Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366

Дэлхийн алдарт брэнд: Chanel

Уншсан 2608 vote 0 2009.05.04 15:25:32
chanel“The house of Chanel” буюу бидний сайн мэдэх Шанель пүүсийг 1909 онд Габриэл Коко Шанель /1883-1971/ хэмээх франц бүсгүй үүсгэн байгуулжээ. Тэрбээр анх Парисийн нэгэн дүүрэгт алдартай жүжигчид ирж үйлчлүүлдэг малгайны дэлгүүр нээн ажиллуулсан бөгөөд эндээс алдар нэрийнх нь гараа эхэлсэн гэдэг. Дайнаас болж үйлдвэрт ажиллах болсон эмэгтэйчүүдэд бариу цээжтэй, урт хормойтой уламжлалт даашинзны оронд олон цаг зогсоо ажиллахад тохиромжтой, дулаахан, хөнгөн чанарын хувцас хэрэгтэй байгааг мэдэрсэн Шанель “XX зууны эмэгтэйчүүдийн хувцас” гэж нэрлэгдсэн энгийн цамц, хүрэм, өвдөгнөөс яльгүй давсан загвартай банзал зохион бүтээж хувцас загварын түүхэнд хувьсгал хийсэн юм.

Кокод нэгэн үзмэрч азын тоо нь “5” гэж хэлснээр 1921 оны тавдугаар сарын 5-ны өдөр худалдаанд гаргасан анхны үнэртэй усаа “Chanel ¹5” хэмээн нэрлэсэн гэдэг.
Мэрилин Монрогоос сэтгүүлчид “Та юутай унтдаг вэ?” гэж асуухад “Chanel ¹5-ын хоёр дусал” гэж хариулсан нь маш том сурталчилгаа болж тэр жилдээ буюу 1953 онд “Chanel ¹5”-ын борлуулалт суга өссөн байна. Одоо ч алдартай оддоос жирийн мянга мянган бүсгүйчүүд энэ усыг эрхэмлэн хэрэглэдэг хэвээрээ билээ.
chanel
1926 онд Шанель орчин үеийн бүсгүйн дүрэмт хувцас болох “бяцхан хар” гэдэг өхөөрдөм нэрийг авсан богино хар даашинзыг зохион бүтээж, загварын ертөнцийн оргилд гаргасан юм. /Цаг нь тулсан үдэшлэгт даашинзаа сонгож чадаагүй олон бүсгүйчүүдийг авардаг даа/.
1955 онд Шанель загварын ертөнцийнхнийг шагшуулсан мөрлөдөг оосортой, ширээстэй цүнхээ зохион бүтээжээ.

Нээгдсэнээсээ авахуулаад хөгжлийнхөө түүхэнд “Chanel” фирм нь сонгодог, дэгжин, баян, тансаг, элит гэсэн үгийн илэрхийлэл болж чадсаныг дэлхий даяар хүлээн зөвшөөрдөг.
1971 оны нэгдүгээр сарын 10-ыг хүртэл буюу нас бартлаа Коко “Chanel” пүүсийн тэргүүлэх дизайнераар ажиллаж байв. Түүний гэгээн дурсгалд зориулж “Сосо Сhanel” нэртэй сүрчиг бүтээсэн нь эдүгээ мөн л супер эрэлттэй үнэртэй усны тоонд ордог.

Кокогийн дараа Карл Лэгэрфилд пүүсийн ахлах дизайнер болсон ба хурц мэдрэмж, гайхалтай авьяаслаг түүнийг манай үеийн алдарт дизайнеруудын нэг хэмээн бахархалтайгаар хэлж болно.
Лэгерфилдийн үеэс “Chanel”-ийн анхны бугуйн цаг болон нүдний шилний загварууд гарсан юм. Анхны “Unisex” буюу эрэгтэй, эмэгтэйгүй зүүж болох цагны загварыг мөн тэр бүтээсэн байна. Лэгерфилдийн үед “Chanel” пүүс өөрийн стильдээ

-Зоримог
-Төгс
-Хосгүй
-Дүрэлзсэн
-Зөнч гэсэн таван шинжийг бүрдүүлсэн гэж үздэг  байна.
Пүүсийн лого нь “Chanel”-ийн эхний “C”, Шанелийн nickname “Сосо”-гийн эхний “C” хоёрыг гадагш нь зөрүүлсэн хэлбэртэй байхаар бүтээжээ.

