Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366

Үзэсгэлэнт Фүжи уул

Уншсан 2932 vote 0 2010.03.28 09:59:36


Наран ургах зүгийн оронд хамгийн үзэсгэлэнтэй газар юу вэ? хэмээн асуувал *Фүжи* гэж ямар ч япон хүн хариулах байх. Энэ бол эрт дээр цагаас Хонсю арлынхны бурханчлан шүтэж ирсэн галт уул /далайн түвшнээс дээш 3776 метр өргөгдсөн/ бөгөөд нэрнийх нь хагас нь япон үг буюу Фүжи уул гэж орчуулагддаг. Эрт цагаас Хонсю, Хоккайдо болон Курилын арлуудад суурьшиж байсан айначууд энэ ууланд өөрсдийн галын бурхны нэрийг хайрлажээ.

Айначуудын өгсөн нэрийг япончууд өнөөг хүртэл хэвээр нь хадгалан ирсэн байна. 

Фүжи уулын бараг төгс гэмээр бага зэрэг огтлогдсон конус шовх орой нь үнэхээр үзэсгэлэнтэй харагддаг. Олон зууны турш энэ уул яруу найрагчид, зураачдын онгодыг хөглөж, үндэстнийхээ ариун шүтээн болсон Фүжи ууланд хүндэтгэл үзүүлэх гэсэн хүмүүс хэдэн зуун жилийн өмнөөс оргил өөд нь хөтлөсөн огцом зөрөг жимээр мацсаар ирсэн түүхтэй. 

XVII зууны үед амьдарч байсан Японы алдарт яруу найрагч Басё энэхүү ариун ууланд нэг биш шүлгээ зориулж байжээ. Түүний бичсэн гурван мөрт-хоккү шүлгүүдийг японы дунд сургуулийн сурагч бүхэн цээжээр мэдэх бөгөөд огтхон ч түгдрэлгүйгээр: 

Тэнгэрт бараан үүлс хуралдаж

Тэртээх уулсын хаяан дээгүүр 

Фүжи уулын цаст тэргүүн цайлалзана... 

гэх ч юм уу эсвэл

Намрын бороо, манан будан,

Үзэгдэх бараа нь харагдахгүй ч 

Үзэсгэлэнт Фүжи сэтгэл сэргээнэ... гэх зэргээр уншина. 

Харин Японы алдартай зураач Хокусай шүлэгч Басёгаас 100 гаран жилийн дараа *Фүжи уулын 36 төрх*, *Фүжи уулын 100 төрх*, зэрэг цуврал зургууддаа хайртай уулынхаа барааг мөнхлөн үлдээжээ. Одоо тэдгээр зургуудын нэгнийх нь хуулбар япон айл бүрийн хананд өлгөөстэй байдаг.

Япончуудын гол шүтлэг болж байсан Шинто шашныхан Фүжи уулыг хүндэтгэн шүтэж байх гол газруудын нэг болгон тунхагласан юм. Тийм болохоор энэхүү уулын ариун оргилд жилдээ ядаж ганц удаа ч болов гарахыг япон хүн бүр үүргээ гэж үздэг.

Фүжи уулын оргилд хүрэх замдаа амрах 10 өртөө бүхий тахирласан замыг барьсан байдаг бөгөөд ариун уулын оргилд гарах гэсэн мөргөлчид хонхтой хулсан таяг уулын бэлээс авч явдаг нь оргилд гарахад нь тус болдог ажээ.

Оргил өөд авирах хүмүүс амрах ээлжит талбай дээр гарч ирэх болгонд тодорхой шатанд гарч ирснийг илэрхийлэх хэрчлээс тэмдгийг тулж яваа таяган дээр нь түлж тавьдаг байна.

Зарим хүмүүс ялангуяа хижээл настай япончууд ариун үүргээ биелүүлэхийн тулд эхлээд хэд хэдэн удаа оролдлого бие халаалт хийдэг ажээ.

Фүжи уулын оргил дахь тогооны хажууд Шинто шашны сүм байх бөгөөд тэндхийн лам нар бурхны ном уншлага үйлдэхийн зэрэгцээ мөргөлчид болон жуулчдад зориулсан бэлэг дурсгалын зүйлс наймаалдаг юм. Фүжи уулын оргилд л авирч гарах гэсэн сониуч хөнгөн бодолтой зарим жуулчид автомашины зам хүрсэн 5-р өртөөнөөс л авиралтаа эхэлдэг.  Тэглээ ч гэсэн бараг 4000 м шахам өндөрт байх оргилд мацаж гарна гэдэг бол тэдний хувьд ч гэсэн булчин шөрмөс, сэтгэлийн тэвчээр сорьсон хэцүү сорилт болдог. 

