Moderator : Ixus
Бичлэгийн тоо 14,843

"Дэлхийн санхүү, эдийн засгийн хямрал ба Монгол улс" гэсэн зөвлөлдөх уулзалт төрийн ордонд 2009 оны нэгдүгээр сарын 22-23-нд болж Монгол улсын ерөнхийлөгч Н.Энхбаяр, Засгийн газрын шадар сайд М.Энхболд, Сангийн сайд С.Баярцогт нар үг хэлж эрдэмтэн судлаачид, Их Хурлын гишүүн, банк, санхүү, үйлдвэрлэл үйлчилгээ, төрийн бус байгууллагын тэргүүнүүд, ОУВС, Дэлхийн банкны суурин төлөөлөгч нар 20 гаруй сэдвээр бие даасан илтгэлийг тавьж хэлэлцүүлэв.

Зөвлөлдөх уулзалтаас Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, УИХ, ЗГ зөвлөмж хүргүүлэхээр тогтов. Энэ тухай хэвлэл мэдээллийн хэрэгслээр өргөн сурталчилсан болохоор олон зүйл нуршихыг тэвчиж гол болов уу? гэсэн зарим зүйлийг уншигч танд хүргэе.

Банк санхүүгийн байгууллагыг эрдэмтэд судлаачид эдийн засгийн цусан хангамж гэж нэрлэдэг бөгөөд хүнээр жишвэл бүхий л бие (судас)-аар гүйж буй цустай төстэй гэсэн үг юм. Цусан хангамж дутвал амь насанд халтай. Банк санхүүгийн систем дампуурвал эдийн засагт халтай.

Ийм учраас зөвлөлдөх уулзалтад оролцогсод банк санхүүгийн хямралыг эдийн засгийн хямралд хүргэхгүйгээр тогтоон барьж, засаж сайжруулах ёстой гэсэн нэгдмэл нэг саналтай байсан. Төр засаг, аж ахуйн нэгж байгууллага, хэвлэл мэдээллийнхэн, олон нийтийн байгууллагынхан, өрх гэр, иргэн бүр өөрсдөөс хамаарах хувь нэмрээ оруулж чадаж гэмээж санхүүгийн хямралыг хохирол багатай даван туулна гэдгийг онцолж байв.

Эдийн засгийн хямрал гэдгийг бид бас ойлгохтойгоо болсон хүмүүс. Одоохондоо бид нар шатахуун, гурил будаа, мах сүү, бараа товар үнэтэй байна гэж гомдоллоцгоож л байна. Гэтэл 90-ээд оны эхээр дэлгүүрийн лангуу хоосроод мөнгө байлаа ч мах сүү, гурил будаа, бензин шатахуун тэр бүр олдохгүй, үнэ гэж хэд дахин өссөн, инфиляци нэг ч биш, хоёр ч биш, гурван оронтой тоо (368)-гоор хэмжигдэж байсныг санаж байгаа байх.

Тэгэхээр эдийн засгийг ийм байдалд хүргэж болохгүй л гэсэн үг.
Эдийн засгийн хямрал ажилгүйдлийг хойноосоо дагуулдаг. Одоо ажин түжин амьдарч байгаа айл өрхт ажилгүйчүүдийн тоо нэмэгдвэл юу болох билээ. Өлссөн зовсон ард түмэн хааныг ч буулгаж, засгийг ч унагаж байсан түүх бэлхнээ бий.

Улс орныг бүхэлд нь доргиосон тийм хямралд хүргэж болохгүй. Ард олноо айдас хүйдсийн дунд амьдруулж болохгүй. Хэн нэг нь хувийн явцуу эрх ашгаа бодож, олон түмнээ өөр хооронд нь сөргөлдүүлж болохгүй. "Ядарсан цагт нөхрийн чанар танигдана" гэсэн сургаалийг санаж эв нэгдэлтэй байх нь хамгаас чухал гэсэн байр суурийг үг хэлсэн хүн бүр ямар нэг байдлаар илэрхийлж байв.

Өөрөөр хэлбэл бусдыг намнадаг зэрлэг аргаар бус, бие биеэ өөд татдаг соёлтой, сонгодог зарчмаар ажиллаж гэмээж, та ч би ч бид бүхэн энэ хямрлыг хохирол багатай давж чадна гэсэн үг юм.

