Moderator : Ixus
Бичлэгийн тоо 14,843

18 настай охиныг суумгай болгосон солонгос эрийг нутаг буцахад нь УИХ-ын гишүүн Д.Батбаяр тусалжээ-

Н.Оюунсүрэн энэ сард 18 нас хүрчээ. Зургаан ахтай, айлын ганц охин тэрбээр багаасаа солонгос хэл судалж, БНСУ-д дөрөвдүгээр анги дүүргэжээ. Хэлнийхээ мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор 15 настайгаасаа Монголд үйл ажиллагаа явуулдаг “Yoldo” компанид орчуулагчаар ажиллаж эхэлжээ. Тус компанид гурван жил зарц шиг нь ажилласны эцэст охин бүсэлхийнээс доош мэдээгүй, хэвтрийн хүн болж үлджээ. Түүнийг ийм болгосон солонгос захирал ял зэмгүй, нутагтаа буцсан гэнэ. Охины яриаг сонсоод сууж байхдаа хүний нутагт алуулсан монгол эмэгтэй, өөрийнхөө нутагт хохирч үлдсэн охин хоёр ялгаагүй мэт санагдаж байлаа. Учир нь тэднийг гадны эрхтэн дархтнаас өмгөөлж, хамгаалах төр алга.

Охин халуундаа, толгойнхоо өвчинд шаналж байсан ч болсон явдлыг талаар манай сонинд ярихыг зөвшөөрсөн юм. Н.Оюунсүрэнтэй ярилцлаа.

Хүний нутагт эмнэлгийн төлбөрийн барьцаанд сар хэвтжээ.

-Өдөр бүр ингэж халуурдаг юм уу. Бие нь ямархуу байна?

-Тэнгэр муудахаар бие бүр их өвддөг юмаа. Ойрын хэд хоног толгой өвдөөд, халуураад байна. Босч чадахгүй ийм болохоор гэрийнхнийгээ их зовоох юм (Хөнжлөө сөхөж харууллаа. Нуруунд нь хоёр төө хэртэй мэс заслын сорви байна. Том хүний живх хийснийгээ заагаад гуурсаар бие засдаг гэж тайлбарлалаа. Бас Солонгост нэг сар асрах хүнгүй хэвтсэнээс бөгс нь цоорсон гэнэ).

-Муухай дурсамжийг чинь сэргээж байгаад уучлаарай. Яагаад хэвтэрт орсон талаар яриач?

-Солонгос хэлнийхээ мэдлэгийг дээшлүүлэх гээд 2006 онд “Yoldo” компанид орчуулагчаар ажилд орж байлаа. Тэр үед энэ компани Монголд үйл ажиллагаагаа явуулж эхэлж байсан юм. Хөдөө аж ахуй, газар тариалангийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, солонгос эзэдтэй компани.

-Орчуулагчаар ажиллаад ямар цалин авдаг байсан бэ?

-Тэр компанийн монгол талыг хариуцсан бүх л ажлыг гарддаг байсан даа. Тэглээ гээд надад цалин мөнгө бараг өгдөггүй байлаа. Хамгийн их нь 200 мянган төгрөгийн цалин авч үзсэн. Захирал хаашаа л явна дагаж, бизнесийн, ажил хэргийн бүх л орчуулга хийж, албан бичгийг нь янзалдаг байлаа. Ачаалалтай ажиллаж байсан болохоор гэрийнхэн маань гар гэдэг байсан. Гэхдээ тэр компанийг байгуулагдсан цагаас нь хойш ажилласан болохоор хаях сэтгэл байгаагүй ээ. Дарга нартаа маш их итгэж, сэтгэлээсээ ажилладаг байсан. Би ажлынхаа хажуугаар “Идэр” дээд сургуульд сурдаг байсан юм. Гэтэл Ли Юан Го захирал сургуулиа хая гэж загнахад нь хүртэл жилийн чөлөө авч байсан. Нэг үгээр хэлэхэд би тэр компанид сэтгэл зүрхээрээ ажилладаг байсан. Хүний итгэлийг алдахгүй гэдэг монгол хүний чанар бий шүү дээ. Тэгтэл гадны хүн өөр юм байна гэдгийг ойлгож байна. Намайг биедээ ахадсан ачаа үүрч, яаж ажиллаж байсныг солонгосууд мартчихсан. Бүр гаргуунд нь хаячихсан байгаа.