Пүүсийн барааг дуурилган хийж буй хууль бус наймаачидтай хатуу тэмцдэг бөгөөд сонирхуулж хэлэхэд жинхэнэ “Chanel” цүнх бүхэн дотор талдаа серийн дугаартай, жижиглэнгийн үнэ доод тал нь 1500 ам.доллар байдаг байхад хуурамч нь 100 ам.долларын үнэтэй байдаг.

“Chanel ¹5”-ийн шинэ нүүр царай Nicole Kidman-ы тоглосон гурван минут үргэлжилдэг сурталчилгааны  кино хамгийн урт хугацаанд бүтээгдэж, хамгийн өндөр үнээр боссон сурталчилгаанд тооцогддог юм байна. “No5” нэртэй энэхүү кинонд 46 сая ам.доллар зарцуулсан байна.
chanel
Мөн “Chanel” фирм залуу хэрэглэгчдийнхээ түрхэх дуртай “Coco Mademoiselle” сүрчигний шинэ төрхөөр жүжигчин Keira Nightley-g сонгож, сурталчилгааныхаа кинонд Коко Шанелийн дүрийг бүтээсэн гэнэ.
Одоо “Chanel” пүүс хувцас, гутал, гар цүнх, нүдний шил, цаг, гоо сайхны болон үнэт эдлэл үйлдвэрлэн борлуулдаг.

“Форбс” сэтгүүлд бичсэнээр Коко Шанэлийн хамтрагч асан Пэр Вэртхаймэрийн ач нар болох Элайн Вэртхаймэр, Жерард Вэртхаймэр нар эдүгээ пүүсийг эзэмшдэг ажээ.
profile

Биe биeнээ хvсэн мөрөөдөж санан дурласан хайр, хэзээ ч хувирдаггvй...

