Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366

 

Надад туслаач.. Би юу хийхээ сайн мэдэхгүй байна. Би 20той. эмэгтэй. Гадаадад сурдаг. Би ойрдоо найз залуугаа хамгийн сайн найздаа алдчих вий гэхээс их айдаг боллоо. Би, манай найз залуу, найз охин өнгөрсөн жил гурвуулаа нэг ангид сурдаг байсан юм. Найз залуу маань их хөдөлгөөнтэй, яриа нөхөрсөг залуу. Харин найз охин маань их галзуу, бас их хөдөлгөөнтэй. Ер нь нэг ангид байхад энэ хоёр нийлж их анги бужигнуулдаг байлаа. Найз охин маань одоогийн найз залуутай маань их ноцолдож тоголдог найзууд байсан. Харин би найз залуугаа анх харсан үеэс л сайн байсан болхоор хажууд нь биеэ бариад нээх их ойртож яриа энэ тэр өрнүүдэггүй байсан. Найз залуу маань хааяа хааяа ирж ярих гэж хичээнэ тэгхээр нь би хэтэрхий биеэ бариснаасаа болоод өөдөөс нь хэг ёг хийгээд ерөөсөө олигтой ярилцдаггүй байсан. Харин жилийн сүүлээр шалгалтын бэлтгэлийн үеэр хоёулахнаа ярилцах болож олдсон юм. Бид хоёр их ярилцсан, бие биенийхээ талаар их юм олж мэдэцгээсэн. тэр өдрөөс хойш бид хоёр их дотносож эхэлсээр хосууд болцгоосондоо. Найз залуу маань надад сайн байсан ч би дандаа өөдөөс нь хэг ёг хийдэг байсан болхоор өөрт нь дургүй гэж боддог байсан юм байна лээ.

Харин би түүнийг миний найз охинд сайн тийм болхоор л дандаа арзаганаж тоголцгоодог байсан юм байх гэж боддог байсан. Найз залуу маань найз охинийг маань хөгжилтэй найз гэдэг утгаар л харж байснаас охин, эмэгтэй хүн гэдэг талаас нь ерөөсөө харж байгаагүй гэсэн. Би найз залуудаа их итгэдэг. Худлаа хэлж чаддаггүй, толгойд нь орсоноо шуудхан хэлчихээд байдаг хүн. Би найз залуугаасаа хэзээ ч худлаа долигонож байхыг хараагүй. Бас их нөхөрсөг. Хүнд ам гарсан бол хэлсэн амандаа заавал хүрнэ. Ер нь их эршүүд. Тийм болоод ч тэрүү охидууд их эргүүлнэ. Найз залууг маань хичнээн олон охин эргүүлдэг ч би хэзээ ч санаа зовж байгаагүй. Худлаа хэл амаараа арзаганаад өнгөрөхөөс цаашгүй гэдгийг нь мэднэ. Бас нилээн эрх чөлөөгөө эрхэмлэдэг хүн болхоор нь би хорьж тушаад байдаггүй.

