Moderator : Ixus
Бичлэгийн тоо 14,843
Монгол охидуудын шалдан нүцгэн зураг, видео бичлэг, Монгол залуучуудын архидан согтуурч тас үсэрч буй зураг энд тэндэхийн вэб сайтууд дээр хэдэн зуугаараа тавигдаад хачин л юм болж байна даа. Өнөөх хувийн үзэл бодол, соёл, ирээдүйдээ итгэх итгэл нь өнөөгийн зарим нэгэн залуучуудын бодол санаанаас алга болчихсон мэт санагдана. Саяхан АНУ-ын нэгэн сенатор хүний эхнэрийн шалдан зураг нетээр тэнүүчилээд, тэрхүү улс төрчийн нэр хүндийг нь сэвтээж өрсөлдөгч нарт нь ашиг болж эхэлсэн тул тэр хүн мөн л эл асуудалаас болж ард түмэнээсээ уучлалт гуйн албан тушаалдаа дахин нэр дэвшихгүй гэдэгээ амлав.
АНУ-ын Конгрессман болох боломжтой, чадалтай ирээдүйтэй нэгэн улс төрч хүн гэр бүлийн асуудалаас болоод бас л ирээдүй нь бүрхэг болчих шиг боллоо. Энэ талаар эхнэр нь бас пресс ярилцлага өгөөд л байж байна. Хөөрхий зайлуул, ард түмэнээсээ уучлалт гуйгаад л, залуухан 20н хэдтэй байхдаа юугаа ч мэдэхгүй алдартай Модел болох хүсэлдээ хөтлөгдөн ийм гэнэн алхамууд хийсэн ээ хүлээн зөвшөөрчээ, тэгээд энэхүү үйл хэрэгт нөхөр нь ямар ч холбоогүй болон нөхөрт нь итгэл хүлээлгэсэн хүмүүсээс уучлалт гуйн, хийж буй ажил албаа хугацаандаа дуусгаад өгөхийг нь зөвшөөрөхийг хүссэн байна. Энэ талаар уншиж явж байхдаа яагаад ч юм энэ шалдан зураг авхуулаад яваад байгаа охидууд хэзээ нэгэн цагт сайн ханьтай сайхан гэр бүлтэй болохоос гадна Монгол улсын ерөнхийлөгчийн ч гэргий болж магадгүй гэж бодож байгаагүй л юм байхдаа. Ерөнхийлөгчийн гэргий болно гэж боддоггүй юм аа гэхэд ирээдүйн ханьдаа ядаж нэр бүтэн очих зүрх сэтгэл байдаг болов уу? За бүр больёо гэхэд өсөж бойжуулсаныг нь бодож эцэг эхийнхээ нэрийг хугалахгүй байж болдоггүй л юм байх даа, эцэг эхийнхээ нэрийг боддоггүй хүн ирээдүйн хань ижилийнхээ нэрийг ч бодно гэж юу байхав дээ. Эрчүүд минь ч гэсэн их дээд сургуулиас завсардаж, зарим нэг нь их дээд сургуульд байгаа ч яг ачир дээрээ сурч байгаа юмгүй бар цэгээний газараар өдөр болгон шахуу эргэлдэж, хичнээн хүүхэнтэй унтаж, хэдэн охин зовоосоноороо бахархаж явдаг богино ухаантай зарим нэгэн байх юм аа.
Хүн өнөөдрөөрөө л амьдраад байвал хэзээ ч бүтэхгүй юм шиг санагддаг юм. АНУ-ын ерөнхийлөгч асан Эланор Рузвелть нэгэн удаа, '' Хэн мөрөөдөж буй зүйлийнхээ сайн сайханы төлөө тэмцэнэ тэр хүн л ирээдүйдээ сайн сайханыг бүтээдэг'' гэж хэлсэн байхад алдарт зохиолч Самуэл Жонсон мөн л '' Одоо хийж буй зүйлээрээ ирээдүйг та худалдаж авдаг'' гэж хэлсэн байх юм. Ингээд бодоод үзэхээр бидний амьдрал өнөөдөр хичнээн хэцүү байлаа ч ирээдүй хичнээн сайхан харагдана, гагцхүү тэр л гэгээлэг ирээдүйг бид бүтээхийн төлөө тэмүүлэх хэрэгтэй мэт санагднам. Миний хувьд Чингис Хаан ирээдүйг сайханаар хардаг гайхалтай удирдагч байсан гэж боддог хэрэв тиймгүйдээ л тэрээр эх нутагтаа, ард түмэндээ энх тайваныг авчрах гэж ундлах ундаа, унтах нойроо хагасалж дэлхий талыг дайлж явах байсан гэж үү дээ.