Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366
Ерөндөг жирэмслэлтээс хамгаалдаг хэрэгсэл боловч архаг үрэвсэл үүсгэхийг үгүйсгэхгүй
<style type="text/css"> </style>

Ямар нэг үрэвсэл эхлээд умайн дотор хана, дараа нь гадагш нэвчдэг. Шинж тэмдэг нь сарын тэмдгийн эхний өдрүүдэд өвдөнө.

Ийм өвчтэй эмэгтэйчүүдийн 30-50 хувь нь үргүй болох магадлалтай. Хэрэв жирэмсэлвэл нэлээд хүндрэлтэй. Энэ тохиолдолд эмийн эмчилгээ, өвчин намдаах, гормон, шаардлагатай бол мэс заслын эмчилгээ хийнэ.

Киста томорч, идээлсэн тохиолдолд өндгөвчийг мэс ажилбараар эмчилдэг "Сэтгэлийн увидас" эмэгтэйчүүдийн эмнэлгийн ерөнхий эмч, Анагаах ухааны магистр, тэргүүлэх зэрэгтэй эмэгтэйчүүдийн эмч Л.Наранцэцэгтэй уулзаж ярилцлаа.

-Сүүлийн үед өндгөвчний үрэвслээр охид, бүсгүйчүүд маань өвдөх нь нэлээд олширлоо. Энэ өвчин юунаас болж үүсдэг юм бэ?
-Тиймээ, манай нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдийн дунд үрэвсэлт өвчин, тэр дундаа эмнэлгийн хэлээр бол дайврын үрэвсэл их элбэг тохиолдож байна.

Дайврын үрэвсэл ихсэх болсон шалтгаан нь олон янз л даа. Нэгдүгээрт, бэлгийн замын халдварт өвчин ихэсч байна.

Хоёрдугаарт, хүсээгүй жирэмслэлтээс сэргийлэх тал дээр тун муу анхаарч, үүнээс үүдсэн үр хөндөлт олширч байгаа нь үрэвсэлт өвчний эх үүсвэрийг бий болгодог гэсэн үг.

Гуравдугаарт, манай орны цаг агаарын онцлог, эрс тэс уур амьсгалтай холбоотой. Энэ бүхнээс болж өндгөвчний архаг үрэвслүүд өдөр ирэх бүр нэмэгдээд байгаа юм.

-Нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүд гэхээр хэдэн насныхан хамрагдах бол..?
-18-49 насны хоорондох эмэгтэйчүүдийг хэлдэг шүү дээ. Энэ насны эмэгтэйчүүд өндгөвчний үрэвслээр өвчилж байгаа нь дээрх хэдэн шалтгаантай салшгүй холбоотой. Уг өвчнөөр өвчлөхгүй байх, үрэвслээр өвчлөхгүй байж болно. Тохиолдлын бэлгийн харьцаанаас татгалзах зэргээр хамгаална.

-Дайврын үрэвслээр нэгэнт өвчилсөн тохиолдолд багагүй хор уршигтай гэлцэх юм?
-Өндгөвчний уйланхай байхгүй юу, гэхдээ дотроо олон янз л даа. Төрөлхийн олдмол юм уу аль эсвэл өндгөвчний үрэвслээс үүссэн гэх мэт. Үүний зэрэгцээ, өндгөвчний үрэвслээс үүдэж сарын тэмдгийн мөчлөг алдагдах, жирэмслэхгүй байх, өндгөвчний үйл ажиллагаанд муугаар нөлөөлж цус алдах тохиолдол бишгүй бий.

-Бэлгийн замын халдварт өвчлөл гэхээр олон удаа өвдсөн юм уу эсвэл дутуу эмчилснээс үүдэх хор уршгийг хэлж байна уу?
-Заг хүйтэн өвчнөөр өвчилсөн тохиолдолд наад зах нь л гэхэд, эмэгтэй хүний үрийн хоолой гэмтэж, улмаар жирэмслэхээ болих юм уу савны гадуурх жирэмслэлт болох магадлал өндөр байдаг.

Бэлгийн замын халдварт өвчнөөр өвчлөхөөс сэргийлэх хамгийн чухал арга нь гэр бүлээс гадуурх бэлгийн харьцаанд орохгүй байх, хэрэв тохиолдлын бэлгийн харьцаанд орсон нөхцөлд хамгаалалт хэрэглэх хэрэгтэй. Манайхан ямар нэгэн өвчин тусахаараа эмнэлэгт хандах бус, найз нөхдөөсөө зөвлөгөө авах гэж хичээдэг нь буруу. Үүнээс болоод буруу мэдээлэл авч, дутуу эмчилгээ хийснээр өвчлөлөө архагшуулах, хор уршиг үлдээх нөхцлийг нь бүрдүүлдэг юм. Ямарваа нэг өвчлөл тодорхой үе шаттай явагддаг байхгүй юу. Өвчний хэлбэр болон үе шат нь ямархуу түвшинд байгааг ч мэдэхгүй байж дур мэдэн эмчлэх нь аюултай. Тиймээс ямар ч өвчнөөр өвдсөн бай, мэргэжлийн эмчид хандаж, эмнэлгийн тусламж үйлчилгээг цаг алдалгүй авах нь зайлшгүй чухал. Зөв оношлогоо, тохирсон эмчилгээ хийлгэвэл ямар ч урхаггүй эмчилж чадна шүү дээ.

