Бичлэгийн тоо 2,391
Хоёр намаас өгсөн мэдээллээр бол Монгол Улс хоёр Ерөнхийлөгчтэй болчих гээд байх шиг-

Өчигдөр монголчууд улс Монголынхоо Төрийн тэргүүнийг сонгох тав дахь удаагийн сонгуульд саналаа өглөө.
Хуулийн дагуу санал авах ажиллагаа оройн 22.00 цагт өндөрлөж, санал тоолж эхлэв.
Хоёр нэр дэвшигчтэй сонгуулийн дүнгийн эхний мэдээ цаг хагас орчмын дараа гарч, 3-4 цагийн дотор ямар нэг хэмжээгээр ерөнхий дүр төрх тодорно хэмээн бид найдаж байсан ч шөнийн 00.30 цагт эхний мэдээ ирэв.

Хүүхэд залуучуудын хөгжлийн төв дэх МАХН-ын төв байранд 22.00 цагаас хойш намын Удирдах зөвлөл, Бага хурлын гишүүд, УИХ-ын гишүүд цуглаж, шөнийн 24 цагийн үед намын дарга С.Баяр хүрэлцэн ирэв. Үүний дараа Сонгуулийн штабаас анхны мэдээллээ хийж, Н.Энхбаяр 20 гаруй аймгийн 100 орчим багт ялсан мэдээ ирлээ гэв. Уг албан бус мэдээлэлд нэр дэвшигч Н.Энхбаяр Архангай аймгийн Булган, Цэнхэр, Батцэнгэл, Өгийнуур, Өлзийт, Говь-Алтайн Цогт, Шарга, Халиун, Дэлгэр, Бугат, Тонхил, Дарви, Жаргалан, Гуулин, Тайшир, Завханы Сонгино, Төв аймгийн Угтаал, Цээл, Хэнтий аймгийн Баянхутаг сумдад олонхийн санал авч, Баян-Өлгий аймгийн 14 багт, Өмнөговь аймгийн Цогтцэций, Ханбогд, Манлай, Номгон, Булган, Гурвантэс сумдын зарим багт ялсан бол Ховдын Манхан сумын нэг багт 52 хувиар, Дарви сумын хоёр ч багт 80 хувиар МАХН-аас нэр дэвшигч илүү санал авсан байна. Харин Орхон аймгийн Хүрэнбулаг, Оюут, Хүрмэн багуудад 105, 200, 500 хүнээр,  АН-аас нэр дэвшигч Ц.Элбэгдоржийн төрсөн нутаг Ховд аймгийн Зэрэг сумын гурван ч багт Н.Энхбаяр илэрхий ялагд­сан байна гэсэн мэдээлэл өглөө.

Гэтэл тэдний дараа мэдээлэл хийсэн АН-ынхан “Манай нэр дэвшигч одоогоор мэдээ ирээд байгаа 236 багийн 158-д нь ялаад байна” хэмээн мэдээлэв.
Сонгуулийн штабын төв байранд АН-ын удирдлага, гишүүдээс гадна НН, ИЗН-ын дарга Д.Энхбат, С.Оюун нар хүрэлцэн ирсэн байв. Ц.Элбэгдорж 23.50 цагийн үед намынхаа байранд ирсэн. Орхон аймгаас авсан эхний мэдээгээр тэндхийн гурван хэсгийн хорооны дүнгээр АН-аас нэр дэвшигч Ц.Элбэгдорж 70 гаруй хувийн саналаар ялалт байгуулаад байв. Тэдэнд ирсэн эхний баярт мэдээ энэ байсан бололтой.

 Түүнчлэн Ховд аймгийн Зэрэг буюу нэр дэвшигчийн төрсөн суманд Ц.Элбэгдорж 80 гаруй хувийн саналаар ялалт байгуулсан мэдээ ирснийг танилцуулсан юм.