-Тухайн үед яг юу болсон юм бэ?

-Өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 1-нд манай компанийнхан Булган аймгийн Хутаг-Өндөр суманд газар тариалангийн ажил эхлүүлэх гэж хоёр машинтай явсан юм. Ажил төрөл нь ч бүтэж, захирал Ли Юан Го архи уусан. Тэгээд л жолоочоороо машин бариулахгүй гээд өөрөө жолоодож, хурд хэтрүүлж яваад осол гаргасан. Тухайн үед би жолоочийн ар сууж байсан учраас хамгийн хүнд гэмтсэн хэрэг. Захирлын хавирга хугарсан төдий. Бусад хүмүүс ч адил хөнгөн гэмтэл авсан байна лээ.

Намайг Булган аймгийн эмнэлгээс Гэмтэл согог судлалын төвд хүргэсэн. Тэндээсээ Солонгос авч явахаар болсон.

-Гэрийнхэн чинь ослын талаар мэдээгүй хэрэг үү?

-Тухайн үед миний ухаан орж гараад байсан. Захирал “Чамайг Солонгос явуулаад л мэс засал хийж эрүүл болгоно. Гэрийнхэндээ хэлсний хэрэггүй” гэж ятгасан. Тэгэхээр нь 85 настай эмээгээ зовоогоод яахав гээд гэрийнхэндээ хэл дуулгаагүй. Намайг хүнд гэмтэлтэй гээд Гэмтэл согог судлалын үндэсний төвийн хоёр эмч дагаж явсан. Захирал цагдаагийн газарт шалгагдаж байсан учраас өөр нэг ажилтан нь хамт явсан.

Захирал манай гэрийнхэнд хэлэхгүй байх шалтгаан байсан.

-Ямар шалтгаан бэ?

-Урьд нь намайг үл ялих зүйлээр шалтаглан зодож байсныг ах мэдээд захиралтай хэрэлдэж байсан. Түүнээс хойш манайхнаас айдаг болсон байх. Би эдгэнэ гэдэгтээ итгэсэн учраас л гэрийнхэндээ хэлээгүй.

-Насанд хүрээгүй хүүхдийг хүнд гэмтсэн байхад нь гадаад руу авч явахад гэрийнхэнд нь заавал мэдэгдэх ёстой биз дээ. Замын ослын хэргийг шалгаж байгаа мөрдөн байцаагч ч, авч явж байгаа эмч нар ч гэрийнхэнд чинь хэлээгүй гэж үү?

-Хилээр гаргах бүхий л асуудлыг захирал зохицуулсан байсан. Монгол талын нэг ч хүн гэрийнхэнд маань хэлээгүй байна лээ. 

-Тэгээд Солонгост хийлгэсэн мэс засал амжилттай болсон уу?

-Осолд орсноос хойш дөрөв хоногийн дараа Солонгос явсан. Монгол эмч нар намайг хүргэж өгчхөөд буцсан. Миний нурууны 11, 12 нугалам бяцарч, нугас тасарсан гэсэн. Маш хүнд гэмтэлд тооцогддог юм билээ. Мэс засал хийж бяцарсан ясыг цэвэрлэсэн юм билээ. Тэгээд бяцарсан ясыг төмрөөр орлуулсан.

Эхэндээ мэс засал хийсний дараа нутаг буцаана гэж захирал хэлсэн. Гэтэл бүр сар хэвтүүлсэн. Хүний нутагт асаргаагүй, байнгын хэвтэрт байснаас бөгс цоорч, бие улам муудсан.

-Эмчилгээ дуусаагүй учраас удаагаад байсан юм болов уу?

-Үгүй ээ. Захирал Монголоос эмнэлгийн төлбөр явуулахгүй байсан. Нэг ёсондоо мөнгөний барьцаанд байлгаад байсан хэрэг.

-Гэрийнхэн чинь мэдээгүй л байсан юм уу?

-Осолд орсноос дөрөв хоносны дараа ахын найз “Танай дүү чинь Гэмтлийн эмнэлэгт маш хүнд байсан. Гайгүй юу” гэж хэлээд мэдсэн гэсэн. Тэгээд л ах маань сураглаж, ослын талаар мэдсэн. Миний зургийг бариад Гэмтлийн эмнэлэгт очиход намайг авч явсан эмч нар дөнгөж ирсэн байсан гэсэн.

Захирал намайг удахгүй ирнэ, та нар яваад хэрэггүй гэж ятгаад байсан гэсэн. Гэхдээ миний өвчнийг биш, өөрийнхөө хавирга хугарсан хэцүү байгаад яриад байсан гэсэн. Манайхан ч ирэх байх гэж хүлээгээд, захирлаас намайг нэхээд л байсан гэсэн. Тэр солонгос “Танай охин сайн байгаа. Би гурван сая вонноор автоматаар ажилладаг тэрэг авч өгсөн. Эмнэлэгтээ чөлөөтэй явж байгаа” гэх мэтээр худлаа ярьж байсан гэсэн.

 Явснаас хойш сарын дараа арга яваад араас нь явъя гээд захиралтай уулзахад намайг маргаашийн онгоцоор ирэхээр болсон гэж хэлсэн гэсэн.

Ирэхэд манайхан бүгд онгоцны буудал дээр хүлээж байсан. Ядарсан, турсныг минь хараад уйлалдаад хэцүү байлаа. Ирсний маргааш гэрийнхэн маань нөхөн сэргээх эмнэлэгт 20-иод хоног хэвтүүлсэн. Дараа нь Оргил сувилалд хэвтүүлсэн. Түүнээс хойш гэртээ хэвтэж байна.

-Хэдэн төгрөгөөр эмчилгээ хийснийг мэдсэн үү?

-Захирал намайг нэг тусламжийн эмнэлэгт хэвтүүлээд л хаячихсан байсан юм билээ.  Мэс засал, эмчилгээний зардал 15-16 сая төгрөг болсон байна лээ. Гэтэл захирал надтай нэг л удаа уулзахдаа 50-60 сая төгрөгөөр эмчилгээ хийлгэсэн. Тэгэхэд дахиж мөнгө нэхлээ гэх мэтээр дарамталсан.

-Хаана, ямар эмчилгээ хийлгэвэл хөл дээрээ босох бол. Эмч нар юу гэж зөвлөж байна?

-Монголд “Сэтгэшгүй” эмнэлгийн Хүрэлбаатар гээд маш олон эмчээр эмчилгээ хийлгэлээ. Монголд хийх эмчилгээ байхгүй гэсэн. Солонгос руу зургаа явуулж судаллаа. Тэнд нөхөн сэргээх эмчилгээг шат дарааллаар нь хийлгэж байгаад мэс засал хийдэг гэсэн. Зөвхөн эмчилгээний зардалд 80-90 сая төгрөг шаардлагатай гэсэн. Би айлын ганц охин. Надаас хүүхэд гарах эсэх нь ч тодорхойгүй болоод байна. 18-хан насандаа ийм болчхоод байгаагаа үгээр илэрхийлж чадахгүй байна. Солонгосоос ирснээс хойш бүх л эмчилгээний зардлыг гэрийнхэн маань олж байгаа. Шүүх эмнэлгийн тогтоосноор би хөдөлмөрийн чадвараа 90 хувь алдсан гэсэн. Одоо группт байгаа.

-Эмчилгээний зардлыг солонгос захирлаас нэхэмжилсэн биз дээ?

-80 сая төгрөг нэхэмжилсэн. Захирал мөнгө байхгүй гээд тоогоо ч үгүй.

-Ли Юан Го захиралд холбогдох хэргийг шалгаж байсан биз дээ?

-Тэр хүнд Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.2-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэсэн. Эхэндээ Булган аймгийн цагдаагийн хэлтэст шалгаж байсан. Би очиж мэдүүлэг өгч чадахгүй учраас хэргийг нь нийслэлд шилжүүлэхийг хүссэн. Тэгээд Замын цагдаагийн газарт Батдэлгэр гэдэг байцаагч шалгаж эхэлсэн. Хэрэг нь шилжиж ирэх гэсээр байтал өнгөрсөн хоёрдугаар сар болсон. Осол гарах үед унаж явсан машиныг нийслэлд авчрах гэсээр байтал дөрөвдүгээр сар боллоо.

