Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366
Амаржсаны дараах vеийн эрvvл ахуй
Амаржсаны дараа эхийн бие махбодод олон нарийн хувирал гарч эхийн бие махбод бvхэлдээ тэр тусмаа тvvний бэлэг эрхтэн жирэмсний өмнөх байдалдаа эргэж орох хvртэл тодорхой хугацаа хэрэгтэй байдаг.

Vvнийг төрсний дараах vе гэж нэрлэдэг бөгөөд 2 cap vргэлжилнэ. Энэ хугацаанд эмэгтэйн бие махбодод жирэмсэн ба төрөх vед vvссэн өөрчлөлт арилдаг.

Амаржих vед эхэс ховхорсноос умайн дотор талд шарх vvсдэг ба умайн хvзvv, хярзан нь их бага хэмжээгээр язарч шархална. Төрсний дараа vvссэн шархнуудаас шvvс шавхарга гардаг. Эхний өдөр цусархаг шавхарга, 3-4 өдрийн дараа улаан ягаан туяатай болж, улмаар өнгө нь булингартай болж, сvvvлдээ ягаавтар туяатай болж, 10 гаруй хоногт цэвэршинэ.

Ингэж өдөр ирэх бур умай нь агшсаар хэвийн байдалд ордог. Амаржсаны дараа эрvvл ахуйн дэглэмийг сайн сахих нь эхийн эрvvл мэндэд нэн чухал ач холбогдолтой. Амаржсаны дараах vе хэвийн байвал 2 cap болоход эхийн бие тэнхэрнэ. Шавхарга олон хоног гарах буюу өнгө нь засрахгvй, vнэртэй болох нь халдвар авч байгаагийн шинж мөн.

Халдвар орсон бол эхийн бие тэнхэрч чадахгvй байхаас гадна халуурах, цус багадах зэрэг шинж илэрнэ. Энэ vед мэргэжлийн эмчид тэр даруйд нь vзvvлэх шаардлагатай. Амаржсаны дараах эрvvл ахуйн дэглэмийг хэдэн хэсэгт хувааж болно. Vvнд:

Гадна бэлэг эрхтний ариун цэвэр. Өдөр бvр өглөө орой тогтмол, гараа савандаж угаасны дараа бэлэг эрхтэн хярзан орчмыг буцалсан бvлээн ус гоожуулж угаах буюу шvршvvрээр угаана. Амаржсан эх гэртээ гарсан өдрөөс зөвхөн шvршvvрт биеэ угааж, 2 сараас хойш ваннанд усанд орж болно.

Хувцасны ариун цэвэр. Ялангуяа дотуур хувцсыг маш цэвэр байлгахын хамт шавхарга дуустал өмдний дотуур хамгаалалт хийж байх хэрэгтэй. Амаржсаны дараа эхчvvд нь бие барихгvй уужуу хувцас өмсөх нь тохиомжтой. Гэдэсний даруулга хэрэглэж байхаа битгий мартаарай. Тэрчлэн ор дэвсгэрийн даавуу, хэрэглэлийг цэвэр байлгаж, ойр оройхон сольж байх шаардлагатай.

Гэрийн ариун цэвэр. Гэр орондоо цэвэр суух, өрөө тасалгаа саруул, агаар их оруулж байх нь чухал. Гэр бvлийн хvмvvс нь төрөх газраас гарч ирэх эх хvvхдийг гэртээ хvлээж авахдаа гэр орноо сайн угааж цэвэрлэж эх хvvхдийн байх газар илvv хэрээггvй зvйл байлгахгvй, эх хvvхдийг тусдаа ортой байхаар бэлтгэж хөнжил, дэвсгэрийг нар салхинд гаргаж, хvvхдэд хэрэглэх бvх зvйлийг цэвэр байлгана.

Гарын ариун цэвэр. Хvний гар байнга юманд хvрч цаг яма бохирдож байдаг учир халдвар дамжуулагч гэж vздэг. Ийм учраа амаржсаны дараа гараа тогтмол савандан угаахын зэрэгцээ ялангуяа хvvхдээ хуурайлах, хөхvvлэх, бие арчлах зэрэгт савантай булээн усаар байн байн хумсаа сойздож угаах хэрэгтэй. Ер нь амаржсаны дараа хумсаа ургуулахад тевегтэй байдаг.