-Тэгвэл үрэвсэлт өвчнийг оношлохдоо нэн түрүүнд шалтгааныг нь олж тогтоосны дараа эмчилгээний төрлөө сонгодог хэрэг үү?
-Тиймээ. ЭХО дуран оношлогоогоор харах, эмэгтэйчүүдийн үзлэг хийх, үтрээний мазок болон эсийн шинжилгээ авах маягаар тогтоож, үндсэн оношоо тодорхойлно.

Түүнээс биш, асууж лавлах мэтээр эмчилж болохгүй. Тэгээд ч сүүлийн үед манай оношлогооны аргууд их нарийссан. Охид бүсгүйчүүд маань жилд ядаж ганц удаа ч болов урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдаж байгаасай.

Ялангуяа, эсийн шинжилгээг заавал өгч байх хэрэгтэй. Энэ бүхэн умайн хүзүүний хавдрыг эрт үед нь оношлоход нь ч тустай арга.

Эсийн шинжилгээг хавдартай хүн өгөх ёстой мэтээр эндүүрч хэрэггүй. Өөрийгөө эрүүл гэж бодож байгаа хэн бүхэн өгөх ёстой шинжилгээ. Нөхөн үржихүйн насны бүх эмэгтэйчүүд эсийн шинжилгээ өгч байх хэрэгтэй.

-Ерөндөг тавиулаад удаан хугацаанд авахгүй байх нь өндгөвчний үрэвсэл үүсэх шалтгаан болдог гэж хүүхнүүд ярьдаг юм билээ. Энэ үнэн үү?
-Хэдийгээр ерөндөг жирэмслэлтээс хамгаалах сайн арга боловч хүний биед байгаа гадны биет гэдэг утгаараа, ямарваа нэгэн архаг үрэвсэл үүсгэхийг үгүйсгэх аргагүй юм. Ихэнх эмэгтэйчүүд ерөндөг тавиулчихаад л санаа нь амарчихдаг. Гэтэл жилд нэг удаа эмэгтэйчүүдийн үзлэг хийлгэж, биеийн байдлаа хянуулж байх ёстой. Бас жирэмслэхгүй юм чинь гээд бэлгийн харьцаанд хамаагүй ороод байж болохгүй, халдварт өвчин авах эрсдэл өндөр байна шүү дээ. Олон жил ерөндөгтэй явснаас болж умайн дотор хана үрэвсэх, умайн хүзүүнд шархлаа үүсэх, өндгөвчинд архаг үрэвсэл үүсч болно.

Тиймээс урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдаж байвал тэр бүр ерөндөгөөс өвчин үүсэх нь ховор л доо.

-Анхан болон архаг өвчлөлийг эмчлэхэд эмчилгээний төрөл болоод цаг хугацаа гээд нэлээд ялгаатай байх л даа. Харин ямар дэглэм сахих ёстой юм бэ?
-Даарч хөрөхгүй, бэлгийн замын халдварт өвчнөөс сэргийлэх, үр хөндөлт хийлгэхгүй байх нь хамгийн чухал. Энэ бүх шалтгаанаас ангид байж чадвал хүн бүхэн өвчлөөд байдаг ч өвчин биш. Нөгөөтэйгүүр, үрэвсэлт өвчинд ямар нэг дархлаа байдаггүй учраас дахиад өвдөхгүй гэх баталгаа байхгүй шүү дээ.

-Эмчилгээнд хамрагдсан үрэвсэлт өвчинтэй үйлчлүүлэгчдийн чинь дунд дахин өвчилсөн хүн олон байдаг уу?
-Өө, байлгүй яахав. Дахих магадлал өндөртэй шүү дээ.

