Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366
13866313__7

Хослон амьдрах жамтай хүний хорвоод сайн ханьтай байхыг эрмэлздэггүй эмэгтэй хүн гэж байдаггүй биз ээ. Гэхдээ эмэгтэй хүн хүлээх ёстой гэдэг сэтгэл зүй нэгэнт хуучирч, өөртөө тохирох “сайн” хүнээ олж авахын төлөө хүүхнүүд өөрсдөө идэвхи гаргах болжээ. Ухаалаг бүсгүй нь хүн төрөхдөө л суут ухаантай чигээрээ гардаггүй, харин хүмүүжил, боловсрол гээд олон зүйлийг эзэмшсний эцэст л суут болж чаддаг гэдгийг ойлгодог.

1. зүйл. Эр хүнийг сонгохдоо бүү яар…. Ухаалаг эмэгтэй ямар ч нөхцөлд саад болохооргүй, жинхэнэ аз жаргалд хүргэх тийм л эрийг сонгодог. Тэр жижиг сажиг зүйлд гутарч гансраад байдаггүй, амьдралыг бодитойгоор, өөдрөг хардаг, хүнд хэцүү нөхцөлд тус дэм болох чадвартай эрийг илүүд үздэг.

2. зүйл. Жинхэнэ эр хүн ямар байдаг вэ? Эмэгтэй хүнийг аваад явах чадвартай, жинхэнэ эр хүн ямар байдаг вэ? - Түүнийг хэнээс ч юунаас ч авран хамгаалах шаардлагагүй - Түүнд өөрийгөө ойлгоход нь туслах шаардлагагүй - Тэр тийм ч царайлаг биш - Тэр бас үлгэрийн юм шиг баян биш - Тэр нэр хүндийн хойноос бүхнийг умартан зүтгэдэггүй - Тэр секс бэлгэдэл биш - Түүнд танаар эмчлүүлэх зүрх сэтгэлийн гүн шарх байхгүй - Тэр хэзээ ч сээтэгнэж самбаганадаггүй - Тэр тантай дотносон ойртох хүртлээ мөнхийн хайр дурлалын тухай улиглахгүй.

3. зүйл. Өөдгүй эрчүүдээс хол бай Ухаалаг эмэгтэй зовлонд хөтлөх найз нөхөд, эрчүүдээс зайлсхийдэг. Өөрийн нөлөөнд оруулахыг хичээдэг, гомдоосоноо юманд боддоггүй эр хүнээс хол байхыг эрхэмлэдэг.

4. зүйл. Ганцаараа байх нь зовлон биш Ухаалаг эмэгтэй эр хүнгүй байлаа гээд гутарч гунидаггүй, түүний амьдрал эр хүнгүй байлаа ч аз жаргалтай, хэвийн байдал. Өөрөөр хэлбэр, ухаантай эмэгтэй ганцаардлаа гээд хэн тааралдсантай нь нөхцдөггүй, тэр хэмжүүртээ нийцэх эр хүнийг олтлоо ганцаар байхаас татгалздаггүй.

5. зүйл. Ялагдал болгон туршлага хуримтлуулна. Эр хүнд дурлаад хүлээсэн ялагдал болгон юугаар ч үнэлэшгүй их баялаг мөн. Учир нь та дараа дараагийн тулалдааны тактикаа хэрхэн боловсруулахаа мэддэг болно. Тиймээс сэтгэлээр унаж, гутрахын оронд юун дээр алдсан, яагаад ийм явдал болов гэдэгт эрүүл саруулаар дүн шинжилгээ хийх нь чухал юм.

6. зүйл. Сээтэгнүүр эр таныг хэзээд хуурна. Хэрвээ дурлалт залуу тань үдэшлэг, нийллэг дээр оччихоод бусад хүүхнүүдийг даллан дуудаж байгаа мэт сээтэгнээд байвал тэр таныг хуурахаас хэзээ ч буцахгүй. Хэзээ нэгэн цагт санасандаа хүрнэ гэсэн үг.

7. зүйл. Донжуан сайн эцэг мөн үү? Хэрвээ та үр хүүхэдтэй болохыг хүсдэг бол донжуанууд хамгийн муу эцэг байдаг гэдгийг бүү март. Хэрвээ та ийм хүнтэй ханилвал ханийн түшгийг мэдрэлгүй, амьдралын олон олон нугачаанд ганцаардан бүдрэх болно.

8. зүйл. Ганган эр хань биш. Дэндүү гоёж гангалдаг эр хэзээ ч халамжтай нөхөр, сайн эцэг болдоггүй. Тэд ховор нандин халуун орны ургамал лугаа адил үргэлжийн хайр халамжийг танаас шаардах атлаа өөрөө хүнийг өчүүхэн ч хайрлах чадваргүй байх нь элбэг.

9. зүйл. Хүүхэмсэг эрийг хүмүүжүүлэх боломжгүй. Хэрвээ та хүүхэмсэг эрийг үнэнч, халамжтай хань болгохыг хүсвэл маш их хичээн ажиллах ёстой болно. Хамгийн харамсалтай нь ажлынхаа үр шимийг хүртэж чадахгүй, таны нас бие гүйцэхгүй. Өөрөөр хэлбэл, түүнийг томоожиж, ухаан суухыг харж хэзээ ч харж чадахгүй гэсэн үг. Учир нь нэгэнт сурсан занг өөрчлөнө гэдэг бараг бүтэлгүй зүйл.

10. зүйл. Амьдралаа аюул ослоор дүүрэн болгох гээгүй бол…. Хэрвээ эр хүн адал явдалд дурламтгай, аюул ослоос айдаггүй бол таны гэр бүлийн амьдрал ч адал явдал, аюул ослоор дүүрэн байна. Тэр таныг болон хүүхдүүдээ аз сорьсон тоглоомны бооцоонд тавихаас ч буцахгүй гэсэн үг.

11 зүйл. Хүсэл тачаал толгой цусдана. Хүсэл тачаалдаа хөтлөгдөх нь амьдралаа үрэхийн дохио. Тиймээс ухаалаг эмэгтэй хайр дурлал болон түр зуурын шохоорхол, эелдэг зан болон янагийн халамж, гэр бүлийн аз жаргал болон жолоогүй их хүсэл тачаалыг ялган салгах чадвартай байдаг.

12. зүйл. Эр хүнийг таних арга. Хэрвээ та эр хүнийг бүрэн гүйцэд танихыг хүсвэл доорх зүйлийг заавал анхаараарай: - тэр ер нь эмэгтэйчүүдэд хэрхэн хандаж байна?
- мөнгөнд яаж ханддаг вэ?
- гэр бүлийнхээ талаар юу ярьдаг вэ?
- ажил албандаа ямар хандлагатай байдаг?
- бусадтай сэтгэл доторхоо хуваалцан ярилцах чадвартай юу?
- өөрийгөө хэрхэн үнэлдэг?
- хэт их биеэ тоосон юм биш биз?
- хариуцлага хүлээх чадвартай юу?
- түүний дутагдлууд: тамхи татах, архи уух г.м.
- үзэл бодол, чиг хандлага таарч тохирч байна уу? “найз нөхөд, улс төрийн үзэл бодол, шашин шүтлэг, дуртай дургүй зүйл г.м.”
- түүний улс төрийн үзэл бодол?
- түүний шашны чиг хандлага?
- тэр юунд уурлаж бухимддаг вэ? Уурлаад гаж авир гаргадаг уу?
- түрүүчийн найз бүсгүйчүүддээ хэрхэн ханддаг бол? Хэрвээ та эдгээрийн дийлэнх олонхд нь сөрөг хариулт өгвөл ямар хүнтэй учирсанаа ойлгох биз ээ. Танд тохирох хүн биш байгаа биз?

13. зүйл. Эрчүүдийг гаднаас нь хараад дүгнэх буруу. Ухаалаг эмэгтэй эр хүнийг гаднаас нь хараад шууд дүгнэх боломжгүй гэдгийг мэддэг. Хүүхэмсэг эр ч томоотой хүний дүр эсгэж болон гэдгийг ойлгодог. Тиймээс ч хүнийг сайн таньж мэдэхэд хугацаа хэрэгтэй байдаг.

