Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366



    Уйлуулж дуулуулж гомдоогоод яах нь вэ дээ

    Учир тавилантай чиний л амраг
    Асгаруулан мэлмэрч халаглуулаад яах нь вэ дээ Хорвоод азтай чиний л амраг Заяа тавиланг тэгшитгэж Энгэрт чин эрхлэх гэж Бусдаас эхэлж ургасан Бэлийн цэнхэр яргуй юмсан Эрх танхил зангаа эцгийн гэрт эс орхих Эхийнхээ Энгэрт чин эрхлэх гэж хоргодож ядсан Эрт ургасан цэцэг шиг Эмзэг нялх охин юмсан Охин хонгор зангаа Одоо л чиний дэргэд гээж Орь ганцхан чиний л амраг байх гэж Орд цагаан гэрийн гэргий чинь байх юмсан





-Би чамдаа маш их хайртай, тэгээд л болоо. Бидэнд өөр юу ч хэрэггүй.
Олон олон залуус бие биедээ дурлаж, хайр сэтгэлдээ мансууран жаргаж, бахдан биширч байхдаа ингэж хэлдэг, бас ингэж л боддог. Харин гэрлэж, хамтран амьдарч эхэлснээс нилээд хугацааны дараа, өөр хоорондоо муудалцан зөрчилдөж, тэр ч бүү хэл салж сарних дээрээ хүрэхдээ, "хайр гэдэг чинь ер нь юу юм бэ?" хэмээн өөрөөсөө асууна. Орчноо ажих ахул, өөртэй нь зовлон шаналал ижил олон хүмүүсийг мэдрэхдээ "за даа бүгд л адил байх юм даа" хэмээн хувь заяатайгаа эвлэрэх нь бий. Нэрт зохиолч Ч.Лодойдамба гуай нэгэнтээ "энэ хорвоод сайхан хайр гэж байдаг юм шүү, түүнийг олбол алдаж болдоггүй юм " гэж хэлсэн үгийг хүн болгон мэдэх авч, чухам сайхан хайраа хэрхэн бий болгохоо тэр болгон мэдэхгүй. Энэ талаар залууст хэн ч хэлж сануулахгүй болохоор, өөрийн мэдрэмж, хэр хэмжээгээрээ л амьдралдаа ханддаг. Зарим нь хичээж тэвчиж, ухаарч ойлгож байж сайхан хайраа бий болгож чадна. Харин зарим нь гал халуунаар дүрэлзэж асан тэр их хайр нь хаана хэзээ хөрч орхисныг, сэтгэлд нь бялхаж цалгиж асан тэр дүүрэн хайр нь хаана хэзээ асгарч дундарч орхисныг ойлгож ядан гайхаширна.
 Нээрээ энэ амьдралд бие биедээ хайртай л бол болоо гэж үү?
                                            

Зөрчилдөөн хэрүүл гэдэг...