Төсвийн байнгын хорооны дарга, Сангийн сайд нар бүсээ чангалах бодлого баримтлахаа тунхаглаж, хоёрдугаар cap гармагц ээлжит бус чуулган хуралдуулж, энэ оны төсөвт дахин тодотгол хийнэ, элдэв үр ашиг багатай хөрөнгө оруулалт, төсвийн зарлагыг танана, тайрна. Бүр 200.0 орчим тэр бум төгрөгөөр бууруулах бодолтой байгаагаа мэдэгдэв. Монголын мөнгөний савыг барьж буй хүмүүс хэлсэндээ хүрнэ биз. Гэхдээ УИХ-ын гишүүд зөөлөн бялуугаа тийм амархан, май гээд өгчихгүй л болов уу? Сонгогч түмэн минь харцгаах л үлдлээ.

Улс ч бүсээ чангалдаг юм байж, харин хувь хүн, айл өрх албан байгууллага аж ахуйн нэгж хэрхэн чангалах бол. Өрхийн төсөвт эзэлж байгаа хамгийн их зардал юу байна вэ? Миний таамаглаж байгаагаар хот хөдөө ялгаагүй таван өрх тутмын нэгийнх нь "шүдний өвчин" бол их дээд сургуулийн оюутны сургалтын төлбөр Монгол орон 1000 хүнд ногдох оюутны тоогоор дэлхийд дээгүүр давхиж яваа гэх. Оюутны сургалтын төлбөр (130.0 * 700.0)-т нэг жилд ойролцоогоор 90.0 гаруй тэр бум төгрөг зарж байна.

Үүнээс гадна оюутны байр, хоол хүнс, хувцас хунар, тээврийн зардлыг тооцвол дээрхийн тал шахуу тэрбумаар яригдана. 2007 оны гүйцэтгэлээр манай орны бүх ЕБС -д улсын төсвөөс олгож буй хувьсах зардал 127.9 тэрбум төгрөг байна.

Тэгвэл Монголчууд үр хүүхдээ дээд боловсролтой болгох гэж үүнээс их мөнгө зарж байна. Үр дүн нь хаана байна вэ? "Боловсролтой зэрлэгээс, боловсролгүй тэнэг" дээр гэдэг л болж байгаа биз дээ. Энэ хямралын үед ямар ч үр ашиггүй энэ олон их дээр сургуулийг хаавал яасан юм бэ? Энэ зуур БСШУЯ учрыг нь олж, хаахыг нь хааж, нийлүүлэхийг нь нийлүүлж, нэгтгэхийг нь нэгтгэж жинхэнэ үр ашгаа өгөхүйц дээд боловсролын тогтолцоотой болбол яасан юм бэ? Тэтгэвэр, цалин, орон сууц, малаа барьцаалж арай ядан төлдөг энэ их мөнгө оготонод идүүлчихсэн Жамц баяны "хэдэн бор" шиг газрын гаваар орсон мэт эзэндээ үр ашиг өгөхгүй өнгөрч байна.
Бас хот хөдөөгүй таван өрхийг бараг хоёрынх нь төсвийг мэрж байгаа нэг зүйл бол баахан хуучин машин. Зөвхөн Улаанбаатарт л 120.0 гаруй мянган машин байна гэсэн өдөрт таван литр шатахуунаар бодоход 600.0 гаруй мянган литр болно.

Төгрөгөөр тооцвол (600.0 * 1.2) 720.0 сая хүрнэ.
Гурван зуун хоногоор бодоход 200.0 хол гарсан тэрбумаар тооцогдож байна. Өвөл дулаан гражид байрлуул хоногт 5.000 төгрөг, зун задгай талбайд тавьбал 500 төгрөг гээд өчнөөн зарлага гарна. Тэгвэл хэмнэе, гамная гэж бодож байгаа бол энэ хэдэн сарампай машинаа бүтэн жил тавьчихаад ний-тийн тээврээр жаахан явцгаавал яасан юм бэ? Ядаж өгч буй хэдэн төгрөг чинь автобус баазынханд тус дэм болж буян үйлдэнэ шүү дээ. Яг тэгж харагдаач л гэх байх. Хүслээрээ л болцгоо.