Сонгуулийн штабуудаас 01.30-ийн үед дараагийн мэдээ ирэв.
Нийслэлийн сонгуулийн хэсгүүдийн эхний дүн гарсан байв. Сүхбаатар дүүргийн I хэсгийн хороонд Ц.Элбэгдорж 54.6, Н.Энхбаяр 45.4 хувийн санал авч, Чингэлтэйн нэг хэсгийн хорооны 2000 орчим сонгогчоос 1200 нь Ц.Элбэгдоржид саналаа өгсөн. Нийслэлийн 162 хэсгийн хорооны 15-аас ирсэн урьдчилсан мэдээгээр АН-ын нэр дэвшигч яллаа хэмээн АН-аас мэдээлсэн бол Сүхбаатар аймгийн бүх суманд Н.Энхбаяр 53-65 хувийн саналаар ялалт байгуулсан. Завханы гурав, Өмнөговийн дөрвөн суманд ялж, Хөвсгөлд хойно өмнөө орж явна. Харин Орхон аймаг, Архангайн олонх багуудад ялагдаж байна. Дархан-Уулд Ц.Элбэгдорж 57 хувьтай байгаа бололтой гэсэн мэдээ МАХН-аас ирлээ.
Ийнхүү хоёр намын Сонгуулийн штабын мэдээ хоорондоо зөрүүтэй болж эхлэв. Аль аль нь манай нэр дэвшигч ялж байна гэсэн мэдээлэл өгч эхэлсэн нь эргэлзэхэд хүргэв.

Тухайлбал 02.20 цагийн үед өгсөн мэдээндээ МАХН улсын хэмжээний 1600 багаас 650 багт нь манай нэр дэвшигч ялж байгаа бөгөөд Баян-Өлгийн нийт сумдын 90 хувьд, Булганы 16 сумын 13-д, Говь-Алтайн 18 сумын 15-д, Сүхбаатарын 13 сумын 12-т, Төв аймгийн 2-оос бусад, Хэнтийн ихэнхэд олонхийн санал авсан гэлээ.

Гэтэл АН-ын Сонгуулийн штабаас өгсөн мэдээлэлд хөдөө аймгуудын 50-иас илүү хувьд АН-аас нэр дэвшигч илүү саналтай, Улаанбаатар хот, Дархан-Уул, Орхон аймагт хавтгайдаа бу­юу илт давуу ялж байна гэ­лээ. Тэдний мэдээлснээр бол Сон­гинохайрхан дүүргийн зур­гаан хэсгийн хорооны тавд, Баянзүрх дүүргийн 20 хэсгийн хорооны 18-д, Хан-Уул дүүргийн до­лоо, Чингэлтэй дүүргийн тав, Сүх­баа­тар дүүргийн 13, Баянгол дүүр­гийн дөрвөн хэсгийн хороонд ялж, Баянзүрх дүүргийн 36 хэсгийн хорооны 35-д нь 4000-5000, Өвөрхангай аймгийн  Уянга суманд Ц.Элбэгдорж 900 гаруй хүний саналаар илүү байна гэв.
Ц.Элбэгдорж Архангай аймгийн 85 багийн 44-д, Завханы 60 багийн 40-д, Орхон аймгийн 22 багийн 21-т, Дорноговийн 29 багийн 16-д, Хөвсгөл аймгийн 14 сумын 12-т яллаа хэмээн тэд мэдээлэв.

Шөнийн 04 цагийн үед хийсэн мэдээлэлдээ
МАХН-ын Сонгуулийн төв штабын ажилтан Я.Төмөрбаатар:
-21 аймгийн 20-д нь манай нэр дэвшигч ялах магадлалтай байна. Улаанбаатар хотын дүн мэдээ хараахан гараагүй байна гэсэн бол

АН-ын штабаас 04.30 цагийн үед
УИХ-ын гишүүн Ч.Сайханбилэг:
- Улаанбаатар хотын зургаан дүүрэг, Архангай, Дорнод, Завхан, Өвөрхангай, Сэлэнгэ, Хөвсгөл, Дархан-Уул, Ховд, Орхон гэсэн есөн аймагт манай нэр дэвшигч ялаад байна хэмээн мэдээлэв.
Ийнхүү чухам хэн нь ялж байгааг таамаглахад улам бэрх болсон учраас бид сониноо хэвлэлтэд шилжүүлэхээр шийдвэрлэв.