 
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/2945275/87b/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал За ээжүүдээ хаана хямд сайн төрөж болох эмлэгүүд байна >?? [35] [3] Levi`s 2012-03-16 210452
Зарлал ***АМГАЛАН МАХНЫ ДЭЛГҮҮР*** ТА ХЭРЭГЛЭЭД ҮЗ!!! СЭТГЭЛД ТАНЬ НИЙЦЭХ БОЛНО. ЗУРАГ ОРУУЛСАН file [26] ADVertisement 2011-10-19 238688
Зарлал ♣♣ Мэдэгдэл ♣♣ file [27] ***Энxзaяa*** 2009-03-07 365898
Зарлал ~~~ БҮСГҮЙЧҮҮД ЭЭЖҮҮД ЧAT~~~ file [1] [5] ***Энxзaяa*** 2009-03-03 364576
Зарлал Бүсгүйчүү та бүхний буу халах талбар шүү... [91] [4] admin 2008-06-27 523336

Help me [2]

Авагра морь,,,,,,,,,,,,,,,,,,,,

Elegemsuugees asuuyaa Vaktsin [1]

oroin mend helj ogooch busguichuudee [2]

ХЭРЭГТЭЙ БОЛ МЭДЭЭД АВ..ҮГҮЙСЭН БОЛ

ХҮМҮҮСЭЭ ХЭРВЭЭ ГЭРЛЭХ ГЭЖ БАЙГАА БОЛ ТҮР АЗНА

UTASGUI INTERNET HEREGLEWEL YMAR WE? [1]

  • tuslana
  • 2010-03-22
  • Уншсан 1825

hi [2]

  • zegp
  • 2010-03-22
  • Уншсан 741

Интернет мөнгө

  • batsy1
  • 2010-03-22
  • Уншсан 899

ezengvi aral-d [2]

HUUHNUUDEE ASUUYA [1]

СОНЖОО: Утасны дугаар утга агуулна!!!

  • 157359
  • 2010-03-22
  • Уншсан 2739

Төрөх хүүхдийн хүйс [5]

  • 157359
  • 2010-03-22
  • Уншсан 4621

Цистит өвчний үед барих гам

  • 157359
  • 2010-03-22
  • Уншсан 924

barilgin hereglel zah??

  • mende
  • 2010-03-22
  • Уншсан 727

** БҮСГҮЙЧҮҮДЭЭ **

naizuuddaa beleg [2]

  • lg123
  • 2010-03-22
  • Уншсан 1119

ulaan hooloin urevsel yuunaas boldog hund ovchinuu hel uguuch busguichuidee [2]

  • 023
  • 2010-03-22
  • Уншсан 4632

busguichuudee asuuya (shud yanzluulah) [3]

zowolgoo ogooch hvvhnvvdee [6]

eejvvdee sanaagaa zowlooch [2]

  • LOVE24
  • 2010-03-22
  • Уншсан 885

helj ugch tuslaach [2]

Казак түмэндээ

eejvvdee asuuy [4]

  • Hi...
  • 2010-03-22
  • Уншсан 1013

mongoloos,,, [2]

asuuya... [3]

jiremsleltees hamgaaldag em [2]

  • amethy
  • 2010-03-22
  • Уншсан 2497

БИЧИГ БАРИМТ , БАТАЛУУЛАХ

em ajil bna 266shugam deer

  • tsolko
  • 2010-03-22
  • Уншсан 567

Умайн хүзүүний өмөн гэж юу вэ

  • 157359
  • 2010-03-22
  • Уншсан 1030

Л.Наранцэцэг: Ерөндөг жирэмслэлтээс хамгаалдаг хэрэгсэл боловч архаг үрэвсэл үүсгэхийг үгүйсгэхгүй

  • 157359
  • 2010-03-22
  • Уншсан 2835

HELJ UGUUCH [1]

Women’s day celebrity night [part ]

010-2411-4025 newgmobile@yahoo.com MOBILE компаниас НЭГЖний УРАМШУУЛАЛТ худалдаа зарлаж байна.

hi [1]

  • 2009826
  • 2010-03-22
  • Уншсан 995

"ИСИР" САЛОН МОНГОЛЧУУДДАА "50%-ын ХЯМДРАЛТАЙ "БАРИА ЗАСАЛ" БОЛОН БҮХ ТӨРЛИЙН "ГОО САЙХНЫ" ҮЙЛЧИЛГЭЭГ ХИЙЖ БАЙНА

utreenii sharhlaag yaaj sain emchildeg ve? [3]

  • 023
  • 2010-03-22
  • Уншсан 1316

ХҮҮХДЭД НЭР ХАЙРЛАХ УХААН [1] [2]

hi . asuult bna aa. busguichuudee. [3]

  • kor99
  • 2010-03-21
  • Уншсан 1002

ХҮҮХНҮҮДЭЭ НАРИЙН НАНДИН АСУУДАЛ БАЙНАА.... [3]

АНХААР СПИРАЛТАЙ УДААН БАЙВАЛ ИЙМ Л БОЛНО [4]

Хэрхэн төгс сайн хосууд болох вэ ? [2]

  • 157359
  • 2010-03-21
  • Уншсан 1692

Шээс задгайрах [2]

  • 157359
  • 2010-03-21
  • Уншсан 2329

Мөөгөнцөр [2] [4]

  • 157359
  • 2010-03-21
  • Уншсан 3854

Их аварга Асашёрюүд Японы кино од бүсгүй хайр зарлав [1]

배너신청
자생병원

배너신청