Харин найз охины маань тухайд гэвэл, нэг найз залуу гэсэн нэр зүүсэн хүнтэй. Тэр нь өөрөөс нь нилээн ах. тэгээд байнга л хэрүүлтэй байна. Хэрэлдэх болгондоо л саллаа энэ тэр гэж бөөн юм болно. Хэрүүл хийснийхээ дараа заавал бусад хүнд хэрүүлийнхээ талаар ярьж зовлонгоо тохох дуртай. Их аминчхан охин. Бусдад өөрийнхөө зовлонг тохож бусдаас тусламж эрж байснаас бусдын зовлонг сонсож туслахыг хичээж байсан удаа нэг ч байхгүй. Би эхэндээ ч гайгүй тэвчээртэй хэрүүлийнх нь талаар хэдэн цагаар ч хамаагүй сонсдог байсан. Харин сүүлдээ найз охин маань бүүр чухал лекц шалгалтын дундуур хүртэл нөгөө лайтай хэрүүлийнхээ талаар ярьдаг болсон. Би найз охин шигээ баян айлын охин биш, эцэг эхийнхээ хөдөлмөрлөж олсон мөнгийг сургуульд явах нэрээр найзынхаа бөгс бөөрний тэнэг утгагүй хэрүүл сонсож үрэхийг үнэхээр хүсээгүй. Тийм болхоор хичээлийн дундуур аль болох яриаг нь дүүвүүлж, хэрүүлийнх нь талаар сонсохгүй байх гэж хичээдэг болсон. Нэг өдөр найз охин маань найз залуутайгаа дахиад муудалцчихлаа гараад ир гэсэн юм. Би дараагийн өдөр нь шалгалттай байсан болхоор гараагүй. Харин хэдэн өдрийн дараа найз залуу маань манай найз охин найз залууг маань дуудаж гараад шөнөжин нөгөө хараал идсэн хэрүүлийнхээ тухай ярьж уйлсан тухай хэлсэн. Хамгийн гол нь найз охин маань надтай бараг өдөржин шөнөжин зүүгдээстэй байсан байж найз залуутай маань уулзаж уйлсан тухайгаа нэг ч үг цухуйлгаагүй нь байгаа байхгүй юу. Тэр үед жоохон эвгүй санагдсан ч юм хэлээгүй өнгөрсөн. дараа нь найз залуугаасаа сонсоод байхад байнгын л найз залууг нь дуудаж зовлонгоо ярьдаг болсон гэнэ. Харин саяхнаас зүгээр уйдсан үедээ хүртэл гараад ир гэж дууддаг болсон гэнэ. Хамгийн сонин юм нь зүгээр л найзуудын хувиар дуудаж байгаа юм бол намайг ч гэсэн дуудаж болно биздээ, тэгэхэд үгүй шүү зөвхөн найз залууг маань л дуудна. Би ямар өмнөх шигээ их хичээлтэй байгаа биш одоо надтай ярилцаж суух боломжтой байхад надтай ирж ярилцахаа больсон. Тэгээд найз залууг маань дуудсан тухайгаа надад ерөөсөө хэлэхгүй. Сүүлд нь л найз залуугаасаа юу болсон тухай сонсоно.Эрэгтэй эмэгтэй хоёр хоёулахнаа байхад юу ч болж болно биздээ.

Би хичнээн найз залуудаа итгэдэг ч найз охиндоо итгэхгүй байна. Нилээн явдалтай, нээлттэй охин.   Миний тэвчээр алдаад найз залуутайгаа энэ талаар нь ярилцсан чинь өөдөөс “Чи намайг хамгийн сайн найзтайгаа хардаад байгаа юмуу? бид хоёр зүгээр л найзууд чи мэднэ биздээ” гээд намайг хардаж байгаа гэдэгт бүүр итгэж чадахгүй байх шиг байсан. Харин найз охин маань намайг хардсан тухай сонсоод ууралсан. Намайг хардсанаас хойш найз залуу маань найз охинтой минь дахиж надгүйгээр уулзахаа больсон, харин найз охин гуай найз залууг минь татаж чангаасан хэвээрээ л байх юм.. Ядаж байхад найз охин маань өчигдөр найз залуутайгаа нээрэнгээсээ салчихсан. Одоо найз залууг маань дуудаж уйлах нь ихсээд байна. Найз залуутай байхдаа хүртэл өөр залуучуудтай явдаг байсан хүн одоо ганц бие болчихсон яана. Би одоо яах вээ? Үнэхээр хүнтэй ярилцаж дотроо онгойлгомоор байгаа юм бол надтай л ирж ярилцана биз, тэгэхэд хар шөнөөр найз залууг маань дуудах ямар хэрэг байна аа???   Би яах вэ???

profile


profile 

 

