Moderator : Ixus
Одоо шинжлэх ухаан, техник хєгжиж тvvнийгээ дагаад хvмvvсийн зан чанар, хэрэглээ єєрчлєгджээ. Жишээлбэл, интернэт, электрон шуудан, чат, гар утас ашиглан танилцах явдал ихэссэн байна.
Мэргэжилтнvvд vvнийг “Танихгvй болзоо” гэж нэрлэдэг бєгєєд ингэж танилцсан хvмvvстэйгээ уулзах, болзох нь хамгийн аюултай, бvтэлгvй, тэнэг зvйлд тооцогддог байна. Гэвч яаж ч анхаарулж, урьдчилан сэргийлсээр байхад єнєєдєр дэлхий даяар энэ бvтэлгvй тэнэг vйлдлийг олон зуун сая хvмvvс єдєр тутам хийдэг бєгєєд энэ хэмжээгээрээ гэмт халдлагад єртдєг гэсэн судалгаа ч байдаг ажээ. Ийм аргаар хvнтэй танилцдаг хvмvvсийн нийтлэг нэг шинж нь худлаа ярих гэнэ. Тэдний 96 хувь нь єєрийнхєє талаар болон бусад зvйлсийн талаар танд худал хэлэх бєгєєд тэдний ярьсан зvйлсийнх нь 2-4 хувь нь л vнэн байдаг гэнэ. Харин нийтлэг алдаа нь єєрийнхєє тухай vнэнийг бичиж, сургууль болон гэрийнхээ хаягийг зааж єгєх явдал юм. Мєн ингэж танилцсан хvмvvсийн эмэгтэйчvvд нь болзоондоо идэвхитэй ирдэг бєгєєд эрчvvдийнх нь 45-60 хувь нь л ирдэг гэнэ. Ингэж танилцдаг хvмvvсийг ерєнхийд нь 4 хувааж vздэг:
Насанд хvрээгvйчvvд
Насанд хvрээгvй хvvхдvvдэд утсаараа мессэж бичиж, чатлаж суух цаг зав их байх бєгєєд тэднийг эцэг эх нь болзоонд явахыг нь мэдээж зєвшєєрєхгvй учраас тэд хэзээ ч болзоондоо ирэхгvй. Тэд ихэвчлэн єєрсдийн насыг нэмж хэлэх бєгєєд ярьж, бичиж байгаа зvйлvvд нь гэнэн, сайтар ажиглавал хvvхэд гэдэг нь мэдэгдэнэ. Та ийм харилцагчтай болсон бол танд нэг их муу зvйл болохгvй юм байна. Мєн эцэг эхчvvд хvvхдээ хэнтэй харилцаж байгааг нь мэдэж байх шаардлагатай бєгєєд хаашаа явах гэж байгааг нь мэддэг байх хэрэгтэй.
Бvрэг нийгмийнхэн
Энэ ангилалд багтаж байгаа хvмvvс ихэвчлэн зожиг, бvрэг, ичимхий хvмvvс байдаг. Тэд амьдрал дээр хvнтэй харьцаж сураагvй, хэтэрхий гvн ухаанч, бас дэндvv ичимхий байдаг аж. Ийм хvмvvс болзоондоо ирэх нь юу л бол. Харин дараа нь ямар нэгэн шалтаг хэлж болзоондоо ирээгvйдээ танаас уучлал гуйн, цаашид харилцсан хэвээр байхыг хvснэ. Бусадтай нvvр тулан уулзаж, юм яриж чаддаггvй, эсрэг хvйстнvvдтэйгээ нэг ч vг сольж чаддаггvй хvмvvст электрон шуудан, мессэж ашиглан бусадтай харилцах нь амар байдаг. Хэрэв та ийм харилцагчтай болсон бол цагаа vрэхийн л нэмэр дээ.
Программистууд
Байнга ажил дээрээ, ялангуяа компьютерийн ард суудаг хvмvvс чатаар хvнтэй танилцах нь элбэг бєгєєд тэдний ихэнхи нь программистууд байдаг учир энэ ангилалын нэрийг программистуудаар нэрлэх болжээ. Тэдний тал хувь нь болзоондоо ирдэг бєгєєд ихэвчлэн нvдний шилтэй, vсээ ч самнаагvй шахуу, хайш яаш хувцасласан хачин эрчvvд байдаг аж. Мєн тэдний болзоондоо ирдэггvй тал хувийнханд нь комьютерийнхээ араас босох ч сонирхол байдаггvй юм байна. Та ийм харилцагчтай болж, тэр чинь болзоондоо ирсэн тохиолдолд таны дургvй хvрэх болно. Эсвэл та эрчvvдийг єрєвдєж магадгvй юм. Харин сайн зvйл гэвэл тэд ямар нэгэн муу санаа агуулаагvй байдгаас гадна vнэхээр тантай болзохыг хvссэн учраас ирсэн гэдгийг нь санаад урмыг нь хугалахгvй байхыг хичээгээрэй.
Дон Жуан
Энэ ангилалд хамгийн муу эрчvvд ордог. Тэдний ярьж бичиж байгаа зvйлс нь хамгийн сайн сайхан, ихэвчлэн єєрийгєє хамгийн тєгс тєгєлдєр мэтээр ойлгуулдаг ба таныг єєртєє татаж, болзоонд ирvvлснийхээ дараа юу ч хийж мэдэх улсууд. Тэдний ихэнхи нь гэмт хэрэгтнvvд, эсвэл гаж донтонгууд байдаг гээд тєсєєлєєд vз дээ. Хэрэв та сайн ажиглаж чадвал тэдний мессэжvvдээс хэн болохыг нь мэдэж чадах бєгєєд ийм харилцагчтай болзоонд явахаас эрс татгалзах хэрэгтэй. Мєн цаашид ч холбоотой байх хэрэггvй л болов уу.