Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366

Нумын орд

Уншсан 2898 vote 0 2009.07.22 20:47:30


 

 

Нумын ордны хүмүүс зурхайгаа уншаарай...

 

Махбодь: Гал
Эзэн гариг: Юпитер
Билэг тэмдэг: Кентавр, цилиндр
Өнгө: Цэнхэр, хөх, чернилин ягаан
Чулуу: Номин, оюу, агат
Төмөрлөг: Цайр
Сайн өдрүүд: Пүрэв
Муу өдрүүд: Лхагва
Азын тоо: 3, 6, 9, 3-т хуваагдах бүх тоо

ЗАН БАЙДАЛ
Нумын ордыхон их нийтэч, чин сэтгэлээсээ, нөхөрсөг, хүмүүстэй харьцахдаа шулуун шударга байдгаараа ялгардаг. Хамт олон түүний сэтгэл татам байдалд нь дуртай. Түүнд хорсол байдаггүй тул хүмүүст уурлаж, гомддоггүй. Түүний ухаан алдуулах шахам сануулга нь гэнэн, цагаан байдаг харин хүнийг санаандгүй доромжилсноо ойлгодоггүй. Тэр муу санаа агуулдаггүй, зүгээр л аргатай бус хүн. Хэт шулуун зан нь өөрт нь муу.
Тэгэхдээ тэр өөрөө хамгийн эелдэг хүн гэдэгтээ итгэлтэй байдаг. "Би хэнийг ч гомдоохыг хүсээгүй шүү дээ" гэдэг үгийг тэр байнга хэлдэг. Тэр чин сэтгэлээсээ л хийдэг, худлаа ярихыг мэддэггүй. Юм бүхэнд үнэнч байдаг. Түүний аргатай бус зангийн цаана их ухаантай, өндөр зарчимтай хүн байдаг. Хурц оюун ухаан ба зорилгодоо тэмүүлсэн зэрэг зан байдлууд нь түүнийг ялагчдын тойрогт оруулдаг. Харин хааяа түүний ухаан нь хачин өвөрмөц болдог гэхдээ энэ нь өөрийгөө хамгаалах нэг хэлбэр. Учир нь Нум их эмзэг.
Нум нь их сайн ой тогтоолтой, цаг хугацаа, нэрс, элдэв жижиг  сажиг зүйлс зэргийг сайн санадаг гэхдээ пальтогоо хаана тавьснаа мартаж тун чадна. Тэр байнга эд зүйлсээ хаядаг.
Жинхэнэ Нум нь өгөөмөр, хөгжилтэй идеалист үзэлтэн. Инээдэм, хошин шогийг мэдэрч чаддаг. Жинхэнэ Нум нь яг л зургаан настай хүүхэд шиг, аливаад чин сэтгэлээсээ хандана. Тэр их хөдөлгөөнтэй, амьтанд хайртай, ном унших дуртай. Хурд ба спортод дуртай. Аюулд болон эрсдэлд татагддаг. Нумын ордыхон их аялах дуртай, бодолд нь юу байна яг үнэндээ ч тийм байна.
Түүнд хүүхдэрхүү нэг юм байдаг. Амьдралын ноцтой, чухал байдлыг харахыг хүсдэггүй. Үүрэг хариуцлага гэж юу болохыг мэдэж ойлгодог ч үүнээс зайлсхийдэг.
Нум бол Галын тэмдэг тул их чалчаа ба жигтэй. Нум нууц хадгалж чаддаггүй. Тэр сэтгэл дотроо их үрэн таран хүн. Нум ямагт хөгжилтэй бас аз жаргалтай, олон найз нөхөдтэй. Бялдууч мөн түүний сайхан сэтгэлийг муу санаа агуулан ашиглах хэт эрээ цээргүй хүмүүст туйлын дургүй. Түүнд захирах зан гаргавал тэр гайхна. Түүнийг хавчиж хяхахад бас дургүй. Маш их эрх дураараа, хязгаарлагдмал байх дургүй.
Хэцүү хүнд байдлаас гарц амархан олж чаддаг. Тэмцэх хэрэг гарвал зугтдаггүй, тусламж ч дууддаггүй, өөрийгөө маш сайн хамгаалж чаддаг. Амьдрал Нумыг дийлэх нь ховор байдаг. Тэр их өөдрөг үзэлтэй, маргаашийн өдөр өнөөдрийнхөөс илүү гоё, сайхан болно гэдэгт итгэдэг. Амьдралд туйлын их хайртай.
Нум нь их агуу сэтгэлтэй, Нум - эрэгтэй мөнгө зээлүүлэхдээ яагаад танд хэрэг болсны учир шалтгааныг ч асуухгүй. Харин эмэгтэйчүүд нь өнчин хүүхдийг үрчилж мөн төөрсөн амьтныг дулаацуулж чадна.
Энэ ордод төрсөн хүмүүс өөрийгөө ямагт төгс төгөлдөржүүлэхийг хүсдэг. Ихэвчлэн ахимаг, ойролцоогоор жар орчим насандаа том том амжилтанд хүрнэ.

 

ЭРҮҮЛ МЭНД
Нум нь ихэвчлэн спорт маягийн хөгжсөн биетэй, эрүүл чийрэг, урт удаан наслахдаа ухаан нь саруул ба ой тогтоомж нь сайн хэвээрээ л үлдэнэ. Ерөнхийдөө эрүүл мэнддээ анхаарал тавьдаг /эрт унтана, дунд зэрэг уудаг/ учир нь амьдралын идэвхтэй хэв маягаар амьдрахад нь хэрэгтэй. Гэвч хааяа өөрийн хөнгөмсөг зангаас болон хэт идэх ба согтууруулах ундаа уух хандлагатайгаасаа болж эрүүл мэндээ муудуулах эрсдэлтэй. Эмчийн зааваргүй дураараа эм тариа хэрэглэдэг.
Түүний хамгийн эмзэг эрхтэнгүүд нь уушиг, элэг, цөс, гар, мөр, хөл, ташаа, гэдэс. Бэлхүүс, нурууны гоёо өвдөлттэй /люмбаго/ мөн арьсны өвчнөөр өвчилдөг/дерматоз/.
Таргалах хандлагатай, ихэнх нь нас ахих тусам илүү намбатай болдог, гэхдээ ноомой, сул дорой болохгүй.
Спортод дурласнаар гэмтэж болзошгүй, гэхдээ Нум нь өвчний эсрэг шаргуу эсэргүүцэж эдгээдэг. Удаан өвдөж, оронд удаан хэвтэж чаддаггүй.

 

АЖИЛ МЭРГЭЖИЛ
Нум нь залуу наснаасаа өөрийн боломж бололцоогоо хэт үнэлдэг хүн. Эхэндээ тэр сэтгэл өндөр байдаг. Амьдралынхаа турш нэгэн хэвийн, эгэл жирийн ажил хийнэ гэж төсөөлж чаддаггүй. Сонирхолтой, нийтэд чухал ажлыг хийх хүсэлтэй. Эрч хүчтэй, идэвхтэй, ажилдаа том амжилтанд хүрдэг.
Нум байнга сурахыг мөн шинэ зүйлийг танихыг хүсдэг. Хамгийн гарамгай гүн ухаанчид энэ ордод төрсөн. Энэ бол дэвшилтэт үзэл бодолтой хүмүүс.
Нумд удирдах ажил илүү зохимжтой. Хэтэрхий хэцүү ажилд тохирохгүй. Ажлаа солих дургүй, ер нь сонгосон ажлаасаа л барина. Дуртай ажилдаа урамтай ханддаг.
Нум - эмэгтэй нь ажил албандаа эрэгтэйчүүдтэй мөр зэрэгцэн урагшилдаг мөн өрсөлдөж чадна.
Хамт олны дунд ажиллах нь түүнд илүү тохиромжтой мөн өөрөө ч дуртай. Захиргаатай харьцах харьцаа нь эсвэл хүндэтгэсэн, эсвэл харшилдаантай байдаг.
Бусад ордыг бодвол хөлсний ажилчид ба эмэгтэй эзэд ихэвчлэн энэ ордныхон байдаг.
Нөгөө талаар тэр сайн цалинжих чадваргүй. Азгүйтэх нь их байдаг. Зөвхөн талхны мөнгөө олж амьдралаа барна гэсэн бодол ч бий. Нум нь булхайтай хөзөрчин, дамын наймаачин байж болох талтай.
Түүнд тохь тухтай байдал ихээхэн хэрэгцээтэй. Харин мөнгөний гачаалд ордог нь өөрийн хэт эрх дураараа зангаас эсвэл мөнгөний асуудалд амарлингуй байдгаас болдог.
Нум амьтанд хайртай тул малын эмч эсвэл гүн ухаанч лам, сүмийн ажилтан ба шашны номлогч болдог байна. Гайхамшигтай сайн уран илтгэгч, лектор, нийгмийн зүтгэлтэн, улс төрч болно.