-Тэр хугацаанд сэжигтэн батлан даалтад байсан уу?

-Компанийнх нь менежер Ганзориг гэдэг хүний батлан даалтад байсан. Манай гэрийнхэнд мөнгөгүй гэдэг ч энд тэнд бааранд наргиж яваа сураг гардаг байлаа. Гэрийнхэн маань арга яваад сэжигтэнг хорих хүсэлт гаргасан. Тэгээд мөрдөн байцаагч, прокурор хүсэлт гаргаж Сүхбаатар дүүргийн шүүхээс өнгөрсөн тавдугаар сард шийдвэр гаргаж Ли Юан Гог 60 хоног “Ганц худаг”-т хорихоор болсон.

УИХ-ын гишүүн Д.Батбаяр бизнесийн түншээ “Ганц худаг”-аас гаргажээ

-Сэжигтэн хэргийг шүүхэд шилжтэл хоригдсон юм уу?

-Үгүй ээ. Захирлын барьж хориход халааснаас нь нэг сая нэг зуун мянган төгрөг, 1300 ам.доллар гарч ирсэн гэсэн. Манайхад эмчилгээний зардал өгөх байтугай, хоолгүй хонож байна гээд байсан хүн шүү дээ.

Хоригдсоноос хойш долоо хоногийн дараа ах маань “Хүнийг арай ч хоёр сар хорих муухай юмаа” гэж монгол хүний өрөвч сэтгэл гаргаж мөрдөн байцаагчтай уулзсан гэсэн. Гэтэл тэр өдөр хоригдсон гээд байсан хүн чинь мөрдөн байцаагчтай уулзахаар ирсэн гэсэн. Батдэлгэр байцаагч бүр нүдэндээ итгэхгүй, арзас гээд явчихсан гэж байна лээ. Сүхбаатар дүүргийн ахлах шүүгчийн шийдвэрээр гаргасан юм билээ.

-Батлан даалтаар гарсан юм уу?

-Ахын маань танил Сүхбаатар дүүргийн шүүхэд ажилладаг. Танил нь “УИХ-ын гишүүн Д.Батбаяр энэ хавиар гурван өдөр яваад л батлан даалтад гаргачихлаа” гэж хэлсэн гэсэн. Тэр нь ч үнэн байсан. Бүр батлан даалтын мөнгийг нь ч өгөлгүй, хорих тогтоолыг нь хүчингүй болгочихсон байсан.

-Сэжигтэн УИХ-ын гишүүн Д.Батбаяртай ямар холбоотой юм бол?

-Ажил хэргийн түншүүд. “Yoldo” компани Кёкүшю цамхгийн арван давхарт байдаг. Намайг ажиллаж байхад тэд түншүүд болсон. УИХ-ын гишүүн Д.Батбаяр Японд зодог тайлахаасаа өмнө Язука нарт их дарамтлуулдаг, өртэй байсан юм билээ. Тэр үедээ Лин Юан Гогоос 2006 онд 200 сая вонн зээлсэн баримт ч бий.Тэр мөнгөний барьцаанд л захирлыг хорихоос суллаж, нутаг руугаа явахад нь зуучилсан байх.  

-Чи Д.Батбаяр гишүүнийг таних уу?

-Кёкүшзан захиралтай ажил хэргийн холбоотой байсан учраас таньдаг байсан. Д.Батбаярын компанид Солонгосоос орчуулах ажил гарвал тусалдаг байлаа. Бас өнгөрсөн жил Д.Батбаяр эхнэртэйгээ Солонгос руу явахад нь бид ч тийшээ явж таарсан. Тэгээд Д.Батбаяр, эхнэр хоёрт нь туслаж орчуулгыг нь хийж байсан. Эхнэрийнх нь бие тааруу байсан учраас намайг эмнэлгээр хамт явахыг гуйж ч байлаа. Миний хэлний чадварыг их үнэлдэг байсан.