Энэхүү ариун галт уулын орой дахь тогоо нь жигд биш ирмэгтэй, амсрынх нь тойрог 500 м-т хүрэх, 200 м-ийн гүнтэй байдаг. Түүний амсрынх нь бага зэрэг долгиолсон ирмэг нь лянхуа цэцгийн дэлбээг санагдуулдаг. Нилдээ цасанд дарагдсан, хад чулуурхаг  тогоонд найман нуруу байдгыг ард олон *Яксуда-Фүжи* буюу Фүжигийн найман дэлбээ гэж нэрлэжээ.

Энэхүү галт уулын дээд хэсэг нь маш их огцом бөгөөд 45 хэмийн налуу байдаг бол доод хэсэгтээ Фүжи уулын хормой арай уужуу тойрог мэт санагдана. Фүжи уул хойд талаасаа орчин тойрны байгальд гайхалтай үзэсгэлэнг нэмсэн 5 сайхан нуураар хүрээлэгдсэн байдаг бөгөөд Японы интоор гэгдэх Сакура цэцэглэх хаврын цагаар Фүжи уул нэн үзэсгэлэнтэй болдог. 

Тэндхийн улаан ягаан млд цэцэгс, цэнхэртэн харагдах тэнгэр, уулын доод бүслүүр орчмын нарсан шугуй, оргил тэргүүн дэх мөнх цас эд бүгд нийлээд Хокусая арлын байгалийн сайхантай хосолсон хэзээ ч давтагдашгүй нэгэн найрал хамтлаг мэт болдог. 

Товчхондоо хэлэхэд энэ галт уул, жилийн ямар ч улиралд үзэсгэлэнтэй сайхан харагддаг гэнэ. 

Эртний Японы домог ёсоор Фүжи уулыг МЭӨ286 онд бурхад ганцхан шөнийн дотор бий болгосон ба уул босгохоор товлож шав тавиад байсан газарт нь энэ орны эртний нийслэл Киотогийн орчимд байх цорын ганц нуур болох Бива нуур тогтсон гэдэг.

Үнэндээ бол галт уул нь геологчдийн тооцоолсноор 8-10 мянган жилийн настай гэдэг. Фүжи уул 60 мянган жилийн настай эртний галт уулын сууриндээр үүссэн бол нөгөө суурь болох уул нь мөн ч түүнээс илүү урт настай ууландээр үүссэн байна.

Энэхүү 3 галт уулын дотроос хамгийн залуу, хамгийн идэвхтэй болохын хувьд Фүжи галт уул догшин ширүүн авир араншингаа байнга харуулж байдаг. Японы энэхүү гол галь уул нийтдээ 18 удаа дэлбэрч байсан гэх ба ялангуяа 800, 864, 1707 онуудад хамгийн хүчтэй дэлбэрсэн гэдэг. 1707 онд л гэхэд Фүжи галт уулаас зүүн хойт зүгт 100-аад км зайтай  байдаг Токио хот 15 см зузаан үнсэнд дарагдсан байна.

Одоо энэ уулын орой дахь цас нь 10 сарын турш хайлдаггүй ба хойт энгэрийнх нь цас зунд ч хайлдаггүй байна. 

Жил бүр Фүжи уулын бэлд 5 сая жуулчид ирцгээдэг. Тэднээс 400 мянган хүн нь оргилд гардаг гэсэн тооцоо байдаг. 

Япончууд 1707 онд галт уулын оройн дээрх  тогооны дэргэд бурхдын хилэнг номхотгож, галт уулын  дэлбэрэлтийг саатуулахаар барьсан эртний сүмийн дэргэд очоод цагаан кимоно өмсөөд *Зургаан мэдэрхүй маань ариусан цэвэршиж, ертөнцийн муу муухай, нүгэл хилэнц бүхнээс салан ангижрах болтугай* хэмээн мөргөн залбирдаг ажээ.