Хөхний ариун цэвэр. Хvvхдээ хөхvvлэхийн өмнө гараа савндаж угаана. Мөн хөхөө буцалсан бvлээн усаар угааж хvvхдээ хөхvvлж занших нь чухал. Хөхvvлсний дараа гараа бас угааж хөхний товчинд цэвэр вазелин буюу тос тvрхээд хөхний сойлтын дотуур цэвэр марлиар жийрэглэх хэрэгтэй. Хөхийг бие рvvгээ дарж боож болохгvй зөвхөн сойх хэрэгтэй. Хөх бохир байвал нэг талаас хvvхдийн гэдэс, ходоод хямарч, нөгөө талаас хөх vрэвсэж болно. Мөн нярай хvvхдэд гэдэсний өвчин дамжин халдана.

Хоолны дэглэм. Амаржсан эхчvvд тогтмол цагт өдөрт 4 удаа хооллох нь чухал. Харин хоол нь амт чанар сайтай, витаминаар баялаг уураг, сvv, цагаан идээ, ногоо элбэг байх нь зvйтэй. Хөхvvл vед эхийн идэж уусан зvйл хvvхдэд нөлөөлдөг учир хэт хурц, өөх тостой хоол, халуун ногоо, архи пиво хэрэглэхийг цээрлэнэ. Иймд амаржсан эх зөв хооллох нь эх, хvvхэд хоёрын эрvvл мэндийн гол асуудлын нэг болдог.

Нярай хvvхэд өдөр тутмын шаардлага бvхий тэжээлийн төрөл бvрийн бодис, эрдэс, витамин зэрэг чухал зvйлvvдийг зөвхөн эхийн сvvгээр дамжуулж авдаг юм. Амаржсаны дараа олонхи эхчvvд хоолонд дуртай болдог. Зарим хоол эхийн биенд зохимжтой байвч хvvхдэд таарахгvй байж болно. Хөхний сvv бага байвал сvvтэй цай, шар будаатай цай, сvv зэрэг унд ахиухан хэрэглэх нь чухал.

Амаржсаны дараа толгойгоо битvv боож, хөлрөн суугаад байж хэрхэвч болохгуй. Амаржсаны дараа умайн агших, хэвлийн ханыг чангаруулахад зориулсан дасгал хийх нь сайн байдаг. Хvнд хvчир ажил хэрхэвч хийж болохгvй.