Гэтэл осолд орсноос хойш өөрөө ч, эхнэр нь ч надтай нэг удаа утсаар яриагүй. Уг нь монгол хүний  

-Чи солонгос иргэнийг нутаг руу нь явахад УИХ-ын гишүүн зуучилсан гэж хэллээ. Хэрэг нь шийдэгдээгүй байхад нутаг руугаа явчихсан юм уу?

-Өнгөрсөн долдугаар сарын 1-нд хэрэг нь Хан-Уул дүүргийн шүүхэд шилжсэн. Гэтэл Өршөөлийн хууль гарч, сэжигтэн өршөөлд хамрагдчихсан. Өршөөлд хамрагдсан өдөр нь ах маань Хан-Уул дүүргийн шүүхэд очсон гэсэн. Туяат шүүгч захиралд “Чи эндээс гарангуут тэр охины эмчилгээний зардлыг өгөөрэй” гэж хэлсэн гэсэн. Гэтэл Ли Юан Го Өршөөлийн хуульд хамрагдсаныхаа маргааш нь нутаг буцчихсан байсан.

-Сэжигтэнд холбогдох Эрүүгийн хэрэг Өршөөлийн хуульд хамрагдсан бол та нар иргэний шүүхэд хандаж хохирлоо гаргуулах боломжтой шүү дээ?

-Гадны хүн Монголын хуулийн цоорхойг маш сайн ашиглаж байна шүү дээ. Иргэний шүүхэд нэхэмжлэх гаргах завдал өгөлгүй Солонгос руу явчихсан. Иргэний шүүхэд хандахад хохирогч тодорхой хэмжээний мөнгө төлдөг юм билээ. Миний эмчилгээний зардлыг төлсөөр байгаад манайханд мөнгөний боломжгүй байгаа. Шүүхэд өгөх мөнгөө бэлдсэний дараа шүүхэд хандахад бэлэн байгаа. Гэтэл захирал өнөөг хүртэл сураггүй байгаа. Бид ямар ч барьцгүй болчхоод байна.

-Компани нь Монголд үйл ажиллагаа явуулж байгаа юу?

-Хоёр солонгос хүн компанид нь ажиллаж байгаа гэсэн. Тэд компанийг худалдаж авсан гэдэг гэсэн. Гэхдээ цаанаа Ли Юан Готой холбоотой байдаг гэнэ лээ.

-Солонгосын Элчин сайдын яаманд хандсан уу?

-Анх хэргийг шалгаж эхэлж байхад Солонгосын Элчин сайдын яамны хуулийн асуудал хариуцсан мэргэжилтэн Замын цагдаагийн газарт бидэнтэй уулзаж байсан. Тэгэхдээ “Бит их харамс ч байна. Сэжигтэнд эмчилгээний бүх төлбөрийг долдугаар сарын 15 гэхэд барагдуул барагдуул гэж хэлнэ. Энэ хүнийг манай яам батлан дааж байна” гэж байсан. Харин захирлыг нутаг руугаа явсных дараа цаг аваад очтол уулзахгүй гэсэн. Орчуулагчид нь өмнө нь уулзаж байснаа хэлээд ортол “Би цагдаагийн газарт тэр хүнийг батлан дааж байсан гэж хэлээгүй. Манай орчуулагч буруу орчуулсан байх. Тэр хүнийг сулласан танай шүүхийн буруу шүү дээ” гээд ах бид хоёрыг гаргасан. Бид хоёр үүдний өрөөнөөс гарч амжаагүй байхад жижүүр рүүгээ ярьж “Дахиж над руу ийм хүн битгий оруулаарай” гэж хэлсэн. Би солонгос хэл мэднэ шүү дээ. Тэд солонгос иргэнээ тэгж хамгаалж байна. Гэтэл монгол хүн эх орондоо ямар байгаа билээ. Солонгосууд иргэнээ хамгаалж бидний өмнө хана хэрэм тогтоочихсон байна.

-УИХ-ын гишүүн Д.Батбаярт хандаж үзэв юу?

