Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366
sariin temdeg maani irehgvi 2 sar garui bolloo. jiremsen bolchihvuu gej aigaad test avaad vzheer 1 zuraas garaad baih ym.2 ch udaa vzseen.tegeed emegteichvvdiin emnelegt vzvvlsen chini taria tarij ugsun. hed honood ireh ni ch irsen l dee. tegeed dahiad baidaggvi ee.dahiad l emnleg yvlaa. bas l taria hiilgvvlsen. uur emchilgee baihgvi yu geheer " baihgvi ee bvvr olon saraar ireegvi bol em bichij ugnu" genee. ungursun hagas saind taria hiilgvvlsen ymaa. odoo boltol irdeggvi ee. odoo 27 nastai .iim ert tsevershine gej baidag ym bolovuu? bi odoo yah ve? yaval deer ve? esvel hel sain meddeg hvntei hamt emneleg yvj vzvvlehvv? zuvluguu ugch tuslaach bvsgvichvvdee
амэнөрий үүссэн байна үзүүл тариа хийнэ энд хямардаг юм сайн амарч бай
Гадаад Иргэдэд Үйлчлэх Төвийн нэг давхарт байрлах Вонгуг эрүүл мэндийн төв дээр тэгш тоотой сарын эхний долоо хоногт эмэгтэйчүүдийн үзлэг байдаг. Ирэх 4сарын эхний долоо хоногт үзлэг байгаа байх аа.
Ядаргаанаас үүдэлтэй сарын тэмдэгийн мөчлөг алдагдаж байгаа байх аа даа. Аль болох амарч, тамиржуулах бэлдмэл ууж хэрэглэх хэрэгтэй дээ.
Шинж тэмдэг
Сарын тэмдэгийн мөчлөгийн алдагдалыг сар бүрийн тогтмол байдлаар нь шинжинэ. Хэрвээ тогтмол ирж байвал хэвийн. Үгүй бол мөчлөг алдагдаж байна гэсэн үг.
Ийм алдагдлын хамгийн хурц илрэлийн нэг нь аменорея буюу хагас жилээс илүү хугацаагаар сарын тэмдэг ирэхгүй байх.
Түүнээс гадна хэтэрхий бага эсвэл хэт их сарын тэмдэг ирэх, мөн түүнчлэн тогтмол биш байх( ойр ойрхон эсвэл цөөн ирэх)нь анхаарууштай зүйл . Цус гарах нь зөвхөн 1-2 хоног юмуу эсвэл долоо хоногоос илүү хугацаанд үргэлжилвэл эмэгтэйчүүд болгоомжилох хэрэгтэй. Мөн сарын тэмдэг өвдөлт ихтэй ирэх нь мөчлөгийн алдагдал байж болно.
Шалтгаан
Сарын тэмдэгийн мөчлөгийн алдагдал нь өвчин бус зөвхөн бэлиг эрхтэний үйл ажиллагаанд гарсан ямар нэгэн хямралын шинж тэмдэг юм. Мөчлөгийн алдагдалын эх үүсвэр нь ихэнхдээ дааврын тогтолцооны гажуудал байдаг. Гэхдээ энэ гажуудал нь заавал бэлгийн даавруудад гарах албагүй. Бамбай булчирхай, бөөрний булчирхай болон өнчин тархины дааврын гажуудлаас ч болсон байж болно. Эдгээр дааврын өөрчлөлтөд гарах хэд хэдэн шалтгаан байж болно. Үүнд:
1. Бэлгийн эрхтэний, эсвэл өөр дотор эрхтэний ноцтой өвчлөл
2. Удамшил
3. Зарим нэгэн эм, бэлдмэл хэрэглэхэд
4. Оршин суудаг газраа эрс өөрчлөх ( дулаан газраас хүйтэн газар)
5. Цацрагийн болон бусад хордлого
6. Хэтэрхий хурц хоол
Харин тампон хэрэглэх нь сарын тэмдэгийн мөчлөгт сөрөг нөлөө үзүүлдэг гэж зарим хүмүүс буруу ойлгодог.
- Халдварт болон үрэвсэлт өвчнийг тусгай эм, физик эмчилгээгээр эмчилнэ.
- Дааврын өөрчлөлтийн эхэн үед дааврын эмчилгээ хийнэ.
- Хавдар үүссэн нөхцөлд мэс засал хийгдэнэ.
- Суларсан биемахбодийг дэмжихэд биеийн тамираар хичээллэх болон зөв хооллолт, амин дэм тусална.
Үр дагавар
Зарим сарын тэмдэгийн мөчлөгийн алдагдалын цаана маш ноцтой өвчин болох умайн гадуурх жирэмслэлт, өндгөвч болон умайн хортой, хоргүй хавдар байж болох эрсдэлтэй.
Оношлогоо
Сарын тэмдэг гэнэт өөрчлөгдөж хэвийн бус болсныг анзаарсан даруйдаа эмэгтэйчүүдийн эмчид үзүүлэх хэрэгтэй. Сарын тэмдэгийн мөчлөгийн алдагдалын шалтгааныг аль болох хурдан илрүүлбэл сайн. Эмч хамгийн эхлээд өвчтөний дааврын тэнцвэрт байдлын шинжилгээ хийнэ. Түүнчлэн бэлгийн дотор эрхтэний гэмтэл байгаа эсэхийг шалгах хэт авианы шинжилгээ хийх зайлшгүй шаардлагатай. Мөн үтрээний наалдац авах, эсвэл бэлгийн замын өвчин илрүүлэх тусгай молекулын оношлогоо юм. Дааврын шинжилгээний үр дүнгээс хамаарч өвчтөнд дотоод шүүрлийн булчирхайн мэргэжлийн эмчийн зөвлөгөө шаардлагатай болж магадгүй.
Эмчилгээ
Алдагдсан сарын тэмдэгийн мөчлөгийг зайлшгүй хэвийн болгох шаардлагатай. үүний тулд мөчлөгийн алдагдлыг эмчлэх бус харин үүсгэсэн шалтгааныг арилгах хэрэгтэй: