jБаатархуягийн Урангоо
Бидний л үр хүүхдүүд, найз нөхдийн нэгэн адил эрдэм боловсрол эзэмшихээр аав, ээжийн хайртай охин Урангоо маань эх нутаг, элгэн саднаасаа хол, алсын Америк оронд 2000 онд анх хөл тавьжээ. Урангоо Utah мужийн Provo хотын high school-д 2 жил суралцан, 2002 онд “Utah Valley University”-д элсэж орсон ба 2008 онд Барилгын зураг төслийн инженер мэргэжлээр төгсөж, улмаар мэргэжлийнхээ зэргийг ахиулан суралцах мөн ирээдүйгээ гэрэл гэгээтэйгээр төсөөлөн байх үедээ буюу 2009 оны 9-р сарын 5-ны өдөр гэнэт бие нь муудаж, цусны шинжилгээгээр нь цагаан эсийн хорт хавдар (Acute Myeloid Leukemia) гэж оношлогдсон байна.
Урангоо маань эхний шатны эмчилгээ болох химийн эмчилгээндээ орсон байгаа боловч, түүний ясны чөмөгнөөс авсан шинжилгээгээр хоромсом нь гэмтсэн гэсэн онош гарчээ. Энэ өвчин нь химийн эмчилгээгээр эдгэх найдвар бага тул ясны чөмөг шилжүүлэн суулгах мэс заслыг яаралтай хийлгэх хэрэгтэй гэсэн ба энэхүү мэс заслыг хийлгэх эмчилгээнд $ 350,000 зардал гарах юм байна.
Элэг нэгт Монголчууд та бүхнийг цэцэг цэрвүү шиг 24-хөн насандаа амь насыг нь авч одох аюулт өвчин тусаад байгаа Урангоо охинд туслах хандивын санд дэмжлэг үзүүлнэ үү гэж хүсэж байна.
Хандивын сан: Улаанбаатар - Хаан банк Баатархуягийн Урангоо Дансны дугаар: 5405434400
USA - Wellsfargo Account # 3674550946
Харилцах утас (801) 369-2448 (801) 318-1734
|