Нумын үйл ажиллагааны хир хэмжээ их өргөн: гарамгай тамирчин, машины болон морины уралдаанч, анчин, ботаникч, химич, инженер, эмч, мужаан, тогооч, сурвалжлагч, орчуулагч, хуульч, шүүгч, зочид буудлын болон казиногийн эзэн, худалдаачин зэрэг болно.
 

ХАЙР ДУРЛАЛ - ГЭР БҮЛ
Нум нь Галд харьяалагддаг тул гал асахад агаар хэрэгтэй учраас Агаар эсвэл Гал махбодиос найз нөхдөө, амьдралын ханиа сонгосон нь дээр. Устай харшиж,газартай зөрчилдөнө.
Нум нь галын тэмдэг ч Хониных ба Арслангийнх шиг үнсэн доторх цог мэт тайван гал биш. Нумын гал нь нэг бол гэнэт аянга цахилгаан мэт цахиж нэг бол гэнэт алга болдог. Заримдаа түймэр мэт.
Сумаа хаашаа харваснаас шалтгаалж Нум нь хоёр янз байдаг.
Эхний Нум нь дээшээ, оюун санааны оргилд тэмүүлсэн байдаг. Бүх талаараа өөрөөс нь илүү, давуу, төгс төгөлдөр хүнийг хайдаг. Цэвэр ариун тачаал хүслийг сонгосон хүнтэйгээ хуваалцдаг.
Дараагийн Нум нь уудам, далайцтай зорилгыг сонгодог. Биелшгүй мөрөөдөлд автдаггүй. Түүний хайр дурлалын бай хязгааргүй. Хайр дурлал нь түүний хувьд спорт, адал явдал юм.
Нум бол ганц биеийн тэмдэг. Тэр амархан дурлаж бас амархан хөрдөг. Нум нь гэрлэхээ хурдан шийдэж чаддаггүй, цагхугацаа их авна. Түүнийг "барьж авах" тун хэцүү. Харин нэгэнт л гэр бүлтэй болохоор шийдсэн бол гэр бүл нь их аз жаргалтай болно. Азгүй гэрлэлт ховор тохиолддог.
Хайр дурлалдаа тийм ч романтик биш гэхдээ сонгосон хүнийхээ зөвхөн сайн зан чанаруудыг л олж харахыг хичээдэг мөн чин үнэнчээр ханддаг. Тэр өмчирхөг зантай биш, түүний хардалт нь гайгүй.
Түүнийг үнэнч биш гэдэгт нь буруутгавал тэр тэвчиж тэсэхгүй. Хэрүүл хийснийхээ дараа гэмшиж эвлэрэхийг хичээдэг.
Нумын эрэгтэй нь ч, эмэгтэй нь ч эргэн тойрноос ялгарч байгаа хүнийг сонгодог. Энэ хүн нь өөр нийгмийн өөр орны өөр шашны хүн байж ч болох ба өөр орон руу шилжин тэндээ амьдарч чадна.
Хотын захад амьдрахыг эрхэмлэдэг, түүнд нар, агаар их хэрэгтэй. Эрх чөлөөг мэдрэх дуртай.
Нум амьдралыг баяр болгож чаддаг ховор чадвартай. Спортоор хичээллэх, өөрийгөө боловсруулах, аялах, гүн ухаан судлах зэрэгт цаг гаргадаг.

Энэ ордонд төрсөн хүмүүс: Нострадамус, Мария Стюарт, Бетховен, Марк Твен, Плеханов, Сталин, Черчилль, Де Голль, Жуков, Карнеги, Дисней.
 

НУМ-ЭРЭГТЭЙ
Энэ хүн төлөв төвшин, гүн ухаанч хүн. Нумын тэмдэг нь - нумаар сум харваж буй кентавр, энэ нь түүний хоёрдмолыг билэгддэг: нэг талаас маш хөгжсөн, нөгөө талаас эгэл жирийн.
Эхний янз бол эрдэмтэн, улс төрч, гүн ухаанч янзтай. Энэ бол байлдагч, түүний байлдааны талбай нь лаборатори, танхим, индэр зэрэг болдог. Хэдий тэр хөгжилтэй ба сайхан сэтгэлтэй ч хааяа хүртэшгүй зүйлд хүрэх гэж зовдог. Тэр их сонин хүн.
Дараагийн Нум бол цэрэг, далайчин, далайн дээрэмчин, тэнүүлч, балмад этгээд янзтай. Тэр маш их амьдралын эрч хүчтэй, их идэвхтэй, түүнд эмэгтэйчүүд их татагддаг. Эрэлхэг зоригтой, номхотгошгүй, хөдөлгөөнтэй, адал явдалд дуртай.
Түүний хамгаалж, өмгөөлж эсвэл тэмцэж байгаа бүхий л зүйлс нь гэрлэхэд нь маш бага хугацаа үлдээдэг. Түүнийг өөртөө татахын тулд юуны өмнө унаж яваа морьноос нь буулгаад, түүнийг ямагт хүрээлж байдаг тойрон хүрээлэгчдээс нь холдуулах хэрэгтэй. Тэр таныг агаарт шидэж харин барьж авахаа мартаж мэдэх хүн .
Нум нь их өөдрөг үзэлтэй, тун итгэмтгий, гэнэн учир ихэвчлэн гэнэддэг. Гэвч тэр хоосон мөрөөдөгч биш. Түүний мөрөөдөл боломжгүй, бодлогогүй мэт харагдавч танин мэдэх, логик тал нь зүйд нийцсэн байдаг. Тэгээд ч хүмүүс түүний тэмүүллийг сайшаадаггүй мөн биелэхээс нь өмнө үгүй хийхийг хичээцгээдэг.
Хувь заяа нь түүнд ямагт туслаж байдаг азтай хүн ба хааяа энэ нь бүр шударга биш юм шиг санагдана. Ийм азтай болохоор хувь заяаны хүнд цохилтын дараа буцаад хөл дээрээ амархан зогсдог. Энэ нь бас хайр дурлалд ч байдаг. Худал хуурмагт дургүй тул хүний чин үнэн сэтгэлийг ямагт хайдаг.
Түүнийг дайсангүй гэж хэл болохгүй гэхдээ бусад ордыг бодвол илүү бага. Тэр хүмүүст илэн далангүй сануулга өгснөөр тэд нар нь түүнд гомддог, гэхдээ тэр хорон санаагүй гэдгийг нь ойлгодог учраас түүнийг амархан уучилдаг.
Нумын дутагдал бол ёс алдах болон анхааралгүй хайнга зан мөн. Гэхдээ тэр зориуд хэрцгий зан гаргадаггүй. Түүний яриа их шулуун, ямагт үнэн зөв байдаг ба бодож байгаагаа л хэлдэг.
Хөгжилтэй ба хорон муу санаагүй Нум ямагт гоёмсог зүйлс бас мэдээж үзэсгэлэнтэй эмэгтэйчүүд рүү тэмүүлдэг. Тэр төрөлхийн романтик. Нөхцөл байдлаа өөрчлөх хүсэл нь түүний амьдралын үзэл онолыг тодорхойлж байгаа юм.
Тэрээр баруун зүүнгүй хайр дурлалын элдэв явдалтай орооцолддог ч хүчтэй дасаж татагддаггүй. Эмэгтэй хүнтэй харьцах харьцаагаа хөнгөн хүлээж авдаг. Өөрт нь дассан байдал хэрэггүй, түүгээр ч барахгүй энэ нь түүнийг хүндрүүлдэг.
Хэдий секс болон эмэгтэйчүүд түүнд маш их таашаал өгдөг ч тэд түүний амьдралыг тодорхойлохгүй. Тэдэнд тоомсоргүй ханддаггүй харин ч бүр чин сэтгэлээсээ хайр дурлалд итгэдэг гэхдээ нэг эмэгтэйгээс амархан уйдаж залхдаг. Тэр эмэгтэй хүнд өөрийгөө бүхлээр нь зориулчаад дараа нь харамсахгүйгээр түүнээсээ салж чадна. Түүнд зөвхөн сайхан дурсамж л үлдэнэ. Түүнийг барих хэцүү. Тэр ямагт явж байдаг ба урт удаан хугацааны холбоонд тохирохгүй хүн. Эмэгтэйчүүд ийм эрэгтэй хүний төлөө харамсах нь ховор байдаг.
Түүний зан байдал нь ямар ч эмэгтэйг гомдооно. Эмэгтэй хүнийг анх хараад "чи миний янаг амраг болох тун боломжийн эмэгтэй байна" гэж хэлэхэд тухайн эмэгтэй нь зөвшөөрөөд бэлэн болонгуут тэр "эрэгтэй хүн янаг амрагаа сонгохдоо маш хөөрхөн эмэгтэйг л сонгодог юм" гэж гэмгүйхэн тайлбарлана. Үүнийг нь сонссон эмэгтэй баясч түүнд гомдохоо болино.
Эмэгтэйчүүдэд сэтгэгдэл төрүүлж чаддаг. Түүний сэтгэлийг эзэмдэнгүүт та түүний хууль ёсны эхнэр болно гэж. шийдэж магадгүй. Та үүн дээр эндүүрнэ учир нь тэр таныг янаг амрагаа болгоё л гэсэн бол та эхнэр нь биш янаг амраг нь л болно.
Нумд татагдсан эмэгтэйчүүд түүнд татагдсандаа их харамсдаг. Нум нь хөнгөн хайр дурлалын харьцааг эрхэмлэдэг. Гэхдээ үнэн шударгаар гэрлэх зорилгогүй байж тантай гэрлэнэ гэж хэзээ ч амлахгүй. Түүний хайр дурлал нь маш өнгөцхөн байдаг. Танд Нумын илэн далангүй ба үнэнч шударга зан нь таалагдаж болно. Тэр бүр урьд өмнө болсон хайр дурлалаа ярихад нь ч та дургүйцэхгүй байх.
Хааяа тэр гэрлэх шаардлагатай болдог. Гэхдээ ийм үед эмэгтэй нь түрүүлж энэхүү саналыг гаргадаг. Хэрэв та түүнийг цагыг нь тааруулаад барьж чадвал танийг түүнд тохирч байна гэж шийдээд гэрлэнэ. Гэхдээ ийм гэрлэлт гарцаагүй салахад хүргэнэ.
Түүнтэй холбогдсон эмэгтэйчүүд холбоогоо бодит байдлаас илүү ирээдүйтэй чухал гэж эндүүрдэг. Эмэгтэйчүүд бат бөх харьцаанд найдаж байхад Нум нь зөвхөн хайр сэтгэлийн хөнгөн харьцаа хайж байдаг.
Нум сээтэгнэх дуртай, гэхдээ түүнд зөвхөн секс хэрэггүй. Түүнд олон янзын байдал таалагддаг. Хэрвээ эмэгтэй нь түүнд дасч эхэлж байгааг мэдэрвэл бүгдийг тоглоом болгоод түүнээс сална. Та түүнийг бүх хөөрхөн хүүхнүүдийг сонирхож байдагт нь буруутгаж зэмлэдэг харин тэр хариуд нь бүгдэнтэй нь нөхөрсөг, найрсаг байхыг хичээж байна л гэж хэлнэ. Хэрвээ та түүнийгээ алдахыг хүсэхгүй байгаа бол хартай, сэрдэмтгий байх хэрэггүй, түүнд эрх чөлөөг олго. Түүнээс элдэв юм битгий асуу, орхино гэдгээрээ битгий сүрдүүлээрэй.
Тэр амьдралд яаж хандаж байна яг түүн шиг та хандвал түүний эхнэр болж чадна. Та энэ эрэгтэйд хүссэн бүхнийг нь өгөх ёстой. Та өөрийнхөө амьдралыг удирдахыг нь зөвшөөр, түүний сонирхолыг нь хуваалц, түүнтэй хамт спортод дуртай бол, спортод, аялалд дуртай бол аялалд яв.
Түүнд та өөрийнхөө сайхан сэтгэл, өгөөмөр ба эелдэг зангаа зориул, хэрүүл маргаан бүүүүсгэ. Тэр мөрөөдлөө биелүүлэхэд нь бүү саад бол, энэ үед нь та өөр юмхий. Гэхдээ бас таныг бүрэн захирч болохгүйг ойлгуул, та ч гэсэн эрх чөлөөтэй хүн. Магадгүй, нэгэн өдөр тэр танд "эмэгтэй хүнээс хайгаад байсан бараг бүх юм чамд байна" гэж хэлнэ.
Гэрлэлтийн дараа та их аялах болно тииймээс бэлэн байгаарай. Түүнд эрх чөлөө олгож харин өөрөө бүх юмыг хий. Яагаад гэвэл та түүнийг яагаад ч зогсоож чадахгүй, тэртэй тэргүй тэр өөрөө хүсвэл явна. Хэрвээ тэр буруу үйл хийвэл үүнийгээ хэлнэ.
Нум нь хамгийн үнэнч биш нөхрүүд байдаг. Өөр эмэгтэйтэй байх нь эр хүний онцгой эрх гэж үздэг мөн өөрийнхөө эр хүний чанарыг мэдрэх дуртэй. Ийм л учраас ан агнах дуртай байдаг.
Тэр таныг хэт илт шүүмжилж чадна, та үүнд нь дасах хэрэгтэй бас түүний гомдоосон найз нөхдийг тайтгаруулах болно. Харин Нум өөрөө ямар ч шүүмжлэлийг хүлээн авдаггүй.
Нум - нөхөр тансаг ба тохь тухтай байх дуртай. Түүний бодлоор эхнэр хүн гэр орноо чадварлаг авч явах, эр нөхрийнхөө эзгүйд бүх асуудлаа шийдсэн байх мөн гэр орондоо дулаан уур амьсгал бий болгох ёстой.
Тэр спортод дуртай, тиймээс телевизээр та түүнтэй хамт спорт үзэж магадгүй. Хэрвээ та их дур булаасан бол хамт олныхоо дунд таныг дагуулж явна. Хүнтэй харьцаж чаддаггүй уйтгартай эмэгтэйд дургүй. Таны авъяасаар бахархахыг хүснэ тиймээс энэ нь үнэхээр танд байдаг бол нуух хэрэггүй.
Тэр жоохон этгээд маягийн. Хувцасны чанарыг нь эрхэмлэдэг, импортын свитер, ороолт, өө сэвгүй оёсон костюм зэрэгт дуртай. Ихэвчлэн хээнцэрдүү харагддаг.
Бага хүүхдэд нэг их дуртай биш өсвөр насны хүүхдүүдтэй харьцах нь илүү таалагддаг: тэдэнтэй хамт аялалд явах, спортоор хичээллэх г.м. Эрэгтэй хүүхдэд илүү талтай, гэхдээ эмэгтэй хүүхэдтэй ч эелдэг зөөлөн байдаг.
Нумын ухаан болон мэдрэхүй нь адилхан хүчтэй хөгжсөн тул зөв, ухаалаг үйл хийх нь ховор. Тэр бүдрээд унасэн бол босоод эхнээс нь эхэлдэг. Үнэнч шударга сэтгэлтэй тул түүнийг бараг юм бүхэн дээр өршөөж, уучилж болно.

 

