Moderator: mgl_300
За мэддэг хоолоо энд бичээд байгаарай хүүхнүүдээ.Тэгж байгаад бүгдээрээ админд хүсэлт гаргаж хоолны булан нээцгээе ок.Тэр хооронд түр энд...............
Орох материал:
Нялх тахиа(영계) 1ш, чаб будаа(찹쌀)1/2 аяга
Туслах материал: улаан чавга(대추) 4 ш, сармис 3 хумс, Хүн орхоодойн үндэс(수삼) 1 ш
Бам(밤) 3ш, давx(소금) нунтаг xap жинжүү (후추가루)
Xийx арга:
1)Нялх тахианы маxныхаа сүүлний хэсгийг бага зэрэг огтлоод дотор гэдэсийг нь авч ясанд наалдаатай цусыг сайтар угааж цэвэрлэнэ( зарим мартуудад бэлэн тахиа зардаг юм байналээ)
2)чаб будаага усанд угааж дэвтээж бэлдэнэ
3)Xүн орхоодойгоо угааж бамаа хальслана, улаан чавгаа сайтар угаана
4)Тахианыхаа гэдсэн дотор чаб будаа, хүн орхоодой, сармис, улаан чавга, бамаа хийж онгорхой хэсгийг утсаар оёж хумих юмуу сүлбээрээр тогтоож бооно
5) Саванд бэлтгэсэн тахиагаа хийж, усаа пор пор буцлангуут галыг нь зөөлөн болгож шөлөө даргилтал буцалгана
6) Боосон утас юмуу сүлбээрээ авч тавган дээр тавин давс нунтаг хар чинжүүтэйгээ хамт ширээн дээр тавиад амтат сайхан таниахний махан шөл идэхэд бэлэн болноо.

Камжатан нь халууны улиралд гэр бүлээрээ идэхэд тохиромжтой хоол бөгөөд гахайн ястай махны шөлөнд жигнэсэн төмсийг хийж гучужан ба нунтаг чинжүүгээр амталсан халуун ногоотой хоол юм. Хоолны зааврын дагуу хийгээд үзвэл хэн ч тогоочоос дутахааргүй камжатаныг хийж чадна. Гахайн ясаа маш сайн чанаад дээр нь жигнэсэн төмсөө хийж гучужанаар амталж дахин буцалгана. Тэгсэний дараа вандуйн нунтаг, peril-ийн үр(들깨)ийг хийнэ.
Орц
Гахайн нурууны яс 1㎏,төмс 8ш,гучүжан 2том халбага,гучүгарү 1 том халбага,нунтаг вандуй 2 том халбага, peril-ийн үр 2 том халбага,бүдүүн ногоон сонгино 2ш, нунтагласан сармис бага зэрэг.нунтаг цагаан гаа бага зэрэг.бөөрөнхий сонгино 1/4ш,давс,нунтаг хар перец
Хийх аргачлал
1. Гахайн ясаа хүйтэн усанд хийж цустай хэсгийг арилгаад буцалгана.
Гахайн ясаа хүйтэн усанд хийж 1өдрийн турш байлган цусын нь арилгана. Дараа нь дахин ус хийж нэг удаа буцалгаад усыг асгана. Дахин шинээр ус хийгээд зөөлөн гал дээр сайн болгоно.
2. Төмсөө жигнэнэ. Төмсийг жигнэсний дараа шөлөндөө хийвэл амттай болдог.
3. Сайн буцалгасан шөлөндөө гучүжаныг хийж сайтар тарааж өгнө. 3-4 цаг буцалгаад гучүжаныг дахин бага зэрэг нэмээд нунтагласан саримс, цагаан гаа, бөөрөнхий сонгиноо хйиж буцалгана.
4. Жигнэсэн төмс, гучүгарү, вандуйн нунтаг, peril-ийн үрээ хийж хутгана. Шөлөндөө жигнэсэн төмс, гучүгарүгаа хийн буцалгаад дахин амсаж үзээд өөртөө тохирох амтлагчаасаа нэмж хийж болно.
5. Гахайн мах, төмстэй шөлөндөө бүдүүн ногоон сонгиноо хийж давсыг нь тааруулна.