 Бие биедээ дурлаж, хайрласан хосууд дурлалын бал бурмыг амталж, нэгэн гэртээ орж, аз жаргал хайр энхрийлэлээр бялхаж, цалгиж эхэлснээс багагүй хугацааны дараа зөрчилдөж эхэлдэг. Хүүхэд ахуй цагаасаа олж авсан хүмүүжил, дадал хэвшил, итгэл үнэмшилийн зөрчилдөөн.
...Өглөө босоод ороо хураахгүй байх, хоолоо идээд аяга тавгаа хурааж, угаахгүй байх, тайлсан хувцсаа эвхэж тавихгүй байх, онгойлгосон хаалгаа хаахгүй байх, за тэгээд хурхирах, хэрхрэх, цэгцгүй байх гээд, болзож уулзах мөчдөө анзаарч мэдэх аргагүй олон сул талуудыг ажиглан мэдэрнэ. Анхандаа тоглоом шоглоомоор бие биедээ сануулавч, өөрийнхөөрөө байх хүсэл, өөрийгөө зөвтгөх өмөөрөл, эрхлэх, хүндлүүлэх, давуу байдлаа хадгалах хүсэл, оролдлогын улмаас маргаан болон даамжирдаг.
 Аядуухан эхэлсэн маргаан аажим аажмаар хэрүүл болон хувирах нь олонтаа. Гэр бүлийн маргаанд ялагч байдаггүй тоглоомын дүрмээр, уурын мунхагаар, бие биеэ давж гарах хүслээр хэлсэн муу үг болгон, сэтгэл зүрхийг "шархлуулна". Маргалдаж мэтгэлцэх үедээ, бие биенээ давж дийлэх хүслээр, бодлогогүй болгоомжгүй хэлсэн муу, мунхаг үгнийхээ төлөө харамсахгүйгээр барахгүй "энэ минь надад хайртай юм чинь гомдохгүй ээ " гэж өөрийгөө "тайвшруулах ".
 Дараа нь эвлэрч, бие биенээ уучилж, тэврэлдэн эрхлэвч, тэрхэн хоромд хэлсэн муу үг нь цээжний гүнд "хөндүүрлэх ". Олон олон маргаанд хосууд, ихэвчлэн бие биенийхээ эмзэг газар нь "дарж ", гутааж, доош нь "хийж ", ялалт байгуулахыг оролддог. Анх танилцан, хайрлаж дурлах тэр мөчдөө итгэж ярьсан бүхнийг, бүтээгүй дэврүүн хүсэл мөрөөдлийг, тоглоом шоглоомын завсар хөгжилдөн ярьсан бүхнийг, энэ үедээ "хөндөх нь " сэтгэл санааг илүү "хиртээнэ". "Хог новш ", "өөдгүй амьтан ", "арчаагүй гуйлгачин " гэдэг бүдүүлэг үгнүүдээс илүүтэй "за чи надтай танилцахдаа хэн ч биш л байсан ", "чи ч хоосон мөрөөдлөөс юу ч үгүй амьтан ", "чиний мундаг гэж хаа байсан юм бэ?" гэх хэллэгүүд илүү хүндээр тусдаг.
 Энэ бүхэн  яг л бууны сум шиг зүрхийг "онож ", сэтгэлийг "үхүүлж ", итгэл урмыг "хугалж ", хайр сэтгэлийг "хөргөдөг " гэдгийг бид анзаардаггүй. Мунхаг муу үг гэдэг зүрх сэтгэлийн "шарх " бас "шаналгаа" байдаг аж.
  Хэрэлдэж маргадсаны дараа хичнээн ичгүүртэй хэцүү байвч, нүд нүдээ харж суугаад чин сэтгэлээсээ ярилцаж, ойлголцож, бие биенээ уучилж, энэ үйлдлээ дахин давтахгүй байх нь "сайхан хайр "-ын эхлэл. Дараагийн удаа хичээж тэвчин өнгөрөөж, тэр нэгэн цагийн шаналлаа дахин амсахгүйг хичээх нь, хэрүүл маргаан багасан багассаар, бие биенээ ойлгож хүндлэхэд дөхөм болгодог аж.
                                              

Бахархал бишрэл алдагдах гэдэг...

