Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366
гаран зүрхХардалт гэдэг даамжрахаараа өвчин болдог гэдэг. Түүнийг хэт даамжруулбал таны зүрх сэтгэлийг дотроос нь идсээр нэг л мэдэхэд агуу их хайр дурлал чинь аймшигт үзэн ядалт болон хувирч ч мэднэ. Та өөрийгөө хоосон хардалтанд автахгүй байж чадах нь уу гэдгээ мэдээд авахад илүүдэхгүй байх. Доорх асуултуудыг анхааралтай уншаад үнэнчээр хариулаарай.


1. Хайртыгаа утсаар ярьж байхад та:
а. хэн ярьж байгааг олж мэдэхийг хичээнэ - 2
б. огт санаа зоволгүй ажлаа үргэлжлүүлнэ - 1
в. хэн ярьж байгааг шууд асууна, эсвэл нөгөө өрөөнд байдаг салаа утсаар яриаг нь чагнана. - 3

2. Хэрвээ хэн нэг хүн хайртыг чинь хэн нэгэнтэй хоёулхнаа байхыг харсан гэвэл та:
а. өөрт чинь ямар ч хамаагүй мэт үл тоомсорлоод өнгөрнө - 1
б. дараа нь эвтэйхэн үеийг тааруулаад хайртаасаа энэ тухай лавлаж асууна - 2
в. шууд л хайрт руугаа ярьж хэн, юу вэ гэдгийг нь нэгбүрчлэн шалгаана - 3

3. Залуу /бүсгүй/ чинь хувийн тэмдэглэл хөтөлдөг ч танд үзүүлдэггүй бол:
а. нууцаар тэмдэглэлийг нь уншина - 3
б. хайртынхаа хувийн эрх чөлөөгөө эдлэхэд нь саад болохгүй - 1
в. түүнээс өдрийн тэмдэглэлээ өгч уншуулахыг шаардана - 2

4. Хэрвээ хэн нэгэн танихгүй хүн хайртад чинь хайрцагтай чихэр өгвөл та:
а. хэн үүнийг өгснийг асууна - 2
б. болж байгаа явдлыг огт анзаарахгүйгээр хамт амтархан иднэ - 1
в. хайрцагтай чихрийг тэр чигээр нь хогийн сав руу чулуудна - 3

5. Хайртыг чинь хүн магтахад та дуртай юу?
- түүнийг миний дэргэд өөр хүн магтахад би тэсвэрлэж чаддаггүй - 3
- түүнийг бусад хүн магтахад надад маш сайхан байдаг - 1
- заримдаа ч зүгээр л дээ - 2

6. Бүжигт наадам дээр хайрт чинь тантай нэг удаа хамт бүжиглэсэнгүй өөр хүнтэй бүжиглэлээ:
а. байдаг л зүйл, энэнд нэг их анхаарал хандуулахгүй - 1
б. бүжиглэж байхдаа түүнтэй юу ярьсныг нь сонирхож асууна - 2
в. хэдийгээр надад эвгүй байсан ч би үүнийгээ ил гаргахгүй - 3

7. Хайрт чинь гэртээ их оройтож ирлээ. Та:
а. ирэнгүүт нь хэнтэй, хаана, юу хийснийг нь асууна - 2
б. сэтгэл амарч түүнийгээ баяр хөөртэй угтана - 1
в. бөөн шуугиан дэгдээж түүнд үзүүлээд өгнө, маргаашнаас нь гэхэд л мөрдөж эхэлнэ - 3

8. Олон хүн цугларсан газар та хайртыгаа эсрэг хүйсийн сайхан хүнтэй танилцуулах гарцаагүй шаардлага гарлаа. Та:
а. шинэ танилд нь хайртыг маань оролдох хэрэггүй гэдгийг ойлгуулна - 3
б. зөвхөн найз маань хүссэн тохиолдолд л өөр хүнтэй танилцуулна - 2
в. хоорондоо харилцаа холбоотой гэдгээ шинэ танилд огт мэдэгдүүлэхгүй - 1

9. Хэрвээ та хайрттайгаа хамт айлд зочлох болбол
а. түүнээс алхам ч холдолгүй оройг өнгөрөөнө - 3
б. бусад зочидтой хөгжилдөн цэнгэнэ - 1
в. түүнийг хэнтэй ярьж, юу хийж байгааг нь оройжингоо мөрдөнө - 2

10. Хайрт чинь шинэ хувцас юм уу өөр зүйл худалдан авах гээд танаас зөвлөгөө хүсвэл:
а. өөрийн нь сонгосон хүссэнийг дэмжинэ - 1
б. бүх зүйлийг нь нарийвчлан хэлэлцэнэ - 3
в. яах вэ, ганц хоёр санаа хэлж болох л юм, гэхдээ өөрөө л мэднэ биз - 2