НУМ-ЭМЭГТЭЙ
Эдгээр эмэгтэйчүүд нь ч гэсэн хоёр янз байдаг.
Эхнийх нь - эрэгтэй хүүхдийн зантэй эмэгтэй. Хөдөлгөөн, спортод хамгаас илүү дуртай. Гэрлэлт, гэр бүлийн амьдралд дасах нь хэцүү. Эрх дураараа, овилгогүй, бардам, дайчин. Хөдөлгөөнтэй, овсгоотой, хашир тэрээр аливаа ажилд амжилтанд хүрдэг.
Энэ эмэгтэй юм бүхнээрээ эрэгтэй хүнтэй эн зэрэгцэхийг тэмүүлдэг. Нум - эмэгтэй Төвдөд байдаг эрэгтэйчүүдийн гандан орж эрэгтэй лам нарын амьдралын тухай шуугиант мэдээ бичихийн тулд хөхөө огтолсон гэдэг түүх ч бий.
Эдгээр эмэгтэйчүүдийн дунд лесби - эмэгтэйчүүд их байдаг. Өмссөн хувцас нь түүний зан араншинг илэрхийлдэг: костюм, спорт маягийн өмд, жакет, богино тайрсан үс. Гэвч жинхэнэ эмэгтэй шиг бас хувцасладаг: гоё даашинз, үслэг эдлэл, үнэтэй гоёл чимэглэл, сүүлийн үеийн үсний тайралт. Хувцсанд нь чанар харагдана.
Дараагийн янзад - дээд язгууртан эмэгтэй, эрх чөлөөтэй маягийн ухаантэй, атгаг сэжиг байхгүй хүн. Эрэгтэйчүүд түүнийг шагшин биширч, индэрт гаргахад, түүнд мэхийн ёслоход тэр дуртай. Түүнээс урвахыг өршөөхгүй. Гэвч хэрүүл маргаан үүсгэхгүйн тулд бүхнийг хийнэ. Харъяат байх дургүй тул эрх чөлөөт хайр дурлалын явдлыг эрхэмлэдэг.
Сексийн хувьд тэр бүтээлч ба бууршгүй. Секс нь түүний хувьд амьдрал ахуйгаа бүхэл бүтнээр нь мэдрэх боломж тиймээс аль болох их таашаал авахыг тэмүүлнэ. Хөгжилтэй, сонирхолтой тэрээр амьдралыг үнэлж чаддаг - хайр дурлал, ажил, урлаг, спорт г.м. Тэр их амьдралын баяр баясгалантай ба уран, зөгнөлт сэтгэмжээр дүүрэн байдаг. Түүнтэй хэзээ ч уйдахгүй.
Нум - эмэгтэй эр хүнийг сонгохдоо өөртөө таарсан, тохирсныг сонгодог учир нь тэр өөрийн хүслээ бүрэн хангаж чадсан үедээ л жинхэнээсээ аз жаргалтай байдаг.
Гэр бүлийн амьдралд тэр их чухал ханддаг ба гэр бүлээ нийцтэй болгохыг хичээдэг. Гэхдээ амьдралаас таашаал авах хүсэл нь номхотгошгүй тул энэ нь түүнийг гэр бүлийн амьдралаас холдуулдаг тал бий. Түүний гадуур зугаалдаг явдалд нь тэсвэр тэвчээртэй ханддаг эр нөхөр хэрэгтэй. Эр нөхрийнхөө ийм явдалд ч тэвчээртэй ханддаг учир нь өөрийнхөө үнэ цэнийг сайн мэднэ.
Нум - эмэгтэй нь этгээд маягийн, урлаг, ном, гялалзсан хамт олон зэрэгт дуртай.
Эвгүй байдалд оруулах асуулт тавих ба илэн далангүй юм хэлэх зэрэг нь таныг гайхшруулна. Таны сонсохыг хүссэн бүхнийг тэр хэлдэггүй. Энэ эмэгтэй шулуун, учир нь тэр байгаа юмыг байгаагаар нь л хардаг. Энэ нь мэдээж бас нэг авъяас. Тэр бас сайхан үгс ч урсгадаг.
Нөхөрсөг мөн илэн далангүй энэ эмэгтэй өөрийн дур булаасан байдлаараа таны зүрхийг бүр ухрах чадваргүй болтол чинь эзэмдэж чадна.
Тэр их ухамсартай, зүй тогтоолтой, ямар ч нөхцөл байдалд сайн сайханд итгэж аз жаргалтай байж чаддаг.
Өөрт нь ашиггүй байсанч бай та үнэн үг сонсмооргүй байсан ч хамаагүй Нум - эмэгтэй хэзээ ч худлаа ярьдаггүй. Үнэн үг хэлснийх нь хариуд уурлаж, хашгирах хэрэггүй тэгвэл тэр гомдсондоо тэсэрч магадгүй.
Тэр их эрх чөлөөтэй тул ганцаараа амьдарч чадна.Тэд нэг газраа удаан байх дургүй. Энэ ордныхон эрэгтэй эмэгтэй аль нь ч төрөл төрөгсдөөсөө холхон байдаг. Нум - эмэгтэй нь байнгын хөдөлгөөнд дуртай.
Ямар нэгэн юм түүнээс хүсч байвал зүгээр л гуй, хэзээ ч битгий шаардаарай. Түүнийг шахаж, захирч, тушаахад тэр туйлын дургүй. Ийм аргыг тэр аймшгийн гэж үздэг. Түүнийг хүчээр албадах юм бол төрсөн ээж нь ч бай, хайрт хархүү нь ч бай үгэнд нь орохгүй. Гэхдээ үүн дээр нэг анхаарах юм байна. Хэдийгээр захирагдах дургүй ч, та юм бүхэн дээр хатуу байх хэрэгтэй, учир нь сул дорой эрчүүдэд тэр туйлын дургүй. Та түүнтэй яг бүсгүй хүнтэй харьцаж байна гэдгээ мэдрүүлбэл түүнд таатай байх болно.
Харин Нум - эмэгтэй нь хайрт хархүүгийнхээ төлөө ч өөрийнхөө хувь хүнийхээ зан чанарыг үгүй хийхгүй. Түүнд номхон, дуулгавартай зан байдаггүй.
Эдгээр ордны эмэгтэйчүүдийн ихэнх нь нөхөрлөлийг хайр дурлалтай андуурдаг. Нэлээн илэн далангүй байдаг ч сээтэгнэдэггүй. Юу мэдэрч байна яг тэгж л ярьдаг ба үйлддэг. Түүний хэт илэн далангүй зан нь бусдад буруу бодол төрүүлж магад.
Энэ бол маш их сэтгэлийн тэнхээтэй эмэгтэй. Түүний бардам зан хэцүү нөхцөл байдлаас авардаг. Зүрх сэтгэлийнхээ шаналалыг тоглоом тохуу болгож чаддаг. Таниас хагацахдаа зөндөө их уйлах боловч таньтай үүсгэсэн хайрын харьцаа нь ердөө л нэг түр зуурын явдал байсан гэж найзууддаа хэлнэ.
Нумын үнэнч шударга занд нь эргэлзвэл түүнийг эгдүүцэхэд хүргэнэ. Эрчүүд Нум - эмэгтэйг ихэвчлэн буруугаар хүлээж авдаг. Хэрвээ тэр ямарч хайрын явдал үүсгэх бодолгүйгээр илт сээтэгнэж байвал хүйтэн, сэтгэлгүй эмэгтэйн юм гэсэн сэтгэгдэл төрүүлдэг. Харин яг үнэн хэрэг дээрээ тэрээр бүр гэртээ хөгширсөн эмэгтэй болж ч болно. Тэгэхдээ хортой, ууртай, үглээ болдоггүй. Эрэгтэй хүнийг орлуулах мөн өөрийгөө завгүй болгох зөндөө олон сонирхолтой зүйлс түүнд ямагт хангалттай байдаг.
Нум - эмэгтэй нь итгэмээргүй идеалист хүн. Өөрийн эрх чөлөөг их үнэлдэг, түүнийг гэрлүүлэхийн тулд та нэлээн хүч зарцуулна. Эрэгтэйчүүдтэй харьцах түүний харьцаанд элдэв ёсорхол байдаггүй, учир нь өөрийгөө эд нартай эн тэнцүү гэж Үздэг. Гэвч түүнд бүсгүй шинж байлгүй яахав. Нум - эмэгтэйд хартай эр нөхөр тохирохгүй, учир нь тэр нөхөртөө үнэнч биш байж болно гэж үздэг.
Нум - эмэгтэй нь адал явдалд /авантюр/ их дуртай, түүнд амьдралын эрч хүч ямагт буцалж байдаг. Түүний хувьд хамгийн чухал нь өөрийгөө илэрхийлэх, тодруулах. Өдөр тутмын эгэл жирийн байдалд үнэхээр дургүй, тийм учраас хайрт хархүүгээ өглөөнөөс орой хүртэл ажиллахыг хэзээ ч албадахгүй. Мөнгөн дээр тогтдог амьдрал түүнд сонин биш.
Тэр их үнэнч шударга тиймээс өөрийн нэр төр мөн хүмүүс түүний талаар юу бодож байгаа зэрэгт жаахан хөнгөмсөгөөр ханддаг. Ер нь бол түүнийг эрчүүд хүрээлсэн байдаг гэхдээ тэр өөрийнхөө ёс суртахууныг өө сэвгүй гэж мэддэг, энэ нь түүний хувьд цорын ганц чухал зүйл. Давхар утгыг нь ойлгоогүй болохоор шальдар бульдар онигоо сонсоод инээж магадгүй. Далд утга ба хоёр тийшээ ажиллах зэргийг Нум нь ихэвчлэн ойлгодоггүй, тэр их итгэмтгий, гэнэн, энэ нь түүнийг эмзэг болгодог. Ухаан болон зүй тогтоол Нум - эмэгтэйн зүрхийг хамгаалдаггүй, зүрх нь ихэвчлэн эмтэрсэн байдаг.
Нум -эмэгтэй нь жоохон болхи, эв хавгүй. Та түүнийг ажиглаад үзээрэй, тэр гудамжаар гоёмсог гунхан алхаж явж байгаад замын хажуу дах довжоонд бүдэрнэ, тэнцвэрээ олохын тулд мухлагнаас барих мөртөө хэдэн хайрцаг унагаана. Гэхдээ түүний амьдралын баяр баясгалан, найрсаг ба нөхөрсөг зан нь байдлыг авардаг. Ийм үед тэр болхи гөлөгийг санагдуулна.
Нум - эмэгтэйн идэх дур нь гайхалтай сайн, чанартай, сайхан дарс болон амттай хоол зэрэгт дуртай; чанартай хувцас худалдан авдаг, мөнгөө хайрлахгүйгаар тав тухтай аялдаг. Мөнгөний төлөө мөнгө нь түүнд сонин биш.
Тайзны гэрэл чийдэнд дуртай тул тайзан дээр гарч чаддаг. Тэр өөрийн ажил албаа таны төлөө орхино гэж бүү найд. Таныг эсвэл үзэгчдийг сонгох ёстой гэж түүнийг бүү албад. Хэсэг хугацааны дараа тайз болон үзэгчид түүнийг уйдаана тэгээд гэр лүүгээ буцаад ирнэ. Үнэн шударга бол - сайхан зүйл харин худал хуурмаг бол - муухай зүйл гэж үздэг хүн л түүнд хэрэгтэй.
Тэр аялахад ямагт бэлэн байдаг түүнийг гэртээ барих боломжгүй. Түүнтэй хамт амралтанд яв эсвэл түүнд итгээд ганцаар нь явуул.
Хайр дурлал болон гэрлэлт зэрэгт жаахан хүйтэн ханддаг хандлага ньтүүнд мэдрэмж дутагдаж байгаа юм шиг санагдуулна, гэвч тийм биш. Хайр дурлалын уян нялуун кино эсвэл зохиол уншихдаа тэр уйлдаг. Магадгүй таны хамгийн анх өгч байсан хайрын захиаг ч хадгална.
Тэр муугүй гэрийн эзэгтэй ч байнга тоос арчих шаардлага, эмх замбараатай байлгах, ороо хураах зэрэг нь түүнд ядаргаатай байдаг. Энэ бүхнийг тэр үзэн ядна. Гэрийн үйлчлэгчид энэ бүхнийг дуртайяэ даатгана.
Тэр өөрийн байртай тохиолдолд, бусдын тусламжийг авах бололцоогүй байвал бүх хүч тэнхээгээ зарцуулаад гэрээ эмх замбараатай байлгахыг хичээнэ. Энэ эмэгтэйн бардам зан нь гэрт шаардлагтай юм бүхний гхийхэд хүргэнэ. Нэгдүгээрт, түүнийг гоо үзэсгэлэн ба цэвэр цэмцгэр байдал хүрээлсэн байх ёстой; хоёрдугаарт, түүний өмнөөс хэн ч хийхгүй гэдгийг тэр ойлгодог.
Хоол хийх чадварынх нь тухай тодорхой нэг юм хэлэхэд хэцүү, учир нь түүнд хоол хийх онцгой хүсэл байдаггүй.
Хэрвээ тэр жинхэнээсээ гомдсон бол зан араншин нь хорсол болж хувирна, гэхдээ өгүүлбэрээ дуусгаж амжилгүй юу хэлснээ мартчихдаг. Тэр хэзээ ч гутранги хүнтэй хамт байж чадахгүй.
Нум - эмэгтэйн хүүхдүүд өөрийг нь шүтэн хайрлах болно. Ер нь хүүхдүүдтэй эвтэй байж чаддаг ба тэд нарын дунд байх дуртай. Түүний гэр үргэлж хүүхдүүдийнх нь найз нөхдөөр дүүрсэн байдаг. Эхийн үүрэг Нум - эмэгтэйг ядраадаггүй, тэр эрч хүчтэйгээр үүргээ биелүүлж чаддаг.
Зочдоо түүн шиг сайхан гоёмсгоор угтаж, хүлээж авч, зугаацуулж чаддаг хүн байхгүй. Тэр зочидтойгоо ямагт нөхөрсөг, найрсаг байдаг. Өөрсдийг нь дуртайяа хүлээж авдгийг зочид нь ч ямагт мэдрэх болно.
Та түүнийг чөлөөтэй байлгавал тэр танд үнэнч, танд итгэж мөн таныг хайрлана. Эдгээр зүйлс нь түүний хувьд хуваагдашгүй. Өөрийн хайраа өгснөөр бас нөхөрлөлөө ч өгдөг.

