Харумафүжи баяр хүргэхээр залгасан гэрийнхнээсээ “Ерөнхийлөгчийн сонгууль юу болж байна ?” гэж асуужээ
2009/05/24 • Сэдэв нь: Sonin.mn
Японы мэргэжлийн сүмо бөхийн нацү башёгийн сүүлийн өдрийн барилдаан үзүүштэй сайхан барилдаанууд олонтой болж өнгөрлөө.
Озеки Харүмафүжи энэ өдрийн барилдаанд Котоошүг, Хакухо Асашёорюүг давсанаар Хакух Харүмафүжи хоёрын хооронд нэмэлт барилдаан хийж Харүмафүжи их аваргыг давсанаар анхны эзэн хааны цомыг гардан авлаа.Түүний энэ ялалт Монголын ард түмэнд нэгэн сайхан бахархал, бахдлыг төрүүлсэн явдал болж байна. Шинэхэн түрүүгээ авсаных нь дараахан Д.Бямбадорж руу гэр бүлийнхэн нь утасдаж, баяр хөөрийг нь хуваалцжээ. Ингэхдээ бас ч үгүй Монгол оронд яг одоо болж буй Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай лавлаж, “ Манай Ерөнхийлөгч хир өнгөтэй байна. Та нар саналаа өгсөн үү?” гэжээ. Түүний гэр бүлийнхэн ч мөн озекитай адил Ерөнхийлөгч Н.Энхбаярын дэмжигчид байдаг гэнэ.
Б.Сарангэрэл