 Биднийг дээд сургуульд суралцаж ахуй цагт, манай ангийн нэгэн хөвүүн, дурласан охиныхоо тухай үргэлж л бидэнд магтан ярьдаг байлаа. Түүний ярианаас, дурласан охин нь яг  л "үлгэрийн гүнж " мэтээр бидэнд төсөөлөгдөж, тэр гайхамшигт гүнжийг олж харахыг хүсэж, түүнээс гуйна. Нэгэн удаа тэрээр найз охиноо бидэнд харуулахаар болж, болзсон газраа биднийг "нуув ". Алсаас болзоондоо яаран ирж яваа хөдөөний бололтой бор охиныг харсан нэгэн маань "өө, энэ чинь жирийн л нэг бор охин байна шүү дээ " хэмээн дуу алдахад, мөнөөх найз маань "чи миний нүдээр хар л даа " гэж чин сэтгэлээсээ бухимдан уурлаж билээ. Бараг онигоо болтлоо яригдсан "миний нүдээр хар л даа" гэдэг хэллэг, дурласан хүний зүрхнээс гарч байгаа "уулга алдалт "байдгийг тэр үед л анзаарсан сан.
 Залуус бие биедээ дурлаж байхдаа, бие биенээ үлгэрийн "гүнж ", "ханхүү " болгон төсөөлж, яг л түүн лугаа хувирган хардаг. "Түүнээс минь өөр гайхамшигт нэгэн энэ ертөнцөд үгүй" хэмээн зүрх сэтгэл нь түүнд итгүүлэн "шивнэнэ". Энэ үе түүнд юутай ч зүйрлэшгүй гайхамшигтай мэт санагдах үе бий. Бусад анд нөхөд нь түүнийг "харалган ", "сохор ", "тэнэг " гэж  шоолж байвч, түүнийг чин сэтгэлээсээ анзаарах нь үгүй. Дурласан хүний нүд сэтгэл, түүнээс бусдыг олж харахаа больтол тэмүүлэн догдлох нь буй.
 Болзож уулзах богино хоромд, дурласан нүд сэтгэл, олон зүйлийг анзаардаггүй. Зүрх сэтгэлд нь гайхамшигт симфони "эгшиглэж ", үүлтэй тэнгэр ч "цэлмэг ", үзүүртэй модод ч "цэцэгсээр дүүрэн " байхад, өөр юу хэрэгтэй гэж?
 Харин гэрлэж хамтран амьдрах цагаасаа багагүй хугацааны дараа, үлгэрийн "гүнж ", "ханхүү " нь ердийн нэгэн болохыг мэдэрч эхэлнэ. Тэд гэр цэвэрлэж, ороо хурааж, хүүхдээ хуурайлж, хогоо асгаж, хоолоо хийж, аяга тавгаа угаах агшинд олон сул талууд илэрч , бас ч зөрчилдөнө. Чи түүнд дурлаж буй ахуйдаа, сэтгэл зүрх тань бишрэл бахадлаар дүүрч байсан гайхамшигт чанаруудаа хэвээр үлдээхэд багагүй ухаан тэвчээр хэрэгтэй байдаг аж. Өчүүхэн алдаа бүрт анх олж харсан "гайхамшигаа "тохуурхал, доромжлол болгон дуудах нь, хайр сэтгэл хөрч дундрахын нэгэн шалтаг. Анх олж харсан, мэдэрч дурласан тэр гайхамшигт чанар нь цаг үргэлж усалж тордож байх учиртай гоёмсог "цэцэг ". Түүнийгээ урам талархлын үгээр байнга "усалж "тордож байвал, улам ч гоёмсог сайхнаараа байж бусдад ч сайхан харагддаг. Харин тохуурхал, доромжлолын муу үгээр хатааж байвал, улам улмаар гандаж, унаж үгүй болдог аж.
  Бүх зүйлийг бусдын нүдээр бус, өөрийн сэтгэл зүрхээр мэдэрч байх гэдэг,  энэ гайхамшигийг хэвээр хадгалах үндэс нь болдог гэлтэй. Өөрийн хайртай хүнээрээ "гоёж ", түүгээрээ бахархаж, түүнийгээ ямагт "тордож " байх нь энэ амьдралын бас нэгэн гайхамшиг юм.
                                     

 Бие биенээсээ илүү байх гэдэг...

 Монгол гэрийн тооныг 2 багана тулдаг. Аль нэгэн багана нь хазайвал, тооно нь хазайж, гэрийн хэлбэр, тэгш хэм нь алдагддаг. Түүн лугаа адил, эхнэр нөхөр 2 өрх гэрийн хос багана. Тэд тооноо адил тэгш тулж байж л, тооно тэгш байж, өрх гэр зөв тэгш харагдана.
 Харин гэр бүл болсон хосуудын нэгэн зөрчилдөөн, нэг нь нөгөөгөөсөө илүү байх гэдэг хүслээс үүддэг. Бусдын өмнө хэн нэг нь нөгөөгөөсөө илүү гэдгээ харуулах гэсэн мунхаг хүсэл, оролдлого л өрх гэрийн тооныг ганхуулдаг. Ийм мунхаг хүсэл оролдлого нь, бусдын дэргэд бие биенээ дарамтлан, "эвгүй байдалд " оруулах, анд нөхдийн өмнө шоолж "гутаах ", аав ээж, ах дүүсийн өмнө "сүрийг үзүүлэх ", "төрхмөө үзээд бараан дээр гарах " гэхчилэн олон "шог үзэгдэл "-ийг бий болгоно. Бие биенээ үзэн ядах хэрнээ, бусдын өмнө "Ромео Жульетта " болж тоглох "драм " ч бас бий.
  Харамсалтай нь гэр бүлийг гаднаас ажих хэн ч, хэн нэгний давуу дарангуйллыг бус, адил тэгш харьцаа хүндлэлийг л таашаадаг. Ямагт бие биенээ хүндэлж, яг л эрх тэгш харьцаж, өрөөл бусдын өмнө жүжиг тавилгүй, өөр өөрсдийн зангаар байна гэдэг их л ухаан тэвчээрийн илрэл болдог аж. Хоёрхон биеэрээ байж, бие биенээсээ илүү гаралгүй адил тэгш байж чадна гэдэг, өрх гэрийн тулгуур багана тэгш байхын үлгэр буюу. Амьдралын төлөө хамтдаа зүтгэж, алив бүхнээ хамтдаа шийдэж, ав адилхан л хөдөлмөрлөж, ав адилхан л мэдэж байх нь адил тэгш байхын үндэс гэнэ.
                                                