-Уулзах хүсэлт тавьсан ч хүлээж авахгүй гэсэн. Би Д.Батбаяр гишүүнээс эмчилгээний зардал нэхээгүй. Зөвхөн солонгос түнштэйгээ холбоод өгөөч л гэж хүссэн. Эрхэм гишүүн түншдээ “Чи энэ хүүхдэд эмчилгээ хийлгээд өгчих. Хүн чанар гарга” гээд хэлчхэж болно шүү дээ. Гэтэл өртэйдөө намайг золиосонд гаргаж байгаад гомдолтой байна. Иргэдийнхээ төлөөлөл болж УИХ-д сууж байгаа хүний хувьд ч, монгол хүний хүн чанарын хувьд ч Д.Батбаяр намайг бизнесийн золиос болгох эрхгүй шүү дээ. Тэр солонгосыг бид ял эдлэх ёстой гэж хэлээгүй. Зөвхөн намайг хөл дээрээ босох эмчилгээний зардал л өгөөч гэж хүссэн. Гадны улсад компани байгуулсан бизнесменд  гурван өрөө байрны үнэ 80 сая төгрөг байхгүй байна гэдэг худлаа. Тэр хүнд сэтгэл л байхгүй. Монголын хууль гадаадын хүнд үйлчилдэггүй, төрийн түшээд иргэнээ хамгаалдаггүй гэдгийг тэр солонгос мэдсэн учраас намайг хэн ч биш гэж тооцсон хэрэг

profile


profile 

 

Хамаг бүгдээр чамайг
Харааж нулимж байвч, тэнгэр шиг бай!
Хамгийн сайн хүмүүс гэж
Хашгирч ерөөж байвч, тэнгэр шиг бай!
Тэвчээр барагдаж, нөхөд чинь орхивч
Тэнгэр шиг бай, мөнхөд амгалан...
Тэргэнд суулгаж, алтан титэм өмсгөвч
Тэнгэр шиг бай, юу ч болоогүй юм шиг...
Хамгийн хайртай хүн чинь хаяж одсон ч
Хан тэнгэр нурчхаагүй цагт, бүү зов!
Гүтгэж, доромжилж бахаа ганц хангавч
Гүн тэнгэр хэмхрээгүй цагт, бүү ай!
Өвчин зовлонд нэрвэгдэж, тартагтаа тулавч
Өнө мөнхийн тэнгэр шиг бай, чи ялна
Өрөөл бусдад тоогдохоо байж, мартагдавч
Өндөр тэнгэр дээр чинь цэлийж буйг бүү март!
Яг л амьдрал чинь дуусаж, явах замгүй болсон ч
Яадгаан алдалгүй хүлээ, тэнгэр шиг бай!
Яруухан санаа мехөсдөж, хулгай зэлгийд өртсөн ч
Ядмагхан амьтдыг бүү тоо, тэнгэр шиг бай
Үнэтэй цайтай бүхнээ бусдад өгч сур, бүү харамс
Үүрд оршихгүйн учир тус болох үйл бүтээ!...
Гаднаан ямагт бусдаас доорд бай, даруу бай
Гайхуулах хэрэггүй, дотроон тэнгэр мэт агуу бай!
Үг яриа хэрэггүй газарт харцаараа өгүүлж сур,
Үнэн худлыг ялгах аргагүй цагт бурхандаа залбир!
Өнөөдөр чамайг маргааш бусдыг хуурах хүмүүст
Өөр шигээ бүү итгэ, мөрийг хөөж чигийг барь!...

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/2256546/aa5/trackback

profile

Ц.ЭЛГЭМСҮҮ

2009.09.23 18:03:39
*.5.101.162

муусайн санаа өмхийрсөн хүний гологдлууд ..ийм л  хогийн  улсууд даа үнэн л энэ

profile

W@R™

2009.09.23 18:22:09
*.126.228.246

Davartsan muu Sokii ve~

Orovdomoor uomaa ~

Yaaltai ch bilee 18

Tiim davarsan Solgos gehgui Hujaa nar hurtel baidag gej duulsan~

Mongol d mini uo uol bolood baidiin be dee~

Setgel ovdomoor zuil ymr ih baidag uom^^

iim Hohiin Gar Muugaaa uzenee ter muu sso~

hel

2009.09.23 18:24:36
*.166.10.235

 yanaa odooo

ej

2009.09.23 21:27:44
*.229.83.90

setgeliin tenheetei baij idgeerei chamd hen negen tuslanaa uhvel taarna ter solongos
profile

bvhniig

2009.09.24 08:22:44
*.11.251.10

ulsiin ih hurliin songuuld mongtei ni orltsood medlegtei ni vldeed bgaa bolhoor ingej bga yum da.batbayr metiin yumnuud vhsen baasniih ni uls tor huuli erh zvi meddiin.odoo ter jabhalan songuulid orltsono ged ner ni debshitsen bsn .ard tvmen songoltoo zob hiibel ergeed bidnii amidrald hergtei l bgaam da.
profile

.Sarnai.