14. зүйл. Эхнэртэй хүнтэй орооцолдвол…. Ухаалаг эмэгтэй эхнэртэй хүнтэй хэзээ ч орооцолдохгүй. Учир нь далайн эрэгт өнгөрөөсөн жаргалтай ганц өдрийн тухай дурсамж бямба гаригийн орой болгон түүнийг хүлээж, эхнэртэйгээ хэрхэн эрхэлж байгаа бол хэмээн төсөөлөх тэр зовлон гунигийг нөхөхгүй гэдгийг мэддэг.

15. зүйл. Хуурамч эр. Хэрвээ эр хүн эхнэрээ хуурч байгаа бол хэзээ нэгэн цагт таныг ч бас хуурна. Тийм эрчүүд голлон эхнэр нь түүнийг ойлгодоггүй, эсвэл нөхцөл байдлын улмаас л гэрлэсэн хэмээн буруушаана. Түүний яриаг үнэн гэж бодвол өчнөөн удаан ханилсан эхнэр нь түүнийг ойлгож хайрлахгүй байхад та яаж чадах юм бэ?

16. зүйл. Эхнэртэйгээ муудалцаад… Эхнэртэйгээ муудалцсан эр хүн сэтгэлээ сэргээхийн тулд тааралдсан ганц бие эмэгтэйг ашигладаг. Эр хүн нууц амраг нь илүү ихийг шаардаад эхлэхэд эхнэрийнхээ “хормойд” нуугддаг.

17. зүйл. Хаяад явсан эр ирэх үү? Нэгэнт хаяад явсан эр хүн дахиж эргэн ирэхгүй гэдэг гашуун үнэнийг бүү март. Ирсэн ч хагарсан шаазан эргэж эвлэрдэггүй гэдэг үгийг бүү март. Нэг хаяад явж чадсан хүн дахиад явахгүй гэж баталгаагүй.
18. зүйл. Нууц амраг байх нь тэнэг хэрэг. Ухаалаг эмэгтэй нь “ганцаараа явсанаас хэн нэгний нууц амраг байх, эр хүний дэргэд байсан цагт л эм хүн өөрийгөө мэдэрдэг” гэж бодох нь тэнэг хэрэг гэдийг мэддэг.

19. зүйл. Байгаа бүхнээ бүү барь. Өөртөө итгэлтэй байхын тулд хайртай залуудаа юуг өгч чадах вэ гэдгээ мэддэг байх ёстой, мөн түүнийгээ юу юугүй гаргаад барьчихаж болохгүй гэдгийг ухаалаг эмэгтэйчүүд мэддэг. Өөрөөр хэлбэл, амьдралаа холбоно гэдэгтээ бүрэн итгэлтэй болоогүй цагтаа тэр эр хүнтэй нэг оронд орохгүй. Нандин бүхнээ насан туршийн ханьдаа зориулах ёстой гэдэгтээ зуун хувь санал нийлдэг.

20. зүйл. Ухаалаг эр. Жинхэнэ эр хүний санаа бодол нь ч зөв байдаг. Тэр өөртөө төдийгүй хайртай бүсгүйдээ ч сайн сайхныг үргэлж хүснэ. Тэр өөрийн үзэл бодлоо “ганцхан минийх зөв” хэмээн хамгаалан зүтгэхээс ч зайлсхийнэ. Ийм эрийг ухаантайд, харин өөрөө ийм хүнтэй таарсан бол өөрийгөө азтайд тооцож болно шүү.