 
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/2939067/a51/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал За ээжүүдээ хаана хямд сайн төрөж болох эмлэгүүд байна >?? [35] [3] Levi`s 2012-03-16 210452
Зарлал ***АМГАЛАН МАХНЫ ДЭЛГҮҮР*** ТА ХЭРЭГЛЭЭД ҮЗ!!! СЭТГЭЛД ТАНЬ НИЙЦЭХ БОЛНО. ЗУРАГ ОРУУЛСАН file [26] ADVertisement 2011-10-19 238688
Зарлал ♣♣ Мэдэгдэл ♣♣ file [27] ***Энxзaяa*** 2009-03-07 365898
Зарлал ~~~ БҮСГҮЙЧҮҮД ЭЭЖҮҮД ЧAT~~~ file [1] [5] ***Энxзaяa*** 2009-03-03 364576
Зарлал Бүсгүйчүү та бүхний буу халах талбар шүү... [91] [4] admin 2008-06-27 523336
12531 hi hariulaach [1] goch 2010-03-20 892
12530 Та ямар хүн бэ? 157359 2010-03-20 734
12529 ҮГҮЙ ДЭЭ БҮГДЭД АНХААРУУЛЖ БАЙНА [5] Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-03-20 1234
12528 ELGEMSUU EREGTEI HUN BAIH [4] haliungo 2010-03-20 1015
12527 ЭНЭ ГАДААД БҮСГҮЙ МОНГОЛ ЭР ХҮНД ДУРЛАЖЭЭ ХЭН ГЭЖ... [2] Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-03-20 893
12526 Умайн хүзүүний хавдар гэж юу вэ? 157359 2010-03-20 2265
12525 Burhan gedeg yag yu yum be? Elgemsuud [11] Мишээл 2010-03-20 1291
12524 yu gedeg bilee [2] Tengerlegbvsgvi 2010-03-20 828
12523 хэрэглэгчдийнхээ итгэлийг олж чадсан Лирикос chevon 2010-03-20 608
12522 Ханийн зурхай [1] 157359 2010-03-20 3039
» Амаржсаны дараах vеийн эрvvл ахуй 157359 2010-03-20 1243
12520 НУУЦ АМРАГТАЙ БОЛОХ ГЭЭД БАЙГАА ... [5] Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-03-20 1125
12519 eejuudee helj ogooch [5] minii hani 2010-03-20 1013
12518 Нялх хүүхэдтэй харьцах ёс 157359 2010-03-20 1882
12517 эхчүүдэд зөвлөж байна file [2] 157359 2010-03-20 915
12516 hi busguichuudee setgelee huvaaltsaach [9] engvv 2010-03-20 1529
12515 Жирэмсэн байх үед нойронд орох өөрчлөлт 157359 2010-03-20 939
12514 Өндгөвчний үүрэг ажиллагаа 157359 2010-03-20 2033
12513 Хүн хэдэн янзын энергитэй вэ? Та ямар эрч хүч энергитэй вэ? 157359 2010-03-20 1358
12512 Өөрийгөө хүмүүжүүлэх 12 зөвлөгөө [1] 157359 2010-03-20 1028
12511 Хүүхэд чинь ханиад хүрвэл 157359 2010-03-20 1382
12510 Өөдрөг явахыг хvссэн хүн бvхэнд зориулсан 25 санамж 157359 2010-03-20 1117
12509 ТАНЫ ГОО САЙХАНД ☆★☆ 2010-03-20 883
12508 ohidoo notebook awii Мишээл 2010-03-20 627
12507 Emegteichvvdiin Sariin temdeg. Tsevershilt 157359 2010-03-20 9326
12506 Турах дэвшилтэд аргууд 157359 2010-03-20 5521
12505 Жирэмслэхээс хамгаалах аргууд [1] 157359 2010-03-20 4669
12504 Нөхөргүй хүүхнүүдийн зовлон 157359 2010-03-20 1334
12503 tuslaarai hvmvvsee [1] b.hurlee 2010-03-20 747
12502 so-goor yu gedeg yum bol? [1] NATSIST 2010-03-20 996
12501 Танайх ямар гэр бүл вэ? 157359 2010-03-20 1187
12500 sariin temdeg maani irdeggvi ee [5] 오기 2010-03-20 9055
12499 Бүсгүй та өөрийгөө сонжоод үзээрэй 157359 2010-03-20 957
12498 Сонжоо - Та мєнгєє зєв тооцож чаддаг уу? 157359 2010-03-20 773
12497 Нярай хүүхдийн дасан зохицолт, асаргаа сувилгаа [1] 157359 2010-03-20 3619
12496 Асуулт байнаа????? [4] ๑۩۞۩๑ээнээ๑۩۞۩๑ 2010-03-20 1127
12495 Энэ одоо хоол уу? [2] Маралгоо 2010-03-20 784
12494 Жирэмсэн эх та эрүүл байна уу 157359 2010-03-20 1941
12493 Содон барималууд ,,,,, tengis999 2010-03-20 944
12492 Хvvхдийн нэмэгдэл хоол [1] 157359 2010-03-20 1269
12491 Хэн нь илүү адилхан байна сонирхоорой busguichuudee!!!!! tengis999 2010-03-20 924
12490 turmaar bn ????/ [4] bum3 2010-03-20 2053
12489 Нойр хүүхдийн бойжилтонд чухал үүрэгтэй 157359 2010-03-20 999
12488 jaahan unemshiltei yum hiihgui de.balain,,,,,, [2] tengis999 2010-03-20 938
12487 "120 ТАСАНКОЛ " МОНГОЛ ХЭЛЭЭР ЗӨВЛӨГӨӨ ӨГӨХ ТӨВ 다산120 2010-03-20 803
배너신청
자생병원

배너신청