Moderator: mgl_300
Ургийн хөгжлийн 6-8 долоо хоногтойгоос эхлэн агт араа ургаж эхэлдэг бөгөөд шүдний ургалт нь 20-25 нас хүртэл үргэлжилдэг. Энэ хугацаанд сүүн шүдний зуултын үе, холимог зуултын үе, байнгын шүдний зуултын үе үргэлжилдэг. Хүүхдээ эрүүл, сайхан шүдтэй болгохыг хүсвэл амны хөндийн арчилгааг багаас нь хийлгэж, сүүн шүдийг нь сайтар арчлах хэрэгтэй. Сүүн шүд нь 6-8 сартайд шүдэлж эхлэх ба энэ үеэс насанд нь тохирсон оо, сойзоор тогтмол угааж заншаарай. Сүүн шүд эрүүл байвал байнгын шүдний шүдлэлт хэвийн байх болно. Хэрвээ сүүн шүд өвчлөлтэй бол шүдний эмчид хандаж шаардлагатай эмчилгээг дор бүрт нь хийлгээрэй. Мөн сүүн шүдний цооролт хурдан явцтай байдаг учраас нэг мэдэхэд хүндэрч авахаас өөр аргагүйд хүрдгийг эцэг, эхчүүд анхаарах хэрэгтэй. Сүүн шүдийг эрт авахуулбал байнгын шүд шүдлэх зай багасдаг. Ингэснээр шүдний гажиг ургалт үүснэ. Энэ тохиолдолд шүдний гажиг заслаар мэргэшсэн эмчид хандах хэрэгтэй. Сүүн болон байнгын шүд шүдэлсэн даруйд араа шүдний ховил хонхороор урьдчилан сэргийлэх ломбо тавиулбал хорхой идэхээс хамгаална.
"Хатагтай дент" шүдний эмнэлгийн эмч А.ТАМИР