21. зүйл. Тантай амьдрах чин хүсэлтэй эр ямар байх вэ? - харилцаагаа улам гүнзгийрүүлэн, яагаа ч үгүй атлаа оронд орохыг урьтал болгон яарахгүй. - авьяас билэг, мэдлэг боловсролоороо таныг дарамтлах гэж оролдохгүй. - түүний үйлдэл бүр хоосон мөрөөдөл дээр биш, бодит амьдралд тулгуурласан байдаг. - жинхэнэ хайр дурлал бол хамгийн түрүүнд харилцан үүрэг хүлээлцэх явдал, тэгэхдээ насан туршийн үүрэг гэдгийг мэддэг болохоор энэ асуудалд хөнгөн хуумгай ханддаггүй. - хэлсэнээ хийж чадна гэдгээ мэдэхээс нааш хоосон ам гардаггүй. - элдэв бэлэг сэлт, ирүүл тулаан, гоё үгтэй захиа, хайрын шүлэггүйгээр харьцаагаа хөгжүүлж чаддаг.

22. зүйл. Агшин зуурын дурлал хурдан алга болдог. Агшин зуур дурлачихдаг эрчүүд амархан хөрдөг гэдгийг ухаалаг эмэгтэй мэдэх ёстой. Жинхэнэ хайр дурлалд урт удаан хугацаа хэрэгтэй. Хоёр долоо

23. зүйл. Хэрвээ та тусч бол. Хэрвээ та үргэлж л хэн нэгэнд туслах гэж, эсвэл хэн нэгийг аврах гэж эрмэлздэг бол та өөрийгөө анхаарах цаг болжээ гэсэн үг. Хэрвээ та үнэхээр л амьдралаа бусдын төлөө зориулахаар шийдсэн бол нийгмийн халамжийн салбарт ажилд орж, гаргасан хичээл зүтгэлийнхээ төлөө хөлс мөнгө авч байх ёстой.

24. зүйл. Эвдэрсэн эрийг засч болох уу? Үнэн ч сайн эмэгтэйн халамж хайр нэгэнт эвдэрсэн эрийг засч залруулж чадахгүй. Учир нь ийм эрд хар шөл биш, харин сэтгэл зүйч эмчийн туслалцаа хэрэгтэй.

25. зүйл. Хэзээ? Хэнтэй? Хаана? Ухаалаг эмэгтэй хэзээ, хэнтэй оронд орох ёстойгоо сайн мэддэг.

26. зүйл. Нуух юмтай эр гэртээ утасгүй гэнэ. Гэртээ утасгүй гэж ярьж байгаа эр хүнд нуух зүйл байна гэсэн үг. Тухайлбал, эхнэр, эсвэл найз бүсгүй г.м. Танд олдохгүй байгаа эр хүн “Чамайг би өөртөө ойртуулахгүй” гэж байгаа хэрэг. Олоход амаргүй эрийг хажуудаа тогтоох ч амаргүй байх болно.

27. зүйл. Хэрвээ эр хүн. - Утсаар ярихаа больвол. - Хэлсэн цагтаа ирэхгүй бол. - Амалсан цагтаа таньруу утасдахгүй бол. - Тантай хами байх төлөвлөгөөгөө байнга, гэнэт өөрчилдөг бол. - Амалсандаа гүйцээдэггүй бол тэр танд хайргүй төдийгүй таарч тохирох хүн биш гэсэн үг.

28. зүйл. Цаг барьдаггүй эрийг бүү үнэл Цаг барьдаггүй эр хүн утасных нь дугаарыг бичсэн цаасны үнэд ч хүрэхгүй. Амалсан цагтаа утсаар ярьдаггүй, ирдэггүй эр хүн таныг үнэхээр сонирхож байгаа хэрэг биш. Та түүнд ямар нэг муу юм тохиолдсон, эсвэл хаа нэгтээ өвчтэй хэвтэж байгаа хэмээн өрөвдөх хэрэггүй. Танд үнэхээр хайртай бол сэтгэлийг тань зовоохыг хүсэхгүй тул ямар нэгэн аргаар танд мэдэгдэнэ.

29. зүйл. Гэнэт алга бологч……. Гэнэт алга болсон эр хүн таныг огт санаандгүй байхад гэнэт гарч ирэх нь бий. Тэр таныг өөрийг нь мартаж уу, үгүй юу, боломжтой бол тантай дахин жаахан зугаацахаар ирж байгаа нь тэр. Ухаалаг эмэгтэйд үүнийг ялган салгаж ойлгох чадвар байх ёстой.