2009.09.24 09:58:54
*.153.107.146

Урлагийн хүмүүс урлагаа л хөөгөөд явахгүй дээ, юун улс төр вэ? Бат-Эрдэнэ аварга, дуучин Жавхлан нар бол нээрээ яршиг л байна доо. Тэд ямар ч улс төрийн мэдлэггүй байж юу вэ...кккк...ядаж хүмүүсээс ичээсэй!!!
Монголд маань хэн мөнгөтэй нь л улс төрд гарч улам баяжих гэсэн хүсэлтэй болсон юм шигээ, энэ бол арай л дэндэж байна ........emoticon

isa24

2009.09.25 17:57:25
*.117.14.143

uildver  kombinatiin  nusgai  ulsiin ih hurliin gishuun gej  yu baidag yum be.batbayar bol solongos,japan,humuusiin gar hul shu de.mongol hunii tuluu hezeech setgel gargahgui mongol hun bolgon medeh bhaa.IH HARAMSAJ BNA.MONGOL HUN BUHEN ERUUL MEND BAIGAASAI.

nokia6210s

2009.10.01 12:47:53
*.147.156.93

 

Ene batbayar ichdeg boloosoi ene bid 2iin uls tor meddeg gej yu baidag yum be. Chi muu hontsiin huuhed gedegee medeh uu baas mini

 

tsmu

2009.10.07 19:16:29
*.202.83.195



tsmu

2009.10.07 19:17:07
*.202.83.195

tsmu

2009.10.07 19:26:12
*.202.83.195

uuchilaarai vnendee  haramsaltai setgel  emjegelmeer asuudal  bn  chaddag  bol  tuslah  uomsandaa  ohin  mine , er  ni  manaihan  dendvv hunghun  bn  , setgeliin  tenheetei l  baibal  ohin  mine ylna  chamd  setgeliin  dem  ugsun  aab shig  chine hvn .....

aaak

2011.09.23 23:54:37
*.94.114.231

HI busguichuudee tanilzii ydahgui nytag buzna hiih umaa hiisen hani boloh hamt amidrah chin setgeltei emegtei tei tanilzii 28- 30 nasnii