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/1647135/7e6/trackback

baagii111

2009.05.04 15:35:26
*.197.190.247

сонирхолтой юм байна. нэр нь ямар учиртайг сонирхдоггүй байж.emoticon
profile

양&나

2009.05.04 17:51:40
*.232.168.135

hi online dajgui medeelel bna shuu
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал За ээжүүдээ хаана хямд сайн төрөж болох эмлэгүүд байна >?? [35] [3] Levi`s 2012-03-16 210459
Зарлал ***АМГАЛАН МАХНЫ ДЭЛГҮҮР*** ТА ХЭРЭГЛЭЭД ҮЗ!!! СЭТГЭЛД ТАНЬ НИЙЦЭХ БОЛНО. ЗУРАГ ОРУУЛСАН file [26] ADVertisement 2011-10-19 238693
Зарлал ♣♣ Мэдэгдэл ♣♣ file [27] ***Энxзaяa*** 2009-03-07 365900
Зарлал ~~~ БҮСГҮЙЧҮҮД ЭЭЖҮҮД ЧAT~~~ file [1] [5] ***Энxзaяa*** 2009-03-03 364580
Зарлал Бүсгүйчүү та бүхний буу халах талбар шүү... [91] [4] admin 2008-06-27 523346
4116 Вакцины холбоотой мэдээлэл нэмчихсэн шүү. bolor2 2009-05-04 933
4115 ***Үргэлж залуугаараа байж, эрүүл энх урт наслах,,,,,,,,,,,, chi bi 2009-05-04 495
4114 Хамгийн хэрэгцээтэй 8 ундаа [1] 사랑 ХАЙР 2009-05-04 744
4113 ASUULT B.NA TUSLANA UU [2] bayrtogtoh 2009-05-04 921
4112 Эрэгтэйчvvдийн vрийн шингэний тухай 10 ойлголт 사랑 ХАЙР 2009-05-04 1167
4111 Франц маникюр [2] chups 2009-05-04 1108
4110 Ер бусын зөвлөгөө [1] 사랑 ХАЙР 2009-05-04 1226
» Дэлхийн алдарт брэнд: Chanel [2] chups 2009-05-04 2608
4108 asuuh zuil baina [2] 1220 2009-05-04 1018
4107 Нүдний шил болон хүрээ нь 사랑 ХАЙР 2009-05-04 955
4106 eejyydees asuuh ni [4] mn74 2009-05-04 987
4105 Энэ зуны үс засалт ерөнхийдөө иймэрхүү: 사랑 ХАЙР 2009-05-04 10713
4104 tursun eej naraasaa asuuhni [3] gowi3 2009-05-04 1091
4103 eejuudee helj ogooch [4] bovka 2009-05-04 1030
4102 Zuvluuch eejuudee? [9] Маралгоо 2009-05-04 1280
4101 bas neg um asuuya [2] janibek 2009-05-04 1036
4100 SOLONGOS......HARIIN............ [1] ELGEMSUU 2009-05-04 903
4099 H1N1 вирусын тохиолдол 900-д хүрч, урд хөрш Хятадад бүртгэгдлээ [2] bolor2 2009-05-04 986
4098 helj ugch tuslaach [5] hairtaichamdaa 2009-05-04 1139
4097 eejuudee dahiad l bi asuuh yum bnaa [6] manuka 2009-05-04 1138
4096 gedsen dex baby maani [4] pambak 2009-05-04 1248
4095 martchihjee [4] janibek 2009-05-04 1023
4094 eejuudees asuuh n [1] j and s 2009-05-04 1182
4093 nadad tuslana u [1] 20092009 2009-05-03 1025
4092 BOLOR-2.DAZAM.. [7] ELGEMSUU 2009-05-03 1245
4091 *-*Гоо сайхандаа анхаардаг хүн бүхэн үзэсгэлэнтэй сайхан харагддаг *** chi bi 2009-05-03 945
4090 Elgemsuugees asuuy [3] nomin_erdene1999 2009-05-03 1260
4089 ТУС БОЛООЧ [2] tus xurgeech 2009-05-03 1088
4088 helj ogch tuslaach [2] bigbig 2009-05-03 1228
4087 dazam ilvv ilvv Janaraa 2009-05-03 929
4086 Нялх үрээ өсгөх гэж мэдэхгүй чадахгүй юм их үү? bolor2 2009-05-03 919
4085 helj ugch tuslaach [12] bse0 2009-05-03 4191
4084 DOOSAN-SHOPPING,, [3] ELGEMSUU 2009-05-02 1320
4083 Бидний төлөө хэн нэгэн ингэж явах болуу? bolor2 2009-05-02 1105
4082 TURMAAR BAINAA..... [4] ELGEMSUU 2009-05-02 1424
4081 hi chi bi 2009-05-02 992
4080 helj ugch tuslaach [1] @08 2009-05-02 1073
4079 Mongolryy huuhed avch yavah hun baina yy? [1] Byambasan 2009-05-02 1253
4078 MODOO-MINII SETGEL SHIMSHREED BAINA . [4] ELGEMSUU 2009-05-02 1259
4077 NAIMAN SHARGA--$-HANSH [6] [4] ELGEMSUU 2009-05-02 41112
4076 ELGEMSUUD [1] Janaraa 2009-05-02 1132
4075 SANAA ZOVOLTGUI........ ELGEMSUU 2009-05-02 1116
4074 tursun eejyydees asyyhni [4] gowi3 2009-05-02 1097
4073 Нэгийн тооны хүмүүс алдар хүндэд тэмүүлдэг [6] 사랑 ХАЙР 2009-05-02 3571
4072 Миний дайчин найз бүсгүй 사랑 ХАЙР 2009-05-02 1133
배너신청
자생병원

배너신청