Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366
1nastai huuhdiin haniad yaj idgeeh ve?
2010.03.27 16:53:38 (*.142.16.184)
oroi sain untaj chadahgui hamar ni bituureed nus nu goijood bhiin emnelegt uzuuleed em ogson neeh ur dun alga oo yaval deer ve? tuslaarai
2010.03.27 16:53:38 (*.142.16.184)
Хамар битүүрснээс чийглэгдээгүй, хүйтэн агаараар амьсгалснаас болж амьсгалын замын салст бүрхэвч цочирч өвчилнө. хүүхдийнхээ хамрыг тогтмол цэвэрлэж, амьсгалахад нь чөлөөтэй байлга.
-Ялангуяа хөхүүлэх бүрийн өмнө, хамрыг цэвэрлэж занш. Хамар битүүрснээс чих өвддөг. Энэ нь хүүхдэд нэн зовиуртай.
-Хамар битүүрсэн үед зулын гол шиг” хөвөн имэрч ороогоод үүнийгээ буцалсан буюу борын хүчлийн уусмалд норгож болгоомжтой эргүүлэх хөдөлгөөнөөр нус, салсыг маш болгоомжтой цэвэрлэнэ.
-Шүдэнзэнд хөвөн ороож цэвэрлэх аюултай.
-Хамрын угт нус хатсан үед хамрын гадна нуруунд шар тос, вазелин түрхэж хамрын хөндийд буцалсан цэвэр ус, сулхан давстай ус эсвэл ургамлын тос 2-3 дусал дусааж хэсэг байлгасны дараа хамрыг цэвэрлэнэ. Янз бүрийн эм, бусад зүйлийг дусааж болохгүй.
Хүүхдийг үе үе 10-15 минут хэвтүүлээд, доош харуулан нурууг илэхэд хүүхдийн хамар онгойдог