   
Итгэж найдах гэдэг...

 Монголчууд бид гэрлэсэн л бол бие биенээ өөрийн өмч гэж үздэг базаахгүй зуршилтай. Тийм болохоор үг яриаг нь цэнэж, үйл хөдлөлийг нь хянаж, алхаж гишгэхийг нь хорьж, ажиллаж, амрах бүрд нь хардаж "зовооно ".
 "Хэлэмгий хүн сурамгай " гэдэгчлэн, өөрөө бусдыг "хормойдож " явсан бол өрөөл бусдыг яг л адил мэт "сэтгэнэ ". Хол байгаа нэгнээ хуурч мэхэлж байгаа байх хэмээн өөрийгөө шаналган зовооно. Хувцсан дээр наалдсан хялгас үс болгон "учиртай " мэт, хэлж ярьж буй үг бүхэн нь "хуурамч " мэт, аяглаж аашилж буй үйлдэл бүхэн нь "гэмтэй " мэт, алхаа гишгээ нь хүртэл "янхан " мэт санагдаж өөрийгөө төдийгүй, өрөөл нэгнээ зовоох. Ийм айл, хэзээ мөдгүй асгарах аадар мэт "бараан ", хэт цахих төдийд буух аянга мэт "түгшүүртэй ", алдаж унагах мөчид хагарах шаазан шиг "хэврэг ", алдаж онох бүрд нэхэх хэрүүл шаналал "дүүрэн ".
  Хэлж буй үг, хийж буй үйлдэл бүрийг нь цаг ямагт далдаас хянаж чадахгүйгээс хойш, итгэж, итгэл дааж амьдрахаас өөр сонголт үгүй. "Тэр минь наддаа маш их хайртай болохоор, намайгаа хуурч гомдоохыг хүсэхгүй " гэдэг итгэл л,  итгэлийг даах ухаан л, хоосон хардлагын зовлонгоос аварна. Бие биедээ итгэж чадахгүй байнга хардаж, хардуулж амьдрахаас илүү "там " гэж үгүй.
  "Хайртай бол хартай " бус "Хайртай бол итгэлтэй " байж гэмээ нь амьдрал тань тайван. Харин итгэлийг эвдэх гэдэг энэ л амьдралыг бутраадаг. Бутарсан амьдралыг эвлүүлэх гэдэг хагарсан шаазанг эвлүүлэн наах лугаа адил. Нэгэнт алдагдсан итгэлийг эргүүлж олох гэдэг амаргүй. Чухам үүнд л ухаан тэвчээрийн чагтага оршдог гэнэм. Эргүүлж олохгүй алдарсан итгэлээс, салж холдсон нь илүү амар байж болох. Эс тэгвээс "хариугаа авах " хүсэл, хорсол хамаг амьдралыг бүр л гутааж орхино.
                                      
                  
Залхаж уйдах гэдэг...

