Moderator : Ixus
Бичлэгийн тоо 14,843
Нэгэн үе хүүхэд залуучуудын шүтдэг хамтлагуудын тоонд багтдаг байсан “Guys 666” хамтлагийнхан “Уран бүтээлийн 1-р нэгдэл” хэмээх сонин нэртэй газар харъяалагддаг болсоноосоо хойш усанд хаясан чулуу шиг л болж орхисон. “Уран бүтээлийн 1-р нэгдэл”-д харъяалагдсан бид одоо бут авна аа гээд л нээлтэн дээрээ хэвлэлийнхэнд ам бардам ярилцлага өгч байсан тэд хэлсэндээ байж чадсангүй. Удаан хугацаанд амрах гэж л “Уран бүтээлийн 1-р нэгдэл” гээчид харъяалагдсан гэлтэй таг байсан ч саяхнаас амь орж байгаа сурагтай. Тэд ирэх хавар оюутнуудад зориулсан мюзикл тоглох санаатай бэлтгэлдээ ороод байгаа юм билээ. Өмнө нь “Зун орсон цас” мюзиклээ амжилттай тоглож байсан “Guys 666”-гийнханд мюзикл тавих туршлага байгаа болохоор ч тэрүү бие даасан тоглолт гэхээсээ мюзиклийг илүүд үзсэн гэсэн.