Хамаг бүгдээр чамайг
Харааж нулимж байвч, тэнгэр шиг бай!
Хамгийн сайн хүмүүс гэж
Хашгирч ерөөж байвч, тэнгэр шиг бай!
Тэвчээр барагдаж, нөхөд чинь орхивч
Тэнгэр шиг бай, мөнхөд амгалан...
Тэргэнд суулгаж, алтан титэм өмсгөвч
Тэнгэр шиг бай, юу ч болоогүй юм шиг...
Хамгийн хайртай хүн чинь хаяж одсон ч
Хан тэнгэр нурчхаагүй цагт, бүү зов!
Гүтгэж, доромжилж бахаа ганц хангавч
Гүн тэнгэр хэмхрээгүй цагт, бүү ай!
Өвчин зовлонд нэрвэгдэж, тартагтаа тулавч
Өнө мөнхийн тэнгэр шиг бай, чи ялна
Өрөөл бусдад тоогдохоо байж, мартагдавч
Өндөр тэнгэр дээр чинь цэлийж буйг бүү март!
Яг л амьдрал чинь дуусаж, явах замгүй болсон ч
Яадгаан алдалгүй хүлээ, тэнгэр шиг бай!
Яруухан санаа мехөсдөж, хулгай зэлгийд өртсөн ч
Ядмагхан амьтдыг бүү тоо, тэнгэр шиг бай
Үнэтэй цайтай бүхнээ бусдад өгч сур, бүү харамс
Үүрд оршихгүйн учир тус болох үйл бүтээ!...
Гаднаан ямагт бусдаас доорд бай, даруу бай
Гайхуулах хэрэггүй, дотроон тэнгэр мэт агуу бай!
Үг яриа хэрэггүй газарт харцаараа өгүүлж сур,
Үнэн худлыг ялгах аргагүй цагт бурхандаа залбир!
Өнөөдөр чамайг маргааш бусдыг хуурах хүмүүст
Өөр шигээ бүү итгэ, мөрийг хөөж чигийг барь!...

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/2973717/bf2/trackback

pathfinder

2010.03.29 14:09:05
*.132.144.104

ooo ene ih amarhan. ehleed naiz zaluutaigaa yriltsaad shuud ene ywdaluudad

durgui bainaa gedgiig heleh heregtei. eregtei emegtei naiz baidag ch gesen,

negent l chi baigaagaas hoish odoo bas uchir utgatai baih heregtei.

herwee naiz zaluu chin ooroo eniig anhaarch uzehgui bol chi ch gesen

uuriin zowlongoo yridag neg huntei bolchih.tegeed l naiz zaluu chin

oilgoj ehelne de.