Зөвлөлгөөнд оролцогсод хямрал дөнгөж эхэлж байна. Барын зулзагыг бага дээр нь цаашид даамжруулж, сунжруулахгүйгээр хамтын хүчээр дарж авъя гэсэн нэгдмэл нэг санаа бодолтой байлаа.

Төр засаг, санхүү банкныхан ч яах вэ? өөрсдөө хүсвэл хийх юм нь бараг тодорхой байгаа юм. Харин ард иргэд Аж ахуйн нэгж, албан байгууллага юу хийвэл зохилтой билээ. Миний бодлоор бол:

1. Аж ахуйн нэгжид:
•Санхүүгийн хямралыг хохирол багатай даван туулах төлөвлөгөө гаргаж нийт ажиллаг садаараа хэлэлцүүлж батлах;
Харилцагч, хамтрагч түншүүддээ энэрлийн гараа сунгаж үнийн хөнгөлөлт түрээсийн нимгэлэлт үзүүлэх;

•Юм л бол орон тооны цомхотгол хийж мөнгө төгрөг хэмнэнэ гэхээсээ өмнө үр зардлаа багасгаж, бензин шатахуун, гэрэл цахилгаан, уур ус, утас цахилгаан, бичиг цаасны хэрэглээндээ хатуу чанд норм норматив тогтоож, арвилан хэмнэлтийн аянг жилийн хугацаагаар өрнүүлэх;

•Аж ахуйн дотооддоо хүнсний болон бусад бараа бүтээгдэхүүн худалдаж авахдаа аль болох дотоодын үйлдвэрийн бүтээгдэхүүнээ хэрэглэж, бие биенээ дэмжин урамшуулдаг эх оронч санаачлагыг өрнүүлэх;

•Байгууллагад ашиглаг-дахгүй байгаа бараа материал тоног төхөөрөмжийг склад агуулахад овоолж, хадгалж сууснаас бусдад хир тааруу-хан үнээр борлуулж үхмэл хөрөнгөгүй, түгжигдмэл мөнгөгүй хамт олон болох;

•Сахилга хариуцлага, дэг журмыг, дээр дооргүй чанга хатуу мөрдөх;

2. Хувь хүн, өрх гэрт:

•Архи тамхи, бар ресторан, хөлтэй болгон машин унаж, гартай болгон утас барьж, онц шаардлагагүй мөртлөө үе үе салхинд гарч, гэнэ. Гадаад явах, аялал жуулчлал хийх гэх мэт элдэв савсаг хэрэглээнээс аль болох татгалзах;

•Тансаглаж байгаа нь энэ гэж импортын бүтээгдэхүүн авч элдэв хортой болов уу? гэж шаналж байхын оронд эх орны экологийн цэвэр бүтээгдэхүүн хэрэглэж санаа амар, сэтгэл тайван явах нь танд ч, тэр үйлдвэрт ч, бас тэнд ажиллаж байгаа хамт олонд ашигтай буянтай үйл болохыг ямагт санах;

•Хий дэмий гайхаж хэдэн бор төгрөгөө хийх газаргүй гацааж суухын оронд банкинд итгэж хадгалуулбал "Олны олон таван цэн" гэгчээр ихээхэн хуримтлал бий болж "Тэнхээтэй байхад нь тэмээгээр тусалсанаас, тэвдэж явахад нь тэвнээр тусла" гэдэг цэцэн мэргэн үг биелэлээ олж, танд ч улсад ч ашигтай гэдэгт итгэж, сэтгэж, дэмжих;

•Тэдэнд шинэлэхгүй бол "өвдөнө", хар сүлдэнд мөргөхгүй бол "зовно", хадгаламжаа авахгүй бол "хоосорно" гэх мэт бие биенээ айдас хүйдэст автуулсан, амгалан байдлыг алдагдуулсан үйл ажиллагаа явуулахаас татгалзах;
Шил архины ёроолыг харж санаа амардаг сэтгэлгээнээсээ ангижирч, маргааш амьдрахгүй юм шиг олдсоны зоргоор хэрэглэдэг зуршлаа эргэн харж, хүнс хоолоо хэмнэж гамнаж, хурааж нөөцөлж, хувцас хунараа угааж цэвэрлэж, оёж шидэж, арчилж тордож хэрэглэх нь бусдаас гуйж, алга тосон суухаас аврагдах бас нэг чухал хүчин зүйл болно гэсэн олон санал санаачлага гарсныг үүгээр өндөрлье.

