Moderator : Ixus
Бичлэгийн тоо 14,843

Гадаадад "хар"-аар хөдөлмөр эрхэлж бай­гаа монгол хүн олон бий. Тухайн улсад оршин суух зөвшөөрөлгүй тэд­гээр иргэд тайван ажиллаж, амьдарч  чад­даггүй гэгд­дэг. Хэзээ баригдах бол гэсэн ай­дас түгшүүртэй бай­даг болохоор тэр биз. Саяхан БНСУ-д "хар"-аар ажиллаж бай­сан га­даадын иргэдийг ба­рив­ч­­­лах ажиллагаа явагдаж, монголчууд олноор наа­шаа ачигдан ирсэн бай­на. Зөвшөө­рөлгүй хөдөл­мөр эр­хэлж байгаад ба­ригдсан тэдгээр иргэд Монгол руу ирэхээсээ өмнө  шоронд хоригдож, эрх нь зөрчигдсөнд гом­доллож байлаа. Ялтан шиг шоронд хэд хоног хоригдсон Ш.Эрдэ­нэчи­мэг­тэй ярилцлаа.

-Та Солонгост хэдэн жил ажиллав. "Хар"-аар ажиллаж байх ху­гацаандаа баривч­ил­гаа­наас хэр зэрэг зуг­таж байсан бэ?

-Би зургаан жил ха­раар ажиллалаа. Над шиг 40 гаруй настай хү­нийг гэрээгээр ажиллуу­лах га­зар олдохгүй. Дан­даа эрүүл чийрэг, идэр залуу­сыг шилж сонгодог шүү дээ. Ингээд хүнд зур­гаан мянган ам.долларын ха­хууль өгч байж гарсан юм. Би зочид буудал, халдаг гудасны үйлдвэр зэрэгт ажилладаг бай­лаа. Хал­даг гудасны үйлд­вэрт ажил­лаж байх­даа ба­ривч­илгаанаас хэд хэдэн удаа зугтаж байсан.

-Энэ удаад бариг­дах­даа та хаана ажил­лаж байсан юм бэ?

-Чонжу дүүргийн Чо­ноян оръяан бол жижиг буудал олонтой газар. Би тэндхийн нэгэн буудалд ажиллаж байгаад энэ са­рын зургаанд баригдсан юм. Надаас гадна тэр буудалд нэг монгол хүн ажилладаг байсан. Бид цэвэрлэгээний ажил хий­дэг байв. Сарын 1.2 сая воны цалинтай. Тэр орч­мын буудлуудад Орос, Киргиз, Индонез Узбек, Монгол, Хятадын иргэд  ажилладаг. Голдуу мон­гол, хятад хүн элбэг.

"Хар"-аар ажиллаж байсан иргэдийг баривч­лах ажиллагаа нэлээн зохион байгуулалттай болсон. Тэр хавийн бууд­луудыг цагдаа нар бүсэл­чихсэн байсан юм билээ. Би өрөөгөө цэвэрлэчи­хээд скаладнаас алчуур авах гээд гараад иртэл коридорт зөөгчийн хув­цас­тай нэг залуу зогсч байлаа. Түүнийг дуудла­гаар хоол зөөдөг залуу байна хэмээн санаад тоо­сон ч үгүй. Гэтэл өнөөх залуу юу ч дуугаралгүй гараад явсан юм. Төд удалгүй гурвуулаа бо­лоод гаднаас ороод ирэв. Зөөгчийн хувцастай бай­сан залуу гадаадын хүн ажиллаж байгаа эсэхийг танадсан юм билээ. Энгийн хувцастай тэд "Цагдаагийн газраас явж байна" гэж үнэмлэхээ үзүүлээд бичиг баримтаа шалгуулахыг шаардсан л даа. Тэгээд надтай хамт ажиллаж байсан монгол хүн бас зөвшөөрөлгүй байсан болохоор бид баригдсан. Шууд гавлаад аваад гарсан. Ингээд ажлынхаа богино өмд, нимгэн футболканаас өөр юу ч үгүй тэднийг дагаад гарсан. Гадаа цагдаагийн гэж мэдэгдэ­хээр­гүй гур­ван машин зогсч байлаа. Нэг жий­пэнд  дарга нар нь бо­лолтой арав гаруй хүн сууж бай­сан. Харин ба­рив­чилгаа хийж байсан залуус ба­рил­гын ажил­чид гэмээр хувцасласан, зугтсан хү­мүүсийг хөөхөд бэлтгэл­тэй, пүүз өмссөн байсан л даа. Манай ха­жуугийн буудлаас вьет­нам гэр бүлийн хоёрыг гав­лаад гаргаад ирсэн. Да­раагийн буудлаас гур­ван монгол эмэгтэй ба­ригд­сан. Бүгд ажлынхаа хув­цастайгаа. Энэ мэт­чилэн "хар"-аар ажиллаж бай­сан хүмүү­сийг гав­лаад микроавто­бусанд суул­гаад цагдаа­гийн газар руу аваад явсан.

-Баривчилгаа явуулж байхад эсэр­гүүцэл үзүүлэх тохиол­дол хэр зэрэг байсан бэ?

-Нэгэн модны үйлдвэр рүү очоод хятад залууг баривчлах гэтэл зугтсан юм. Араас нь гурван цаг­даа хөөтөл, өнөөх хятад эр уул руу гүйсэн л дээ. Төд удалгүй түүнийг цаг­даа нар баривчлаад ир­сэн. Гэтэл их зодуулсан янзтай, нүүр, нүд нь хавд­чихсан байсан. Бид ч зодуулж мэдэх нь гээд ихэд эмээж, томоотой, хөдөлгөөнгүй сууц­гаасан.

-Гавтайгаа хэдэн цаг явсан бэ?

-Миний хувьд өглөө­гүүр баригдаад орой бол­тол ялтан шиг гавтай яв­сан. Гар ч их өвдсөн. "Хар"-аар ажиллаж бай­гаад баригдсан хүмүүсийг ачсан машин Тэжон дүүр­гийн цагдаагийн газарт биднийг аваачсан. Тэнд эрх маань нэлээд зөр­чигдсөн. Бие засахад хүр­тэл гаран дахь гавыг тай­лаагүй. 00 руу хоёр эмэг­тэйг хамтад нь оруулж,  бие биеийнхээ өмдийг тайлж өгч байж бие зассан шүү. Бид тэндээ хоноод мар­гааш өглөө нь мэдүүлэг өгсөн юм. Тэн­дээсээ  "Га­даад иргэдийг хорих төв" гэсэн хаягтай шоронд аваачсан. Кино­ноос харж байсан шиг аймаар шорон байсан. Олон дав­хар тортой, хамгаалалт нь өндөр.

-Та тэнд хэд хоног хоригдсон бэ. Монголчууд хэр зэрэг хориг­дож байв?

-Би 13 хоносон. Монгол руу нислэг цөөн учраас миний хориг­дож байсан шоронгоос өдөрт хоёр хүнийг нутаг руу нь буцааж байлаа. Гурван давхар шорон байсан л даа. Нэг давхартаа зургаан камер­тай. Камер тус бүрт 20-иод хүн хоригд­дог юм билээ. Би гурав­дугаар давх­рын нэг камерт орсон. Тэр давхарт арав гаруй монгол хоригдож байсан. Гэхдээ монгол­чуудыг олноор нэг камерт оруул­даггүй юм билээ. Манай камерт надаас гадна нэг монгол эмэгтэй хамт байсан.

-Яагаад монголчуудыг хам­тад нь нэг камерт оруулдаггүй юм бол?

-Монголчууд нийлэхээрээ га­даад иргэдийг дарамталдаг юм гэнэ. Тэгээд хамтад нь нэг камерт оруу­лахаас татгалздаг юм байна  л даа. Камер болгонд атаман гэж бий. Харин азаар манай камерт тийм хүн байгаагүй. Хажуугийн каме­рын атаман нь нэг орос бүсгүй байсан. Шорон руу 50 мянган вонтой орохыг зөвшөөрдөг юм байна. Бас ар гэрийнхэнтэйгээ холбоо барихад таксфоны карт өгдөг юм билээ. Камерын атаман тэдгээрийг нь дээрэмддэг гэсэн. Шоронд бас бизнес явагддаг. Бараа нь гаднаас хэд дахин өндөр үнэтэй.

-Шоронд удаан хугацаанд хориг­дож байгаа нь ямар хүн байсан бэ?

-2-3 сар болж байгаа хоёр мон­гол хүүхэн байсан. Нэг нь солонгос хүнтэй гэрлээд, өнөөх нь зодож нүдээд байхаар нь салчих­сан юм билээ. Түүнийг нөхөр нь ч ирж ав­даггүй, нутаг ч буцаж чадах­гүй хэдэн сар хоригдсон нэг эмэг­тэй байсан. Нөгөө монгол бүсгүй нь бичиг барим­тын зөрчилтэй гэж байсан.