http://www.imagesofasia.com/html/japan/images/large/mount-fuji-painting.jpg


Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/2970275/709/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал За ээжүүдээ хаана хямд сайн төрөж болох эмлэгүүд байна >?? [35] [3] Levi`s 2012-03-16 210456
Зарлал ***АМГАЛАН МАХНЫ ДЭЛГҮҮР*** ТА ХЭРЭГЛЭЭД ҮЗ!!! СЭТГЭЛД ТАНЬ НИЙЦЭХ БОЛНО. ЗУРАГ ОРУУЛСАН file [26] ADVertisement 2011-10-19 238691
Зарлал ♣♣ Мэдэгдэл ♣♣ file [27] ***Энxзaяa*** 2009-03-07 365900
Зарлал ~~~ БҮСГҮЙЧҮҮД ЭЭЖҮҮД ЧAT~~~ file [1] [5] ***Энxзaяa*** 2009-03-03 364578
Зарлал Бүсгүйчүү та бүхний буу халах талбар шүү... [91] [4] admin 2008-06-27 523344
12891 yoo bur haigaad oldogguiee..... [6] Zaki8 2010-03-28 883
12890 eejuudee 3 sartai huu maani haniad hurchlee yahuu ? [3] angella2010 2010-03-28 1408
12889 BUSGUICHUUDED slimgel 2010-03-28 682
12888 meddeg ni heleed uguuch [1] manuka 2010-03-28 718
12887 huuhdee mongol yvuulsan eejuudees [2] j and s 2010-03-28 825
12886 Bvsguichvvdee eniig solongosoor orchuulj ugch tus bolooroi. [3] tsoolo 2010-03-28 797
12885 Монголчуудаа Хөөмийгөө dieo 2010-03-28 498
» Үзэсгэлэнт Фүжи уул tengis999 2010-03-28 2932
12883 huuhdiin gedes owdsonii uchir eejuudee tsonhoo haagaarai [3] ANTOLKAA 2010-03-28 2748
12882 ujinbod [2] enhjigyyr 2010-03-28 1057
12881 seould gertee oedliin mashintai hvneer heden yum oeuulna.. goodidea 2010-03-28 763
12880 ЭЛГЭМСҮҮ СО ХЭЛТЭНГҮҮДЭЭ ТУСЛААРАЙ [3] Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-03-28 1011
12879 gar utasnii vildvert em ajil bna [7] 하늘 2010-03-28 1160
12878 hi. asuuya . komputer [4] kor99 2010-03-28 978
12877 ZOWOLGOO OGJ TOROL BVRIIN DUSAL HIINE vazilnik 2010-03-27 815
12876 ubchin namdaagch [2] booby 2010-03-27 766
12875 yaj mongol butsah ve [4] rain 2010-03-27 949
12874 solongos irgen bolson hvmvvsees??? [1] NATSIST 2010-03-27 1091
12873 ODRIIN MEND,bolon HELLO-s asuuh yum bna [4] attak 2010-03-27 915
12872 eejvvdee asuuya [4] LOVE24 2010-03-27 918
12871 sainu bnau, mgl-ruu huuhde yavuulsan eejuude snicky 2010-03-27 1044
12870 Hooloinii mahiig solongosoor ? [3] XAHXAR 2010-03-27 848
12869 Энэ охин нээрээ авъяастай байна шүү [2] Маралгоо 2010-03-27 1106
12868 ХОРВОО ИЙМ Л ХАТУУ ..САНАСНААР ҮГҮЙ ...УХААРАЛ......... Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-03-27 1059
12867 asuuyaa nzuudaa??? [2] joy_mgl 2010-03-27 726
12866 JAPAN TURAAH TOS slimgel 2010-03-27 739
12865 МЭДЭХ НЭГЭН [1] Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-03-27 933
12864 Viza [3] mymik 2010-03-27 982
12863 huuhdiin shud garahgui bn [3] gaud 2010-03-27 1474
12862 hello.s asuuya [4] Tiim VV 2010-03-27 822
12861 HELLO-goos asuuyaa [4] molor2010 2010-03-27 823
12860 helj ogch tuslaach [1] tsetsengerel 2010-03-27 744
12859 incheond hajuu oroondoo oyutan suulgana MB_SH 2010-03-27 562
12858 net-eer mongo oltsgooy [1] 012345 2010-03-27 844
12857 Аавдаа маш их хартай хун [4] Маралгоо 2010-03-27 1134
12856 ХҮҮХДИЙН МӨНГӨ ДАХИН ОЛГОГДОНО Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-03-27 823
12855 БИ АМЭРИК ЯВЛАА [6] Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-03-27 911
12854 Эдгээр маск нь таны арьсыг хар цэгээс нь цэвэрлэн, гайхалтай сайхан харагдуулахад тусална. Маралгоо 2010-03-27 1664
12853 huuhdin owchniii talaar asuuy [4] ANTOLKAA 2010-03-27 723
12852 Кегелийн дасгал Маралгоо 2010-03-27 4515
12851 Дур тавилтыг мэдрэхэд зориулсан секс дасгалууд Маралгоо 2010-03-27 1129
12850 SURGUULIIN TALAAR? [3] j and s 2010-03-27 1105
12849 viza asuult [3] j and s 2010-03-27 846
12848 gereer huuhed harnaa marlaa247 2010-03-27 577
12847 ТАНЫ ЭРҮҮЛ МЭНД~!! AMERICAN 100% ийн үйлчилгээ 5 star WORLD standart ЭРҮҮЛ МЭНД~!! [1] ENG 7 2010-03-27 756
배너신청
자생병원

배너신청