 

БҮСАД ОРДТОЙ ТОХИРОХ НЬ
Нум Хонь руу хүчтэй татагдана, хэдий эдгээр хоёрт нийтлэг юм их байгаа ч гэрлэлт нь таагүй байна.
Үхэртэй хайр дурлал үүснэ ба харилцан бие биеэ таална. Гэрлэлт нь нийцтэй байнэ.
Ихэртэй гэрлэлт нь таагүй байна.
Мэлхий Нумыг хайрлана, Нумын эрх чөлөөтэй байдал нь түүнийг их зовооход хүргэнэ. Гэхдээ Нумын амьдралын эрч хүч Мэлхийг өөрчлөх чадвартай.
Нум ба Арслангийн хооронд нийтлэг зүйлс их байдаг: чин үнэнч, тэсвэргүй, үнэнч шударга мөн адилхан зан араншинтай. Гэрлэлт нь аз жаргалтай байна.
Хэдий Охин ба Нум бие биедээ татагдах ч хоорондох гэрлэлт нь азгүйтнэ.
Жинлүүр ба Нум бие биетэйгээ эвээ амархан олно, бат бөх гэр бүл болно.
Хилэнц ба Нум нь бие биеэ хүндэлдэг, тэдний хооронд нөхөрлөл ба хамтран ажиллах нь амархан .
Матар, Нум хоёр олон нийтлэг сонирхолуудтай, Матрын чухал байдал Нумд нэмэр болно. Бие биедээ татагдвал аз жаргалтай гэр бүл болно.
Хумхтай гэр бүл болвол нийцтэй байна. Хоёулаа идэвхтэй, хөдөлгөөнтэй, бие биеэ их таашаана. Аз жаргалтай гэр бүлд нь саад болох цорын ганц зүйл бол Нумын тогтворгүй байдал.
Нум ба Загас бие биедээ их хүчтэй татагдана гэвч хоорондоо зарчмын зөрчилдөөнтэй байдаг тул гэр бүл нь аз жаргалтай байх нь ховор.

profile Шүүмжлэлтэй бай гэхдээ бүдүүлэг биш
Хатуу бай
гэхдээ дээрэлхүү биш
Хөгжилтэй бай
гэхдээ тэнэглэж биш
Сайхан сэтгэлтэй бай гэхдээ зөөлөн биш

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/1973164/08e/trackback

profile

magic88

2009.07.22 21:09:18
*.36.142.102

honinii ord bijij ogooch.........
profile

사랑 ХАЙР

2009.07.22 21:18:08
*.158.116.88

хонины ордны хүмүүс зурхайгаа уншаарай


 

 

 

 


   За ингээд Ихрийн ордны зухайг орууллаа. Ихрийн ордныхоон уншаад аваарай....

Махбодь: Агаар
Эзэн гариг: Меркурий
Билэг тэмдэг: Гурвалжин дүрс, баг, гар, од
Өнгө: Цагаан, саарал, цайвар цэнхэр, чернилэн ягаан, шар. Ногоон өнгө зохихгүй.
Чулуу: Агат, гранат, яшма
Төмөрлөг: Алт, мөнгө
Сайн өдрүүд: Лхагва, Ням
Муу өдрүүд: Пүрэв
Азын тоо: 3, 5, 12, 18.

 

 

 

ЗАН БАЙДАЛ
Ихрийн ордынхны агаар солигдмол, нэг бол дулаан нэг бол хүйтэн. Хамгийн их хувирамтгай орд юм. Тэд өөрсдийнх нь эсрэг шүүмжлэл, элэглэл, доог тохууг зөнгөөрөө мэдэрч үл тоодог.

Амьдралаа өөрийн хүсэл сонирхолд нийцүүлэхийг хичээдэг. Хэн нэгнээс шалтгаалж амьдрахыг хүсэхгүй.Тодорхойгүй зантай, байнга хоёрдмол санаатай. Хоёрдмол амьдралаар амьдарч чадна. Хоёрдмол зан авиртай: нэг талаас хурц ухаан, дур булаам байдал, хөгжилтэй зан нөгөө талаас уур цухал, ичгүүргүй зантай.

Ихрийн ордынхон ухаантай, бүх талын мэдлэгтэй, дасан зохицох чадвартай. Хүмүүст ухаан, дур булаам байдлаараа нөлөөлдөг. Энэ ордод 2 хүн зэрэгцэн оршино. Сэтгэн бодохдоо, яриа хөөрөө өрнүүлэхдээ сайн. Маш нийтэч. Тэд аливаа зүйлийг шүүрэн авдаг.

Нөгөө талаас цухалдуу. Хийрхүү. Жижиг юмыг том болгох, бэртэгчин, хар амиа бодсон, аар саар юмаар хөөцөлдсөн, хүйтэн шазруун зантай.

Заримдаа хийж байгаа зүйлээ зөнд нь хаядаг тул амжилт олох нь ховор. Өөртөө итгэлгүй байдал, энергийн дутагдал, хувь заяандаа даатгах /фатализм/ зэрэг нь түүнд эргээд хор болдог. Хувирамтгай зан авираасаа, аливаа өөрчлөлтөнд дуртайгаасаа болж оршин суугаа газар, ажил төрөл, бодол санаагаа байнга өөрчилдөг.

Ихэр, шинэ сонин үзэл санаа, шинэ сэтгэлгээ дүүрэн хүмүүс бөгөөд аливаа зүйлийн учир жанцанг олохдоо гаргууд. Арга овтой. Зохион бүтээх чадвартай. Шинэлэг зүйлд соргог. Бүх насаараа суралцдаг. Хэвшмэл юм бүхэнд дургүй. Хэрэв хичээж зүтгэвэл амжилт олох нь гарцаагүй.

Энэ ордонд төрсөн хүмүүс шүүмжилж мэтгэлцэж чаддаг ба хуучинсаг үзэл хуучинсаг хүмүүсийг тэвчдэггүй. Удаан сэтгэдэг, дууриамтгай хүмүүст дургүй. Тэд ярих дуртай харин сонсох дургүй. Ерөнхийдөө Ихэр найрсаг зантай. Амьдралд тохиолдох ямарч нөхцөлөөс хөнгөхөөн гарч чадна. Тэр хүмүүсийг эрх мэдэлдээ оруулж байнгын түгшүүртэй байдалд байлгадаг.