List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсанsort
Зарлал СМАРТ УТАСНААС ГАДААД ДОТООД ГҮЙЛГЭЭГЭЭ ХИЙЦГЭЭЕ!! ХАНА БАНКНЫ АППЛИКЕЙШН МОНГОЛ ХЭЛЭЭР! [1] admin 2014-03-24 62909
Зарлал ТА СЭТГЭЛ ДҮҮРЭН ИНЭЭМСЭГЛЭЖ ЧАДДАГ УУ? HAPPINESS ШҮДНИЙ ЭМНЭЛЭГ file [9] ADVertisement 2012-05-02 185857
14303 ..ТА БҮХЭН НААШАА АНХААРЛАА ХАНДУУЛНА УУ ИЙМ Л БАЙНА [17] Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-01-11 4681
14302 ohidiin anhaarald !!! [8] boy. 2011-11-16 4666
14301 so zaluuchuudtai suuh bvsgvi oldodgvi mongol bvsgvi olood uguuch gene [4] bilgesh 2009-11-20 4645
14300 MASH SHUURHAI SENSATSI.YARALTAI OROOROI [10] ELGEMSUU 2009-06-03 4628
14299 hi?women"s nice_day 2008-10-01 4627
14298 Setgel sudlaach [1] buhuu1 2010-04-09 4625
14297 ГОГО найзууд больцгооё [9] sarnainaa 2010-06-24 4622
14296 Солонгос дахь Монголчууд wel2mgl 2012-02-01 4619
14295 Az jargaliig daraa edelnee gej uuriiguu buu huur nike99 2010-07-31 4612
14294 hi ohidoo taniltsiii. welcome to 2008-07-06 4610
14293 ANSAN- 2008 MONGOL NAADAMD TAVTAI MORILNO UU [1] pitty1 2008-07-10 4600
14292 МОНГОЛДОО ҮНЭЛЭГДДЭГГҮЙ МОНГОЛ XҮН(дэлэтээ гуйя энийг түр битгий устгаарай эx монголоо гэсэн xүн бурт xүрээсээ гэж сансийн) [9] DANTES 2009-07-03 4597
14291 hi shvleg [1] [2] skeyman 2012-03-25 4588
14290 JAPAN HVNII BICHSEN MGLCHUUDIIN TUHAI NIITLEL BI ERGVVTEJ DUUSJEE bilgesh 2010-09-24 4580
14289 bodooroi [4] ismiraldo 2008-08-27 4571
14288 tanilcah [4] www.hi5.com 2009-07-27 4567
14287 ♣♣ТЭЖ0НД ГОО САЙХAНИЙ САЛОН АЖИЛЖ БАЙНA♣♣ sekv_boy 2010-12-31 4564
14286 BID HEN YUM BE? [3] zurgaa 2009-08-15 4551
14285 sanhuugiin tuslaltsa uzuuleh emegtei huntei [8] part30 2008-07-13 4549
14284 МАШ НОЦТОЙ ,,,,, [4] Маралгоо 2010-04-01 4547
14283 hi 30 deesh nasnii ganst bie zaluutai taniltsii [12] kkarsug 2009-07-19 4545
14282 сармисxаний xүсэлтийг ёсоор болгов [14] dantes 2009-03-15 4545
14281 чамтай л танилця [2] DEEKSHVV 2009-11-12 4536
14280 Hyundai Grandeur zarna tsepatra 2010-06-19 4535
14279 hi my friends. i nice 2008-10-03 4535
14278 hi ohidoo taniltsiii. welcome to 2008-07-06 4533
14277 mongol deel hantaaz awii hvn 2012-04-21 4519
14276 SOLONGOS HUNTEI GERLEMEER BAINAAA........... [25] ELGEMSUU 2009-05-27 4515
14275 Дэлхийн хамгийн жижиг эрхтэнтэй эрчүүд бол солонгосчууд [4] saakaaa 2008-10-28 4511
14274 manai ohid mungu sain huraaj bna daa kkkkkkkkkkkkk [14] zarko 2009-11-21 4510
14273 zalgaach s.taniltsii [1] xailt 2008-07-10 4494
14272 happeniss sak duu ^.~ [1] hosluul 2008-07-24 4488
» 18 HAC......<<ӨМХИЙ СОЛОНГОСЧУУД МОНГОЛ БҮСГҮЙГ ИЙМ..........!!!!!!!!!! [13] Ц.ЭЛГЭМСҮҮ 2009-09-23 4485
14270 taniltsya hfhfhfyh 2010-10-05 4462
14269 ZALUUSAA TA NAR CHADNA SH DEE..UUNII TOLOO.... [15] ELGEMSUU 2008-07-27 4460
14268 Ийшээ орж танилц idersuh 2010-09-28 4459
14267 hi naiz bolh emgtei bn uu [3] zap_eba 2011-11-27 4451
14266 hi.tsrailag huuhentei taniltsna sanhuu deer tus bolno [2] bilguun_666 2010-02-04 4436
14265 hi everbody [1] clear 2008-07-07 4428
14264 taniltsay zaluu min [4] smile-3 2010-07-11 4410
14263 TUNDEMUN TAUNAAR....... [7] ELGEMSUU 2009-05-28 4410
14262 НУТАГ НЭГТ АХАН ДҮҮСДЭЭ ДУНДГОВЬ 2008-09-13 4403
14261 anhaar teneg so baina gennee [1] dondogoo 2008-07-07 4402
14260 энэ яагаад вэ. [11] DANTES 2009-05-26 4401
14259 16-19nasnii ohidod teddy_miamore 2008-07-07 4397
배너신청
자생병원

배너신청