 Үргэлж зөрчилдөн маргалдаж, анх олж харсан гайхамшиг нь гутамшиг болон хувирч, илүү дарангуйлагч байх хүсэл нь дарамт болон хувирч, итгэл алдарч сэтгэл мохохын цагт бие биенээсээ залхаж уйдан, үзэн ядах болдог. "Нэг л олдох амьдрал шүү дээ " гэж өөртөө хэлэвч, нэгэнт тасарсан хайр, итгэл, хүндэтгэлийг буцааж залгах амаргүй. Яг энэ мөчид "өшөө хорсол " авах хүсэл нь олон хүнийг буруу зүйл рүү хөтөлдөг.
  Саяхан сэтгүүлч Г.Золжаргалын хийсэн "Эр хүний нулимс " нэртэй баримтат кинонд , архинд орсон олон олон эрчүүд,  амьдралаа, эхнэрээ буруутгаж байхыг үзсэн. Амьдралаа дааж авч явж чадаагүй байж , хоймортоо суун хүндлүүлэх тухай хэрхэн ярьж болох билээ. Архинаас үүдэлтэй цөхрөл шаналлын төлөө эхнэрийнх нь зовлон багадаагүй. Өнөөдөр олон олон гэр бүлүүд архинаас, хардалтаас, худал хуурмагаас, арчаагүй залхуугаас, дарамт шаналгаанаас болж салж байгаа нь үнэн.
 Үргэлж нэг зүйлээс болж, хэрүүл хийн, дарамтлаад байвал, залхаж уйдах гэдэг хүмүүний л араншин. Тэр л цагт эмтэрч хагарсан гангар шаазан, эвэндээ орж шинэ болно гэж үгүй. Хэрүүл, дарамтыг тэвчиж дийлэхгүйгээс олон олон хүмүүс архинд орж, гутарч гуниж л яваа. Шаазан аягыг эмтэрч хагалахгүйгээр авч явна гэдэг их л ухаан тэвчээр шаарддаг аж.
                               
                      
 Төгсгөл

 "Би чамд хайртай" гэдэг үгийг хүн болгонд хэлж болдоггүйтэй адил, "хайртай л бол болоо " гэж энэхэн амьдралд хандаж болдоггүй юм. Нэгэнтээ миний бие "хайр хүндэтгэл итгэл " өгүүлэлдээ энэ тухай бас хөндсөн.
 Бие биедээ дурлаж хайрлах үедээ анх олж харж мэдэрсэн, бахархал гайхамшиг тань "хүндэтгэл " болж, хожмын амьдралдаа хос багана адил түшиг болон, бие биедээ итгэж байх нь энэ л амьдралын утга учир. Харин энэ бүхнийг хэрхэн хамгаалж, бэхжүүлэх нь өөр хэний ч бус зөвхөн та 2-ын ухаан тэвчээрийн хэмжүүр.
 Хайрын бэлэг сарнай цэцгийг өдөр бүр усалж, арчилж тордож байх лугаа адил, хайр сэтгэлээ өдөр болгон энхрий сайхан үгсээр урамшуулж, биширч бaхадсан гайхамшигт чанарыг нь магтаал урмын үгээр байнга тэтгэж, тооно тулсан хос багана лугаа, адил тэгш байж, бие биедээ ямагт итгэж байх нь, сайхан хайрын шимт хөрс.
Өглөө бүр ажилдаа явахдаа бие биенээ чин сэтгэлийн хайраар үнсэж, өдөр ажил дээрээ бие биенээ санан мөрөөдөж, үдэш гэртээ яаран тэмүүлж ирэх нь энэ амьдралын баяр баясгалан.
  Бид ажил амьдралын нугачаанд алжааж ядран, үүртэж бухимдахдаа, энэхэн дэлхийд нэг л ирээд буцдаг гэдгээ тэр болгон санадаггүй. Энэхэн хоромд бие биенээ хайрлан халамжлахаас илүү жaргал үгүй. Харин хайртай байхаас, тэвчээр ухаан их хэрэг болох аж. Хүсээд бий болгож чадвал сайхан хайр өөр хаана ч биш, яг дэргэд чинь байгаа.  Хайрын бурхан та нарыг ивээг.
profile


profile 

 

