Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366
Урт гонзгой нүүртэй бол: Урт нарийхан нүүр нь дөрвөлжин хэлбэрийн нүүртэй төстэй бөгөөд чих, хацрын өргөн нь ойролцоо байдаг. Нүүрний төв хэсгийг бүрхсэн нүдний шил илүү зохимжтой харагдах болно.
Зууван нүүртэй бол: Ямар ч төрлийн хэлбэр болон хүрээтэй нүдний шил энэ царайнд тохиромжтой байдаг. Зууван хэлбэрийн царай хамгийн зөв пропорцтой байдаг ажээ.
Дөрвөлжин нүүртэй бол: Ийм хэлбэрийн царайнд хүрээ нь нарийн шил илүү тохиромжтой. Гэхдээ хүрээнийх нь дээд хэсэг өндөр байх хэрэгтэй. Доош бага зэрэг унжсан хэлбэртэй шил тохиромжтой.
Дугуй нүүртэй бол: Ийм царайнд хүрээ нь шулуун зуйвандуу байвал илүү аятайхан харагдах болно. Өнгөний хувьд гүн хар, хүрэн өнгө зохимжтой.
Гурвалжин үүртэй бол: Ийм хэлбэрийн царайтай хүний дух, чих нь өргөн боловч эрүү рүүгээ нарийссан бол нүдний шилний хүрээ нь нарийн нимгэн боловч тойрог нь томхон байх тусам нүүрний доод хэсгийг чимж өгдөг. Тод өнгийн дөрвөлжин хэлбэрийн шил таны зөв сонголт байх болно.