Moderator : Ixus
Бичлэгийн тоо 1

Шатахууны үнэ буурчээ

Уншсан 3918 vote 0 2009.02.01 16:30:29
Дэлхийн зах зээлд газрын тосны бүтээгдэхүүний үнэ бууж манайд энэхүү үнийн бууралт нь төдийлөн сайн мэдрэгдэхгүй байгаа. Учир нь манайх энэ төрлийн бүтээгдэхүүнээ ОХУ-аас импортолдог. Тиймээс ОХУ-ын экспортлогч компанийн аяыг харна гэсэн үг. Дотоодын шатахууны хэрэгцээг хангаж байгаа импортлогч компаниудыг үнээ буруулахгүй байна гэж төр засгаас, иргэдээс шүүмжилж ирсэн. Гэтэл манай улсын шатахууны 90 гаруй хувийг импортолдог Эрхүү мужид шатахууны үнэ манайд зарагдаж байгаагаас 200-300 төгрөгний л зөрүүтэй байгаа аж. Энэ нь импортлогч нар шатахууны нэг литр тутамд 200-300 төгрөг нэмдэг гэсэн үг. Үүнд мэдээж тээвэрлэлтийн зардал, татвар зэрэг бусад зардлууд багтаж байгаа. Засгийн газрын ордонд хоёр өдөр хуралдсан “Дэлхийн эдийн засгийн хямрал ба Монгол Улс” хурлаар нефть импортлогч компаниудын удирдлагууд зовлонгоо ярьж байлаа. Тэд “Бид үнээ буулгахыг хичээж ажиллаж байгаа. Шатахуун импортлогч компаниудыг үгсэн хуйвалдлаа гэдэг. Гэтэл бид чинь өрсөлдөгч байгууллагууд шүү дээ. Тиймээс бидэнд үгсэн хуйвалдаж үнээ нэмнэ гэсэн ойлголт байхгүй. Импортлогч орон үнээ төдийлөн сайн бууруулахгүй байна. Дээрээс нь Засгийн газрын үнэ өндөр байхад авсан шатахууныг бас борлуулж өгч байгаа. Гэсэн хэдий ч бид аль болох боломжийнхоо хэрээр үнээ буулгаж байна” гэж байлаа. Тэгэхээр импортлогч компаниудын үнээ бууруулахгүй байгаа шалтгаан нь Засгийн газрын буруутай алхмаас ч болж байна.

♣♣...Lexus...♣♣

2009.02.01 16:31:38
*.233.131.162

ooo ene harin heregtei medee bnshdee nzaa bayrlaa

List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал СМАРТ УТАСНААС ГАДААД ДОТООД ГҮЙЛГЭЭГЭЭ ХИЙЦГЭЭЕ!! ХАНА БАНКНЫ АППЛИКЕЙШН МОНГОЛ ХЭЛЭЭР! [1] admin 2014-03-24 62909
Зарлал ТА СЭТГЭЛ ДҮҮРЭН ИНЭЭМСЭГЛЭЖ ЧАДДАГ УУ? HAPPINESS ШҮДНИЙ ЭМНЭЛЭГ file [9] ADVertisement 2012-05-02 185857
» Шатахууны үнэ буурчээ [1] id:mglclub 2009-02-01 3918
배너신청
자생병원

배너신청