Хамаг бүгдээр чамайг
Харааж нулимж байвч, тэнгэр шиг бай!
Хамгийн сайн хүмүүс гэж
Хашгирч ерөөж байвч, тэнгэр шиг бай!
Тэвчээр барагдаж, нөхөд чинь орхивч
Тэнгэр шиг бай, мөнхөд амгалан...
Тэргэнд суулгаж, алтан титэм өмсгөвч
Тэнгэр шиг бай, юу ч болоогүй юм шиг...
Хамгийн хайртай хүн чинь хаяж одсон ч
Хан тэнгэр нурчхаагүй цагт, бүү зов!
Гүтгэж, доромжилж бахаа ганц хангавч
Гүн тэнгэр хэмхрээгүй цагт, бүү ай!
Өвчин зовлонд нэрвэгдэж, тартагтаа тулавч
Өнө мөнхийн тэнгэр шиг бай, чи ялна
Өрөөл бусдад тоогдохоо байж, мартагдавч
Өндөр тэнгэр дээр чинь цэлийж буйг бүү март!
Яг л амьдрал чинь дуусаж, явах замгүй болсон ч
Яадгаан алдалгүй хүлээ, тэнгэр шиг бай!
Яруухан санаа мехөсдөж, хулгай зэлгийд өртсөн ч
Ядмагхан амьтдыг бүү тоо, тэнгэр шиг бай
Үнэтэй цайтай бүхнээ бусдад өгч сур, бүү харамс
Үүрд оршихгүйн учир тус болох үйл бүтээ!...
Гаднаан ямагт бусдаас доорд бай, даруу бай
Гайхуулах хэрэггүй, дотроон тэнгэр мэт агуу бай!
Үг яриа хэрэггүй газарт харцаараа өгүүлж сур,
Үнэн худлыг ялгах аргагүй цагт бурхандаа залбир!
Өнөөдөр чамайг маргааш бусдыг хуурах хүмүүст
Өөр шигээ бүү итгэ, мөрийг хөөж чигийг барь!...

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/2665350/e75/trackback

profile

Ц.ЭЛГЭМСҮҮ

2010.01.17 14:31:08
*.232.191.254

БУСАД БУЛАНД ОРОХООР Л АНХААРУУЛГА ГЭЭД Л АЙМААР ТОД БИЧСЭН БАЙХ ЮМ АРИЛГАХГҮЙ ЮМУУ ..МУУХАЙ ХАРАГДАХ ЮМАА  ЧИНИЙ  ИЙМ БҮДҮҮЛЭГ ҮГ ХЭЛЛЭГИЙГ ТЭНД ТАВЬЧИХВАЛ ХҮМҮҮС САЙНААР БОДОХГҮЙ Л БАЙХ ДАА ЧАМАЙГ Л АМАР ГЭСЭН ЮМБИ ҮНЭХЭЭР САЙХАН БАЙНА ЧАДАЖ БАЙГАА ЮМЫГ ЯАХ ЮМ ...КК..BYE