Сонгуулийн ажлыг улс орон даяар зохион байгуулж байгаа Сонгуулийн ерөнхий хорооныхон 22.00 цагаас хойш юу ч дуугарсангүй. Тэд хуулиар бол бид маргааш өглөө мэдээгээ өгөх ёстой гэсэн байр суурьтай байсан. Уг нь бүх мэдээ эднийд нэгтгэгдэж байх учиртай. Хэсэг бусаг ч гэсэн мэдээг өгсөн бол хоёр намын албан бус мэдээнд иргэд, хэвлэлийнхэн төөрөлдөхгүй байсан биз ээ.
profile

 Дууртлаа  ширтэх  тэр  зүгийн  тэнгэрт   
Дууны  цагаан  үүл  ургаад  өгдөггүй ч  байгаа   даа  
Тэвчээрийн  шидээс ханзартал  эгшиг  аялгуу  зайдлан 
Тэрний  минь  бүлээхэн  амьсгаа  хүрээд  ирдэг ч үгүй  байгаа  даа   
Сул  асгарах  нулимсанд  зэрэглээтсэн  уулсын  цаанаас 
Шувуудын  өнцөгeт  цуваа  ганганаад  ирдэггүй  ч  байгаа  даа 
Сууж  жаргаагүй  ч  санаж явах  чиний  минь 
Сүүдрийн   нь  сэмэрхийг  зуугаад ч  ирдэг ч  үгүй  байгаа  даа.  


Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/1730462/835/trackback

buyanhur

2009.05.25 11:06:19
*.129.16.173

enh bayar gyai budiluulah geed bna uu
profile

sarmisxan555

2009.05.25 11:42:26
*.131.230.130

elbegdorj  garna  aa..
profile

.Sarnai.

2009.05.25 21:28:09
*.153.107.181

Enhbayariig yamar amitad ni demjsen bol kkkkkkkkkkkkk, tolgoi ni erguutsen humuuis demjdeg bhaa kkkk mgl-iin ard tumen jagslaa geed buuduulahiig husehgui shuu dee kkkk
Elbegdorj yalalt baiguulsand tuiliin ih bayartai bna shuu! Mongoliin ard tumen zuv songolt hiilee
emoticonemoticon
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал ӨМНӨД СОЛОНГОС УЛСАД МОНГОЛ УЛСААС ТӨЛӨӨЛӨН СУУГАА ЭРХЭМ ЭЛЧИН САЙД АА [14] monh-monk 2013-03-31 23313
Зарлал богино долгионы радио (FM) нэвтрүүлэг хийнэ [3] monh-monk 2012-10-23 26805
Зарлал Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй...үнэт саналыг тань хамтдаа сонсъя [46] [17] admin 2008-06-27 114567

yc yc yc .........yc yc yc .....yc yc yc... [1]

ДАВАРСАН ХЯТАДУУДАД ДАРУУЛГА ХЭРЭГТЭЙ [4]

03-sariin 31 baidlaar Solongosd 31.314 hun bdag sudalgaatai bna. [1]

  • Levi`s
  • 2009-05-20
  • Уншсан 1106

Asuult [11]

  • jaalhuu
  • 2009-05-20
  • Уншсан 2307

Сахалин-3, Якунин эзэн, Морозов дарга…

Н.Энхбаярын ээж, аав хоёрын амьдардаг бас нэг авлигын байрны баримт [2]

Оготно үнэд орох цаг [1]

