэн нэгэн бий
Чиний тухай дуурсах дууг сонсож яваа хэн нэгэн бий
Үүнийг үргэлж санаж яваарай!

profile 

Намар навч унадгаараа

Өвөл цас ордгоороо

Хавар ногоо ургадгаараа

Зун бороо ордгоороо

Харин би өөрөөрөө гайхуулдаг

Хүмүүс та нар юугаараа гайхуулдаг вэ ?


Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/3012103/35d/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал За ээжүүдээ хаана хямд сайн төрөж болох эмлэгүүд байна >?? [35] [3] Levi`s 2012-03-16 210453
Зарлал ***АМГАЛАН МАХНЫ ДЭЛГҮҮР*** ТА ХЭРЭГЛЭЭД ҮЗ!!! СЭТГЭЛД ТАНЬ НИЙЦЭХ БОЛНО. ЗУРАГ ОРУУЛСАН file [26] ADVertisement 2011-10-19 238688
Зарлал ♣♣ Мэдэгдэл ♣♣ file [27] ***Энxзaяa*** 2009-03-07 365898
Зарлал ~~~ БҮСГҮЙЧҮҮД ЭЭЖҮҮД ЧAT~~~ file [1] [5] ***Энxзaяa*** 2009-03-03 364576
Зарлал Бүсгүйчүү та бүхний буу халах талбар шүү... [91] [4] admin 2008-06-27 523336
13251 meddeg ni heleed uguuch [1] eenii-28 2010-04-07 888
13250 busguicheedee heleed ogoochee [7] Мишээл 2010-04-07 1130
13249 eejuudees asyyh zuil bnaa?? [6] xvnnv 2010-04-07 953
13248 odriin mend busguichuudee asuuh yum bna hariulj ogch tuslaach [5] Tsetseguyanga 2010-04-07 1000
13247 Орхидос (МУСК) [4] Маралгоо 2010-04-07 3662
13246 Devshilt-cargo-s asuuh ni [1] bexel 2010-04-07 705
13245 sain bnauu bvsgvichvvdee?asuuh zvil bnaa tuslaach [3] calendar 2010-04-07 1131
13244 hello [2] madahbadrah 2010-04-07 852
13243 hi eejuudee asuuh zuil bnaa [4] b7***u 2010-04-07 1015
13242 бүсгүйчүүдээс асууяа [3] munkhuush 2010-04-07 795
13241 бүсгүйчүүдээ асууяа [2] munkhuush 2010-04-07 799
13240 hi bvsgvichvvdee asuuh yum bna [1] uka shvv 2010-04-07 895
13239 asja d [3] Мишээл 2010-04-07 853
13238 hello [2] madahbadrah 2010-04-07 779
13237 Бид 4-ийн хайр - 1-р анги [2] Маралгоо 2010-04-07 1008
13236 ЖИМОБАЙЛ ДУГААР НЭГЖ gcall1 2010-04-07 503
13235 Зөвхөн бүсгүйчүүдэд!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!! jack22 2010-04-06 616
13234 spiral [2] ostr 2010-04-06 940
13233 deejin kargo? [2] odgarag 2010-04-06 3890
13232 Helj ugnu uu [3] so-sa 2010-04-06 998
13231 hello.s asuuya [5] asja 2010-04-06 927
13230 Чэжү арал??? [2] nisnis 2010-04-06 1370
13229 СО-ТОЙ СУУХАД [3] eej mini 2010-04-06 618
13228 xaniad ??? [5] bolor-tuya 2010-04-06 2369
13227 hi. busguichuudee. asuult bna aa [2] kor99 2010-04-06 964
13226 Бүсгүйчүүдээ СеүлдТВ Зурагт холбуулах тухай асууя [1] jiji 2010-04-06 810
13225 hi eejuudee ??? [5] husele 2010-04-06 1003
13224 Huuhdiin songoltiin Vaccine - ii talaar asuuyaa eejuudee [4] Naran99 2010-04-06 1355
13223 utasnii une babyma 2010-04-06 1547
13222 hellogoos asuuyaa [1] 성은 2010-04-06 766
13221 ezengui arald [2] husele 2010-04-06 738
13220 Парис-н эротик музей. [1] tengis999 2010-04-06 1743
13219 BELEG [3] lg123 2010-04-06 816
13218 ELGEMSVVG BAIHGVI DEER N.. [3] lg123 2010-04-06 1293
13217 asuux zvil bna [3] LOVE24 2010-04-06 1502
13216 incheond hajuu oroondoo hvn suulgana MB_SH 2010-04-06 524
13215 mastert tetgelegtei surahad zuuhilna 555_55 2010-04-06 768
13214 SVM [8] lg123 2010-04-06 1215
13213 sainu busguichuude yum asuuy [7] djsuzana 2010-04-06 1133
13212 Hi asuuh zvil bna [3] hii mori 2010-04-06 914
13211 yu gedgiin boloo?????? [5] j and s 2010-04-06 1003
13210 busguichuudee [1] shuudriin mongon dusal 2010-04-06 690
» Бүсгүй та харийн нэгэнтэй гэрлэхэд бэлэн үү… ЗАЯА 2010-04-06 952
13208 kartnii unegui utas [3] ANTOLKAA 2010-04-06 928
13207 МЭДЭХЭД ИЛҮҮДЭХГҮЙ Гоо сайхны цагаан толгой... [3] ЗАЯА 2010-04-06 1011
배너신청
자생병원

배너신청