-Хоол унд нь ямаршуу юм байв?

-Өглөө жижиг савтай сүү, хоёр шир­хэг өндөг, нэг хөөмөл боов өг­дөг байсан. 11.30-д хоосон шөл, бу­даа, кимчи өгдөг. Орой нэг хоол­той.

-Гадаа гаргаж байсан уу?

-Арав хоногт нэг удаа 15 мину­тын хугацаатай гаргадаг юм билээ.

-Шоронд хоригдож байгаа хү­мүүс амиа хорлохыг завдах то­хиолдол хэр зэрэг гардаг бай­сан бэ?

Өглөө оройдоо байнга тоол­лого явагдана. Ямар ч хөдөл­гөөнгүй суулгаж байгаад л тоолдог. Камерт хоригдож байгаа хүмүүс цементэн шалан дээр гудас дэв­сээд унтдаг. Харин өдөртөө гудас­нуудаа бүгдийг нь хураах ёстой. Гудсаа дэвсэх эрх байхгүй гэсэн үг. Өдөржин шалан дээр сууна даа. Байн байн шалгалт явдаг. Хориг­дож байгаа хүмүүс амиа хорлочих вий гэж болгоом­жилж, шалгадаг гэсэн. Намайг хоригдож байхад нэг хятад эмэгтэй саван идээд хахахаа шах­сан.  Тэрээр Солонгос руу ирэхийн тулд хүнээс 10 сая вон зээлж л дээ. Гэтэл ирэнгүүтээ нэг сар болоод баригдсандаа гутарч, амиа хорло­хыг завдсан юм.  Бас нэг филлипин эмэгтэй баривчилгаа явагдаж байх үеэр цонхоор үсэрч, зугтахыг зав­даад шилэнд хөлөө зүсээд нэлээд шархдчихсан бай­сан.

-Таныг Монгол руу ачигдахад "хар"-аар ажиллаж байгаад ба­ригдсан хичнээн хүн хамт ирсэн бэ?

-Надтай хамт 42 монгол иргэн хамт ирсэн. Биднийг онгоцны арын суудалд суулгасан. Онгоцонд суух хүрлээ гавтайгаа байсан. Биднийг зугтчихна гэж болгоом­жил­сон нь тэр.

-Зөвшөөрөлгүй хөдөлмөр эр­хэлж байгаад гэнэт баригд­чи­хаар ажиллаж байсан хугацаа­ныхаа цалин хөлсийг яаж авах вэ?

-Шоронгоос гарахад биднийг ажиллуулж байсан газрын эздээс ца­линг маань аваад бэлдчихсэн байсан.

profile


profile 

 

Хамаг бүгдээр чамайг
Харааж нулимж байвч, тэнгэр шиг бай!
Хамгийн сайн хүмүүс гэж
Хашгирч ерөөж байвч, тэнгэр шиг бай!
Тэвчээр барагдаж, нөхөд чинь орхивч
Тэнгэр шиг бай, мөнхөд амгалан...
Тэргэнд суулгаж, алтан титэм өмсгөвч
Тэнгэр шиг бай, юу ч болоогүй юм шиг...
Хамгийн хайртай хүн чинь хаяж одсон ч
Хан тэнгэр нурчхаагүй цагт, бүү зов!
Гүтгэж, доромжилж бахаа ганц хангавч
Гүн тэнгэр хэмхрээгүй цагт, бүү ай!
Өвчин зовлонд нэрвэгдэж, тартагтаа тулавч
Өнө мөнхийн тэнгэр шиг бай, чи ялна
Өрөөл бусдад тоогдохоо байж, мартагдавч
Өндөр тэнгэр дээр чинь цэлийж буйг бүү март!
Яг л амьдрал чинь дуусаж, явах замгүй болсон ч
Яадгаан алдалгүй хүлээ, тэнгэр шиг бай!
Яруухан санаа мехөсдөж, хулгай зэлгийд өртсөн ч
Ядмагхан амьтдыг бүү тоо, тэнгэр шиг бай
Үнэтэй цайтай бүхнээ бусдад өгч сур, бүү харамс
Үүрд оршихгүйн учир тус болох үйл бүтээ!...
Гаднаан ямагт бусдаас доорд бай, даруу бай
Гайхуулах хэрэггүй, дотроон тэнгэр мэт агуу бай!
Үг яриа хэрэггүй газарт харцаараа өгүүлж сур,
Үнэн худлыг ялгах аргагүй цагт бурхандаа залбир!
Өнөөдөр чамайг маргааш бусдыг хуурах хүмүүст
Өөр шигээ бүү итгэ, мөрийг хөөж чигийг барь!...