gtmr

2010.01.17 16:31:21
*.230.2.158

Өвөл бүхэн дандаа урт байдаг
Өнгөрсөн хойно л богинохон санагддаг
Амьд хүн нэгнээ муу хэлдэг
Алга болохоор нь бүгд магтаж эхэлдэг
Анд нөхдөө амьд ахуйд нь урамшуулж, уучилж
Аз жаргалыг бусдад аа харамгүйгээр тараацгаая
Муулах сайлахад таниас адилхан л цаг хугацаа үйл хөдлөл гарна
Харин үр дүн нь тэс өөр
...
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал За ээжүүдээ хаана хямд сайн төрөж болох эмлэгүүд байна >?? [35] [3] Levi`s 2012-03-16 210424
Зарлал ***АМГАЛАН МАХНЫ ДЭЛГҮҮР*** ТА ХЭРЭГЛЭЭД ҮЗ!!! СЭТГЭЛД ТАНЬ НИЙЦЭХ БОЛНО. ЗУРАГ ОРУУЛСАН file [26] ADVertisement 2011-10-19 238682
Зарлал ♣♣ Мэдэгдэл ♣♣ file [27] ***Энxзaяa*** 2009-03-07 365881
Зарлал ~~~ БҮСГҮЙЧҮҮД ЭЭЖҮҮД ЧAT~~~ file [1] [5] ***Энxзaяa*** 2009-03-03 364574
Зарлал Бүсгүйчүү та бүхний буу халах талбар шүү... [91] [4] admin 2008-06-27 523311
10281 БИТГИЙ САНАА ЗОВООРОЙ ТУСАЛЖ ЧАДНА [1] Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-01-17 1596
10280 ҮХЭХ ТӨРӨХ ҮНЭН ХАРИН БУСАД НЬ Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-01-17 1991
10279 Үзэсгэлэнт Megan Fox-д Armani-н хувцаснууд зохиж байна шүү [2] Маралгоо 2010-01-17 1753
» ХАЙРТАЙ Л БОЛ БУСАД НЬ ХАМААГҮЙ ГЭЖ ҮҮ [2] Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-01-17 1691
10277 СЭТГЭЛ МИНЬ ЖОЛООГҮЙ Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-01-17 1278
10276 БҮСГҮЙЧҮҮДЭД ЗӨВЛӨГӨӨ Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-01-17 1322
10275 жи мобайлын утсаар монголруу ярьж болохгүй байна уу бүсгүйчүүдээ [3] munkhuush 2010-01-17 1602
10274 hi all asuuh zuil bna [2] skoch 2010-01-17 1701
10273 Ансан Хармони сонинг захиалан унших file ӨДРИЙН МЭНД 2010-01-17 1094
10272 bvsgvichvvdee asuuh yum bn [2] Hi... 2010-01-17 1365
10271 Huuhdiin pampers asuuy? [19] ***Энxзaяa*** 2010-01-17 2302
10270 interneteer um avhad id??? [4] gtmr 2010-01-17 1368
10269 hatsariin ulaan ..... [3] giordani 2010-01-17 1579
10268 chiher [7] duck duck 2010-01-16 2422
10267 hariulj uguuch [3] muu ohin 2010-01-16 2472
10266 Uushig, dotoriin mergeshsen sain emneleg xeleed ogooch [3] mgl2010 2010-01-16 3383
10265 2010 oni elselt [2] hugjilteihuu 2010-01-16 2320
10264 도와 주세요!!! [3] Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-01-16 2358
10263 huuhdiin tolgoi uneheer sain baridag bariach? [1] manuka 2010-01-16 3625
10262 yaraltai tusalaach [8] 한지원 2010-01-16 6326
10261 hymd goe er em omd [1] Cain-Canaa 2010-01-16 2237
10260 .ЭЛГЭМСҮҮ ТУСЛААЧ [3] Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-01-16 2562
10259 manuka bolon goodidea aisui666 2010-01-16 1587
10258 LIRIKOS VERIRTE goo saihani baraa. chachabo 2010-01-16 1806
10257 БИ СОЛОНГОСТ ИНГЭЖ АМЬДАРДАГ [1] Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-01-16 2845
10256 ..БИ ЭНЭ ХҮНД ДАРАМТЛУУЛААД [1] Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-01-16 2430
10255 Solongos hel zaana teach 2010-01-16 1886
10254 sain bna uu bas l asuuh yum bna duut messej [1] 하늘 2010-01-16 2598
10253 unetei zuvluguu ugsund bayarlaa bas [9] gtmr 2010-01-16 2685
10252 Бүсэлхийд зооиулсан дасгал [1] Маралгоо 2010-01-16 3196
10251 yaraltai zuvluuchee [3] aisui666 2010-01-16 2205
10250 Minii haird bayarlalaa . [1] Маралгоо 2010-01-16 2067
10249 seould eh huuhdiin himd nirain asargaanii gazar bval helj ugch tuslaach [2] goodidea 2010-01-16 2674
10248 yaraltai asyylt bna [4] kis 2010-01-16 2436
10247 Машинаар үйлчлэнэ. Унаагаар үйлчлэнэ. 2010-01-16 1580
10246 goe hymd [5] Cain-Canaa 2010-01-16 2024
10245 elchingiin utasiig heleed uguuch [2] tentuya 2010-01-16 1859
10244 АСУУДАЛ ШИЙДЭХЭД ХЭЦҮҮ БИШЭЭ [3] Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-01-16 2121
10243 Галбиржуулах дотуур хувцас [4] batsy1 2010-01-16 2662
10242 iveel mahnii delguuriin utas? [2] manuka 2010-01-16 1844
10241 Australid helnii course bolon busad mergejliin coursed suraltsuulna. [2] Aussie 2010-01-16 2169
10240 asuuya [2] chbr 2010-01-16 1829
10239 MGL -RUU SHUUDANGAAR ILGEEMJ [4] erdene az jargal 2010-01-16 2376
10238 tolgoi uvduj uhlee yahuu?? [6] gtmr 2010-01-16 5174
10237 busguichuudee hariulj tus bolooch yaraltai [4] shvarts 2010-01-16 1923
배너신청
자생병원

배너신청