Moderator : Ixus
Бичлэгийн тоо 14,843
Хаадын дүрд сайдууд тоглож, эрхэм гишүүд загвар өмснө-
Жил жилийн цагаан сараар төрийн ордонд "Төрийн ордны золголт" гэж нэг лайтай гоё жүжиг тавигдах юм.
Хожмоо театр судлаач, урлаг судлаач, шүүмжлэгч нар эл жүжгийг инээдмийн жүжиг юм уу, түүхэн жүжиг юм уу, эсвэл эмгэнэлт жүжиг юм уу гэдэг ангиллыг нь тогтооно биз. Жүжгийг хэн гэгч хэзээ зохиож хэн найруулж байгаа нь мэдэгдэхгүй болохоор хамтын бүтээл гэхээс өөр арга алга. Харин жүжгийн гол ба туслах дүрүүд болон модель болж Монгол Улсын ерөнхийлөгч гэр бүлийн хамт, УИХ-ын дарга гэр бүлийн хамт, УИХ-ын гишүүд, Төрийн сайдууд зарим томоохон яамны газрын дарга нар тоглоно шүү дээ. "Төрийн ордны золголт" жүжгийн жүжигчид нь төрийн буянд хотойхооргүй бэл буусан болохоор жилд ганц тохиох цагаан сараараа тоглох дүрийнхээ хувцас хэрэглэлд гар татдаггүй. Драмын театрын жүжгийн дүрүүдийн хувцас хэрэглэл хулхи байдаг юм. Хэвийн боовыг модоор зорно. Ноён хатны дээл хувцас, хөөрөг, гутал гэхэд л бүгдийг хямд хүний нүд хуурсан материалаар орлуулдаг бол "Төрийн ордны золголт" жүжгийн хувцас, хэрэглэл ёстой оригоороо байдагтаа онцлог. Битүү сувдан гутал, үнийн ханш нь "сая доллар" гэж дуугарч байгаа эрдэнийн хөөрөг. Хээ хуарыг нь тусгайлан захиалж Япон улсад хийлгэсэн метал утастай торгон дээл, Эрхмүүд бүсэндээ дүүжлэх цэвэр алтан ембүү зэрэг улсын түүхийн музейд ч байхгүй хосгүй үнэт эдлэлийг төрийн ордны золголтоос харж болдгоороо нүнжигтэй. Жүжигт тоглосон гишүүд, сайдууд баян тарганаараа нэгнийхээ дээр гарах гэж өрсөдцөцгөөнө. Энэ жилийн цагаан сараар өмсөх АН-ын "сумо" Батбаяр гишүүн өөрийнхөө дээлэнд 10 сая, авгайнхаа дээлэнд 20 сая төгрөг зарцуулан толгой цохиж яваа бол МАХН-ын Сайхансамбуу гишүүний өмсөх дээлийн товч нь 45 сая төгрөгийн үнэтэй гэж оёдолчин нь мэдээлж байна. Дүрвэд далай хааны хувцасыг амилуулсан модель гишүүн 32 угалзтай монгол гутал өмссөн бол, Сэцэн хааны дүрд тоглосон гишүүн 64 угалзтай гутал өшиглөн илүүрхэнэ.

Сур нь харагдахгүй битүү мөнгөн бүс нэг гишүүн ороосон бол, нөгөө нь алт мөнгөөр 12 жил товойлгон, арслан барс ноцолдуулан урласан бухын хүзүүн ширэн бүс зүүж гангарах жишээтэй. Банкир гишүүн Чулуун-батын 500 сая төгрөгийн үнэтэй хөөрөгтэй зөрүүлэх гэж Гүндалай Чүнчигноров хөөрөг үнэ хаян авав. Авсан хөөргөө барьж хөөрөн баясаж Лүндаа гишүүнд үзүүлэн миний хөөрөг парламентдаа нэг номер биз гэж шинжүүлэв. Гэтэл Лүндаажанцан манай намынхан чинийх шиг чулуугаар нохой руу шиддэг юм гэж баярхан унтраажээ.
Монголын "Төрийн ордны золголт" жүжигдаанч зеритель муутай. Зерительд нь ажлаа хийж яваа гадаад, дотоодын хэдэн сурвалжлагч, гишүүдийн туслах, ордны үйлчилгээ аж ахуйнхан, хамгаалалтын албаныхан суухдаа сууж, гүйхдээ гүйж үзэж шүүн албан бусаар номинацуудад шалгаруулан ам дамжин бүтэн жил ярьдаг юм. Цагаан сарын шиний нэгний дараа тохиох ажлын өдөр жүжиг эхэлнэ. Энэ жүжиг төрийн тэргүүн Ерөнхийлөгчид золгох, УИХ-ын даргад золгох, Ерөнхий сайдад золгох, гишүүд хоорондоо золгох гэсэн үндсэн дөрвөн үзэгдэлтэй. Жүжгийн үргэлжлэх хугацаа хоёр цагт багтах боловч жүжиг эхлэхийн өмнө, ялангуяа жүжигчид хувцсаа солих өмсөх нь үнэн хөгжилтэй ёстой нэг бааварлаж өгнө. Төрийн гурван өндөрлөгийн машин дохио хангинуулан ирж, Эрхэм гишүүд, сайдууд бүрэн бүрэлдэхүүнээрээ цуглаж унаа тэргээ ордон тойруулан жагсаана. Туслахууд нь Эрээнээс ирж байгаа наймаачид шиг том том гахай чирэн ордны хонгилоор сүлжилдэнэ. Жүжигчдийн өмсөх хувцас үнэт эдлэл ирж байгаа нь тэр. Жүжигчид өрөөндөө дүрдээ орж хувцаслах гэж сүйд болно. Дүрээ амжилттай бүтээхийн тулд юм уу зориг орохын тулд юм уу зуун грамм, дуртай нэг нь таван зууг ч татчихна. Битүүн, шинийн нэгэнд шараатайлаад хэтрүүлчихсэн зарим нь туслахаараа түшүүлэн хаалга үүдээ тэмтчин зогсох нь энүүхэнд. өрөө бүрт суугаа хүн харагдахааргүй өндөр идээ засчихсан архи дарс, виски хэнээс ч нуулгүй сөгнөнө. Төрийн ордонд архи дарс, орууддаггүй, согтуу хөлчүү явуулдаггүй хууль тэрөдөр үйлчлэхгүй. Яагаад гэвэл "Төрийн ордны золголт" жүжгийнхэн жинхэнэ архи дарс хэрэглэдэг учраас... Cap шинээр үзэгч, уншигчид маань" Төрийн ордны золголт болов" гэдэг албан ёсны хуурай мэдээлэл авдаг. Харин хөшигний цаана "Төрийн ордоны золголт" жүжигт тоглох сайд гишүүд маань хувцас солих өрөөндөө бэлтгэл хийж дүрдээ хувилах гэж яаж зовж хөглөдгийг цухас өгүүлсү. Нэгдүгээр үзэгдэл эхлэх дохиог тамгын газрынхан өгнө. Саяхан л ардчилсан төрийн сайдууд байсан төрийн томчууд хоромхон зуурын дотор Автономит Монголын хаадууд шиг түүнээс ч илүү хувцаслаад дүрдээ орно. Төрийн томчууд ордныхоо урт урт хонгилоор хаад, хатдын хувцасны загвар үзүүлж хадаг яндар сагсалзуулан алхахад гадаад, дотоодын сэтгүүлчид гайхан алмайрч түүхэн зургийг нь дарна. Эрхэм гишүүд, сайдууд ч өмссөн зүүснээрээ өрсөлдөн сурталчлуулах гэж телевзийн дуран өөд хялам хялам хийнэ.

Тэр жилийн цагаан сараар Цэнгэл сайд Богдын засгийн газрын Ерөнхий сайд Сайн ноён хаан Намнансүрэнгийн дүрийг соңгосон бололтой харагдсан. Дүрийг нь ч гаргуун бүтээсэн. Шинэ хурган дотортой үйтэн хуар дээлний гадуур минжин хүрэм хөдөрч, 64 угалзтай Монгол гутал дүрж, хориод жипний үнэтэй хөөрөг барьсаар гарч ирэхэд хэн ч харсан Сайд Цэнгэл биш Хаан Намнансүрэн морилж явна гэж андуурам. Энэ их хүнд хувцсаар хувцаслаад золголтын ээлж хүлээхдээ, өмссөн үстэй хувцас ордны муу умгар өрөөний халуун хоёрт ухаан алдах шахсан гэдэг. Улаан сайд бол жил бүр Сүх Жанжныхаа дүрийг сонгон бүтээдэг. Жаахан л атигар болохоос дээл, малгай сайхан зохидог модель. Уртын урт хөх торгон дээлэн дээр уран хийцийн хошмогтой хантааз өмсөж жанжин малгай гозойлгоно. Харин Сүх жанжны ташаандаа зүүх ган болд сэлэмний оронд хурдан зээрд мориныхоо хөлсний хусуурыг сэлэм шиг хавчуулж гавъяат уяачын одон энгэртээ гялалзуулах нь үнэхээр сүртэй. Арвин гишүүн улсын эх дагина Дондогдулам хатны юм уу, Мандухай сэцэн хатны дүрийг бүтээн хувцасладаг аж. Олон сайхан дээлэнд их ч хөрөнгө зарна. Номинацдаа тогтмол түрүүлсэн амжилтыг өдий хүртэл хэн ч эвдээгүй болохоор манай сэтгүүлчид "МАХН-ын Мандухай хатан" гэдэг юм. Бат-Эрдэнэ гишүүн сайхан ч эр монгол топ модель. үлгэрийн баатрын дүрийг сонгон аваад, сум хөө хуяг агсуулаад алхуудбал охидууд байтугай эрчүүд атаархам. Байнгын хороон дарга Бат-Эрдэнэ аварга арав түрүүлсний алтан одот малгайныхаа улаан залааг цагаан ноолууран дээлийнхээ ар руу сурмаг хаян, дөчин лангийн мөнгөн бүс, хөөрөг сэлтээ агсан хүнд хүнд алхан гарч ирэхэд төрийн ордны хуучин муу шал хотолзом. Нүнжигтэй сайхан эрийн "Халхын сайхан Юндэн гө гө" номинацыг алдаагүй явсан модель. Аваргын том атган дахь эрдэнийн чулуун хөөргийг барагтай эр хоёр гардаад ч даахааргүй нь бас л нэг онцлог.

Гэвч өнгөрсөн жил "Төрийн ордны золголт" жүжигт Японы сумочин Батбаяр орж ирснээр аварга маань номинацаа хадгалж чадаагүй ээ. Шинэхэн гишүүн шинэхэн хайрттайгаа хослон учиртай гурван толгой дуурийн Юндэн, Нансалмаа хоёр ч атаархамаар хувцаслан гарч ирж гайхуулсан. Энэ цагаан сараар "Юндэнг гөгө гишүүн" номинацыг Бат-Эрдэнэ аварга авах болов уу, Батбаяр сумочин хадгалах болов уу бүү мэд дээ. "Төрийн ордны золголт" жүжгийн гоёлыг намаар нь ярих юм бол 80 жилтөрийн буян эдэлсэн МАХН-ынхан тасархай нүнжигтэй хувцаслана. Энхбаяр намын дарга төрийн өңдөрлөгүүдэд байхдаа Чингис, Жавзандамба хааны өмсөөгүйг өмсөж эдлээгүйг эдэлсэн дүрийг гайхамшигтай бүтээсэнд намынх нь ялалтын нууц байгаа гэж сайдууд нь бэлэгшээдэг. Харин өнгөрсөн цагаан сарын "Төрийн ордны золголт" жүжигт МАХН-ын дарга Ерөнхий сайд байсан Баяр муу тоглосон. Мориноос унасан. Цагаан сараар европ хувцастай төдийгүй, нэг муу даавуу дээлэн дээр орос эсгий малгай, даавуун бүс бүсэлсэн нь бэлэг дэмбэрэл муутай төдийгүй хийморийг нь доройтуулснаас өөрөө огцорсон гэж гишүүд нь үздэг байна . "Төрийн ордны золголт" жүжгийн муу хувцастай эсрэг талын баатруудын дүрийг хуучин саарал даавуу тэрлэгээ сольдоггүй Гүндалай, cap шинэ тулж "Төрийн ордны золголт" жүжиг болохоор зэрэг л хүнээс дээл гуйгаад гүйж явдаг Алтай, Монгол хувцсыг тоодоггүй Оюун зэрэг гишүүн бүтээж харагддаг. Тэд шилдэг муу хувцастай, харамчийн номинацад шалгарна. Баян хүн лаагаа иднэ үү луувангаа иднэ үү чамд ямар хамаа байна гэгчээр төрийн томчууд юугаа өмсөж зүүнэ, чам мууд ямар хамаа байна гэж уншигчид загнах байх аа.