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/3205860/aa5/trackback

profile

Ц.ЭЛГЭМСҮҮ

2010.05.29 23:07:10
*.109.24.184

ХҮНИЙ  ЭРХЭНД ДЭНДҮҮ  БАЛИАР ДЭНДҮҮ БҮДҮҮЛЭГ ХАРЬЦДАГ ХҮНИЙ АДАГ БУЛАЙНУУД БОЛ ӨМХИЙ СОНУУД ..............БҮГД БОЛГООМЖИЛ

green rose

2010.05.31 14:42:11
*.38.165.92

yunaasni aigaad bolgoomjlood bdag uym be? gertee harih bolson bol gertee baij bgaadch barigdaal butsiishdee..eh orondoo ochij baigaa bolhoos yamar heregt orj bgaa bishdee.daramttai shdee..end tendgui barimchilgaa bolgoomjil geh shg.huulaad ..so uym baigaaraaraal baitsgaaldaa

nichnty-11

2010.05.31 17:34:06
*.159.158.61

битгий худлаа хуцаад байугаагаач буудалд 2.сая вон авдаг бол мөнгө хураая гэсэн болгон тэнд очиж ганц хоёр жил ажилаад эх орондоо буцана ш дээ юмыг жоохон амьдралд нь ойрхон юм бичиж бай лалар пиздануудаа чи буудалд 2 саяыг авдаг байсан юм бол яагаад 6 жил болсон юм бэ худлаа битгий хуцаад байгаач пизданууд минь хүний зовлонг хөнгөлж зар тараахгүй шүү амьдрал ,ажлийг яг үннээр нь бичиж байгаач пиздануудаа......Аятайхан худлаа яриарай .....

profile

Cnonsaa

2010.05.31 19:12:13
*.159.5.58

eoooooooooooooo nud ereeljilchihlee yu geed l hudlaa soliorood bdag yum be dee kkkkkkkkkkkkk

U_me

2010.06.01 13:25:52
*.249.16.136

2saya bish 1.2saya gesen bain shte..er ni iimerhuu l bdag gsn shte  ..gehdee eh orondoo butsaj bgaam yunaas aihiin.. ali yumnaas bj algiin chinee bolohov zorigtoi bai mgl chuud mini

khukh

2010.06.02 10:50:36
*.101.196.112

bizgui bx chini bas il xunii erhk um uu

 

shadow

2010.06.02 16:22:14
*.136.100.103

manai nz sayhan bs barigdad yavsan zvgeer l bn gs shde ....shorond bg yum chin ternees ilvv yalgah gs yum odoriin 3 hoolt garhadni tsalingni belen ter hvnii erh ene terd neeh haldsan yum bhgvi l bn shde manai mgliin tsagdaa nar tegvel yu bolj taarch bn????

zoggo

2010.06.11 17:40:16
*.180.220.221

chi unen bichlee. mani chin tend hed honosiima. harin ter deer bgaa nuhur bichig zuv unshchaad comment bichdeg boloosoi te. umnuus n ..... ulaiv. kiki

 