Санхүүгийн хямралын шалтгааныг гаднаас бус дотоодоосоо хайя. Санхүүгийн хямралаас гарах арга замыг гаднаас гуйж алга тосох гаднаас гуйж алга тосох замаар бус дотооддоо гараа хөдөлгөж ухаанаа уралдуулж, ажиллаж хөдөлмөрлөж давъя гэдэгтэй эрдэмтэн мэргэд, улс төрчид, уулзалт семинарт оролцсон хүн бүхэн нэгдмэл нэг санаатай байсныг онцлон тэмдэглэе.

Нэг хэсэг нь лизингээр зурагттай, хөргөгчтэй, угаалгын машинтай, хөл дүүжлэх унаатай болох гэж нэлээд зээл авав. Мөн залуу гэр бүл моргейжээр орох оронтой болох гэж арилжааны банкнуудаас цалингаа барьцаалж ихээхэн хэмжээний зээл авчээ. Буруу нь юу байх вэ? хүний дайтай амьдаръя гэж нойр хоолоо хасан зүтгэцгээж л байна. Ямар алт дилерийн хэрэг шиг хил давуулаад алдчихсан биш. Авлигач нэг нь аваад гадагшаа зугтчихсан биш. Монгол дотроо л явж байгаа. Эргээд төлөгдөнө, өснө арвижина, өөдөлнө дэвжинэ. Худлаа хийрхээд байгаа болохоос арилжааны банкууд ер нь найдвартай л байгаа шүү дээ.

Дайн гэдэг хүсэх зүйл биш ч дайраад ирвэл айх ч зүйл биш гэж О.Дашбалбар агсан хэлж байсныг санаж байгаа байх. Хямрал гэдэг хүсэх зүйл биш ч хүрээд ирэхэд өвдөг сөгдөөд байх зүйл бас биш. Харин бидэнд их ухаарал, сургамж эв нэгдлийг авчирч байгаа ч юм билүү. Зовлонгийн түргэн жаргалын удаан гэдэг биз дээ. Санаа нэгтэй тэмцвэл хямрал нэг их удахгүй л болов уу? "Би чамд хайртай" кинонд "Чин үнэнээр нь яривал Баяраа өөрөө л ойччихсон юм байна лээ шүү дээ" гэдэг шиг 18 жил сахилга хариуцлага гэдэг юм дээр дооргүй суларсанаас Монгол орны бүх юм хямарч байгаа шүү дээ.

Санхүү банкны хямрал чинь хариуцлагагүй байдал, хэсэг цөөнхийн хязгааргүй шуналаас үүдэлтэй юм шүү дээ.
Нэг хэсэг нөхөд улсын болон бусдын хөрөнгийг луйвардаад баяжаад байдаг. Лай ланчгийг нь ард олон үүрээд улсын төсвөөс төлөөд л байдаг нэг тийм гайхалтай жишиг Монголд тогтчихлоо. Төрд ассан олигархиудын шунал л Монголыг баллана уу гэхээс юуны чинь Нью -Йорк, Лондонгийн биржийн индекс, АНУ-ын моргейжийн дампуурал энээ тэрээ байх вэ дээ? Өөрсдийгөө зөвтгөж байгаа л нэг муу арга юм.