30. зүйл. Халамжгүй ханьтай байсанаас. Ухаалаг эмэгтэй ганцаардахаас хэзээ ч айдаггүй. Хайртай хүнтэйгээ хамт байлаа ч халамж түшгийг нь мэдрэхгүй ганцаардсанаас ганцаараа дураараа амьдрахыг илүүд үзнэ.

31. зүйл. Мэхлүүлсэн эмэгтэй. Хайртдаа мэхлүүлсэн эмэгтэй хүн яахаа мэдэхээ байж, гомддог. Харин дараагийн шатанд өөрөөсөө болон хоорондын харьцаанаас бурууг хайж эхэлнэ. Гэтэл эр хүний энэ араншинг өөртэйгээ холбож үзэх нь эмэгтэй хүний хамгийн том алдаануудын нэг. Та муу муухай болоод тэр таныг мэхэлсэн хэрэг биш. Харин тэр өөдгүй эр бол таныг хуурсан хэрэг.

32. зүйл. Адал явдал хайгч эрчүүд. Зарим эрд хажууд нь ямар ч эмэгтэй байсан хуурч мэхлэн, араар нь тавьсаар явдаг. Тэдний хувьд шинэ амраг нь царайлаг эсэх, түүндээ хайртай эсэх огт хамаагүй байдаг. Тэд шинэ адал явдал, шинэ содон мэдрэмж хайж явдаг. Зарим нь бүр цуглуулагчид байдаг гээч. Өөрийнялан дийлсэн эмэгтэйчүүдийг жагсаан бичиж явдаг эр хүн ч байдаг юм шүү.

36. зүйл. Завхай эрээс зугт. Хэрвээ та завхай эртэй учирсан бол таны нэн тэргүүнд авах арга хэмжээ түүнийг дуртай зүг рүү нь явуулах, тэгээд түүнээс аль болох хол байх.

37. зүйл. Үнэнч биш эр. Хэрвээ эр хүн өөр эмэгтэйд үнэнч байгаагүй бол танд ч үнэнч байхгүй гэсэн үг. Тиймээс иймэрхүү шалтгаанаар түрүүчийн амрагаасаа салсан эр хүн танд ч хань болохгүйг бүү март.

38. зүйл. Завхай эрийг засах аргагүй. Завхай эрийг яаж ч хичээгээд засч болдоггүй гэдгийг ухаалаг эмэгтэй мэднэ. Ихэнх явдалтай эрчүүд ганцхан эмэгтэйгээр хайрлуулах хүсэлтэй гэж ярьдаг, гэтэл энэ бол оргүй худал үг.

39. зүйл. Сүүлрээд баригдчихвал эр хүн гэдгээ мэдэрдэг эрчүүд ч байдаг. Ихэнх явдалтай эрчүүд амрагтаа баригдахаас айдаггүй, учир нь ингэх нь тэрэнд илүү их хурц мэдрэмж төрүүлдэгт оршино. Зарим нь сая л өөрийгөө эр хүн гэж мэдэрдэг.

40. зүйл. Дур хүслээ хянах чадваргүй эр. Өөрийн бэлгийн дур хүслийг хянах чадваргүй эр хүнийг

41. зүйл. Манлайлахыг эрмэлзэгчээс хол бай. Ухаалаг эмэгтэй үргэлж манлайлахыг эрмэлздэг, хэзээд, юунд ч бэлэн зэлэн эрээс болгоомжлох ёстойгоо ойлгодог. Учир нь тийм эрчүүд үргэлж шударга “тоглохгүй”.

42. зүйл. Сэргэх үе хэрэгтэй юү? Хайртаасаа салсаны дараа эмэгтэй хүнд сэргэх, тайвшрах үе заавал хэрэгтэй болдогийг ухаалаг эмэгтэйчүүд мэднэ. Тиймээс хэн нэгэнтэй дахин дотносохоор яардаггүй.

