Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366
Италийн алдартай хувцасны бренд Armani-н 2010 оны дотуур хувцасны шинэ өгнө төрхийг гайхалтай нүд, гуалиг биеийнхаа тусламжтайгаар олон хүний анхаарлыг татаж чадсан Megan Fox тодорхойлжээ. Энэхүү рекламны зураг авалтыг Mert Alas, Marcus Piggott нар Los Angelos хотноо авжээ. Үзэсгэлэнт Megan Fox-д Armani-н хувцаснууд зохиж байна шүү.
Нүгэл хэмээн маяглаж
Нүдээ таглахгүйгээр
Нүцгэн биеийн гоо үзэсгэлэнг магтъя
Шалиг завхай шунаг тачаалыг цааш нь түлхэж
Шалдан биеийн тэнгэрлэг сайхныг алдаршуулъя
Ялгаа байхгүй өмдөө ч бас тайл.
Ядам хуруун дахь бөгжөө ч бүү үлдээ
Яг л урд минь чи бүрмөсөн нүцгэл!
Адам Ева хоёр шиг
Ариухан хүйснийхээ ялгааг навчаар бүү хаа
Рафаэлийн бийрээр амилсан
Амирлангуй нэгэн дүр
Алган дээрээ нар мандуулсан хүүгээ өргө
Үүрийн гэгээг нэвт гийсэн дагина шиг
Үзсэн харсан бүгдийн алаг нүдийг булаа
Янаг минь чи хувцсаа бушуухан тайл
Ялдам хорвоотой анх ингээд мэндэлсэн
Яг л урд минь чи бүрмөсөн нүцгэл
Гал халуун нулимсаа хаян мансуурдаг
Гар хүрвэл хиртчихээр ариухан
Гантиг чулуун цээжийг чинь бахадъя
Замба тивийн тахилга нь болгон шүтмээр
Гангар шаазан шилдүүлэн хөмөрсөн шиг
Ганган товчлуурт мээмийг чинь бахадъя
Занабазарын урласан Дарь эх шиг
Заяасан биеийн гоо үзэсгэлэнг бахадъя
Бүжин хар нүднээс албаар доошлон
Бүлээн халуун эсээр цангаа тайлан
Бүсгүй хүний нүцгэн биеийг алдаршуулъя
Таар шуудай эсгийнээс би илүүтгэхгүй
Нүдэнд минь тээр болсон хувцсыг мулталж
Нүцгэн биеийг чинь онцгойлон магтъя
Нүцгэн бие мандтугай!
Нүцгэн бие нүглээ нуудаггүй
Нүцгэн бие нүцгэн биенээс тасарна
Нүгэлтэй юм хаана байна?
Гүйцэд харах хүсэл надад байна
Усны цээлд жараахай шиг булгилан
Уяханаар туялзах бэлхүүсийг чинь магтъя
Жавхаалаг биеийн чинь илчийг хүртэн хайрлаж
Хуурын хялгас шиг уян зөөлөн
Хун цагаан гарыг чинь магтъя
Сар хүртэл сүүтэгнэн чичигнэх
Сайхан цагаан хаcыг чинь алдаршуулъя
Уудам хорвоотой учран золгохоор
Хайлан уйлан тэмүүлж гарсан
Хамгийн анхны хаалгаа алдаршуулъя
Хүж дэлхийн зоонд анх удаа мэндэлсэн
Хүн бүхний яс цусанд шингэсэн
Хүндтэй ариухан энэ хаалгаа алдаршуулъя
Эр хүн эр хүнээс төрөөгүй
Эгэл бие нь бүсгүй хүнээс тасарсныг
Эрхгүй мөнхөд хичээнгүйлэн дурсаж
Эр хүний итгэл хайранд ижилдэн дассан
Эмэгтэй хүний шидэт цогцсыг магтъя
Энэ орчлонд анх нүцгэн биеийг алдаршуулж
Юм бүхнээс онцгойлон хайрлаж шүтэн
Ертөнцийн эх болсон бүсгүй хүнийг алдаршуулъя
Нүд булаам ургасан зуны гоо цэцэг ши
Нүгэлгүй ариухан нүцгэн биеийг чинь алдаршуулъя!