List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал За ээжүүдээ хаана хямд сайн төрөж болох эмлэгүүд байна >?? [35] [3] Levi`s 2012-03-16 210454
Зарлал ***АМГАЛАН МАХНЫ ДЭЛГҮҮР*** ТА ХЭРЭГЛЭЭД ҮЗ!!! СЭТГЭЛД ТАНЬ НИЙЦЭХ БОЛНО. ЗУРАГ ОРУУЛСАН file [26] ADVertisement 2011-10-19 238690
Зарлал ♣♣ Мэдэгдэл ♣♣ file [27] ***Энxзaяa*** 2009-03-07 365899
Зарлал ~~~ БҮСГҮЙЧҮҮД ЭЭЖҮҮД ЧAT~~~ file [1] [5] ***Энxзaяa*** 2009-03-03 364577
Зарлал Бүсгүйчүү та бүхний буу халах талбар шүү... [91] [4] admin 2008-06-27 523342
12936 hi bvsgvichvvdee! goo shanii talaar ? bna aaaaaaa [1] svjon_0220 2010-03-29 1436
12935 CHE-CHED [1] slimgel 2010-03-29 729
12934 ZALUUSA TAUND OYDOLCHIN BAIDAG BOLUU? SAVHI YANZLUULII GESIIN [1] mb_005 2010-03-29 770
12933 МИНИЙ ИРЭЭДҮЙ ГЭРЭЛ ГЭГЭЭТЭЙ ӨНГӨЛӨГ... Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-03-29 1830
12932 ҮНЭН ТАНСАГ ОДГЭРЭЛ УЛАМ ЗАЛУУЖААД Л...БҮГД ҮЗЭЭРЭЙ [2] Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-03-29 2141
12931 Dahiad l bi... Youtube-ees klipiig MP-t yaj suulgahuu? [1] shuudriin mongon dusal 2010-03-29 623
12930 Busguichuudee narnii hamgaalalttai tosnii talaar asuuy [4] shuudriin mongon dusal 2010-03-29 1554
12929 УИХ-ын гишүүн Д.Батбаяр, дуучин Баясгалан хоёр тусдаа амьдарч эхэллээ [4] 157359 2010-03-29 1029
12928 eejdee vitamin???? [5] **eegii** 2010-03-29 1133
12927 HI ALL ASUUH YUM BNA AA [3] MR ESUDER 2010-03-29 991
12926 asuuh zvil bnaa [3] 20000810 2010-03-29 902
12925 hi asuuh yum bna [3] hairthuu 2010-03-29 1337
12924 so helendee sain humuusees guih zuil bna [6] ANTOLKAA 2010-03-29 925
12923 МАНАЙ НӨХӨР ИХ ЗАЛХУУ БАЙНАА [2] Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-03-29 1148
12922 Эх дэлхийн 60 минут /Жанжны талбайгаас -фото, видео/ ANTOLKAA 2010-03-29 653
12921 hvvhdiin talaar....eejvvdee zowloorei, [1] MB_SH 2010-03-29 731
12920 inchond hajuu oroondoo oyutan suulgana MB_SH 2010-03-29 523
12919 hi. busguichuudee. asuult bna aa. [3] kor99 2010-03-29 849
12918 ЭЛГЭМСҮҮ ДАХИАД Л БОЛОХОО БАЙЛАА [1] Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-03-29 742
12917 ЭЛГЭМСҮҮ ХУРДАН ХАРИУ ӨГӨӨРЭЙ [2] Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-03-29 1013
12916 БҮСГҮЙ БИДНИЙ ЗОВЛОН БАРАГДАХГҮЙ ИХ ... [2] Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-03-28 892
12915 ТАНЫ ЭРҮҮЛ МЭНД~!! AMERICAN 100% ийн үйлчилгээ 5 star WORLD standart ЭРҮҮЛ МЭНД~!! ENGLAND7 2010-03-28 579
» ЯАХ БЭ НАДАД ТУСЛА СОЛОНГОСТ СУРДАГ...ГЭТЭЛ [1] Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-03-28 1003
12913 СОЛОНГОСТ БАЙГАА ХҮНЭЭС БАЙНГА МӨНГӨ НЭХЭЭД БАЙНАА [5] Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-03-28 966
12912 Гэрийн эмч batsy1 2010-03-28 635
12911 "ИСИР" САЛОН МОНГОЛЧУУДДАА "50%-ын ХЯМДРАЛТАЙ "БАРИА ЗАСАЛ" БОЛОН БҮХ ТӨРЛИЙН "ГОО САЙХНЫ" ҮЙЛЧИЛГЭЭГ ХИЙЖ БАЙНА 이슬.Исир(Салон) 2010-03-28 509
12910 tsaashdaa yu hiimeer yumdee zuvluuch [4] manuka 2010-03-28 1108
12909 mongol ah egch naraa helj ogch tuslaach [7] khaliunaa_a 2010-03-28 991
12908 shilen hums asuuyaa [4] slimgel 2010-03-28 1580
12907 ongotsnii bilet??? [1] joy_mgl 2010-03-28 834
12906 goo saihnii damjaa hicheellej bna gesen zar bsan? [4] manuka 2010-03-28 2831
12905 ээжүүдээс асууяа [4] anar.1203 2010-03-28 819
12904 yaraltai bair haij bna customer 2010-03-28 512
12903 hello asuuh ym bna viz [2] essetb 2010-03-28 794
12902 BULAN BUZARLALGUI NUDNEES DALD OROOROI [6] Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-03-28 1009
12901 elgemsvv egchee ta tsagaan maxand sain tosnii neriig solongosoor ni bicheed og texvv [1] Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-03-28 740
12900 ХАЙРТ ОХИН НАМУУНААДАА ТӨРСӨН ӨДРИЙН МЭНДЧИЛГЭЭ [5] janibek 2010-03-28 6985
12899 erhem bvsgvichvvdee [1] hii mori 2010-03-28 775
12898 Жирэмсэн vед sex хийж болох уу? Ямар нэгэн муу нөлөө бий юу? 157359 2010-03-28 1945
12897 jiremsen yumaa end ireed toosontsoriin harshiltai bolchihson bainga naitalgah yum [3] ev_negdel 2010-03-28 1577
12896 Жирэмсэн болохыг хүсч байгаа ч болохгүй байна уу? [1] 157359 2010-03-28 1002
12895 jiremsen emegtei heden sartaidaa seks hiij boloh bolohgvi ve ? [3] erhem_setgel 2010-03-28 18497
12894 asuuh zuil bna [5] ANTOLKAA 2010-03-28 920
12893 Та монгол хүн бол энэ нэвтрүүлэгийг үзээрэй Иргэн Байгалмааг гэрийнхэнтэй нь уулзууллаа [1] Маралгоо 2010-03-28 995
12892 asuult bn.eej egch nar mini [1] ebuushka 2010-03-28 893
배너신청
자생병원

배너신청