Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366
“Аавын сайхан хүүхэн”-дээ, ангир жаахан охиндоо аав нь өнөөдрөөс эхлэн захидал бичиж байх болно. Энэхүү захидлуудыг бяцхан чи минь одоогоор хараахан уншиж чадахгүй ч гурван жилийн дараа төвөггүйхэн унших болно. Хэрвээ чи аавынхаа захидлуудыг уншихыг тэсэн ядан хүлээж байгаа бол ижийгээрээ юм уу эгч нараараа уншуулж бас болно шүү дээ. Охиндоо бичсэн захидал маань чамайгаа энэ ертөнцийг таниж мэдэх, ухаж ойлгоход аав нь бага ч атугай тус нэмэр болохыг зорьсных юм. Мөн нөгөө талаар аав нь чамдаа бичсэн захидлаараа дамжууланхүсэл мөрөөдөл, танин мэдэхийн эрмэлзээр дүүрэн хүүхэд нас руу зорчиж аялахыг хүссэн хэрэг юм шүү дээ.
Охиндоо бичсэн захидлууд №1 2010.02.06
Миний жаахан охин ижий аавдаа ирсэн түүх Аав ээж хоёрынх нь амьдралын гурав дахь өвлийн тэр нэгэн өглөө. Алдрай жаахан охин минь чи хүний орчлонд мэндэлсэн юм. Энэ бол он тооллын 2006 оны 12 сарын 25-ны өдрийн үүрээр 05 цаг 50 минутын үе байлаа. Энэ цагт чамайг төрсөн гэж ижий нь ярьдаг юм.Охин минь чи энэ дэлхийн хүн амын гуравны нэгийнх нь итгэл үнэмшлийн эзэн болсон Есүс Христийн мэндэлсэн өдөр төрсөн юм шүү дээ. Жил бүр чиний төрсөн өдөр Хрисмасын баяртай давхацдаг нь ийм учиртай юм шүү.
Аав нь энэхүү захидалаа чиний мэндэлсэн өдрөөс эхэлсэн бол одоо харин үүнээс өмнөх цаг хугацаа руу бяцхан шилжүүлвэл ямар вэ? Энэ бол чиний эхийн алтан хэвлийд олдож бүрэлдсэн цаг мөчийн тухай өгүүлэх гэсэн хэрэг. Аав ээж хоёр нь чамайгаа хоёр жил гаран хүлээсэн юм шүү дээ. Халуун хайр дурлалынхаа үр төл болсон чамайг хүний орчлонд айлчлан ирэх цаг мөчийг ижий аав хоёр нь тэсэн ядан хүлээж байсан юм шүү. Гэтэл чи сураг байдаггүй. Сар бүрийн болзоот өдөр ижий нь чамайг харуулдаж, аав нь сураг тавьдаг байсаан. 2006 оны тэр нэгэн хавар ижийгийн тань ижий, эмээ ээжийн тань бие ихэд чилээрхэж, аав ээж хоёр нь эмнэлгийн сэхээний үүдэнд сар гаран болж билээ. Энэ үед ижий бид хоёр нь чинь чинийхээ тухай бодох санахыг нэг хэсэгтээ л мартсан байж билээ. Энд нэг зүйлийг онцлон өгүүлэхэд чиний “нохойтой өвөө” гэдэг өвгөн лам цастын орноор эргэл мөргөл хийгээд ирэхдээ ижийд тань үр хүүхэдтэй болгодогмодны жимс юм шүү гэж хэдэн боргоцой өгч байж билээ. Тэдгээр боргоцойнуудыг хандлан уух ёстой байв. Ижий тань боргоцойны хандыг яг хэдэн өдөр уусанаа сайн санадаггүй юм. Тэр өвгөн чамайг боргоцойны хүүхэд гэж дууддаг нь ч ийм учиртай юм.
