Moderator: mgl_300
Байцаан дахь микроэлементүүд бодисын солилцоог сайжруулж, хүүхдийн биеийн өсөлт хөгжилд чухал үүрэгтэй байдаг байна. Цагаан голтой бөөрөнхий байцаа нь хүний дархлааг сайжруүлдаг, эрт хөгшрөлтөөс оргийлдэг төдийгүй эрүүл мэндэд нэн сайн гэнэ. Мөн судасны хана, цөсний хүүдийнд товх үргахаас сэргийлнэ. Байцаан дахь Р, С витамин нь сүдсыг бэхжүүлдэг бөгөөд хальсны эдүүд нь холестриныг зайлүүлан, сүдас нарийсахаас сэргийлж бас сахарын өвчинд нэн тустай аж. Жингээ барих, түрах энгийн арга бол өдөр бүр байцааны салат хэрэглэх ба ЮОгр салатанд 30 ккал байдаг тул хоол боловсрүулахад түлхэц болдог юм. 1950-д онд эмч нар шинэ байцааны шүүсээр ходоодны шарх, 12 нугалаа гэдэсний болон ходоодны хүчил ихдэх багадах өвчнийг эмчилдэг байжээ. Судлаачид эндээс үрэвслийн эсрэг шинэ бодис, витамин У ялгардгийг мэдсэн байна. Энэ ногоонд өөр сүдлагдаагүй бактерийн эсрэг олон бодис байдаг ба оросын ардын эмчилгээнд шарх, түлэнхий, хөлдсөн арьсыг эмчилдэг байв. Мөн байцааны шүүсийг бүлээн устай хольж хоолойгоо зайлж, үсээ сайн үргүулах гэж толгойгоо арчдаг байна. Ялангүяа даршилсан байцааг витаминыг бүрдүүлэгч гэсэн яриаг ШУ баталсан ба 18-р зүунд ахмад Жеймс Кук : "Исгэсэн байцаа өвчнийг анагааж манай усан цэргүүдийг аварч байна." гэж өөрийн тэмдэглэлдээ бичиж байжээ. Олон эрдэмтэд үе мөчний өвчин, бөөрний үйл ажиллагаа муудах, бүдүүн гэдэсний үрэвсэлд байцааны давсалсан усыг санал болгодог байна. Харин ходоодны үрэвсэлтэй, хүчил ихтэй, элэгний өвчтэй хүнд даршилсан байцаа зохимжгүй юм.
|
http://gerlelt.blog.gogo.mndaraad or