Нэгэн зэрэг олон ажил бүтээж чадах боловч өдөр тутмын аар саар зүйл тэднийг залхаадаг. Тэрээр ёсчлон нямбай хийх, нэгэн хэвийн байдалд байх сонирхолгүй. Анхаарал нь ихээхэн сарнидаг тул байнга цагаасаа хоцордог.

Ихрийн ордынхон замбараагүй, ёс журамгүй, итгэл хөсөрдүүлэхээс буцахгүй. Ихээхэн хийрхүү янз бүрийн "мания"-д автдаг. Өөрийн хүслийн тэс эсрэг биеээ авч явдаг.

 

ЭРҮҮЛ МЭНД
Ихэр урт гар хөлтэй, бараг таргалдаггүй, хуурай мэдрэмтгий арьстай. Байнга даарч ханиад томуу, харшилд амархан өртдөг. Ер нь сайн биетэй бөгөөд хэт их идэх, архи дарс хэтрүүлж уудаггүй. Тархи нь байнга ажиллаж байдаг учраас сайн унтаж амрах хэрэгтэй боловч тэд биеэ суллаж амрааж сураагүй. Шөнө нойр нь хүрдэггүйгээс болж мэдрэлийн ядаргаанд орох нь элбэг.

Үе мөчний өвчин, тархи толгойн өвчин, уушиг, амьсгалын замын өвчинд ихээхэн нэрвэгддэг. 12 ордоос хамгийн их аваар осолд орж гэмтдэг. Тэдэнд нар, цэвэр агаар сайнаар нөлөөлнө. Мах их хэмжээгээр идэх муу.

 

АЖИЛ МЭРГЭЖИЛ
Ихрийн ордыхон машид авъаслаг. Урлаг, утга зохиол, соёл шинжлэх ухааны ихэнхи салбарын хамгийн олон суутнууд Ихрийн ордод төрсөн байдаг. Ихэнхи нь оюуны хөдөлмөр эрхэлдэг. Сэтгэгдэл, сонирхол нь байнга солигдож байдаг ажилд дуртай.

Бараг бүх Ихэр үг яриа сайтай бодол санаагаа чөлөөтэй илэрхийлж чаддаг тул зохиолч, яруу найрагч болох нь олонтаа. Гадаад хэлийг түвэггүй сурна. Хэрэв өөр юманд анхаарлаа сарниулчихгүй л бол ямарч ажлыг амжуулна. Тэдэнд хурдан шаламгай үйлдэл хийх шаардлагатай оюуны хөдөлмөр маш тохиромжтой. Ихэр асар хурдан шийдвэр гаргаж чадна. Тэрээр шинэ санаа, оновчтой арга зохион бүтээх чадвартай. Шүүмжлэхэд дургүй. Бусад хүмүүсийн салан задгай бохир заваан байдал дургүйг нь хүргэдэг.

Мөн түүнчлэн яриа хөөрөө сайтай тул сүрхий худалдаачин болж чадах бөгөөд техникийн ажилтан, жүжигчин, сэтгүүлч, лам, нарийн бичиг, шүдний эмч болдог. Тайлан, илтгэл, бичиг баримт янзлахдаа сайн. Судалгаа шинжилгээний ажил Ихэрт тун тохиромжтой.

Ихэрт тэвчээр тогтвортой зан маш дутмаг. Өөрийнхөө нэг юмыг хаячихаад өөрөөсөө эрээд эрээд ер олохгүй байгаа юм шиг сэтгэгдэл төрүүлдэг.

 

ХАЙР ДУРЛАЛ - ГЭР БҮЛ
Тэдэнд дурлах амаргүй. Өөрт нь хайртай хүнээс бултдаг зантай. Хүнтэй амархан танилцдаг боловч урт хугацаагаар холбоотой байх нь ховор. Нэгэн хэвийн харьцаа уйтгартай санагддаг учир гэр бүлийн амьдрал нь тэр болгон тогтвортой байж чаддаггүй. Заримдаа ч дарамттай юм шиг санагдана.

Ойр дотны хүмүүс нь ямар нэгэн байдлаар дургүйг нь хүргэвэл харьцаагаа шууд таслахаас буцахгүй. Ихэнхи тохиолдолд хатуу сэтгэлтэй, өр зузаан. Дурлал Ихрийн хувьд тоглоом. Түр зуурын холбоо сүлбээнд амархан ордог бөгөөд сексийн амьдралд элдэвтэй. Найз нөхөд, хайртай хүнээ агаар, гал махбодитой хүмүүсээс сонгох нь зөв. Газар, ус махбодь таарамж муутай.

Эцэг эхийн үүрэг хариуцлага тэднийг ихээхэн залхаадаг. Үр хүүхэдтэйгээ үе тэнгийн мэт харьцах боловч анхаарал бага тавьдаг. Учир иймд үр хүүхэд нь зохих ёсны хүндэтгэл үзүүлэхдээ маруухан.

Ихрийн ордыхон хүмүүсийн хоорондын харьцааг маш сайн мэдэрдэг, өрнүүлж чаддаг учраас гарамгай улс төрч болж чадна. Тэд таныг ямарч асуудал дээр амархан ятгаж чадна. Хэрэв та түүнд гомдвол шууд л ойлгох бөгөөд бодлыг чинь дор нь өөрчилж бас чадна. Ихэр өөрийн санал бодлоосоо ухрах тохиолдолд ажиггүй амирлангуй хүний дүр үзүүлдэг.

Ихэр туйлын зорилгодоо хүрэхийг эрмэлзэх боловч яг түүнээ тодорхойлж чаддаггүйн учир нь мөнгө төгрөгч тэр, алдар нэрч тэр, хайр дурлалч тэр дангаараа Ихрийг бүхэлд нь эзэмдэж чаддаггүй. Тэрээр ямар нэгэн боломжгүй зуйл рүү тэмүүлдэг.

Тэд энэ дэлхий дээр ирсэн харь гаригийн хүн мэт. Гэвч ямарч ажилд түүртэхгүй боловч хэзээд сэтгэл хангалуун бус.

Ихэр гадаадад аялалаар явах, ер бусын гоё чамин зүйлсд дурладаг. Ёстой шал хэрэггүй юм худалдан авдаг үүнээсээ болж өр ширэнд орох нь элбэг.

 

ИХЭР-ЭРЭГТЭЙ
Та Ихэрт дурлавал уйдна л гэж байхгүй. Тантай үргэлж 2 хүн байна гэж бод. Хоёуланг нь та сонгосон. Та түүнийг хаана яваа хэзээ гэртээ ирэхийг хэзээ ч мэдэхгүй. Тэр талх авчирна гэж гараад 3 хоногийн дараа ч ирж мэднэ. Ганцхан юманд итгэлтэй байж болно, хаана хөгжилтэй байна тэр тэнд яваа.

Ихэр эрэгтэй ард түмний хайртай хүү чадварлаг яриа хөөрөөтэй хүн, түүнд халамж анхаарал, хайр энхрийлэл зайлшгүй хэрэгтэй байдаг. Түүнд ганцаардлаас аймшигтай зүйл үгүй . Зөвхөн ганцаардлаас зугтсандаа тэрээр нийгмийн хамгийн доод түвшний шаар шавхруунуудтай ч нөхөрлөж чадна.
Тэд хурц ухаантай, хөдөлгөөний эвсэлтэй, хүнд магтаалын гоё үг хэлж чаддаг. Ихэр хамт олны зүрх сэтгэлийг татсан хүн.
Ихрүүдийн сэтгэл санаа, ааш мөн түүний амьдралын зорилго ч бас ямар ч үед өөрчлөгддөг. Ихэнх үед ихрүүд амьдралдаа сэтгэл хангалуун биш гэдгээ илэрхийлдэг.

Тэд аливаа зүйлд туушдаа биш. Өнөөдөр тэртанд хайраа илчлэх боловч маргаашийн болзоонд ирэхгүй байж чадна. Хэрвээ та үүнийг нь уучилбал маргааш нь таньд гэрлэх санал тавих боловч тун удалгүй хамтдаа аз жаргалгүй байна гэдгээ итгүүлэх болно. гэвч та түүнд гомдох хэрэггүй, яагаад гэвэл цагийн дараа тэр танд тэс өөр зүйл хэлнэ. Хэрвээ та тоглох дуртай бол тэр таны сайн хамтран тоглогч болно. Гэхдээ, мэдээж бооцоогоо тавихаасаа өмнө сайн тоглогч ч гэсэн тоглоомныхоо дүрмийг сайн мэдэх ёстой.

Хэрвээ та Ихрийн ордны эрчүүдтэй харьцахдаа хэтэрхий ойртохгүй, өөрийнхөө сэтгэл санааг халуунаар илэрхийлэхгүй байвал түүнтэй харьцах нь тааламжтай болон энгийн байна. Түүний хүзүүнээс нь бүү зүүгд. Тэд байнгын дарамтыг тэвчиж чадахгүй.

