Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366
Би одоо яах ёстойгоо үнэхээр мэдэхгүй байна. Би одоо 18 настай л даа. Би өөрөөсөө 9 насаар ах хүнд хайртай. Тэрийг би Нака ах гэж дууддаг. Нака ах намайг дүүгээ л гэж бодож байгаа. Нэг удаа бид хоёр гадуур зугаалж байсан юм, тэгээд гараас минь бариад чи надаа хайртай юу гэж асуусан. Тэгэхэд би хайртай гээд хэлчихсэн. Манай ахын найз байсан болхоор бид 2 улам дотно болсон. Хэдэн сарын өмнө охинтой гэдэгийг нь мэдсэн л дээ. Тэгэхдээ хайр сэтгэлд тэр хамаагүй биз дээ. Манай ээж аав зөвшөөрөхгүй байгаа би яах вэ хүмүүсээ?
Хайр сэтгэлд нас хамаагүй гэж сүүлийн үед үзэх болжээ. Залуухан бүсгүйчүүд гол төлөв 15-20 насаар ах ахимаг эрчүүдийг тохиромжтой гэж үзэх нь бий. Ахимаг насны эрчүүд ч залуу бүсгүйчүүдийг сонирхох хандлагатай байдаг нь нууц биш. Учир нь тэд өөрсдийгөө эрч хүч, сексийн хүсэл дүүрэн байгаа гэж боддог. Гэтэл энэ нь үнэн чанартаа эндүүрэл байдаг аж. Эмэгтэй хүн тавь хүрсэн ч өөрийгөө арчилж тордох, эрүүл мэнддээ анхаарах, стрессээс гарах арга ухаандаа эрчүүдээс илүү сайн бэлтгэгдсэн байдаг гэнэ. Харин эрчүүдийн хувьд амьдралын хүндрэл бэрхшээлийг даван туулах чадвар маш тааруухан байдаг аж. Залуу бүсгүйтэй гэрлэсэн эр хүн эхэн үедээ үнэхээр залуужсан мэт харагддаг байна. Гэвч явц дунд сексийн хэт их хүчин чармайлт, идэвхтэй харьцаа нь нь эрүүл мэндийг нь муутгадаг байна.
НАСНЫ ЗӨРҮҮ ДЭЭШЭЭ 4-5 НАС Л ХАМГИЙН ТОХИРОМЖТОЙ..ИВЭЭЛ БОЛЖ ТААРДАГ ҮҮНЭЭС ХЭТРЭЭД ИРЭХЭЭРЭЭ ЗӨРЧИЛ ГАРНА ДАА...МӨН ДҮҮ БАЙХ МӨН Л ОНЦГҮЙ ШААРДЛАГАГҮЙ ..АМЬДРАЛ БОЛОХГҮЙ