Яаж аарц хийх
Aаруул тавьдаг аарц яаж хийх тухай бол, бүрсэн таргаа хэд хоног хадгал тэхээр исээд хоормог, түүнийгээ буцалга / уг нь бол нэрээд монгол архи гаргадаг гэхдээ чамд багаж байхгүй болохоор.../
маш исгэлэн үнэртэй болж ирдэг юмаа сайн буцалгах хэрэгтэй. тэгээд л хөргө, аарц болчлоо, эсдэл буцалсны дараа маш шигүү даавуун уутанд хийж бүх шингэнд нь сайтар шүүсний дараа ааруул хийх аарц гарч ирнэ, хэвэнд оруулж хатаагаал ааруул болно. хэрвээ аарц буцалгаж уух гэж байгаа бол, эхлээд хүйтэн усандаа бага зэрэг гурилыг сайтар хутгаж өгөөрэй, тэгээд усаа халаагаад буцалгана / ингэж байхдаа үргэлж хутгаж байвал сайн/, аарцаа тааруулж хийгээл, сахар нэмээд л болоо
Калбитан-Үхрийн хавиргатай шөл
재료 Орц
쇠고기 100g үхрийн мах 100 гр
갈비 1kg үхрийн хавирга 1 кг
간장 1/2 큰 술 цуу ½ амны халбага
설탕 1 작은 술 элсэн чихэр 1 цайны халбага
다진 마늘 2 큰 술 бяцалсан сармис 2 а.х
참기름 1 작은 술 чам тос 1 ц.х
대파 3 대 урт сонгино 3 ш
불린 당면 100g дэвтээсэн пүнтүүз 100 гр
달걀 1 개 өндөг 1 ш
정수 물 цэвэр ус
소금 давс
후주 нунтаг хар перц
Хийх арга:
1. Хавиргаа 7-8 см хэмжээтэйгээр хуваагаад хүйтэн усанд хийж нэг хоног байлгахдаа усыг нь олон удаа солино.
2. Буцалж байгаа усанд 1)-ийн хавиргыг хийж буцалгаад дэвэрвэл усыг нь асгаж дахин ус хийж чанана. Хөөсийг нь авна.
3. Махыг тохиромжтой хэмжээгээр нарийхан эсвэл хавтгай хөшиглөөд цуу, элсэн чихэр, сармис, чам тос, давс нунтаг хар перцээр амтална.
4. Бүдүүн урт сонгиноо цэвэрлэж угаагаад 2.5 см урттай хэрчинэ. Тусад нь өндгөө хагалж сайтар хутган холино.
5. Дэвтээсэн пүнтүүзийг буцалж буй усанд дүрж гаргаад шүүлтүүрэнд шүүнэ.
6. 2)-ийн шөлөн дээр 3)-ийг амталсан махыг хийж чанана.
7. Шөл болвол 4)-ийн өндөг, бүдүүн урт сонгино, пүнтүүзээ хийж дахин буцалгаж давсаар амтална. (Өндгийг шөл бүрэн болсны дараа хийвэл тохиромжтой)
Тагтуритан
Орц. 1. Тахиа (1 ш) Хийх аргачлал. 1. Тахианы махаа хүйтэн усанд сайтар угаан усандаа хийж 15-20 минут чанана.
2. Төмс (3 ш)
3. Лууван (1 том)
4. Бөөрөнхий сонгиино (1 ш)
5. Ногоон сонгино (1 ш)
6. Сармис (2 хумс) бяцална
7. Элсэн чихэр (3 ц/х)
8. Хар перец (бага зэрэг)
9. Ус (1 л)
10. Давс (бага зэрэг)
11. Гучүжан (3 ц/х)
12. Гучүгару (1-2 ц/х)
2. Төмсөө 1-ийг нь 4 юмуу 8 хувааж хэрчих ба лууванг төмстэй адил хэмжээтэй хэрчиж буцалж буй шөлөндөө хийж буцалгана.
3. 5 минут орчмын дараа бөөрөнхий сонгино, ногоон сонгино, гучүжан, гучүгару, бяцалсан сармис, элсэн чихэр, хар перец мөн маш бага зэргийн давс хийж сайтар хутгаад буцалгана.
4. Төмс, лууван болох хооронд шөл өтгөрч бага хэмжээтэй болсон байх ёстой. Хэрвээ шингэн шөлөнд дуртай бол усыг бага зэрэг нэмж болох ба давсыг мөн бага зэрэг нэмж амтыг тохируулахаа мартуузай.
Болсон кимчи (бага зэрэг эссэн кимчи бол илүү амттай болно) - 300 г
(5 см-ийн өргөнтэй хэрчинэ)
2. Гахайн мах - 150-200 г
3. Ус - 400 г
4. Бяцалсан сармис - 1-2 хумс
5. Бөөрөнхий сонгино -1/4 ш
6. Ногоон сонгино - 1 ш
7. Халуун чинжүү (Улаан, ногоон аль нь ч болно) - 1 ш
8. Чинжүүний нунтаг - 1 ц/х
9. Дашида (хоол амтлагч) - 1 ц/х
10. Давс - маш бага
11. Дүпү - 50-100 г
Хийх аргачлал
1. Савандаа бага зэрэг тос хийж халаагаад гахайн махаа цагаан болтол нь хуурна.
2. Хэрчиж бэлтгэсэн кимчигээ хийж 2-3 минут махтайгаа хуурна.
