Duuchin Ariunaa Chi mini


Бvсгvйчvvд бид эцэг эх эгч дvv нартаа ч хэлдэггvй зарим зvйлээ тэр бvv хэл сэтгэлийн гvнд нуугдах хамгийн нандин нууцаа хvртэл найз бvсгvйдээ ярьж сэтгэлээ амраадаг хачин хvмvvс. Тэгвэл таны єєрєєсєє ч нуудаг нууцаа дэлгэдэг найз эмэгтэй тань та ямар хvн бэ гэдгийг мэдмээр байна уу?

Таны найз эмэгтэй найз залуу эсвэл нєхрийг чинь аль хэдийн булаахаар шийдчихсэн байна. Гэхдээ vvнийгээ нууж, та хоёрыг ялангуяа залууг чинь vл анзаарагч болж жvжиглэнэ. Та хоёрыг хамтдаа явж байхад таарвал ямар нэг юманд яарсан завгvй хvн болж хувирна. Тэр бvv хэл хамтдаа баяр тэмдэглэх vед найз залуугаас чинь олон юм шалгаахгvй тоохгvй дvр гаргадаг. Харин та тvvнийг хайрттайгаа vлдээгээд жаахан л холдох юм бол наалинхай загнан нєхрєєс чинь ямар нэг шалтаг гарган тусламж гуйж, анхаарлыг нь єєртєє татахыг хичээдэг.

Сайн ажиглавал тэр санамсаргvй мэт боловч таны нєхєр, найз залуугийн ярьсан ганц ч vгийг орхилгvй vргэлж дэмжиж санаа нийлсэн хариу єгч байх вий. Магадгvй бас таныг ганцаардуулж, эвгvй байдалд тоглоом шоглоомоор оруулахдаа ч дургvйцэхгvй шvv.

Тиймээс та найз хvvхнээ ямар хvн гэдгийг нь таньж ямар vед дотносож болох, хэзээ нь зайгаа авахыг ялгаж сур. Ер нь таны найзууд ганц бие эмэгтэй эсвэл яг тогтсон амьдралгvй нэгэн бол та жаахан ч гэсэн болгоомжлоход илvvдэхгvй шvv. Эцэст нь анхааруулахад хэчнээн сайн найз байлаа ч гэсэн найз бvсгvйчvvдээ гэр бvлийн амьдралдаа битгий оруулж бай. Атаач найз бvсгvй таныг найз залуутайгаа танилцуулах тэр мєчєєс эхлээд та хоёрыг ёстой нэг заяаны хосууд, хайртай хvмvvс нэгийгээ оллоо гэх мэтээр та хоёрыг баярлуулсан гоё сайхан vгс урсгаж эхэлнэ. Тvvнтэй хэдэн цаг ч ярьсан таныг болон хайртыг чинь уран цэцэн vгээр магтаад дуусахгvй.

Гэвч бодит байдал дээр тэр ингэж хэлэхийг хvсээгvй. Хvvхнvvд л болсон хойно илvv сайхан амьдрах, бусдаас ямар нэг талаараа дутуу байхыг тэвчиж сууж чаддаггvй. Хэрвээ найз бvсгvй чинь танд атаархаж явдаг бол бvтэлгvй байгаа зvйлийн тухай ярьж, сэтгэл гундуухан яваагаа харуул. Хайрандаа умбаж, ажил амьдралаа єєдрєг байгаагаа тэр болгон дэлгэж яриад байвал атаач занг нь улам л хєдєлгєєд байх болно шvv дээ. Гэхдээ найз бvсгvй болгон ийм муу хvмvvс биш шvv дээ. Зєвхєн амьдралд юу чухал гэдгийг мэдэрч амжаагvй яваа ганц нэг нь л ийм байдаг юм. Та хамгийн сайн найзыгаа єєрт чинь бага ч гэсэн атаархаж явдгийг мэддэг бол дотны холбоогоо холтгоход буруудахгvй шvv