Тэр хавар ээж аав хоёр нь эмнэлэг гэр ажил гурвын дунд нэг хэсэгтээ л гүйсэн юм. Гэтэл чинийхээ ирснийг ижий тань гучин хэд хоногийн дараа л мэдэж билээ. Хавар цагийн нойр ямар захирагдаж дийлдэх биш дээ. Аавынх нь нойроо харамласан нэгэн өглөө ижий тань аавыг нь дуудаж, баярт мэдээ дуулгая гэж билээ. Аз жаргалаар гэрэлтэж, инээмсэглэл цацарсан ижийгийн тань царай үнэхээр баярт мэдээ дуулгах гэж байгаа нь илт байсан ч нойрмоглож ядсан аав нь юу юм бол доо гэж гайхаж байсан юм даг. Ижийгийн тань “ Би жирэмсэн болжээ” гэсэн тэрхүү баярт үг аавынх нь гуч хүртэлх насандаа сонсож байсан, аз жаргалтай баяртай бусад мэдээнүүдээс тэс өөр байсан юм даа. Ижийгий тань аав нь тэврэн үнсэж, ижий тань аавынх нь хүзүүгээр тэвэрч, ижий аав хоёр нь эргэлдэн эрхлэн бүжиж байж билээ. Аав нь тэр өдөр аз жаргалаар халгин цалгин, ажил дээрээ ч тогтож сууж чадахгүй нисэн дүүлсэн амьтан өдрийг өнгөрөөж байсан юм. Ижий тань ч гэсэн тэр өдөр энэ ертөнцийн хамгийн эрхэмсэг, ихэмсэг дагинасын нэгэн адил өдрийг өнгөрөөсөн гэдэгт аав нь итгэлтэй байна. Гэхдээ энэ тухай аав нь ижийгээс тань лавлаж асуугаагүй юм байна шүү, нээрээ одоог хүртэл. Миний охин энэ тухай ижийгээсээ лавлаж асуугаарай. Аз жаргалтай амьдралын гэрэлт агшиныхаа тухай ижий нь лав, тод санаж байгаа байх.
Үүнээс хойш аав нь ижийгий тань хэвлийг илэх чагнах, ажир зэрэг ажилтай цаг хугацаа явж өгөхгүй их л удсан санагддаг юм. Харин чи таван сарын дараанаас ижийгийнхээ гэдсийг их хурдан том болгосон юм шүү дээ. Чи гэдсэндээ байхдаа их зогисдог хүүхэд байж билээ. Энэ үед аав нь чамтайгаа “ Миний хүү яасан даарсан юм уу” Яагаад зогисоод байна миний хүү” гээд ярихаар зогисохоо больчихдог хачин хүүхэд байж билээ. Ижий нь чамайг хүү гээд бүүр итгэчихсэн байсан юм даг. Уг нь хэд хэдэн удаа эмчид үзүүлсэн хүйсийг нь хэлж өгөөгүй юм аа эмч. Нээрээ, ижий нь аавд нь чамайг ирснийг хэлсэн баярт тэр өглөө хуруугаа амаараа даран тоолж байсан нь нэгдүгээр ангийн жаахан охин тоо бодож гэж байгаа юм шиг ихэд содон харагдаж байсан дүр зураг одоог болтол санаанаас минь гардаггүй юм шүү.
Ижий тань жирэмсний амралтаа авч гэртээ суух байсан ч ажлын төлөө л төрсөн юм шиг хүн юм болохоор амсхийх ч чөлөө өөртөө өгөлгүй гүйсээр байгаад чамайг төрүүлсэн юм шүү. Чамайг төрдөг өдрийн урьд орой ижий тань сонин гаргах гэж оройтсоор шөний 12 цагийн үед ажлаасаа ирж билээ. Тэр үед аав нь ижийгий тань аагтай сайхан цай чанаж тавьчихаад хүлээж суусан юм даг. Ажил төрөл энэ тэрхэнийг ярилцан суусаар нэг мэдэхэд шөнийн 02 цаг болсон байв. Ижий тань ойр ойрхон хэдэнтээ босон сууж байсанаа би төрөх гэж байх шиг байна. Өнөөдөр бие бүүр нэг их хөнгөхөн болчихсон юм гэж билээ. Ингээд чи төрөхөөр ижий тань дуншин өвдөж, аав нь хотын түргэн рүү рүү яаран сандран ярьж байв. Түргэний машин 04 цагийн үед ирж, ижий тань төрөхийн орон дээр 04 цаг 30 минутын үед гарсан болов уу. Ижийгий тань эмнэлэгт аваачихаар ирсэн түргэний машин нь хотын шулуун замаар явахдаа ч дэвхэрч цовхорч байдаг оросын фургон гэдэг хатуухан унаа байж билээ. Түргэний машин дотор аав нь ээжийн тань гарыг атган сууж, ижий тань ойр ойрмогхон ёолон хэвлийгээ дарсаар нэгдүгээр амаржих газар очиж байж билээ.
Ийнхүү миний охин ижий аавынхаа нар нь болж мандан Есүс христийн мэндэлсэн өдөр заяасан юм шүү дээ. Аавын сайхан хүүхний ижий аавдаа ирсэн түүхийг товчхон өгүүлвээс ийм юм. Үүнээс ихийг мэдэж лавлая гэвэл ижий тань сайн мэдэж байгаа шүү миний охион. Аавын сайхан хүүхэн минь дараагийн захидал хүртэл түр баяртай

ymar goe zahidal we estoi hoorhon yum oruulsan bnashdee bayrallaa