profile

Manaach01B

tag
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/1221241/608/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсанsort
Зарлал СМАРТ УТАСНААС ГАДААД ДОТООД ГҮЙЛГЭЭГЭЭ ХИЙЦГЭЭЕ!! ХАНА БАНКНЫ АППЛИКЕЙШН МОНГОЛ ХЭЛЭЭР! [1] admin 2014-03-24 62913
Зарлал ТА СЭТГЭЛ ДҮҮРЭН ИНЭЭМСЭГЛЭЖ ЧАДДАГ УУ? HAPPINESS ШҮДНИЙ ЭМНЭЛЭГ file [9] ADVertisement 2012-05-02 185857
14663 Sould buudald . 1em avna 1700.0 Jesyy 2017-08-29 378
14662 Busguitei taniltsay NorthFace 2018-02-13 378
14661 chadvarlag massage hiih busguichuud holbogdooroi tsalin mash ondor togloh hereggui 01058950687 huuk0512 2019-10-30 379
14660 Dorvoljin chunchond busgui bn yy Ganbayaraa 2017-11-25 379
14659 롯데택배 Erdebe 2020-09-24 379
14658 30 garan nasnii busguitei taniltsaya. superlove 2020-01-25 381
14657 Байгалийн гаралтай уруулын будаг [1] beautylip 2019-02-07 382
14656 Гэрлэлт ба гэрлэлт цуцлалт найдвартай маш хурдан хийж өгнө( mongold) Гэр бүл,хуримын f-6 виз,зөвлөгөө 2017-05-29 382
14655 гэрлэлт зуучлал бичиг баримт Tanil0 2018-12-13 383
14654 Arhi zarna 0.5 chingis 2shirheg bna [1] kiss" 2017-12-17 384
14653 Er uildveriin ajil bn lynhua22 2018-08-19 385
14652 solongosoor gaigui yarichdag 2 eregteid hiichih ajil bnuu bekurino 2018-07-09 386
14651 Mergejliin bariach bolon goo saikhan ch ajild avna ajilsag zaluu ... 2020-06-20 386
14650 Barter coliltsoo zoya455 2020-09-28 391
14649 hi 30 orchim nasni busguitei taniltsii Hugtsaa tsag fc~ r orood ireerei odoriin mend. 2017-05-02 391
14648 1 em buudalin ajil bna 3sariin hun avna kara_20 2017-05-04 391
14647 Taniltsah emegtei bainu ? Baagii4382 2019-08-17 394
14646 Seoul busguitei taniltsii azaa0303 2017-09-12 398
14645 Танилцах бүсгүй байн уу ? Дохих юм msg Korea2016. 2017-02-10 398
14644 30 orchim nasnii neg dajgui busguitei taniltsmaar baina. superlove 2019-02-24 400
14643 tegud bdag busguitei taniltsaya baljin99 2017-06-24 400
14642 32tai zaluu bn fortuned 2018-11-21 401
14641 Seould bga bvsgvi bwal taniltsi :) Ninol11 2019-06-03 401
14640 Daegu d nogoonii eregtei emegtei arbait bn tsalingiine odort ni ogno 01068485081 Baterdene1201 2020-06-24 404
14639 Буруу зуршалгүй бүсгүйтэй танлцье. mgl_khvv 2019-07-25 405
14638 Seould 28tai zaluu bn Seouldbdag 2018-01-24 407
14637 XУЛХИ СОЛОНГОС ХYНЭЭС БОЛГООМЖИЛ!!!!!!! purev. 2019-03-31 408
14636 Март18 khaldun39 2020-03-17 408
14635 Taniltsii busguichuudee Kajudun 2018-09-09 409
14634 Dajgui zaluu bna kk NorthFace 2017-09-02 409
14633 Bair hooltoi ajild ger bul avna. naraasaraanavchaa 2017-09-21 413
14632 Incheon Ansantai oirhon busguitei taniltsay NorthFace 2018-12-12 414
14631 hamt cneju yawj amrah 2 ohin bnuu Altkhuu 2018-06-16 415
14630 hi busguitei taniltsii 20oos 28nasnii chin setgeleesee belguudeee 2019-04-09 415
14629 Эрэгтэй эмэгтэй байртай хоолтой ажил байна. baniliaaaa 2020-03-26 415
14628 Taniltsaya ohidoo lebron6 2017-12-03 417
14627 Mergejliin uschin bolon manicurist ajil bna Uschin_manicure 2022-06-25 417
14626 Odookhondoomongoldbn 7sard so yavaad uulzii BSKHDO 2018-05-27 418
14625 Taniltsah busgui bnu ? Baagii.... 2018-04-03 421
14624 Dajgui busguitee taniltsii EnshTaiN 2018-11-21 421
14623 HandaH Shivees 010 9547 1057 handah 2019-01-27 421
14622 shigdand er ajil baina nusnud 2017-06-17 421
14621 Taniltsah bvsgvi bwal call 01080965554 Ninol11 2019-06-07 422
14620 za onoo margash hamt suuj halah saihan busgui bn u? tsarailag tseverhen zaluu bn. Болорхүү 2018-07-19 423
14619 Sanxuu ogno rekrek 2023-07-13 423
배너신청
자생병원

배너신청