Moderator : Ixus
Бичлэгийн тоо 14,843

Вонжин гоо сайхны эмнэлэгт мэс засал

хийлгэсэн өвчтөн нас баржээ”

wonjin goo saihnii emneleg1.jpg

 

Сөүл Сочу дүүрэг, сочудун 130-6 бонжи PAGO TOWER-ийн 17 давхарт байрладаг Вонжин гоо сайхны эмнэлэг [эмнэлгийн захирал: Пак Вон Жин, www.parkwonjin.co.kr ]-т 12 сарын 19-нд эрүү нүүрний хэлбэр засах мэс засалд орсон өвчтөн мэс заслын дараа нас барсан тохиолдол гарч нийтийг цочроогоод байна..


Сөүл Сочү дүүргийн цагдаагийн газрын мэдээлснээр Жон(21 настай эмэгтэй) гэдэг өвчтөн Вонжин гоо сайхны эмнэлэгт шанаа багасгах мэс засалд орон улмаар шөнийн 11 цагийн үед нас барсан байна.


Сочу дүүргийн цагдаагийн газраас Жон хэмээх эмэгтэй нь 19-ний үдээс хойш 4 цагт дөрвөн цаг орчим үргэлжилсэн шанааны яс багасгах мэс засал хийлгэн сэргээх өрөө рүү очсон боловч даралт нь эрс буурч зүрх нь зогсч улмаар зүрх цохилуулах яаралтай арга хэмжээг аван Ганнам Сэбранс эмнэлгийн яаралтай тасаг руу шилжүүлсэн боловч нас барсан хэмээн мэдээллээ.


Цагдаагийн газраас нас барсан шалтгааныг тодруулахын тулд үндэсний шинжлэх ухааны судлалын хүрээлэнд задлан шинжилгээ хийлгэх хүсэлт гаргаад байгаа юм байна. [зургийг Вонжин гоо сайхны эмнэлгийн вэб хуудаснаас авав.]


Эх сурвалж: http://www.sisaweekly.com/sub_read.html?uid=9844§ion=sc29


wonjin goo saihnii emneleg.jpg  

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/8422659/464/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал СМАРТ УТАСНААС ГАДААД ДОТООД ГҮЙЛГЭЭГЭЭ ХИЙЦГЭЭЕ!! ХАНА БАНКНЫ АППЛИКЕЙШН МОНГОЛ ХЭЛЭЭР! [1] admin 2014-03-24 62909
Зарлал ТА СЭТГЭЛ ДҮҮРЭН ИНЭЭМСЭГЛЭЖ ЧАДДАГ УУ? HAPPINESS ШҮДНИЙ ЭМНЭЛЭГ file [9] ADVertisement 2012-05-02 185857
배너신청
자생병원

배너신청