44. зүйл. Эр хүн яагаад уйддаг вэ? Эмэгтэй хүн эр хүний зоргоор байх тусам эрэгтэй хүн амархан уйддаг. Эрчүүд биеэ даасан, өөрийн үзэл бодолтой эмэгтэйчүүдийг илүү хүндэлдэг. Хэрвээ эр хүн танд хайртай л бол таныг нэг удаа “үгүй” гэсний төлөө сураггүй алга болохгүй, бас уйлж унжихгүй.

45. зүйл. Ухаалаг эмэгтэй. - Өөрийн сайн талыг харуулах гэж хичээдэггүй, тэгсэн тэгээгүй ил байгаа юм чинь. - Авьяас билгээрээ гайхуулдаггүй. - Эр хүнд сайн эхнэр болно гэж батлахыг хичээдэггүй. Эр хүн танд үнэхээр хайртай бол түүхий бантан идүүлж байсан ч анзаарахгүй.

46. зүйл. Эр хүн танд. - Өөрийн хобби, сонирхол. - Ажил төрөл, өссөн гэр орон, ах дүү. - Боловсрол мэргэжил. - Урьдны найз хүүхэн “Ядахдаа ганц байх ёстой”. - Амьдралынхаа тухай огт ярихгүй бол тэр чин сэтгэлээсээ хандахгүй байна гэсэн үг. Түүнд нуух зүйл байна даа..

47. Амьдралд тань юу бүхнээс илүү үнэтэй болохыг санаж, нэр төрөө эрхэмлэн. Эм хүний бардам зангаа битгий гээ.

48. Эр хүнд таалагдах гэж хэрээсээ хэтэртэл хэзээ ч бүү зүтгэ. Байгаагаараа байх шиг сайхан юм ханаа ч үгүй.

49. Дэргэд байгаа эр хүний амьдралын хүндрэлтэй асуудлыг шийдвэрлэх гэж бүү зүтгэ, түүнийг битгий зөвтгө. Юм болгонд шалтгаан байдаг. “Овоо босгоогүй бол шаазгай юунд суухав” гэсэн үг байдгийг бүү март

50. Эр хүнийг бурхан болгон шүтэж болохгүй.

  ★★☆☆★★☆☆★★    iceclppoki@yahoo.com    ★★☆☆★★☆☆★★  

    ★★☆☆★★☆☆★★   www.Alim.blog.mn    ★★☆☆★★☆☆★★  

---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Миний буланд зочилсон танд баярлалаа.


\\\ ///
( @ @ )
....o00o.(_).o00o...




Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/1530130/c53/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал За ээжүүдээ хаана хямд сайн төрөж болох эмлэгүүд байна >?? [35] [3] Levi`s 2012-03-16 210456
Зарлал ***АМГАЛАН МАХНЫ ДЭЛГҮҮР*** ТА ХЭРЭГЛЭЭД ҮЗ!!! СЭТГЭЛД ТАНЬ НИЙЦЭХ БОЛНО. ЗУРАГ ОРУУЛСАН file [26] ADVertisement 2011-10-19 238691
Зарлал ♣♣ Мэдэгдэл ♣♣ file [27] ***Энxзaяa*** 2009-03-07 365900
Зарлал ~~~ БҮСГҮЙЧҮҮД ЭЭЖҮҮД ЧAT~~~ file [1] [5] ***Энxзaяa*** 2009-03-03 364578
Зарлал Бүсгүйчүү та бүхний буу халах талбар шүү... [91] [4] admin 2008-06-27 523344
3666 Жирэмсэн болохыг хүсч байгаа ч болохгүй байна уу? 사랑 Õàéð 2009-04-06 1373
3665 Жингээ хасахад хориглох 10н зүйл 사랑 Õàéð 2009-04-06 1312
3664 tuslaach humuusee file [1] cdkeycrack 2009-04-06 1215
3663 HELEED OGOOCH [1] nomin_erdene1999 2009-04-06 1226
3662 YAG ODOO............... [1] ELGEMSUU 2009-04-05 1236
3661 MEDEELEL......... [1] ELGEMSUU 2009-04-05 1097
3660 elegni c virus [3] teko 2009-04-05 1667
3659 sar_nai gaas asuuh in [3] bigbig 2009-04-05 1117
3658 jiremsen ehchvvdees asuuya [8] chejv 35 2009-04-05 3326
3657 gedeceer yabal nariinhan boloh [2] buunjii 2009-04-05 1838
3656 lg123-aas asuuh yum bnaa heleed ogooch [5] bigbig 2009-04-05 2058
3655 가장 저렴하고-------빠르고 ELGEMSUU 2009-04-05 685
3654 huuhnuudee helj ogooch [2] bovka 2009-04-05 1933
3653 ENE YAMAR BE.... ELGEMSUU 2009-04-05 922
3652 Яаралтай асууяаа? [9] Маралгоо 2009-04-05 1495
3651 asuuhn [2] 01 2009-04-05 1267
3650 www.huuhed.bblog.mn bolor2 2009-04-05 3079
3649 EEJUUDES ASUUH ZUIL BNAA [6] bayrtogtoh 2009-04-04 3786
3648 ASUULT B.NA TUSLANA UU [1] bayrtogtoh 2009-04-04 984
» Эрчүүдийг байлдан дагуулах 50 зөвөлгөө буюу ухаалаг эмэгтэй байхын “нууц” iceclppoki 2009-04-04 2061
3646 Бүсгүйчүүд ямар эрчүүдээс зугатах ёстой вэ [1] iceclppoki 2009-04-04 5411
3645 Эрчvvд чухам юу хvсдэг вэ? /эротик зурхай/ iceclppoki 2009-04-04 1453
3644 hi eejvvdee nadad medehee [6] dior_875 2009-04-04 2739
3643 B형강염 nii talaar asuuh yum bna [3] sar_nai 2009-04-04 1688
3642 TUSLAMJ HEREGTEI BAINA................... [2] ELGEMSUU 2009-04-04 1061
3641 hi meddeg bol khelj ugch tuslaach [6] namuund 2009-04-04 2638
3640 zoblooch axan dvvsee.. [5] xyrs 2009-04-04 1344
3639 helj uguuch [2] DS925 2009-04-04 1248
3638 Hi gazariin achaa [5] sar_nai 2009-04-04 890
3637 Эрчүүдийн сексийн чадавхийг тодорхойлох 6 арга 사랑이 뭔지 2009-04-04 1469
3636 Үс арчилгаанд тустай хоолны дэглэм [1] 사랑이 뭔지 2009-04-04 1520
3635 Нүдний цагаан шар бол цөсний өвчтэйн шинж [1] 사랑이 뭔지 2009-04-04 3823
3634 maralaa!! [1] pambak 2009-04-04 937
3633 dollar hedtei baina ve? [3] 098 2009-04-04 1269
3632 hi maralgoo? [2] pambak 2009-04-04 1013
3631 elgemsuugees asuuh zuil bna aa! [1] 3477 2009-04-04 754
3630 Энэ арай хэтэрнээ [6] Маралгоо 2009-04-04 1621
3629 СУРГАМЖТАЙ (Монгол бүсгүйн Америк хувь заяа) [8] Маралгоо 2009-04-04 1556
3628 MOTEL BUUDAL.........ANHAARUULGA..... [3] ELGEMSUU 2009-04-04 1062
3627 DPT vaktsin hiilgsnii dara haluurdag uu?eejvvdee hvvhdvvd chi yaj bsan be???? [2] mongoljingo 2009-04-03 1654
3626 zowhi [1] chalchii 2009-04-03 892
3625 eejuudees asuuya,,,,,,,, [4] Ojanaa 2009-04-03 1145
3624 zoblogoo ogooch. gereegeer ajilladag jiremsen emegtei [7] pujina 2009-04-03 2090
3623 dahiad bi bnaa So-oor heleed ogooch [2] ostr 2009-04-03 1113
3622 Хатуу ширүүн ааш зангийн илэрхийлэл урт, хар үс 사랑이 뭔지 2009-04-03 1301
배너신청
자생병원

배너신청