Эх
хvvхэд хоёрын холбоог гэрчилж vлддэг ганц зvйл бол хvй. Нярай хvvхдийн
хvй хамгийн эмзэг бөгөөд зайлшгvй ариун байх ёстой. Гол амь нь гэж хэлж
болно. Хvйн халдвар хэмээх айдас дагуулсан vгийн цаана бидний төдийлөн
ойлгодоггvй олон тайлбар нуугдаж байдаг аж.
Хvний биеэр эргэлдэж байгаа бvх цус буюу судасны зангилаа нь хvй гэж
монголчууд эртнээс ойлгож иржээ. Хэрэв нярай хvvхэд хvйгээр дамжсан
халдвар авбал маш богино хугацаанд аюулд хvргэдгийн нууц энэ аж.
Хvvхэд төрснөөс хойш 2 - 4 хоногийн дараа хvй харлаж, цөглөх ёстой.
Хvйний vлдэгдлийг агаар нэвтрэх боломжтой орчинд элдэв халдвараас ангид
байлгаж, цөглөхийг нь хvлээдэг. Энэ бvх хугацаа эхийн хувьд тодорхой
бэрхшээл дагуулдаг. Эдгэж ядаж байгаа хvй өлгийний даавуунд, татагдаж
сэдрэх, шvvс гарах, бохирдох зэрэг бэрхшээл учирдаг. Живх өлгийний
зөөлөн даавуунд ялимгvй vрэгдэхэд л улайн өвчлөх нь бий. Тэгвэл хvйг
яаж хөндөхгvй байх вэ гэсэн асуулт гарч ирж байна.
Хэдийд эмчид хандах вэ?
Нярай хvvхдийн хvйг ариун цэвэр байлгах vндсэн зарчмыг эмнэлэгт ч, гэрт
ч адилхан баримтлах ёстой. Хvй нь агаар нэвтрэх орчинд, цэвэр, хуурай
байж чадвал амархан цөглөдөг. Хэрэв хvйн шархыг тойрон улайж, идээ
гарч, муухай vнэртэж эхлэвэл энэ нь халдвар vvссэний шинж бөгөөд
даруйхан эмчид хандах хэрэгтэй. Нялх хvvхэд ойр ойрхон шээж, баас нь
голдуу шингэн байдаг учир арчлахад нэлээд төвөгтэй. Зарим тохиолдолд
vvнээс шалтгаалан хvй бохирдох нь бий. Нэг удаагийн живх энэ байдлаас
таны хvvхдийг хамгаалж чадна. Тvvнээс гадна сvvлийн vед олонтаа
тохиолдох болсон төрөлхийн тvнхний мултарлын vед живх хэрэглэх нь vр
дvнтэй байдаг.
Нялх
хvvхдийн яс бvрэн төлжөөгvй байдаг учраас ташааных нь vе бэхжээгvй
байдаг. Зөв бэхжvvлэхийн тулд хvvхдийг алцайлгаж, өвдөгөөр нь нугалан
хагас өргөлттэй байдлаар өлгийдөж тэврэх нь vр дvнтэй. Vvнд нэг
удаагийн живх зохих vvрэг гvйцэтгэдэг байна. Нэг удаагийн живх хvvхдийг
тулгууртай, хамгаалалттай мэт байлгадаг бөгөөд ариун цэвэр, эрvvл ахуйн
хувьд дээд зэргийн тааламжтай нөхцлийг бvрдvvлдэгээрээ онцлогтой.
Хvvхэд тань нойтон, хvйтэн орчинд тав тух алдан, унтаж чадахгvй
сэрвэлзээд байгаа бол энэ бэрхшээлээс зайлсхийх шалгарсан арга бол живх
гэдгийг онцлон хэлье. Тийм ч учраас хvvхэддээ хайртай аав, ээж нарын
сонголт ямагт нэг удаагийн живх байдаг билээ.
Хvvхдийн тань арьс мэдрэмтгий бол яах вэ?
Vнэнийг хэлэхэд нялх хvvхдэд ямар нэгэн тусгай саван, тос, бусад
тvрхлэг төдийлөн ач холбогдолгvй байдаг. Өдөр бvр усанд оруулж, живхийг
нь солих тоолондоо арчиж цэвэрлэн, арьсыг нь vргэлж хуурай байлгах нь
чухал. Гэхдээ хvvхдийнхээ бvх биед vе vе сvvний тосоор иллэг хийж,
нурууных нь чилээг гаргаж өгөх шаардлагатай. Агаар чөлөөтэй нэвтрvvлдэг
энгийн даавуун хувцас өмсvvлэхийг зөвлөж байна. Хvvхдийн мэдрэмтгий
арьс өөрт нь юу тааламжтай байгааг танд ядах юмгvй мэдээлэх болно.
Живхтэй байх vедээ хvvхэд тань амгалан тайван нойрсож, хөгжилтэй,
сэргэлэн ааштай болж байгааг анзаарсан уу? Хэрэв бяцхан vрс тань
хамгийн дотно андаараа нэг удаагийн живхийг сонговол гайхах хэрэггvй.
Учир нь живх тэднийг эрхлvvлж чаддаг юм
|