3. Усаа хийж буцалгана.
4. Ус буцалсаны дараа дашида, бөөрөнхий сонгино, чинжүүний нунтаг халуун чинжүү, бяцалсан сармис зэргийг хийж хутган кимчиг болтол нь буцалгана.
5. Кимчиг болтол нь буцалгасны эцэст дүпү, ногоон сонгиноо хийнэ. Мөн маш бага давс хийж 2 минут орчим буцалгаад галаа унтрааж амттай кимчитэй шөлөө идэхэд бэлдэнэ.
Кимчиг болтол нь буцалгасны эцэст дүпү, ногоон сонгиноо хийнэ. Мөн маш бага давс хийж 2 минут орчим буцалгаад галаа унтрааж амттай кимчитэй шөлөө идэхэд бэлдэнэ.

Хийх арга :
1. Жүрж жимсний оройг 1 см орчим зузаантай хэрчиж авна. Жүржний зөөлөн эдийг хальснаас нь тусгаарлаж сайн нухаж шүүсийг нь ялгаж авна.
2. Төмсний гурилыг бага зэрэг хүйтэн усаар зуурч задалж хутгана.
3. Шүүж бэлдсэн шүүсээ буцалгаж, дээр нь урьдчилан нимгэн хавтгай хэрчсэн мөөгөө хийж 10-15 минут зөөлөн галаар чанана.
4. Жимсний шүүсэнд чанаж байгаа мөөгөн дээр урьдчилан бэлтгэсэн төмсний гурилаа хийж буцалгана. Чаналтын эцэст хуурай цагаан дарс, элсэн чихэр, давс зэргээр амтыг нь тохируулна. Бэлтгэсэн мөөгтэй шөлийг жүрж жимсний хальсанд нь аягалж тавганд байрлуулаад чидун жимс, яншуйгаар хачирлаж олгоно.

|
Солонгосын Цагаач эмэгтэйчүүдийн эрхийн төв дээр долоо хоног бүрийн Пүрэв гаригт 14.00-15.30-н хооронд Солонгос хоол заах сургалт явагдаж байгаа бөгөөд холбогдох зөвлөгөөг 02 - 3672 - 8988 утаснаас авч болно.
Сургалтын төлбөр нь хоолны материалын үнэ нэг сард / 4 удаа 10.000вон болно.
Анхаарал хандуулсанд баярлалаа.
Солонгосын цагаач эмэгтэйчүүдийн эрхийн төв
Утас 02 - 3672 - 8988
*** Манай хаяг Сөүл, Метроны 6-р шугам, Дунмюап буудал, 2-р гарц, Сунгин 2-р хорооны байрны хажууд SSPM билдин, 4-р давхарт. Цагаач эмэгтэйчүүдийн эрхийн төв.
(서울, 6호선, 동묘앞 역, 2번 출구, 송인2동 주민 센터 옆, SSPM 빌딩, 4 층, 이주여성인권센터)

제육볶음
제육볶음의 제육(猪肉)은 돼지고기를 뜻하는 말로 돼지고기 목살을 도톰하게 저며 잔 칼집을 넣고 생강즙을 충분히 넣은 고추장 양념에 재웠다 볶은 대표적인 고추장 양념 볶음이다.
제육볶음은 돼지고기 특유의 냄새가 제거되고, 지방부분이 많으므로 육질이 부드럽고 풍미와 맛이 한층 좋아진다. 돼지고기의 비타민 B1 함량은 쇠고기에 비해 8~10배 많으며, 소화율은 95~96%로 밥을 주식으로 하는 우리나라 사람들에게 좋은 육류이다.
돼지고기 목살은 먹기좋은 크기로 썰어 앞뒤로 잔칼집을 넣어 준비한다. 설탕, 고추장, 간장, 고춧가루에 파, 마늘, 생강은 곱게 다져넣고 후추가루, 깨소금, 참기름을 넣고 고추장 양념을 만든다. 여기에 손질된 돼지고기를 넣고 골로구 버무리고 양념이 배도록 약간 숙성 시킨다. 달군 팬에 양념한 돼지고기를 넣고 볶는다. 또한 볶을 때 뚜껑을 열고 볶아야 고기와 야채의 수분이 날라가 국물이 흥근하게 생기는 것을 막을 수 있다.
고추장 양념에 간장을 많이 넣으면 색이 곱지 않고 묽어지므로 아주 소량 넣거나 넣지 않아도 무방하다. 또한 고기자체에 지방질이 많으므로 참기름을 조금만 사용하고 너무 센불에서 볶으면 양념장이 타고 속이 익지 않으므로 불조절을 잘해 볶는다. 양념장을 한꺼번에 넣어 재우지 말고 조금 남겨 불에서 내리기 전에 넣어 주면 표면이 촉촉하고 먹음직스럽다.