10-17 оноотой бол: Зөөлөн ааш, сайхан сэтгэл, итгэмтгий зан. Хардалт гэж юу юм бэ? Та дэндүү сайхан зантай юм. “Итгэ гэхдээ шалга” гэж үг байдгийг танд сануулъя. Хамгийн энгийн болгоомжлол гэдэг зүйлийг мартсанаар та гэнэт нэг өдөр өөрийн чинь сайхан сэтгэл итгэлийг чинь ашиглан таныг хуурч байгааг олж мэдвэл тун хэцүү зүйл болно. Үүнээс болж та хүнд итгэх итгэлээ ч бүрмөсөн алдах аюул тулгарч магад. Энэ бол өөрт чинь тун хүнд тусч болох зүйл гэдгийг санахад илүүдэхгүй.

18-24 оноотой бол: Та хайртыгаа өчигдөр орой, хэнтэй, хаана юу хийж байсныг нь олж илрүүлэхийн тулд хувийн мөрдөгч хөлслөхгүй л дээ. Таны хардалтын түвшин боломжийн хэмжээнд байна. Гэхдээ та үе үе асч байж мэдэх л юм. Тиймээс биеэ барьж, элдвийн ааш гаргахгүй байхыг бодоорой. Энэ бол таны хувьд хайрттайгаа төгөлдөр сайхан харьцаатай байх баталгаа чинь шүү.

25-30 оноо: Та Шекспирийн зохиолоос уншиж байсан уу? Та бол ердөө л амилсан Отелло юм. Та эрэгтэй ч бай, эмэгтэй ч бай хардаж уурласан үедээ аймшигтай болдог юм байна. Ингэх нь танд ашигтай гэж үү? Хэмжээ хязгаар, утга учиргүй хардалтаасаа болоод та өөрийнхөө ч, өөртэй чинь хамт байгаа хүний ч амьдралыг там болгон хувиргах нь. Ингэхэд цаадах чинь одоо тантай хамт байгаа юу

profile


profile 

 

Хамаг бүгдээр чамайг
Харааж нулимж байвч, тэнгэр шиг бай!
Хамгийн сайн хүмүүс гэж
Хашгирч ерөөж байвч, тэнгэр шиг бай!
Тэвчээр барагдаж, нөхөд чинь орхивч
Тэнгэр шиг бай, мөнхөд амгалан...
Тэргэнд суулгаж, алтан титэм өмсгөвч
Тэнгэр шиг бай, юу ч болоогүй юм шиг...
Хамгийн хайртай хүн чинь хаяж одсон ч
Хан тэнгэр нурчхаагүй цагт, бүү зов!
Гүтгэж, доромжилж бахаа ганц хангавч
Гүн тэнгэр хэмхрээгүй цагт, бүү ай!
Өвчин зовлонд нэрвэгдэж, тартагтаа тулавч
Өнө мөнхийн тэнгэр шиг бай, чи ялна
Өрөөл бусдад тоогдохоо байж, мартагдавч
Өндөр тэнгэр дээр чинь цэлийж буйг бүү март!
Яг л амьдрал чинь дуусаж, явах замгүй болсон ч
Яадгаан алдалгүй хүлээ, тэнгэр шиг бай!
Яруухан санаа мехөсдөж, хулгай зэлгийд өртсөн ч
Ядмагхан амьтдыг бүү тоо, тэнгэр шиг бай
Үнэтэй цайтай бүхнээ бусдад өгч сур, бүү харамс
Үүрд оршихгүйн учир тус болох үйл бүтээ!...
Гаднаан ямагт бусдаас доорд бай, даруу бай
Гайхуулах хэрэггүй, дотроон тэнгэр мэт агуу бай!
Үг яриа хэрэггүй газарт харцаараа өгүүлж сур,
Үнэн худлыг ялгах аргагүй цагт бурхандаа залбир!
Өнөөдөр чамайг маргааш бусдыг хуурах хүмүүст
Өөр шигээ бүү итгэ, мөрийг хөөж чигийг барь!...

