Moderator: mgl_300
Маш олон залуу эцэг эхчүүд бяцхан үрсээ хөдөлгөөнд ороод сахилгагүй
болох тэр л үеэс эхлээд алганы амт үзүүлэх асуудал дээр эргэлзэж
эхэлдэг. Тэдний зарим нь юу ч бодолгүй хааяaдаа нэг өгзөг дээр нь
алгадаж байхад, зарим нь хүүхдүүдээ зодохоос зайлсхийдэг. *Хүүхдээ
алгадах нь тэдний зан байдлын төлөвшилд хэрэгтэй. Би үүнийг огт буруу
гэж боддоггүй. Тэдэнд найз биш эцэг эх хэрэгтэй* хэмээн нэгэн эх хэлсэн
байна. Харин үүний талаар уг салбартаа тэргүүлэх зэргийн мэргэжилтэн
Brett Berk ингэж зөвлөж байна. Би хүүхдээ зоддог эцэг эхчүүдийн эсрэг
байдаг.
Яагаад гэвэл :
1-Хүүхэд сахилгагүйтэж байгаа ч ирээдүйнхээ төлөвшлийг олж байдаг.
Жишээ нь хэрвээ та хүүхдээ болохгүй зүйл хийх бүрт нь зодоод байвал тэр
яг л адилхан том болоод асуудлыг хүчээр шийдэхийг оролдох болно.
Ихэвчлэн бөгсөн дээрээ алгадуулдаг хүүхдүүд хүчээр юмыг шийддэг,
ууртай, гомдомтгой, өөртөө итгэлгүй ганцаардмал болох нь олонтаа.
2-Түүнээс
гадна алгадах нь эцэг, эхчүүдийг тайвшруулдаг. Тэд уурласан үедээ бие
дэхь адреналин нь ихсэж түүнийгээ ямар нэгэн хүчтэй цохих үйлдлээр
гадагшлуулдаг. Ингэж сөрөг энергээ гаргаснаар бид тайвширдаг. Иймд бид
уурласан үедээ "тулааны байдал"-д байдаг. Гэхдээ ганц удаагийн алгадалт
маш том муу нөлөө дагуулж болдог. Зарим нь цохих үйлдлээ хянаж
чаддаггүй, заримдаа бүр тэд хүүхддээ ямар гэмтэл учруулсанаа дараа нь
хөхөрсөн биеийг харж байж л мэддэг.
3-Хүүхдүүд ер нь эцэг эхийнхээ л үйл хөдлөлийг дуурайдаг тиймээс ч
хүүхдээ ирээдүйд ямар хүн болгох чинь таниас л шалтгаалана шүү. Жаахан
хүүхдүүд "болохгүй зүйл" хийсэндээ бөгсөн дээрээ алгадуулж байгаа эсвэл
зодуулж байгаа хоёроо арай л ялгаж салгаж чадахгүй. Тэд зүгээр л тэдний
ямар нэгэн үйлдэл нь аав, ээжийх нь уурыг хүргэж тэд зодуулаад өвдөлт
мэдэрч байгаагаа л мэддэг. Ингээд хүүхдүүд маань ах, эгчийгээ, найзыгаа
эсвэл цуг тоглож байгаа хүүхдээ дүргүйгээ хүрвэл цохиж эхэлдэг.
Хүүхдүүд эцэг, эхээ л дуурайдаг.
Сүүлд нь гэж хэлэхэд хүүхэд чинь юм
хулгайлах ч юмуу оролдох ёсгүй зүйлсээр тоглох аваас тэднийг шийтгэх нь
зүйн хэрэг боловч хүүхдээ хүмүүжүүлэх аргаа үүгээр орлуулвал энэ бол
жинхэнэ алдаа болно гэдгийг хэлье.