Гахайны махан хуурга
Гахайны махан хуурга гэдэг нь гахайны хүзүүний махыг нимгэн хэрчээд цагаан гааны шүүс бага зэрэг хийгээд гүчүжангаар амтлан шарсан хоол юм
Гахайн махан хуурга нь гахайны махны онцгой үнэрээс нь салгаж, өөх ихтэй ба мах нь маш зөөлхөн амт үнэр сайтай хоол юм. Гахайны маханд орших В1 амин дэм нь үхрийн махнаас 8-10 дахин их байдаг ба, хоол шинэц нь 95-96хувь байдаг тул гол хоолоор солонгос хүмүүст маш тохирсон махан төрлийн хоол юм.
Хийх арга:
Гахайны махны хоолны мах идэхэд хялбараар жижиг хэрчээд өмнө хойно нь
Чихэр, гучүжан, цуу, гучүкару, ногоон сонгино, сармис, цагаан гааг хэрчээд перц, давс, гүнжидийн тос хийж гүчүжангаар амтална. Тэгээд хэрчсэн гахайны махаа хийгээд жигд хольж амтлагчаа маханд шингэтэл уусгаж өгнө.
Халсан хайруулын тавган дээр амталсан гахайн махаа хийж шарна. Мөн шарахдаа таглаагаар таглаж болохгүй ба ингэснээр мах болон ногооний үнэр илүү сайхан болно.
Гучүжангаар амталсан амтлагчиднд цуу их хийвэл сайхан өнгөгүй, маш бага хэмжээгээр хийх хэрэгтэй. Мөн өөх ихтэй мах хэрэглэгдэх учир гүнжидийн тос маш бага хийх хэрэгтэй. Мөн хүчтэй галаар шарахгүй ба хүчтэй галаар шарвал гаднах хэсэг нь түлэгдэж, доторхи хэсэг нь болохгүй байх тохиолдолд их байдаг. Амтлагчийг нэг удаа сайн хийлгүйгээр баг зэрэг баг зэргээр хийвэл илүү шөлтэй сайхан болдог.
Гонзгой байцаа 1ш(3кг)-통배추 1포
Давстай ус(байцаагаа даршлах): Бүдүүн ширхэгтэй давс(굵은고금)1 аяга, ус 4 аяга
Байцаанд хийх амталгааний орц: нунтаг жинжүү(고추가루) нэг аяга,мах чансан(육수) шүүс 1/3 аяга, цагаан манжин(무) 100г, нарийн хэрчсэн лийр(배) 50г, жижиг ногоон сонгино(쪽파)30г минари(미나리) 30г, хавчны шөл(새우젓) 1/3 аяга, элсэн чихэр(설탕) нэг том халбага, татсан сармис(마늘) 1 том халбага, татсан цагаангаа(생강) нэг жижиг халбага, гэнари тос(까나리액젓)1/3 аяга чаб будааны цутан(찹쌀) 1/3аяга,(чам будааны нунтаг 1 том халбага, ус 1/3 н аяга) давс(소금) 1 жижиг халбага
Кимчи дарах арга:
1) Хатуу байцааг сонгож гаднах навчыг аван хутгаар 2 хуваана. Том байцаа бол 4 хуваана.
2) 2/3 давсийг устай хольж давстай ус хийж байцаагаа дарсны дараа 8-10 цагийн турш үлдсэн давсаа цацаж давслана. Нилэнxүйдээ сайн болтол н эргүүлж байх хэрэгтэй.
3) Байцаагаа даршилагдсаны дараа усанд сайтар угааж сагсанд хийн усийг нь шавхана.
4)Нунтаг жинжүүнд махны шүүс болон усаа хольж хийнэ
5)Цагаан манжингаа хатууг сонгож хэрчээд, лийрээ хальслан мун адил хэрчинэ. сармис цагаан гаагаа татаж нунтаглана. Сэү чодоо бас татна.
6)Ногоон сонгино, минаригаа 2см урттай хэрчинэ
7)Том тавганд нарийн хэрчсэн цагаан манжингаа хийгэээд бэлтгэсэн нунтаг жинжүүгээ хийн усандаа сайн хольж базна. Мөн эйгчөд. сармис. цагаан гаагаа татаж хийгээд сайтар холино.(чаб будааний цутангаасаа жоохон хийж болно)
8)Сайн хольсон орцон дээрээ ногоон сонгино, минаригаа хийж мөн базаад кимчиний дотор амталгаа хийнэ.
9)Усыг нь шавхсан байцааныxаа завсар завсарт нь амталсан орцоо хийнэ.
Байцааны навч унахгүй байхаар гаднах навчыг нь ороож баар ымуу тохирох саванд хийж болгоно
Дараад тэр дор н идэх кимчиндээ чаб будааны цутанг хийж хольвол кимчинд илүү амт орно