Гэхдээ хаадууд ч юм шиг сайдууд ч юм шиг эвгүй харагддаг юм. Төрийн ордны золголт гэж байх ёстой ч юм уу, үгүй ч юм уу бүү мэд. "Төрийн ордны золголт" төрийн ажил юм бол хуульчлах хэрэгтэй байна. Жүжиг юм бол дөмөгхөн дэглэж драммын театр? Бөхийн өргөөнд олон нийтэд тогломоор юм. Сэтгүүлчид нэгэнт жүжиг гэж хардаг үздэг хувцаслалтаар нь шалгаруулдаг болохоор шүүмж бичиж зарим зан үйлийн хэсгийг хасах санал байна. Улс орныхоо нэр хүндэд нэмэртэй болов уу. Жишээ нь эл жүжиг эхлэхээс дуусах хүртлээ үзэгдэл үйлдэл бядоҗрдщагдцаг хүн бүр хөөрөг зөрүүлж тамхилдагт сэсгийг хасмаар байна. Барууны зарим сэтгүүлчид хүн бүр нунтаг цагаан юм хамар руугаа чихэхээс их л сэжиглэж болгоомжйлж байгаа харагддаг юм. Манай дээдсүүд үүнийг анзааралгүй заавал тэр нунтаг цагаанаас үнэрлэхийг шаардана. Бид монгол хүн болохоороо хамрын тамхийг хөгшид, хүүхэдгүй үнэрлэх ёстой гэж мэддэг ч тэд нунтаг цагаан юмыг хар тамхи /марихуан/ гэж ойлгодог юм. Магадгүй гадаадын нэгэн хэвлэл дээр монгол төрийн томчууд баяраараа цуглаж эртний түүхэн жүжигт өөрсдөө тоглохыг би үзсэн. Тэд төрийн ордондоо цуглаад марубени татдаг уламжлалтай гэж мэдээлбэл яана. Их хурлын Лү, Го тэргүүтэй олон гишүүд нунтаг цагааныг бүүр шуналтай ихээр хамар руугаа чихэж байгаагаагаа ядаж бусдаас нуудаггүй. За больё цагаан cap болж байхад дэмий ч юм биччихэв үү. Төрийн томчууд минь cap шинэдээ сайхан шинэлээрэй. Алт мөнгө их хурааж, америк доллароор тэрбумтан болж, ахин дахин сонгогдохын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье
profile

Aмьдрал үргэлжилсээр байдаг. Гэнэтийн явдлаар дүүрэн… Нэг хаалга нээгдэхэд, өөр нэгэн хаалга хаагдана, харин нэг нь хаагдахад таны санаанд ороогүй өөр нэгэн хаалга нээгдэнэ. Та нэг оргилд хүрээд хартал яг хажууханд чинь өөр нэгэн арай өндөр  оргил байгааг харна

