Moderator : Ixus
СОЛОНГОСТ ВИЗГҮЙ БАРИГДААД МОНГОЛ БУЦЛАА АНХААР БҮГД БОЛГООМЖИЛ !!!
Уншсан 3098 vote 0 2010.05.29 23:00:13Гадаадад "хар"-аар хөдөлмөр эрхэлж байгаа монгол хүн олон бий. Тухайн улсад оршин суух зөвшөөрөлгүй тэдгээр иргэд тайван ажиллаж, амьдарч чаддаггүй гэгддэг. Хэзээ баригдах бол гэсэн айдас түгшүүртэй байдаг болохоор тэр биз. Саяхан БНСУ-д "хар"-аар ажиллаж байсан гадаадын иргэдийг баривчлах ажиллагаа явагдаж, монголчууд олноор наашаа ачигдан ирсэн байна. Зөвшөөрөлгүй хөдөлмөр эрхэлж байгаад баригдсан тэдгээр иргэд Монгол руу ирэхээсээ өмнө шоронд хоригдож, эрх нь зөрчигдсөнд гомдоллож байлаа. Ялтан шиг шоронд хэд хоног хоригдсон Ш.Эрдэнэчимэгтэй ярилцлаа.
-Та Солонгост хэдэн жил ажиллав. "Хар"-аар ажиллаж байх хугацаандаа баривчилгаанаас хэр зэрэг зугтаж байсан бэ?
-Би зургаан жил хараар ажиллалаа. Над шиг 40 гаруй настай хүнийг гэрээгээр ажиллуулах газар олдохгүй. Дандаа эрүүл чийрэг, идэр залуусыг шилж сонгодог шүү дээ. Ингээд хүнд зургаан мянган ам.долларын хахууль өгч байж гарсан юм. Би зочид буудал, халдаг гудасны үйлдвэр зэрэгт ажилладаг байлаа. Халдаг гудасны үйлдвэрт ажиллаж байхдаа баривчилгаанаас хэд хэдэн удаа зугтаж байсан.
-Энэ удаад баригдахдаа та хаана ажиллаж байсан юм бэ?
-Чонжу дүүргийн Чоноян оръяан бол жижиг буудал олонтой газар. Би тэндхийн нэгэн буудалд ажиллаж байгаад энэ сарын зургаанд баригдсан юм. Надаас гадна тэр буудалд нэг монгол хүн ажилладаг байсан. Бид цэвэрлэгээний ажил хийдэг байв. Сарын 1.2 сая воны цалинтай. Тэр орчмын буудлуудад Орос, Киргиз, Индонез Узбек, Монгол, Хятадын иргэд ажилладаг. Голдуу монгол, хятад хүн элбэг.
"Хар"-аар ажиллаж байсан иргэдийг баривчлах ажиллагаа нэлээн зохион байгуулалттай болсон. Тэр хавийн буудлуудыг цагдаа нар бүсэлчихсэн байсан юм билээ. Би өрөөгөө цэвэрлэчихээд скаладнаас алчуур авах гээд гараад иртэл коридорт зөөгчийн хувцастай нэг залуу зогсч байлаа. Түүнийг дуудлагаар хоол зөөдөг залуу байна хэмээн санаад тоосон ч үгүй. Гэтэл өнөөх залуу юу ч дуугаралгүй гараад явсан юм. Төд удалгүй гурвуулаа болоод гаднаас ороод ирэв. Зөөгчийн хувцастай байсан залуу гадаадын хүн ажиллаж байгаа эсэхийг танадсан юм билээ. Энгийн хувцастай тэд "Цагдаагийн газраас явж байна" гэж үнэмлэхээ үзүүлээд бичиг баримтаа шалгуулахыг шаардсан л даа. Тэгээд надтай хамт ажиллаж байсан монгол хүн бас зөвшөөрөлгүй байсан болохоор бид баригдсан. Шууд гавлаад аваад гарсан. Ингээд ажлынхаа богино өмд, нимгэн футболканаас өөр юу ч үгүй тэднийг дагаад гарсан. Гадаа цагдаагийн гэж мэдэгдэхээргүй гурван машин зогсч байлаа. Нэг жийпэнд дарга нар нь бололтой арав гаруй хүн сууж байсан. Харин баривчилгаа хийж байсан залуус барилгын ажилчид гэмээр хувцасласан, зугтсан хүмүүсийг хөөхөд бэлтгэлтэй, пүүз өмссөн байсан л даа. Манай хажуугийн буудлаас вьетнам гэр бүлийн хоёрыг гавлаад гаргаад ирсэн. Дараагийн буудлаас гурван монгол эмэгтэй баригдсан. Бүгд ажлынхаа хувцастайгаа. Энэ мэтчилэн "хар"-аар ажиллаж байсан хүмүүсийг гавлаад микроавтобусанд суулгаад цагдаагийн газар руу аваад явсан.
