Moderator : Ixus
mgl_boy2009
- Санал болгох
- 1
- Санал болгохгүй
- 0
monbusgui
- Санал болгох
- 1
- Санал болгохгүй
- 0
Хүмүүсээ бие биеээ амьдад нь хайрла.
Тэр цаг тун удахгүй ирнээ
Нарны гэрэл нь алтны өнгөнд дарагдсан хүний нутагт
Насны зөрөө нь мөнгөний ханшинд идүүлсэн харийн улсад
Хийснийхээ тоогоор хүртэх ногоон төгрөгний хүлээсэнд
Хийсвэр жаргалын дунд зүүд шиг хүлэгдэх залуу нас минь
Утаатай гэж Улаанбаатар аа би голсонгүй
Урсгалгүй гэж хатан Туул аа би чамалсангүй
Ядуу юм гэж Монголоо би голсонгүй
Ядруухан амьдралаа өөрчилье гэхдээ
Харийг би зорьсон юм
Энгүүн талдаа зэрлэг гөрөөс мэт дураараа байж чадсангүй
Энэ төр бараан сүүдрээрээ эх орноос минь дайжууллаа
Өвгөдийнхөө шарилд үнэнийг нулимсаараа зуурч шингээчихээд
Үрийнхээ төлөө гэж өөрийгөө хуурч харийг зорьсон сон
Эзэнд нь нохой мэт үзэгдэн зарц мэт дарлуулж
Энэ төрд нь цагаач гэж хавчигдан хувь заяандаа гомдож
Халтар хэдэн төгрөгнөөс залуу насаа арилжсан ч
Халхын эрсийн тэнгэрлэг хийморь хэзээ ч нугардаггүй юм
Монгол эрчүүд азгүйдээ харийн боол болж яваа юм биш
Монгол цус арчаагүйдээ хүний нутагт боолчлогдож байгаа юм биш
Нийгэм төрийн солигдох зааг дээр бусдын нутгийг үзье гэж бодсон юм
Насаараа сүртэй явсан юм, боолийн амьдралыг амталъя гэж хүссэн юм
Бусдийн нутаг залуу насыг минь булааж авсан ч
Буурал талдаа хүрэн бүргэдүүд чинь нисээд л очно
Хөхрөх далай хөвсийх үүлсийн дээгүүр онгон салхитай тоглон ниссээр
Хөх тэнгэрээс заяат Монгол нутагтаа дүүлэн дүүлсээр нисэн хүрнэ
Нартай нэг л сайхан өдөр Монгол орон минь зүүднээсээ сэрнэ
Нарны гэрэл тусах бүх л газар хүч ухааныг минь магтаж
Нарт ертөнц тэр аяараа өлмийд минь сөгдөх тэр цагт
Нас залуу Монгол бүргэдүүд нарны аймгаасаа алсын алсад дүүлэн нисэцгээх болно
Тэр цаг тун удахгүй ирнээ
http://www.bayanmongol.com/ -аас хуулбарлав.
ervvl enhiig hvsie
Зүрхэнд минь хайраар зураатай явдаг төрсөн нутаг минь
Зүүдэнд минь хааяахан ирж зулайг минь үнэрлэдэг буурал ижий минь
http://www.bayanmongol.com/
Ep XvH
- Санал болгох
- 1
- Санал болгохгүй
- 0
Хүний нутгийн тэнгэр одгүй юм шиг байх юм
Хүний нутгийн хүмүүс сэтгэлгүй юм шиг байх юм
Хүний нутгийн ажил амралтгүй юм шиг байх юм
Хүний нутгийн газар хүртэлцээгүй юм шиг байх юм
Хүний нутгийн бороо хортой юм шиг байх юм
Хүний нутгийн хоол өвс юм шиг байх юм
Хүний нутгийн мандал агааргүй юм шиг байх юм
Хүний нутгийн бүхэн хүнийх л байх юм.
monbusgui goy shvleg tavisand bayrlsan shvv.
Бусдын од шохоорходог юм
Миний Монголын тэнгэрт өссөн бүргэд
Бусдын тэнгэрт өдөөн цацдаггүй ээ
Үнэнч сайн нөхөдөөр түшиг хийж амьдар
Толгой зүтгэл хоёроор мөнгө хийж амьдар
Тоохгүй харсан нэгэнийг эргэж хартал амьдар