Moderator : Ixus
Бичлэгийн тоо 13

Нэг хэсэг монголчууд Бүгд найрамдах Чех улсад (БНЧУ) хөдөлмөр эрхлэх гэж виз хүсэмжлэн Монгол дахь Элчин сайдын яамны өмнө өлсгөлөн зарлаж байсан. Харин эдийн засгийн хямралтай байгаа өнөө үед гадаадад ажиллах хүч гаргахгүй байгаа талаар тус улсын Элчин сайдын яамныхан албан ёсоор мэдэгдэж байна.

Учир нь 2007-2008 онд БНЧУ-д хөдөлмөр эрхлэх зорилгоор шилжин ирэгсдийн тоо эрс нэмэгдсэний дотор монголчууд ихэнх хувийг эзэлж байсан гэдэг. БНЧУ-ын Хөдөлмөр, нийгмийн халамжийн яамны гаргасан дүнгээр 2007 оны аравдугаар сарын байдлаар Чех дэх монгол ажилчдын тоо 5500 гарсан. Харин Чех дэх Монголын Элчин сайдын яамныхны мэдээлснээр тэндхийн монгол ажилчдын тоо 12 мянгад хүрч байгаа гэнэ.

Энэхүү шилжилт хөдөлгөөний давлагааны үр дүнд БНЧУ дэлхийд хамгийн их монголчуудтай орнуудын гуравдугаарт, Өмнөд Солонгос болон, АНУ-ын дараа оржээ.

Сүүлийн үеийн мэдээллээр БНЧУ-д 440 мянган гадаад иргэн хөдөлмөр эрхэлж байгаа ч дэлхийн санхүүгийн хямралд өртөж, орон даяар үйлдвэр компаниуд орон тооны цомхотгол хийж байгаа. Хамгийн их хүнээ цомхтгож байгаа газруудад машины үйлдвэр, эд анги нийлүүлэгчид болон хэрэглээний электрон бараа үйлдвэрлэгчид байгаа нь тэнд ажилладаг монголчуудын хувьд хүнд цохилт болж байгаа гэнэ.

Тус улсын эдийн засагчдийн үзэж буйгаар энэ оны хавар санхүүгийн хамгийн хүнд үе болох учраас үйлдвэрүүд бүр ч ихээр ажилчдаа халах төлөвтэй байгааг анхааруулсан байна. Тиймээс Прага хот дахь Олон улсын хүн амын шилжих хөдөлгөөний байгууллага БНЧУ-д хөдөлмөр эрхлэх сонирхолтой монгол иргэдэд хандан "хэдэн cap хүлээзнэж, Чехийн эдийн засаг болон ажлын зах зээлд санхүүгийн хямрал хэрхэн нөлөөлөхийг харахыг зөвлөж байна" гэжээ.

Иймд тус байгууллага, монголын Засгийн газрын зүгээс БНЧУ-руу ажилд зуучлагч хувь хүн болон байгууллагуудын үйл ажиллагаанд хянамгай хандаж, тэдний олгож буй мэдээллүүдийг сайтар шалгаж үзэхийг ард иргэдэд анхааруулж байна. Эс бөгөөс төрөл бүрийн зуучлагчаар дамжин Чехэд ирснийхээ дараа ажлын байргүй болсноо мэдэн хууртагдах аюултай гэнэ.

profile

Manaach01B

tag
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/1221245/02f/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал СМАРТ УТАСНААС ГАДААД ДОТООД ГҮЙЛГЭЭГЭЭ ХИЙЦГЭЭЕ!! ХАНА БАНКНЫ АППЛИКЕЙШН МОНГОЛ ХЭЛЭЭР! [1] admin 2014-03-24 62913
Зарлал ТА СЭТГЭЛ ДҮҮРЭН ИНЭЭМСЭГЛЭЖ ЧАДДАГ УУ? HAPPINESS ШҮДНИЙ ЭМНЭЛЭГ file [9] ADVertisement 2012-05-02 185857
13 Яаж хүмүүсийг ятгаж, өөртөө итгүүлэх вэ? id:mglclub 2009-02-02 9576
12 Хэрхэн Anti-virus-ийн програмыг үнэлэн дүгнэх вэ? id:mglclub 2009-02-02 10302
11 Нууцлагдсан файлыг компьютераас хэрхэн харах вэ? id:mglclub 2009-02-02 9748
10 Power Point Presentation-д хэрхэн үнэгүй дуу оруулах вэ? id:mglclub 2009-02-02 12087
9 Хэрхэн онлайн хаягт цорын ганц нууц үг бүтээх вэ? id:mglclub 2009-02-02 9111
8 Бизнес явуулдаг хүн бүрийн мэдэх ёстой маркетингийн мэдлэг id:mglclub 2009-02-02 9546
7 Хэдэн бор тєгрєгєєр яах ч юм билээ дээ [3] id:mglclub 2009-02-02 9077
6 Манай улсад xapaa хяналтгvй хvvхдийн тоо эрс цєєрч, нийслэл хотод бараг харагдахаа больсон гэж хэлж болно. [4] id:mglclub 2009-02-02 9758
» БНЧУ-д хөдөлмөр эрхлэх виз олгохоо зогсоов ?? id:mglclub 2009-02-02 9735
4 Хямралын эсрэг хамтдаа тэмцье !!!!!!! id:mglclub 2009-02-02 9529
3 Хятадууд Тавантолгойг 300 сая ам.доллартайгаа дүйцүүлж эхлэв id:mglclub 2009-02-02 8814
2 Асашёорюу аварга ерөнхийлөгч болно гэжээ [5] id:mglclub 2009-02-01 8690
1 2008 onii ZALUUCHUUD HUUHDUUDIIN TOGLOOMNII WEB SITE OCHIDOR NEEGDLEE id:mglclub 2009-02-01 12791
배너신청
자생병원

배너신청