Түүнд нэгэн далд нууцлаг зүйл байдагтай нь мөн тэр хэний ч өмнө өөрийгөө нээдэггүйтэй нь та эвлэр. Түүнтэй тайван бөгөөд энгийн харьц түүнийг бүү залхаа. Түүний анхаарлыг татмаар байгаа бол түүний санаа сэтгэлгээг нь байнга сэргээхийг хичээ. Дуугүй хүнд тэр дургүй. Оюун ухаанаараа түүнд бууж өгдөггүй эмэгтэй хэрэгтэй. Түүнтэй хамт өөрчлөгд тэгвэл та хоёрын дурлалын түүх удаан үргэлжлэнэ.

Тэд юу ч бодолгүй шинэ найз нөхдийн төлөө хуучин найз нөхдөө орхино. Энэ нь зүрх сэтгэлгүйгээс биш харин түүний зан характер хувирч байгаатай холбоотой юм. Олон хүнд тэр сэтгэлгүй, өр зузаан хүн мэт сэтгэгдэл төрүүлнэ.

Тэд нэг гэрлэлтээр хязгаарлагддаггүй, ялангуяа залуу насандаа гэрлэсэн бол. Гэхдээ ер нь бол гэр бүлийн амьдрал түүнд хэцүү байдаг. Эхнэрийн үглэх өө сэв эрэхэд нь маш дургүй. Ихрүүд хаана ч байсан гэртээ юм шиг л байдаг. Хуучин зүйлдээ дасах нь ховор. Ихрүүдтэй харьцаж байгаа бол үүнийг санаж явах хэрэгтэй.

Хөрөнгө мөнгөний тал дээр гэвэл Ихрийн 2 нүүр харагдана. Залуу сайхан насандаа Ихэр өгөөмөр байж чадах боловч өтөл насандаа харамч болдог. Гэхдээ хураасан хөрөнгө зоорь түүнд сонин биш.

Тэр танд үнэнч байх болов уу? Өөрийнхөөрөө үнэнч байна.

Хүүхнүүдэд тэр таалагддаг. Эхнэртэй учир тэднээс хол байна гэж бүү бод. Ихэр энэ харьцааг байх л ёстой зүйл гэж боддог учраас хэрэв та хардаад эхэлбэл ихэд эмзэглэнэ.

Ихрийн эргэн тойрон хов жив тасардаггүй. Түүний нууц амрагийн холбоо сүлбээ ихэнхдээ амжилтгүй дуусдаг нь сэтгэл хувирамтгай зангаас нь болдог.
Хүүхдэд сайхан сэтгэлээр зөөлөн ханддаг. Тэдэнтэй ойр дотно харьцаж амалсан амлалтаа гүйцэтгэхийг хүсдэг боловч тэр болгон биелдэггүй нь харамсалтай.

Сексийн амьдралд Ихэр сайнгүй, ялангуяа биеийн хүчний секс түүнд гол биш. Ихэртэй ойртсоны дараа ихэнхи эмэгтэй сэтгэл дундуур үлддэг. Тэр бодит эмэгтэйг гэхээсээ түүнийг хайрлаж буй хайраа хайрладаг. Романтик хайр дурлал сексийн харьцаанд биш уран сэтгэмжинд нь нөлөөлдөг билээ. Эмэгтэй хүн эхлээд түүний дур булаам байдал, аятай яриа хөөрөөнд татагддаг боловч яваандаа танд биш өөртөө илүү хайртай юм байна гэдгийг ойлгоно.
Ихрийн хувьд таны зиндаа нийгэмд эзлэх байр суурь тун чухал. Түүнд байнга анхаарал халамж тавих хэрэгтэй болдог бөгөөд Ихэрт бүх насаа зориулах эмэгтэй бас олдоно. Мэдээж Ихэртэй жирийн гэр бүлийн амьдрал хэцүүхэн боловч амь бие амьдралаа өргөж гал голомтыг нь сахих хүсэлтэй эмэгтэй цөөнгүй бий.

Ихэр-эрэгтэйн тухай нэг яриа байдаг нь түүнд 2 нууц амраг, 1 ярилцагч байх хэрэгтэй гэж. Гэхдээ заавал 3 эмэгтэй байх албагүй. Магадгүй ганцхан танд энэ бүх чанар шингэсэн байж болно шүү дээ.

 

ИХЭР-ЭМЭГТЭЙ
Энэ ордны эмэгтэйчүүд ухаантай, тал бүрийн авъяастай цовоо сэргэлэн, мөрөөдөмтгий, сайхан сэтгэлтэй, шаардлагатай, үгэнд оромтгой, хөгжилтэй хүмүүс байдаг. Түүнтэй та уйдахгүй. Гэхдээ хэрэв та хурц халуун сэрлийг мэдрэх дургүй хүн бол өөрийн хувь заяагаа залуу бүсгүй-Ихэртэй бүү холбоорой. Яагаад гэвэл түүний залуу байх үеийн янаг амрагийн холбоо нь түүний хувьд зөвхөн тоглоом юм. Мөн түүний биеэ авч яваа байдал нь тааварлашгүй байдаг.

Тэр өөрийн сэтгэлийн хөөрлийг барьж чаддаггүй, зан байдал нь дандаа хувирч байдаг. Ганц хүнд өөрийгөө зориулах нь түүнд маш хэцүү байдаг. Газар дэлхийн сэтгэл оргилуулсан үйлийг сонирхдоггүй ба үүгээрээ бусдаас ялгардаг. Түүнийг ямар нэгэн чухал зүйлд хандуулах бараг боломжгүй яагаад гэвэл түүнтэй ухаан бодол нь байнга аялж байдаг. Гэхдээ түүний сэтгэлийн гүн рүү нь шагайх юм бол тэр романтик ба тачаал ихтэй эмэгтэй гэдгийг олж харна.

Ихрийн хайр дурлал нь нас ахих тусам эм хүн болж төрсөний бүхий л ид шидийг үзүүлэхийг хүснэ. Тэрээр ухаалаг дур татам, романтик эмэгтэй. Түүнтэй хамт байхад маш сонирхолтой.

Дурлалын арга ухааныг олохдоо сүрхий. Гэвч танд үнэнч эсэхэд эргэлзэж байгаа бол түүний дэргэд үргэлж байх хэрэгтэй бөгөөд " би байна шүү " гэдгээ байнга сануулж бай.

Ихэр Эмэгтэйд тэнцэх эр хүн олоход ихээхэн ярвигтай. Түүнтэй эн зэрэгцэх эр хүн ховор байдаг учраас жинхэнэ хайрлаж дурлаж чадахгүй явсаар дуусдагтал бий. Өөрийн эрхүнээхайх явцдаа түр зуурын холбоонд орох боловч зөвхөн сексийн таашаал авахаас биш сэтгэлийн таашаал авдаггүй. Хэдийгээр эрчүүд салж явсанч сэтгэлийн гүндээ тэднийг хүндэлж явдаг.

Хэрэв Ихэрт аз таарч жинхэнэ ханиа олбол тэр гэр бүл бүх талаараа үлгэр жишээ гэр бүл мөн. Эр нөхөртөө зөвхөн эхнэр байгаад зогсохгүй үнэнч найдвартай найз нь байх болно.

Ихрийн ордын эмэгтэйчүүд гоо сайхан, хүүхэн хүний шинж бүрдсэн, ухаалаг сэхээтэн хүмүүс. Тэднийг өөр хэн нэгнээр солиход хэцүү. Ихэр уран сэтгэгч - уран зөгнөгч. Тэр хэдхэн мөчийн дотор янз бүр болон хувирч болно. Та үүнд нь эмзэглэх хэрэггүй. Шүүмжлэх биш өрөвдөх хэрэгтэй. Тэр өөрийн сэтгэл санааг тэнцвэржүүлэхийг ихэд хичээдэг бөгөөд ерөнхийдөө амьдралын баяр баясгалантай эмэгтэй юм.

Тэр жинхэнэ хайр дурлалыг мөрөөддөг боловч эр хүн болгоноос ганц нэг сайн чанарыг л олдог гэтэл түүнд зөвхөн төгс төгөлдөр эр хүн хэрэгтэй. Гэхдээ тэр танд сайн найз нөхөр болж ямарч үйлсэд хамтран зүтгэж чадна.

Тэр танд үнэхээр дурлачихаж гэж бодно. Гэхдээ энэ нь өөр эрчүүдийг сонирхохгүй байх шалтаг биш бөгөөд аливаа юманд тэвчээргүй, тогтонги зан чанаргүйн харгайгаар таны болон өөрийн амьдралаа сүйтгэж болзошгүй юм.

Хэрэв та Ихэртэй гэр бүл болвол бусад эрчүүд танд атаархах болно. Яагаад гэвэл таны өмнө 1 биш нилээд олон эмэгтэй байна гэж бод. Та түүнийг ямраар харахыг хүсч байна түүгээр чинь байна. Тэр танд оюун ухааны, сэтгэлийн болон сексийн таашаал өгч чадахаас гадна таны ажил төрөл уруудах үед уурлахгүй, үглэхгүй харин сайн зөвлөгч болж шинэ сонин санаа хэлж өгнө.