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/2770552/f39/trackback

profile

nyamkh

2010.02.08 14:39:52
*.132.195.200

mgldevochka

2010.02.10 01:06:03
*.162.52.107

List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал СМАРТ УТАСНААС ГАДААД ДОТООД ГҮЙЛГЭЭГЭЭ ХИЙЦГЭЭЕ!! ХАНА БАНКНЫ АППЛИКЕЙШН МОНГОЛ ХЭЛЭЭР! [1] admin 2014-03-24 62903
Зарлал ТА СЭТГЭЛ ДҮҮРЭН ИНЭЭМСЭГЛЭЖ ЧАДДАГ УУ? HAPPINESS ШҮДНИЙ ЭМНЭЛЭГ file [9] ADVertisement 2012-05-02 185855
4358 bair haij bna lemon8765 2010-02-11 1388
4357 bichig barimtgvi hariin bike zarna? juus 2010-02-11 1349
4356 Охидын хөвгүүдэд дуртай байдаг 30 шалтгаан [3] beschka_hair 2010-02-11 2304
4355 30-35 emegteitee taniltsya [2] odtemka 2010-02-11 1810
4354 Жилд 115 монгол хvн харьд “борлогджээ” [1] zarko 2010-02-10 7384
4353 taniltsii busgui jorj_hoorhon 2010-02-10 1446
4352 Охины минь дурлах залууд илгээх захидал [4] angelikamgl 2010-02-10 2146
4351 LIRIKOS VERIRTE goo saihani baraa. chachabo 2010-02-09 1930
4350 mongol hvn bol orj vzeerei [2] hel 2010-02-09 2594
4349 daegu d bdag ohiduud orood irerei [4] aaa_199 2010-02-09 2312
4348 taniltsay bysgyichyyddee ??? bayaraa111 2010-02-09 1484
4347 ☆★☆чат----◀гэрэл гэгээ ▶-------чат☆★☆ Итгэлхүү 2010-02-09 12481
4346 ЧАТ_ _ _ _ _ХӨХ МОНГОЛ _ _ _ _ _ЧАТ Итгэлхүү 2010-02-09 2143
4345 hahaha.... [3] angelikamgl 2010-02-09 1856
4344 hi oron_zai 2010-02-08 1668
4343 bike zarna?? [2] sabkaa_0115 2010-02-08 2243
4342 HI BUSGUICHUUDEE onlyone 2010-02-08 1510
4341 hi zaluusaa kiss me [2] x_x_x_x_x 2010-02-08 2119
4340 yg odoo town havitsaa uulzah 2 busgui bainuu naaduulagch 2010-02-08 1591
4339 29-33 nasnii emegteitei tanilzana. alibum 2010-02-08 1516
» "Төрийн ордны золголт" түүхэн инээдмийн драмм [2] zarko 2010-02-08 2678
4337 сургамжит өгүүллэг... [1] angelikamgl 2010-02-08 5212
4336 taniltsay 21 dajgvi zaluu bna joogii_ohinoo 2010-02-08 1777
4335 hi taniltsiya b7777 2010-02-08 1816
4334 za onoodor yg odoo shoydah 2 ohin bainuu naaduulagch 2010-02-07 1712
4333 hi bvsgvichvvd ee byka 2010-02-07 1523
4332 충주 음성 무극 생극 haivaar emegtei ajil haaij bna nas zaluu hel bol us tsas shuu 010 8062 1931 holbo bairj dusalnuu [1] 9096 2010-02-07 2034
4331 hi taniltsii sain uu sain 2010-02-07 1618
4330 bike zarna? sabkaa_0115 2010-02-07 2147
4329 busdiig xairlax tuxai [3] zarko 2010-02-07 1872
4328 taniltsya [3] zarko 2010-02-07 1942
4327 Taniltsay Kinger 2010-02-07 1476
4326 tanilstaya! hylgee 2010-02-07 2071
4325 hi bvsgvichvvdee [1] b.hurlee 2010-02-07 1573
4324 HI ZALUUSAA [1] capitan... 2010-02-07 2148
4323 hi Busgui Serik 2010-02-07 1414
4322 www.MGLtaun.com (TV9, UBS televiziig shuud uzeh bolomjtoi) [2] pabu 2010-02-07 24182
4321 2em buudal bna [1] odnoomn 2010-02-07 1771
4320 HI ALL EUROVISION 2009 WINNER IN MOSKOW xx 2010-02-06 1476
4319 Incheonii namdun gundand bdag busguitei taniltsiiiiii [1] e_eegii 2010-02-06 1644
4318 Амархуу Борхуу duulj busad ni gaihaj bna kkkk zarko 2010-02-06 1802
4317 uxaalag oxin bn taniiltsii ~ [1] Baass 2010-02-06 1986
4316 taniltsii~ Baass 2010-02-06 1418
4315 taniltsii Baass 2010-02-06 1491
4314 taniltsah uhaalag ohin haij bn anyting 2010-02-06 1542
배너신청
자생병원

배너신청