profile

angella2010

2010.07.23 15:06:54
*.171.176.249

profile

angella2010

2010.07.23 15:07:07
*.171.176.249

profile

angella2010

2010.07.23 15:07:32
*.171.176.249

profile

angella2010

2010.07.23 15:08:04
*.171.176.249

List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал СМАРТ УТАСНААС ГАДААД ДОТООД ГҮЙЛГЭЭГЭЭ ХИЙЦГЭЭЕ!! ХАНА БАНКНЫ АППЛИКЕЙШН МОНГОЛ ХЭЛЭЭР! [1] admin 2014-03-24 62909
Зарлал ТА СЭТГЭЛ ДҮҮРЭН ИНЭЭМСЭГЛЭЖ ЧАДДАГ УУ? HAPPINESS ШҮДНИЙ ЭМНЭЛЭГ file [9] ADVertisement 2012-05-02 185857
4943 shoudii ohidoo [3] askii 2010-06-02 2047
4942 Sainyy busgui mine [12] lg_haut 2010-06-02 2135
4941 HEN UIDAAD BGAN? CHI LAW BISHSHVV! joy_banana 2010-06-02 1426
4940 eh ursiin bayriin mend huuhnuudee taniltsahuu27-30nasnii bolichihoo 2010-06-02 1710
4939 taniltsahuu huuhnuudee.27-30nasnii shudraga busguichuulee duusashgui 2 2010-06-02 1417
4938 Өс зангидах үзэл монгол хүний зан биш [1] saakaaa 2010-06-02 1962
4937 Хайр [1] Bizzard 2010-06-01 1694
4936 efe failaa 2010-06-01 1539
4935 Erhemseg goo busgui tanaa tuguldur_j7 2010-06-01 2039
4934 *★☆☆★* • • •ஐEH VRSIINღBAYRIIN MENDஐ• • • * ★☆☆★* [2] JOKERMAN 2010-06-01 1766
4933 BI ch bas taniltsiilda hehe [5] copa 2010-06-01 2165
4932 Chonjud sozuka 2010-06-01 1456
4931 bvsgvitei taniltsana..30 nastai zaluu bna utas 01049728555 bicheerei bilgesh 2010-05-31 1493
4930 gantsaardsan zaluu il divo 2010-05-31 1624
4929 sonirhood vzeech asuira 2010-05-30 1435
4928 hi sain uu ene udriin mend 대구 d baidag 대구 de surguul haan baidag yum be helej uguuch oyutnuuda yraltai dije_nice 2010-05-30 1748
4927 taniltsaya busgui mini [1] Henbe? 2010-05-30 2092
4926 ЧАТ_ _ _ _ _ХӨХ МОНГОЛ _ _ _ _ _ЧАТ Би жирийн нэгэн монгол залуу 2010-05-30 1847
4925 ☆★☆чат----◀ ГЭРЭЛ ГЭГЭЭ ▶-------чат☆★☆ Итгэлхүү 2010-05-30 1666
4924 urtiin duu [1] Итгэлхүү 2010-05-30 2002
4923 Nike football goe reclam [3] biohazard 2010-05-30 2165
4922 TANILTSIII [4] [1] goofy 2010-05-30 2848
4921 taniltsiy bvsgvi [8] busan.s 2010-05-29 1886
» СОЛОНГОСТ ВИЗГҮЙ БАРИГДААД МОНГОЛ БУЦЛАА АНХААР БҮГД БОЛГООМЖИЛ !!! [12] Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-05-29 3098
4919 daruuhan shudraga emegteitei taniltsana [2] il divo 2010-05-29 2034
4918 덕정 oiroltsoo Saak busguitei... my baby come on 2010-05-29 1865
4917 ineelt zodoonch 2010-05-29 1678
4916 taniltsii zaluusaaa..... uidaad bn. [2] camerton2uud 2010-05-29 2975
4915 Yahoo messenger password hack. 100% ажилна...!!! [4] jimothy 2010-05-29 28602
4914 30 garan bolon busguitei jamtsj 2010-05-29 1575
4913 sonin in? [2] goofy 2010-05-29 3174
4912 hi saihan busguichuudee taniltsaj yariltsaj syyh yy er hun shuu 2010-05-28 1808
4911 hi saihan busguichuudee.... er hun shuu 2010-05-28 1741
4910 hi saihan busguichuudee.... er hun shuu 2010-05-28 1740
4909 taniltsaya [1] boldhi 2010-05-28 4363
4908 taean d baidag ohiduud zalgaarai [1] cbr 2010-05-28 2229
4907 Hi taniltsay ohidoo GL Guys™ 2010-05-28 1821
4906 hi taniltsya [3] sholo 2010-05-27 2429
4905 Дайн болох гээд байхад юун баримчилгаа вэ солиорцон юмаа [8] Заазуур_Цэцэгээ 2010-05-27 13595
4904 dajgyi bysgyichyyded sanhyygiin tuslaltsaa [1] sanhyy 2010-05-27 2795
4903 daruuhan busguitei taniltsana hangu99 2010-05-27 1903
4902 aldah yumgvi shvv anhaar [1] 52899 2010-05-27 5380
4901 дайн болбол бэлдэх зүйлс [4] 20092009 2010-05-27 3014
4900 busguichuudee amidarld tohiolddog eedreetei asuudlaar yariltsahuu [1] bold123456 2010-05-26 2658
4899 erchyyd ta nar [3] d20 2010-05-26 2881
배너신청
자생병원

배너신청