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/1978487/7cb/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал За ээжүүдээ хаана хямд сайн төрөж болох эмлэгүүд байна >?? [35] [3] Levi`s 2012-03-16 210424
Зарлал ***АМГАЛАН МАХНЫ ДЭЛГҮҮР*** ТА ХЭРЭГЛЭЭД ҮЗ!!! СЭТГЭЛД ТАНЬ НИЙЦЭХ БОЛНО. ЗУРАГ ОРУУЛСАН file [26] ADVertisement 2011-10-19 238682
Зарлал ♣♣ Мэдэгдэл ♣♣ file [27] ***Энxзaяa*** 2009-03-07 365880
Зарлал ~~~ БҮСГҮЙЧҮҮД ЭЭЖҮҮД ЧAT~~~ file [1] [5] ***Энxзaяa*** 2009-03-03 364574
Зарлал Бүсгүйчүү та бүхний буу халах талбар шүү... [91] [4] admin 2008-06-27 523311
6051 Иволг дацан, Итгэлт хамба лам ***Энxзaяa*** 2009-07-25 2286
6050 HUN HORVOOD GANTSHAN L AMIDARNA [2] TS:ELGEMSUU 2009-07-25 1120
6049 hi [2] bgtoyuna 2009-07-25 726
6048 hi ene odriin mend [2] sunyeon 2009-07-25 994
6047 HUUHDEE MONGOL YAVULSAN EEJUDES [3] bayrtogtoh 2009-07-25 956
6046 eejuudeeee [2] magic88 2009-07-25 714
6045 meddeg ni hariulj tuslaach [5] soro 2009-07-25 806
6044 hariulj uguuch [2] anar od 2009-07-25 1189
6043 turuh gej bgaa bolon sayhan tursun eejuuded [3] manuka 2009-07-25 734
6042 alag salatiig yaj hiideg bilee [2] bugdeeree 2009-07-25 1310
6041 yum asuuyaa eejvvdee? [3] 김유진 2009-07-25 887
6040 asuuya. [2] soriltu 2009-07-25 589
6039 eejuudeeee [4] magic88 2009-07-25 585
6038 Тоглоом.нэт asassa 2009-07-25 566
6037 Setgeliin dem ogson ta buhend bayrlalaa dahiad lablaj asuuh gesen iumaa eejuudees [4] SDAAGII 2009-07-25 617
6036 eejuudees asuuh ium bna hariulj ogooch [8] SDAAGII 2009-07-25 4464
6035 YAH BILEE.YADAG BILEE???????????? [3] TS:ELGEMSUU 2009-07-25 933
6034 eejuudee todorxoi xariulj uguuch . [5] 20090808 2009-07-24 729
6033 TUN UDAHGUI TER L BAYART MOCHIIG... [3] TS:ELGEMSUU 2009-07-24 1151
6032 dalai ywah gesiin hariulj uguuch [6] chalchii 2009-07-24 1150
6031 eejuudee [2] magic88 2009-07-24 591
6030 URGELJ L SETGEL HANAMJIIG MEDER..... TS:ELGEMSUU 2009-07-24 728
6029 CHINII AMIDRALD IIM YAVDAL TOHIOLDOOGUI BIZ.. [3] TS:ELGEMSUU 2009-07-24 807
6028 yaraltai orchuulj ogooch [1] 김유진 2009-07-24 739
6027 emch naraas asuuh ium bna helj ogooch [1] SDAAGII 2009-07-24 895
6026 medregchtei gerel [1] madch 2009-07-24 755
6025 eejuudee zubluurui [11] manuka 2009-07-24 1112
6024 asuuy [3] amuush 2009-07-24 1091
6023 eejvvdee [1] tseegiish 2009-07-24 920
6022 6 nastai huuhed [3] teen 2009-07-24 1486
6021 Hed naslahaa uzeerei (So heltei hun) [1] jaalhuu 2009-07-24 734
6020 OORIIGOO EHLEED HAIRLA DARAA NI BUSDIIG HAIRLA [4] TS:ELGEMSUU 2009-07-24 1012
6019 hyyhdiin tyhai zovlomj [1] dusal us 2009-07-24 727
6018 eejuudees asuuya [4] sheet 2009-07-24 602
6017 yaraltai zovlood ogooch [4] zayahan 2009-07-24 780
6016 zovlooch [11] seda 2009-07-24 1023
6015 asuult bainaa eejuudee [3] boguulai 2009-07-24 595
6014 hvvhed sain_eej 2009-07-24 496
6013 Тоглоом.нэт asassa 2009-07-24 612
6012 BI HENSEN BILEE GEJ CHI BODOJ UZSEN UU/ TS:ELGEMSUU 2009-07-24 1188
» HUNII AMIDRALIIN SHANALGAA YUMSAN UU?? ESVEL...... TS:ELGEMSUU 2009-07-23 793
6010 huuhdiin noir?? [2] j and s 2009-07-23 2233
6009 huugiihee chih ryy us oryylchihlaa [2] manuka 2009-07-23 983
6008 장서희, 휘성에 열광한 '한-몽골 축제' .,.,. 2009-07-23 654
6007 cheonan daxi CHINGIS cargo nii ytsiig xelj ogno vv. [2] aaznag 2009-07-23 1139
배너신청
자생병원

배너신청