Гаднаас нь харахад Ихэр хөнгөн хийсвэр хүн мэт боловч түүнд найдаж болно. Тэд эр нөхөртөө ажил хэрэгч зөвлөлгөө өгөхөөс гадна Ихэр бол гүн ухаанч хүн юм.

Нөгөө талаас Ихэр ёжтой эмэгтэй болон хувирч чадна гэдгийг мартаж болохгүй. Тэр таныг өдөөн хатгаж тантай соёлтойгоор хэрэлдэх болно. Та түүнийг давахыг чармайх ёстой бөгөөд цаад сэтгэлдээ Ихэр үүнийг хүсч байдаг.

Түүнд амьдралын атгаг сэжиг байдаггүй, амьдралд юуч тохиолдож болно гэдгийг мэддэг бөгөөд нөхрийн урьд өмнөх нүглийг тоочихгүй, яншихгүй, өө сэв эрэхгүй. Таныг оройтож ирэхэд хаачив гэж байцаахгүй, та ч гэсэн асуух хэрэггүй. Ихэр маш бие даасан эмэгтэй.

Заримдаа хоолгүй гэр ороноо цэвэрлээгүй сууж байдаг. Ийм нөхцөлд та биеээ барьж чадвал Ихэр танд талархаж ямарч тооцоогүй мөнгөө цацдаг.Хэрэв хаа нэгэн газарлуу аялалаар явъя гэвэл юуч асуухгүйгээр бэлдэж эхлэнэ.

Ихэр сэтгэл зөөлөнтэй, баяр баясгалантай, байнга инээмсэглэж явдаг ээж. Гэвч хүүхэд нь түүний эрх чөлөөг хязгаарлахад дургүй бөгөөд тэдэнтэй үргэлж хамт байхыг хичээдэггүй. Ихэр өөрөө ямар нэгэн хэмжээгээр хүүхдэрхүү зантай учир тэдэнтэй найзалж санаа бодлыг нь сонсож, итгэлийг нь олж чадна.

Тэрээр гайхалтай найзархаг, хөгжөөн наргиантай эзэгтэй учир та ямарч зочинг гэртээ урихдаа санаа зовохгүй байж болно. Ихэр Эмэгтэй үзэсгэлэн яармаг, театрт очихдоо хурц өнгө эрээн хээтэй хувцасанд дуртай. Хувцас хунар, гэрийн тавилга сонгохдоо маруухан.

Ихрийн Эмэгтэй хүсэл мөрөөдөл таныг зүгээр суулгахгүй байнга урагш чангаах учир та түүнээс хоцрохгүй гэхдээ хамаагүй гүйлгэхгүй барьж чадах /өөрт нь мэдэгдэхгүй/ хэрэгтэй билээ.

 

БҮСАД ОРДТОЙ ТОХИРОХ НЬ
Ихэр Хонь хоёрт ижил төстэй зан чанар бий учир харилцан бие биендээ татагддаг. Үхрийн ордтой сайн харьцаатай. Мэлхийтэй сэтгэлийн ойлголцол болон эв түнжинтэй байж чадна. Арслан, Жинлүүр, Бумбатай хамгийн сайн зохицон нийлнэ.

Ихэр хоорондоо гэр бүл болвол аз жаргалтай амьдарна. Охин, Нум, Загастай маш муу харьцаатай. Хилэнцтэй бие сэтгэлийн дотно холбоотой байж болох боловч Хилэнцийн өмчирхөг зан Ихрийн туйлбаргүй зангаас болж асуудал хүндэрнэ. Матартай харилцаа хүнд, тэдний хооронд олон зөрчил гардаг тул удаан хугацааны холбоо бараг боломжгүй.

Ихрийн ордод төрөгсөд: Платон, Пушкин, Гоген, Конан Дойл, Глинка, Паскаль, Томас Манн.

List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал За ээжүүдээ хаана хямд сайн төрөж болох эмлэгүүд байна >?? [35] [3] Levi`s 2012-03-16 210453
Зарлал ***АМГАЛАН МАХНЫ ДЭЛГҮҮР*** ТА ХЭРЭГЛЭЭД ҮЗ!!! СЭТГЭЛД ТАНЬ НИЙЦЭХ БОЛНО. ЗУРАГ ОРУУЛСАН file [26] ADVertisement 2011-10-19 238688
Зарлал ♣♣ Мэдэгдэл ♣♣ file [27] ***Энxзaяa*** 2009-03-07 365898
Зарлал ~~~ БҮСГҮЙЧҮҮД ЭЭЖҮҮД ЧAT~~~ file [1] [5] ***Энxзaяa*** 2009-03-03 364576
Зарлал Бүсгүйчүү та бүхний буу халах талбар шүү... [91] [4] admin 2008-06-27 523336
6006 eejvvdee zovlogoo ogooch [4] xyrs 2009-07-23 1372
6005 eejuudee [5] Ялгуун_08 2009-07-23 1033
6004 asuuye [2] teen 2009-07-23 977
6003 eejuudee asuuyaa.. [3] pambak 2009-07-23 828
6002 eejuudee [6] magic88 2009-07-23 917
6001 HAIRTAI HUNIIHEE NANDIN... UUNIIG MEDEH UU?? TS:ELGEMSUU 2009-07-23 897
6000 BUSGUI MINI URGELJ SETGEL HANAMJIIG MEDER.. TS:ELGEMSUU 2009-07-23 1164
5999 asuuh zuil bnaa helj tus bolooch [3] Ялгуун_08 2009-07-23 1120
5998 dahin asuuy. shinee... [4] otba 2009-07-23 1028
5997 OTBA-d [2] marujin 2009-07-23 1034
5996 asuuy [1] jangum 2009-07-23 715
5995 vaccine-ii daraa [4] marujin 2009-07-23 689
5994 asuult [5] marujin 2009-07-23 890
5993 shineer torson hu... otba 2009-07-23 4531
5992 busguichuude [2] teen 2009-07-23 615
5991 emch naraa helj ogch tuslaach em asuuh gesen iumaa [4] SDAAGII 2009-07-23 879
5990 koread bgaa humuusiin Anhaarald [5] solution 2009-07-23 1019
5989 OROOD UNSHINGAA SONSOOD HARAHAAR YUM BODOGDONO... TS:ELGEMSUU 2009-07-22 861
5988 YAGAAD HORVOO IIM HATUU YUM BE/ TS:ELGEMSUU 2009-07-22 831
5987 ??? bnaa [7] j and s 2009-07-22 991
5986 oroin mend [5] magic88 2009-07-22 574
5985 Бєгж зvvхэд учир бий 사랑 ХАЙР 2009-07-22 735
5984 DALAI yavah gesiim [1] so-sa 2009-07-22 739
5983 Нас явах тусам vрийн шингэний чанар алдагдсаар байдаг 사랑 ХАЙР 2009-07-22 770
5982 Хайртай хvндээ тєгс sex vйлчилгээг vзvvлсэний дараа та єєрєєрєє бахархах болно 사랑 ХАЙР 2009-07-22 1044
5981 yabal deer be zoblooch busgyichuudee [2] shinmu 2009-07-22 1032
» Нумын орд [2] 사랑 ХАЙР 2009-07-22 2898
5979 BUSGUI MINI CHI SAIHAN HARAGDMAAR BAINA UU???????? [1] TS:ELGEMSUU 2009-07-22 883
5978 eej naraa asuuya....... [8] pambak 2009-07-22 1262
5977 eruul mendiin daatgaliin talaar asuux gesen yum [3] duck duck 2009-07-22 1053
5976 helj tuslaach [3] nar jargaj bna 2009-07-22 1014
5975 hvvhed [1] sain_eej 2009-07-22 1926
5974 Чи хөөрхөн үү? TS:ELGEMSUU 2009-07-22 719
5973 Бүсгүй та тамхинаас гармаар байна уу? [1] Levi`s 2009-07-22 955
5972 hi amerik yaj yawah we [2] dior_875 2009-07-22 1823
5971 Ганган дэгжин гутланд дуртай бүсгүй чамд зориуллаа [2] Алаг нүдэн 2009-07-22 1190
5970 Жирэмсэн байхдаа тамхи татах нь гэдсэн дэхь хүүхдийг таргалуулдаг Алаг нүдэн 2009-07-22 911
5969 Гайхалтай үгс [1] Алаг нүдэн 2009-07-22 1514
5968 Хумс будалтууд Алаг нүдэн 2009-07-22 1867
5967 yagodoo nar hirtej bn [3] jangum 2009-07-22 912
5966 eejuudee asuuyaa.. [4] pambak 2009-07-22 1365
5965 tuslaarai [3] Ялгуун_08 2009-07-22 721
5964 hi [1] salpetka 2009-07-22 880
5963 tvndemvnd oiroltsoo bair bn jagai09 2009-07-22 725
5962 CHI NAIZ BUSGUIDEE ....UUNIIG MEDEH UU SONSSON UU?????? TS:ELGEMSUU 2009-07-21 947
배너신청
자생병원

배너신청