-Баривчилгаа явуулж байхад эсэргүүцэл үзүүлэх тохиолдол хэр зэрэг байсан бэ?
-Нэгэн модны үйлдвэр рүү очоод хятад залууг баривчлах гэтэл зугтсан юм. Араас нь гурван цагдаа хөөтөл, өнөөх хятад эр уул руу гүйсэн л дээ. Төд удалгүй түүнийг цагдаа нар баривчлаад ирсэн. Гэтэл их зодуулсан янзтай, нүүр, нүд нь хавдчихсан байсан. Бид ч зодуулж мэдэх нь гээд ихэд эмээж, томоотой, хөдөлгөөнгүй сууцгаасан.
-Гавтайгаа хэдэн цаг явсан бэ?
-Миний хувьд өглөөгүүр баригдаад орой болтол ялтан шиг гавтай явсан. Гар ч их өвдсөн. "Хар"-аар ажиллаж байгаад баригдсан хүмүүсийг ачсан машин Тэжон дүүргийн цагдаагийн газарт биднийг аваачсан. Тэнд эрх маань нэлээд зөрчигдсөн. Бие засахад хүртэл гаран дахь гавыг тайлаагүй. 00 руу хоёр эмэгтэйг хамтад нь оруулж, бие биеийнхээ өмдийг тайлж өгч байж бие зассан шүү. Бид тэндээ хоноод маргааш өглөө нь мэдүүлэг өгсөн юм. Тэндээсээ "Гадаад иргэдийг хорих төв" гэсэн хаягтай шоронд аваачсан. Киноноос харж байсан шиг аймаар шорон байсан. Олон давхар тортой, хамгаалалт нь өндөр.
-Та тэнд хэд хоног хоригдсон бэ. Монголчууд хэр зэрэг хоригдож байв?
-Би 13 хоносон. Монгол руу нислэг цөөн учраас миний хоригдож байсан шоронгоос өдөрт хоёр хүнийг нутаг руу нь буцааж байлаа. Гурван давхар шорон байсан л даа. Нэг давхартаа зургаан камертай. Камер тус бүрт 20-иод хүн хоригддог юм билээ. Би гуравдугаар давхрын нэг камерт орсон. Тэр давхарт арав гаруй монгол хоригдож байсан. Гэхдээ монголчуудыг олноор нэг камерт оруулдаггүй юм билээ. Манай камерт надаас гадна нэг монгол эмэгтэй хамт байсан.
-Яагаад монголчуудыг хамтад нь нэг камерт оруулдаггүй юм бол?
-Монголчууд нийлэхээрээ гадаад иргэдийг дарамталдаг юм гэнэ. Тэгээд хамтад нь нэг камерт оруулахаас татгалздаг юм байна л даа. Камер болгонд атаман гэж бий. Харин азаар манай камерт тийм хүн байгаагүй. Хажуугийн камерын атаман нь нэг орос бүсгүй байсан. Шорон руу 50 мянган вонтой орохыг зөвшөөрдөг юм байна. Бас ар гэрийнхэнтэйгээ холбоо барихад таксфоны карт өгдөг юм билээ. Камерын атаман тэдгээрийг нь дээрэмддэг гэсэн. Шоронд бас бизнес явагддаг. Бараа нь гаднаас хэд дахин өндөр үнэтэй.