Ерөнхийлөгчийн швейцарь дахь дансанд 1,3 тэрбум доллар байна. [2]

MADE IN MONGOLIA [1]

Солонгосын соёлтой танилцах аялал [2]

Сонголт

МОНГОЛ ДАХЬ ХРИСТИЙН ШАШНЫ ДЭЛГЭРЭЛТИЙН ТҮҮХИЙН АСУУДАЛ [1]

Монгол юм

Цагаач ба аянчин хэмээн үгcийн тухайд

Түүхэн хөшөө босгох уу? [1]

Төгс аллагын зэвсэг самурай сэлэм татаруудын бүтээл үү? [1]

Аялалд урьж байна [1]

хулс мод [2]

  • finepix
  • 2009-05-16
  • Уншсан 1914

Тэрээр Ц.Элбэгдоржид зориулан ...

Тийм ээ, өөрчилмөөр байна [1]

Munkhtenger yazguurt CHINGESIIN MONGOLCHUUD-daa [2]

  • kaatren
  • 2009-05-15
  • Уншсан 2457

ААЛЗНЫ ТОР – 5

Хоёр удаа Ерөнхий сайд байхдаа авлигатай тэмцсэн учраас огцорсон.

В.Путин: Монголын ашигт малтмал бидний сонирхлыг татаж байна. [1]

  • center
  • 2009-05-14
  • Уншсан 2617

Оросууд Монголд цөмийн байгууламж барина гэв үү? [1]

  • center
  • 2009-05-14
  • Уншсан 1777

МАХН-ын сонгуулийн штаб Ц.Элбэгдоржид "үхлийн цохилт" өгөхөөр шийдэж

5 сарын 24-нд Н.Энхбаяр ялбал / 5 сарын 24-нд Элбэгээ ялбал [2]

Шагналын сан өндөртэй эссэ бичлэгийн уралдаан гэнээ [2]

  • finepix
  • 2009-05-13
  • Уншсан 2633

САРХАД САВНААСАА БУСДЫГ [1]

hel uguuch [2]

  • janibek
  • 2009-05-13
  • Уншсан 1286

санаа [2]

  • sarang
  • 2009-05-13
  • Уншсан 1364

Оюутан та бүхэнд [2]

  • sarang
  • 2009-05-13
  • Уншсан 1326

40 мянган айл"-ийн орон сууц захиалагчид суулт зарлалаа [2]

Мөнгө олох гэж явсан залуус маань Солонгосоос гомо болчихоод буцаж ирдэг боллоо [9]

Монгол удмыг солонгос залгах уу? [3]

Ц.Элбэгдорж Үндсэн хууль зөрчсөн...2009 оны 3 дугаар сар 15 -нд Өмнөд Солонгос улсад

Ц.Элбэгдорж Үндсэн хууль зөрчсөн...2009 оны 3 дугаар сар 15 -нд Өмнөд Солонгос улсад [2]

Ц.Элбэгдоржийн үг шүүхийнхнийг Н.Энхбаярын дарамтаас салгаж эхэлжээ [1]

ТЭВЧЭЭР БАРАГДЛАА /Монголчууддаа хүргэх ил захидал/ [1]

МЄНГЄТЭЙ БОЛОХ 7 АРГА [2]

  • jooyo
  • 2009-05-11
  • Уншсан 1691

АНГАСАН ЕРТӨНЦ ҮЛДЭХИЙН ЦАГТ АЛТ,НҮҮРСИЙГ УУЖ БОЛДОГГҮЙГ МЭДЭХ БОЛНО [3]

Бүтээлч шүүмжлэл [2]

  • finepix
  • 2009-05-10
  • Уншсан 2124

TA BUHNII TUSLAMJ HEREGTEI BNA [2]

Medej sonsson yum baival helne uu MONGOLCHUUDAA [1]

"Боол" улс [2]

  • finepix
  • 2009-05-09
  • Уншсан 1579
배너신청
자생병원

배너신청