Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366
одоо 22 настай. Найз залуутайгаа 3 жил болсон. Бид 2 энэ намар хуримаа хийе гэсэн бодолтой байгаа. Даанч нэг асуудал гараад байна. Найз залуу маань айлын бага дээрээ 1 ах 3 эгчтэй л дээ. Хамгийн том эгч нь нөхөргүй 2 хүүхэдтэй ёстой муухай ааштай хүүхэн байдаг юм. Ааш хар хоёроос нь болоод нөхөр нь салсан юм гэсэн. Нөхөргүй 2 жаахан хүүхэдтэй болоод ч тэр юмуу байнга л ямар нэг юманд бухимдаад гэрт нь орохоор байнга л ээж аав дүү нартайгаа хэрэлдээд сууж байхын.бас дээрээс нь намайг үзэхгүй. Би ээжтэйгээ хоёулахнаа л амьдардаг өөр хамаатан садан гээд байх хүн байхгүй. Ээжтэйгээ хотын захад хашаа байшинд амьдардаг тэгээд заримдаа гэрт нь оронгуут нүүрс үнэртээд байна гээд л үглэж гарна. Би гэр хороололд амьдардаг гэсэн ч хиртэй хувцастай нүүрс үнэртүүлж явж байгаагүй миний ар гэр тааруу болохоор л тэгээд байна уу гэж бодогдох юм. Тэгээд л аль болох өөрийгөө бусдаас дутахгүй харагдуулах гэж цалингаараа хувцас хунар аваад өмсөөд ирэнгүүт л залуу охидууд ч сайхан юм хөгшин баячуудтай явалдаж үнэтэй цайтай юм авахуулаад гээд л үглэнэ. Өөрөө ажил ч хийхгүй дүү нарынхаа мөнгөөр амьдардаг юм байж найз залууг маань арчаагүй гэж байнга дуудна. Би бүүр тэсэхгүй саяхан хэрэлдэж ч үзлээ тэгэхээр өөдөөс юу гэнэ гээч чам шиг өндөр туранхай эрвээхий шиг юмнууд бүгд л янхан байдаг гэх юм. Би бүүр яахаа ч мэдэх юм алга.
Найз залуу маань миний анхны эр хүн би түүнийгээ хуурч явсан удаагүй даанч эгчийнх нь энэ үгнээс болоод тэр надад нэгл эргэлзэж эхлээд ч байгаа юм шиг. Ээж аав бусад дүү нар нь бүгд л надад сайн даанч том эгч нь эв нь олдохгүй хүн юмаа эгчийг нь тоохгүй ингээд хамт амьдарья гэхээр бид 2н амьдралд байнга л орж ирэх нь тодорхой би ч энэ хүнд дарамтлуулаад цаашдаа тэсэхгүй байх би яг яавал дээр вэ ийм зан ааштай хүнтэй яаж харьцвал зөөлрөх юм бол оо