-Шоронд удаан хугацаанд хоригдож байгаа нь ямар хүн байсан бэ?
-2-3 сар болж байгаа хоёр монгол хүүхэн байсан. Нэг нь солонгос хүнтэй гэрлээд, өнөөх нь зодож нүдээд байхаар нь салчихсан юм билээ. Түүнийг нөхөр нь ч ирж авдаггүй, нутаг ч буцаж чадахгүй хэдэн сар хоригдсон нэг эмэгтэй байсан. Нөгөө монгол бүсгүй нь бичиг баримтын зөрчилтэй гэж байсан.
-Хоол унд нь ямаршуу юм байв?
-Өглөө жижиг савтай сүү, хоёр ширхэг өндөг, нэг хөөмөл боов өгдөг байсан. 11.30-д хоосон шөл, будаа, кимчи өгдөг. Орой нэг хоолтой.
-Гадаа гаргаж байсан уу?
-Арав хоногт нэг удаа 15 минутын хугацаатай гаргадаг юм билээ.
-Шоронд хоригдож байгаа хүмүүс амиа хорлохыг завдах тохиолдол хэр зэрэг гардаг байсан бэ?
Өглөө оройдоо байнга тооллого явагдана. Ямар ч хөдөлгөөнгүй суулгаж байгаад л тоолдог. Камерт хоригдож байгаа хүмүүс цементэн шалан дээр гудас дэвсээд унтдаг. Харин өдөртөө гудаснуудаа бүгдийг нь хураах ёстой. Гудсаа дэвсэх эрх байхгүй гэсэн үг. Өдөржин шалан дээр сууна даа. Байн байн шалгалт явдаг. Хоригдож байгаа хүмүүс амиа хорлочих вий гэж болгоомжилж, шалгадаг гэсэн. Намайг хоригдож байхад нэг хятад эмэгтэй саван идээд хахахаа шахсан. Тэрээр Солонгос руу ирэхийн тулд хүнээс 10 сая вон зээлж л дээ. Гэтэл ирэнгүүтээ нэг сар болоод баригдсандаа гутарч, амиа хорлохыг завдсан юм. Бас нэг филлипин эмэгтэй баривчилгаа явагдаж байх үеэр цонхоор үсэрч, зугтахыг завдаад шилэнд хөлөө зүсээд нэлээд шархдчихсан байсан.
-Таныг Монгол руу ачигдахад "хар"-аар ажиллаж байгаад баригдсан хичнээн хүн хамт ирсэн бэ?
-Надтай хамт 42 монгол иргэн хамт ирсэн. Биднийг онгоцны арын суудалд суулгасан. Онгоцонд суух хүрлээ гавтайгаа байсан. Биднийг зугтчихна гэж болгоомжилсон нь тэр.
-Зөвшөөрөлгүй хөдөлмөр эрхэлж байгаад гэнэт баригдчихаар ажиллаж байсан хугацааныхаа цалин хөлсийг яаж авах вэ?
-Шоронгоос гарахад биднийг ажиллуулж байсан газрын эздээс цалинг маань аваад бэлдчихсэн байсан.
yunaasni aigaad bolgoomjlood bdag uym be? gertee harih bolson bol gertee baij bgaadch barigdaal butsiishdee..eh orondoo ochij baigaa bolhoos yamar heregt orj bgaa bishdee.daramttai shdee..end tendgui barimchilgaa bolgoomjil geh shg.huulaad ..so uym baigaaraaraal baitsgaaldaa
битгий худлаа хуцаад байугаагаач буудалд 2.сая вон авдаг бол мөнгө хураая гэсэн болгон тэнд очиж ганц хоёр жил ажилаад эх орондоо буцана ш дээ юмыг жоохон амьдралд нь ойрхон юм бичиж бай лалар пиздануудаа чи буудалд 2 саяыг авдаг байсан юм бол яагаад 6 жил болсон юм бэ худлаа битгий хуцаад байгаач пизданууд минь хүний зовлонг хөнгөлж зар тараахгүй шүү амьдрал ,ажлийг яг үннээр нь бичиж байгаач пиздануудаа......Аятайхан худлаа яриарай .....